Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2024/00263

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х б З т т нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ч, Б.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 49,898,867.29 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х б-ны З т-ы т /ХХД:..., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Мишигийн Ч, Б-ын Н нар нь 2021 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр Х Банктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж 90,000,000 /Ерэн сая/ төгрөгийн зээлийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгөө засч сайжруулах зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч М-ийн Ч-ийн Х Банк дахь ... дугаартай дансанд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 90,000,000 төгрөгийг зээлийн нэмэлт нөхцөлийн дагуу 2021 оны 05 сарын 07-нд 80,000,000 төгрөгийг 2021 оны 09 сарын 06-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 2021 оны 10-р сарын 18-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг хэсэгчлэн олгосон шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 02 дүгээр сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 282 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. ... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ... дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:

1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 200 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээ,

2. Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 153 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээ,

3. Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 48 м.кв талбайтай хувийн сууц,

... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ... дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:

1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... гэрчилгээний дугаартай, 275 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

2. Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг мобиком ... тоотод ... гэрчилгээний дугаартай, 275 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ... тоот зээлийн гэрээг үндэслэн 2024 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 42,212,123.50 төгрөг, зээлийн хүү 7,375,339.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311,404.41 төгрөг, нийт 49,898,867.29 /Дөчин есөн сая найман зуун ерэн найман мянга найман зуун жаран долоон төгрөг 29 мөнгө/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулах,

2. Хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 49,898,867.29 төгрөгөөс тооцож 407,444.34 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... баг ... хэсэг ... байрны ... тоотод оршин суух, Н овогт Б-ын Н /РД: ..., утас:.../,

 Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... баг ... гудамж ... тоотод оршин суух, Ж овогт М-ийн Ч /РД: ..., утас:.../ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Ч, Б.Н бид нар нь Х банкны нэхэмжлэлийн шаардлага болох 49,898,867.29 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны З т-ы т нь М.Ч, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 49,898,867.29 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ч, Б.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 49,898,867.29 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х банкны З т-ны т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ч, Б.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 49,898,867.29 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  М.Ч, Б.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 49,898,867.29 төгрөгийг төлөхөөр, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох:

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг мобиком ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 200 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээ,

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 153 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээ,

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 48 м.кв талбайтай хувийн сууц,

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... гэрчилгээний дугаартай, 275 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум ... баг ... тоотод ... гэрчилгээний дугаартай, 275 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,444.34 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 203,722.17 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Ч, Б.Н нараас 50 хувь болох 203,722.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х б-ны З т-ны төвд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Ч, Б.Н нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                  ШҮҮГЧ                                      Э.Б