Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/05443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /*******

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух овогт ын // нарт холбогдох

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч нарын өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* 2 ширхэг эмээлийн үнэ 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... 2020 оны 12 дугаар сард М., Д.******* нараас угалзтай, нанжин гөлөмтэй мөнгөн хяртай, 10 цагаан завхаатай хуучин цагийн ган дөрөөтэй эмээл 1 ширхэг, шинэ цагийн булигаар гөлөмтэй мөнгөн хяртай 10 цагаан завхаатай хуучин цагийн ган дөрөөтэй эмээл 1 ширхэг нийт 2 мөнгөн эмээлийг 13,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх 2 эмээлийг худалдагч нар өөрсдийн эд хөрөнгө, мөнгөний хэрэгцээ гараад яаралтай борлуулж байна гэхэд нь итгээд худалдаж авсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч ахмад нэхэмжлэгчтэй ирж уулзаад тухайн 2 эмээлийг гэмт хэргийн эд мөрийн баримт, 2 эмээл нь Ц.ын өмч хөрөнгө, энэ хүн Ховд аймагт амьдардаг, тухайн үед Улаанбаатар хотод байх үед нь , нар эмээлийг үзэсгэлэнд хэрэглээд өгнө гэж хууран мэхэлж аваад гуравдагч этгээдэд худалдсан үйл баримт тогтоогдсон, худалдсан эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эд хөрөнгө болох нь нотлогдон эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж хэлээд худалдан авагч Т.*******оос эмээлийг хураан авсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд иргэний харилцаа үүссэн. Хариуцагч нар банк бус санхүүгийн байгууллагаас худалдаж авсан гэх боловч түүнийг нотлох баримт байхгүй. Хариуцагч нар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаагүй, хэрэгт холбогдуулж шалгагдсан баримт байхгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн. Гуравдагч этгээдийн гаргасан эрхийн зөрчилтэй эд хөрөнгөд хамаарч байгаа тул нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн. Үүний дагуу үүргийн гүйцэтгэлийн асуудал мөн яригдана. Учирсан хохирлоо хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасан бөгөөд аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоогоогүй боловч Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч нар эмээлийг нэхэмжлэгчээс худалдан авснаа зөвшөөрч байгаа ба биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө өгсөн гэх боловч энэхүү тайлбар нь үндэслэлгүй. 13,000,000 төгрөг хариуцагч Д. дансанд орсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч нар тухай 2 ширхэг эмээлийг гэмт хөрөнгийн эд мөрийн баримт гэдэгт маргахгүй байна. , нар Ц.ыг хуурч мэхлэн эмээлийг ломбардад барьцаанд тавьж, тухайн ломбард нь эд хөрөнгийг хариуцагч нарт худалдсан үйл баримт тогтоогдож байна. Гэмт хэргийн эд мөрийн баримт мөн тул хуульд зааснаар эд хөрөнгийг хэрэгт хавсаргах үүргийн хүрээнд эмээлийг хураан авсан. Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.5-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан. Хариуцагч нар эрүүгийн хэрэгт холбогдож залилах гэмт хэрэг үйлдэж эмээлийг шилжүүлсэн бол нэхэмжлэгч эмээлийг өгөхгүй, өөр хүмүүсээр хохирол гаргуулах харилцаа эрүүгийн хуульд зааснаар үүсэх ёстой. Нэхэмжлэгч хариуцагч нартай худалдах, худалдан авах аман хэлцэл хийж эд хөрөнгийг худалдан авсан. Түүний дараа уг эд хөрөнгө нь гэмт хэргийн эд мөрийн баримт болох нь тогтоогдсон тул зохих байгууллага хурааж авсан. Ийм учраас тухайн эд хөрөнгө нь эрхийн доголтой, зөрчилтэй хөрөнгө, гуравдагч этгээд шаардах эрхтэй хөрөнгө тул нэхэмжлэгч нь иргэний харилцаа үүсгэн, тухайн харилцаанд үүрэг зөрчиж гуравдагч этгээдийн шаардлага гаргах эрх хангагдсан эд хөрөнгө худалдаж авсан тул учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй. Хариуцагч нарт хохирол учирсан бол тухайн банк бус санхүүгийн байгууллагаас хохирлоо шаардах эрхтэй. банк бус санхүүгийн байгууллага нь гэмт хэргийн шинжтэй эд хөрөнгө болохыг мэдсээр байж худалдсан бол эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчээр тогтоогдож хохирлоо нэхэмжлэх боломжтой үйл явц үүсээд байна. Нэхэмжлэгчийн худалдаж авсан эмээл өөр эзэнтэй, эзэн нь гэмт хэргийн улмаас хөрөнгөө алдсан түүнийг шаардах эрхтэй, иймд хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй ... гэв.

