Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2024/00271

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 715,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А к ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101680342 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 710,690 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 715,690 төгрөгийг О-ын О-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... баг ... тоотод оршин суух, О овогт О-ын О /РД:..., утас:.../ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О овогтой О нь А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 715,690 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А к ББСБ ХХК нь О.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 715,690 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлага  зээлийн гэрээний үүрэг 715,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 715,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  О.О нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 715,690 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,729 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 10,864.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.О-оос 50 хувь болох 10,864.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А к ББСБ ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.О нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                  ШҮҮГЧ                                      Э.Б