Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: ..,

Хохирогч:  Д.Туяацэцэг, түүний өмгөөлөгч ...,

Шүүгдэгч: А , түүний өмгөөлөгч ... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн 201625021838 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

...

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А нь 2016 оны 07 дугаар 14-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 21 дүгээр гудамжинд иргэн Б-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан гар утсыг нь дээрэмдэх зорилгоор зодож олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А мэдүүлэхдээ:  Би энэ хэргийг согтуугаар үйлдээгүй. 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч дээрэмдэх үйлдэл болоогүй. Хоёр удаа алгадсанаас нас барсан байж болно. Харин онц харгис хэрцгийгээр алаагүй. Хохирлын хувьд ял эдэлж байхдаа хөдөлмөрлөж олсон хөлсөөрөө барагдуулах болно гэв.

 

            Хохирогч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Оршуулгын болон бусад зардалд 10.097.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд 14.400.000 төгрөг буюу нийт 34.497.000 төгрөг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Д /хх-ийн 118-124/, иргэний нэхэмжлэгч Н /хх-ийн 128/, гэрч Т /хх-ийн 135-136/, гэрч Д /хх-ийн 138/, гэрч Г /хх-ийн 79-80/, гэрч Г /хх-ийн 146-147/, гэрч Б /хх-ийн 157/, яллагдагч А /хх-ийн 227-228/ нарын өгсөн мэдүүлэгүүд,Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 170-183/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.09.01-ний ¹874 дугаартай дүгнэлт /хх-ийн 196-197/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 198-199/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 169/, талийгаач гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн баримт /хх-ийн 165/, хэрэг учралын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-40, 33-40, 55/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43-44/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45/, шүүгдэгч А-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 5/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч А-г “...иргэн Г-йг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан гар утсыг нь дээрэмдэх зорилгоор зодож олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар алсан...” гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд “...хүнийг ... олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар алсан...” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь:

Шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд /хх-ийн 198/ “...гавал тархины битүү гэмтэл болох суурь яснаас дээш зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн чамархайн тархины эдийн няцрал нь бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр цохих болон гараар цохих, хөлөөр өшиглөх, мөн мохоо зүйл дээр унах зэргийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...”

Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” 14 дүгээр тогтоолд “...хүнийг алахыг өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон...” зэргийг ойлгохоор тайлбарласнаас үзэхэд шүүгдэгч А-ийн зүгээс нэг удаагийн цохилтоос үүсгэсэн олон тооны гэмтлийг “онц харгис хэрцгий арга”-д хамааруулан зүйлчлэх үндэслэлгүй гэж үзнэ.

  

Өөрөөр хэлбэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэсэн гэмтлээс шалтгаалан талийгаачийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд прокуророос шүүгдэгч А-д “онц харгис хэрцгий арга”-аар хүнийг санаатай алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч А 2016 оны 07 дугаар 14-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 21 дүгээр гудамжинд иргэн Г-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан гар утсыг нь дээрэмдэх зорилгоор зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Г.Батхуяг нь миний нөхөр байгаа юм. 1994 онд гэр бүл болсон 3 хүүхэдтэй. Батхуяг нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан ...тэгээд 20 цаг өнгөрөөгөөд миний гар утас руу “би ажил дээрээс гарах гэж байна, одоо очлоо” гэсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал дуудаад авахгүй байснаа сүүлдээ холбогдохоо больсон. Гэрээсээ гарахдаа саарал өнгийн цамцтай явсан. Хүрэн өнгийн арьсан цүнх байнга авч явдаг байсан. Батхуяг эрүүл байсан ч гуйвж явдаг хараа муутай, согтуу хүн шиг явдалтай, гар утсыг нь 400 000 төгрөгөөр авч байсан. Шүднүүд нь бүтэн ямар нэгэн шарх сорив байхгүй, ганц амьдралаа авч явдаг хүн маань ингээд амь насаа алдчихлаа маш их гомдолтой байна. Сургуулийн насны 2 хүүхэдтэй гомдолтой байна. Би нийт 9.872.575 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 118-124/, 

 

Гэрч Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Бид хоёрыг 32-н урд талд эргээд очиход Энх-Амгалан тэр хүнтэй хамт дэлгүүрийн урд талын замын хашлага дээр суучихсан юм ярьж байсан. Тэгээд ... тэр залууг дагуулаад бид хоёроос түрүүлээд явсан.Би араас нь дүү ..тай хамт хойноос нь ус тойроод очиход тэр хүнийг хашаанд налаад зогсоочихсон цүнхийг нь 2 тийш нь татаад ухаад “чамд мөнгө байгаа, ганц юм авна” гээд байсан.“Мөнгөө гаргаад ирээ” гээд байсан.Бид хоёр түрүүлж яваад эргээд харахад .... тэр хүнийг зүүн гараараа толгой руу нь хоёр удаа цохьсон. Тэгэхэд тэр хүн хойд талд байсан ханыг мөргөөд байсан. Тэгээд бид цаашаа явахад араас нөгөө хүн ирээд “хөөе утсаа авъя” гээд араас алхаад байсан.Би “гар утсыг нь авсан юм бол өгөө” гэхэд “энэнд ямар утас байдаг юм” гээд нүүрэнд нь нэг удаа цохиход “зайл” гэж хэлээд түлхэж газарт унагаасан.Тэгээд цаашаа явж байхдаа би гар утсыг нь авчихсан юм. Мөнгө байгаагүй 2000 төгрөг л байна лээ гэж байсан...” /хх-ийн 79-80/,    