 

2. Хариуцагч П., Д.******* болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан гэх эмээл бүхий хэрэгсэл нь гэмт хэргийн улмаас эрхийн доголдол үүсэж байгаа эсэх талаар, мөн Д.******* нь гэмт хэргийн шинжтэй барааг анх худалдан авахдаа мэдэж байсан эсэх гэх мэт зүйлийг тодруулсан үйл баримт эрүүгийн шүүхээр эцэслэн шийдэж гэм буруутай этгээдийг тогтоогоогүй байх нь эрхийн доголдолтой гэж шууд үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан. Үүнийг үндэслэн шударга эзэмшигч нь хариуцагч нар мөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар гэм буруутай этгээдээс хохирлыг төлүүлнэ гэх боловч тухайн хэргийн гэм буруутай этгээд нь хариуцагч нар биш юм. Гэм буруутай этгээд нь гэмт хэргийг үйлдсэн этгээд болох , нар бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хорыг арилгах этгээд нь , нар болохоос шударга эзэмшигч болох хариуцагч нар гэм хор арилгах этгээд биш учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн санал, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.10.14-ний өдрийн №136 дугаар зөвшөөрөл, Т.*******ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023.04.21-ний өдрийн №5/622 тоот Хариу мэдэгдэх хуудас албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023.04.12-ны өдрийн №4/630 тоот Хариу мэдэгдэх хуудас албан бичиг.

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй.

 

5. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023.11.08-ны өдрийн №1/4713 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 68 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.06-ны өдрийн 1/121 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021.10.14-ний өдрийн №136 дугаар зөвшөөрөл, 2020.09.11-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай, мөн өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.02.08-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.07.26-ны өдрийн хохирогч Ц.гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021.06.17-ны өдрийн 2006036551299 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2021.10.15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2021.07.06-ны өдөр, 2021.10.18-ны өдрийн Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Хаан банкны 2024.03.12-ны өдрийн 29/2765 дугаар албан бичиг, 2021.04.18-ны өдөр, 2021.01.18-ны өдөр, 2020.12.15-ны өдрийн Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2021.10.18-ны өдрийн Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, хавсралт зураг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч М., Д.******* нарт холбогдуулж 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нараас худалдаж авсан эмээлийг эрүүгийн хэрэгт хураан авсан тул төлсөн мөнгөө буцаан гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ эмээлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй тул шударгаар олж авсан, хохирлыг хариуцах этгээд биш гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Хэрэгт нотлох баримтаар цугларсан Т.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХК-ийн 2024.03.12-ны өдрийн №29/2765 дугаар албан бичиг, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч Д.******* нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хариуцагчаас угалзтай нанжин гөлөмтэй мөнгөн хяртай, 10 цагаан завхаатай хуучин цагийн ган дөрөөтэй эмээл нэг, шинэ цагийн булигаар гөлөмтэй, мөнгөн хяртай 10 цагаан завхаатай хуучин цагийн ган дөрөөтэй эмээл нэг нийт 2 эмээлийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь эмээлийн төлбөрт 13,000,000 төгрөгийг хариуцагч Д. дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

5. Ийнхүү хариуцагч эд зүйлийг шилжүүлж, нэхэмжлэгч нь тухайн эд зүйлийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, нэг тал эд хөрөнгийг шилжүүлэх, нөгөө тал үнийг төлөх үүрэг хүлээсэн байдлаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Харин нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар П.г оролцуулсан байх боловч хэргийн баримтаар тэдгээрийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй, гэрээний төлбөрийг хариуцагч Д.******* өөрийн дансаар хүлээн авсан байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч Д.******* нарын хооронд байгуулагдсан байна.

