| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00292/И |
| Дугаар | 137/ШШ2024/00264 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ2024/00264
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 494,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.С нь "М ББСБ"-тай 2019 оны 03 сарын 28-ны өдөр ... дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Л.С нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 08 сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. Л.С нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Л.С-ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 246,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,885 төгрөг нийт 494,048 төгрөг байна. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Л.С-өөс зээлийн гэрээний үүрэгт 494,048 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... баг ... байрны ... тоотод оршин суух, А овогт Л-ын С /РД:..., утас:.../ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С миний бие нь М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 494,048 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Л.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 494,048 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.С нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 494,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 494,048 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.С нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 494,048 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,471 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 7,735.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.С-өөс 50 хувь болох 7,735.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Л.С нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б