 

Гэрч ... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд А тэр залууг зүүн гараараа хоолойг нь фудволокоор нь боогоод баруун гараар бөөр лүү нь 2 удаа цохьсон. Анх тэр гудамжны догол руу орохдоо саарал фудволктой залуу зүгээр байсан. Гарч ирэхдээ амнаас нь цус гарсан байсан. Тэр залуу утсаа авъя гээд ирэхэд А чамд ямар утас байдгийн гээд нүүрэн тус газар нь цохьсон...” /хх-ийн 146-147/  

 

Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016.07.14-ний орой 21 цаг 30-40 минутын үед гэрээсээ гарсан. Манай хаалганаас 2 хаалганы цаана хүн хэвтэж байсан. Хувцасных нь тал нь шавхай болчихсон байсан. Цүнх байгаагүй, цүнхний хоосон мөрөвч мөрөнд нь байсан...” /хх-ийн 135-136/,

 

Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2016.07.14-ний орой 21.50 цагт гэрээсээ гарахад гудамжинд хүн доошоо хараад хэвтэж байсан ...” /хх-ийн 138/,

           

Яллагдагч А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “… 2016 оны 7 сарын 14-нд 32-р дэлгүүрийн замын боридур дээр сууж байгаад долир гэж хүмүүсийн дууддаг залуутай таарсан.Тэр 2000 төгрөг гаргаж ирээд “архи авах уу” гээд цүнхнээсээ түрийвчээ гаргаж ирж байсан. Тэр залуу бор өнгийн савхирхуу цүнх үүрсэн байсан. Тэгээд тэр хар өнгийн мэдрэгчтэй утас гаргаж ирээд утсаар ярих гэхээр нь би утсыг нь шүүрч авсан...” /хх-ийн 227-228/,

 

Иргэний нэхэмжлэгч Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2016.07.14-ний орой 20-21 цагийн үед намайг Андууд нэртэй ломбарданд ажлаа хийж байтал гаднаас 3 залуу орж ирээд тэдний нэг нь болох шар подволктой намхан залуу нь sky-Vega-A880 маркийн гар утсыг цагдаад бичиг баримтаа хураалгачихаад байна бичиг баримт байхгүй бичиг баримтаа аваад AТМ-с мөнгөө аваад гар утсаа авна гээд 60 000 төгрөгөөр тавьсан. 23 цагийн үед согтуу явж байсан.Тэгснээ “өө муу цагдаа нар ийм болчихож, мөнгийг нь өгөөд байхад бичиг баримт өгсөнгүй.Нөгөө утасаа ах нь маргааш ирээд авна” гээд явж байсан. Надад 60 000 төгрөгийн хохирол учирсан 60 000 төгрөгөө нэхэмжилнэ...” /хх-ийн 128/,

           

Шүүгдэгч А-ийнбуруутай үйлдлийн улмаас талийгаач Г-ийн биед “…гавал тархины битүү гэмтэл, суурь ясны зүүн талын дунд хонхороос дээш зулай ясруу үргэлжилсэн далд хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн чамархайн тархины эдийн няцрал, үүдэн доод баруун 2-р шүдний булгарал, баруун чамархай дух оочинд зулгарал, доод уруулд няцарсан шарх, баруун чамархайн булчинд цус хуралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.08.01-ний өдрийн ¹1324 дугаартай дүгнэлт /хх-ийн 167/,

 

Шүүх эмнэлэгийн 2016.08.01-ний өдрийн ¹1324 дугаартай задлан шинжилгээний оношид “…Г.Батхуягийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээнд дараах онош тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 168/ болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч А хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А нь “...талийгаачийн эд зүйлийг дээрэмдээгүй, мөн талийгаач биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан алаагүй...” гэх боловч энэ нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

гэрч Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... тэгээд “би түрийвчээ авъя” гэж саарал фудволктой залуу А-д хэлтэл А өөдөөс нь хоосон л түрийвч байна. Энд чинь 2000-хан төгрөг төгрөг л байна шүү дээ, чи юун сүртэй пизда вэ гээд түрийвчээр нь  нүүр рүү нь хоёр удаа цохиод А нь тэр залууг зүүн гараараа хоолойг нь фудволкоор нь боогоод баруун гараараа бөөр рүү нь  2-3 удаа цохьсон. ...Тэр залуу утасаа авъя гээд ирэхэд А чамд ямар утас байдгийн гээд нүүрэн тус газар нь цохьсон...”

гэрч Г  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нь тэр залууг хашаанд наагаад зогсчихсон, цүнхийг нь хоёр тийш нь татаад ухаад “чамд мөнгө байгаа, ганц юм авна гээд байсан. Мөнгөө гараад ирээ” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд бид хоёр хажуугаар нь гүйцэж түрүүлж гараад эргээд хартал Э нь тэр хүнийг зүүн гараараа толгой руу нь намайг харахад хоёр удаа цохисон. Тэгэж цохих үед тэр хүн нь хойд талд байсан ханыг мөргөөд байсан. ...тэгэхэд нөгөө хүн “утсаа авъя” гээд  алхаад байсан. ...“утсыг нь авсан юм бол өгөөч” гэхэд Э “энд ямар гэр утас байдгийн” гэж хэлээд зүүн гараараа нүүрэнд нь нэг цохиод, “зайл” гэж хэлээд түлхээд газарт унагаасан. Тэгээд цааш явж байхдаа “би гар утсыг нь авсан энэ байна” гээд гаргаад ирсэн...”

Шүүх эмнэлэгийн 2016.08.01-ний өдрийн ¹1324 дугаартай задлан шинжилгээний оношид: “...талийгаачийн цусанд илэрсэн 3,0 промилли спиртийн хэмжээ нь хүнд зэргийн согтолтыг илэрхийлнэ...” гэх баримтуудаас үзэхэд А-ийн зүгээс хохирогч ийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн

 

довтолсон нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Ийнхүү хүч хэрэглэсний улмаас хохирогч Г.Батхуягийн биед “...гавал тархины битүү гэмтэл, суурь ясны зүүн талын дунд хонхороос дээш зулай ясруу үргэлжилсэн далд хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн чамархайн тархины эдийн няцрал...” бүхий гэмтэл учирч нас барсан болох тогтоогдсон гэж үзнэ.

 

Мөн талийгаач нь хэрэг учрал болох үед 3,0 промилли спиртийн хэмжээ бүхий хүнд зэргийн согтолттой байсан нь өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсаныг тодорхойлохоос гадна гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй нөхцөл байдалтай байсаныг илтгэнэ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулсаны гадна прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд  шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч А хүндрүүлэх нөхцөл байдалтайгаарбуюу “...дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж...” хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартайг Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.09.01-ний ¹874 дугаартай дүгнэлтээр: “…А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…” гэж /хх-ийн 196, 197/дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч А-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэхнөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

           

            Шүүгдэгч А нь нийт 3 удаа ял шийтгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Түүний хувьд ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарч байх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  Иймд шүүгдэгч А-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Бнь оршуулгын болон бусад зардалд 10.097.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд /талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүд/ сар бүр 100.000 төгрөг=14.400.000 төгрөг буюу нийт 34.497.000 төгрөг нэхэмжилснийг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Тэжээгчээ алдсаны зөрүүд талийгаачийн насанд хүрээгүй 12 настай Б-ийг 18 нас хүртэл 7.200.000 төгрөг, 15 настай Б-ыг 18 нас хүртэл 1.800.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг гаргах үндэслэлтэй ба сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг хүний амь насыг үнэлэх шалгуур үзүүлэлт байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд нэхэмжиллээс оршуулгын болон бусад зардалд 10.097.000 төгрөг, тэжээгчээ алдсаны зөрүүд 9.000.000 төгрөг буюу нийт 19.097.000 төгрөгийг шүүгдэгч А-аас гаргуулж, хохирогчид, мөн иргэний нэхэмжлэгч /ломбардны эзэн/-ын нэхэмжилсэн 60.000 төгрөгийг олгож, хохирогч ийн  нэхэмжлэлээс 15.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А-ийн урьд цагдан хоригдсон 289 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шар өнгийн асаагуур 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “Нокиа” загварын цагаан өнгөтэй гар утсыг тус тус А-д, “LTE” Vega-880 загварын хар өнгөтэй гар утсыг хохирогч Д буцаан олгохоор тогтов.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх үедээ, бусдыг биеэ хамгаалагч чадахгүй байдлыг далимдуулан хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-г 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснааршүүгдэгч А-д оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан А-ийн урьд цагдан хоригдсон 289 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-аас 19.097.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ........тоотод оршин суух Д-т, мөн шүүгдэгч А-аас 60.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ...тоотод оршин  суух Н-д олгож, хохирогч Д-ийн нэхэмжлэлээс 15.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн асаагуур                       1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “Нокиа” загварын цагаан өнгөтэй гар утсыг хууль эзэмшигч А-д, “LTE” Vega-880загварын хар өнгөтэй гар утсыг хохирогч Д-т тус тус олгож, камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Энэ тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийндавжзаалдахшатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,              шүүгдэгч А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.АЛДАР

 

             ШҮҮГЧИД                            С.ОЮУНЧИМЭГ

                                                                                   

                                                                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