 

7. Гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчаас 2 ширхэг эмээлийг нэхэмжлэгчид, нэхэмжлэгч гэрээний төлбөр 13,000,000 төгрөгийг хариуцагч Д.*******д тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин худалдах худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл үүссэн эсэх, 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

9. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн санал, 2021.10.18-ны өдрийн Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, хавсралт зураг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.10.14-ний өдрийн №136 дугаар зөвшөөрөл, мөрдөн байцаагчийн хохирогчоор тогтоох тухай тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.06.17-ны өдрийн 2006036551299 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2021.10.15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2021.07.06, 2021.10.18-ны өдрийн Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар 2020 оны 6 дугаар сарын 12, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хэсэг Их дарь эхийн 4-192 тоотод хохирогч Ц.г Төв аймгийн Төв телевизийн Түшээд ханы өв соёл нэвтрүүлэгт түр хэрэглээд өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, шинэ, хуучин цагийн мөнгөн эмээл 3 ширхэг, хуучин цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг, хуучин цагийн 2 ширхэг хэт хутга зэрэг эд зүйлийг авч залилан, бусдад 100,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт С., Ш. нарыг яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг эрүүгийн хэрэгт худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нараас нэхэмжлэгчид шилжүүлсэн 2 ширхэг мөнгөн эмээлийг эд мөрийн баримтаар хураан авсан үйл баримт нотлогдож, тогтоогдож байна.

 

10. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.гийн 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдөр өгсөн ... миний эмээлийг ломбардаас худалдаж авсан хүнийг гэж байсан, 2020 оны 10 дугаар сард очиж уулзсан, утсаар ярьсан, тэгэхэд чи мөнгөө хийчих, эмээл чинь надад байгаа ... гэж байсан ... 2020 оны 12 дугаар сард хөдөө малдаа явж байгаад фейсбүүк рүү ороход нь миний эмээлүүдийг зарна гэсэн пост оруулсан байсан ... гэж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан С.ын ... маргааш нь гаас авсан эд зүйлээ ын хамт Модны 2-ын нэртэй ломбардын гадаа ирээд намайг машиндаа байж бай гэж хэлээд өөрөө орчин цагийн их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, хуучин цагийн 12 цагаантай жижиг эмээл 1 ширхэг, ташуур 2 ширхгийг авч буугаад тус ломбардад барьцаанд тавиад гарч ирэхдээ ... , Ш.ын ... тухайн үед эд зүйлүүдийн гаас авч байхад хоёр ширхэг эмээлийг л харсан бусдыг нь хараагүй, сүүлд над руу холбогдоход дээрх мөнгөн эдлэлүүд гийнх гэдгийг мэдсэн ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан ... 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч ахмад нэхэмжлэгчтэй ирж уулзаад тухайн 2 эмээлийг гэмт хэргийн эд мөрийн баримт гэж хэлсэн ... 2 эмээл нь Ц.гийн өмч хөрөнгө, энэ хүн Ховд аймагт амьдардаг, тухайн үед Улаанбаатар хотод байх үед нь , нар эмээлийг үзэсгэлэнд хэрэглээд өгнө гэж хууран мэхэлж аваад гуравдагч этгээдэд худалдсан ... худалдсан эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эд хөрөнгө болох нь нотлогдон эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж хэлээд худалдан авагч Т.*******оос хураан авсан ... гэсэн тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох 2 ширхэг мөнгөн эмээл нь Ш.гийн өмчлөлөөс хууль бусаар гарсан буюу түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авсан гэх үйл баримтын талаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, улмаар эмээлийг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байх үед хариуцагч М., Д.******* нар өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч цааш худалдан борлуулжээ.

 

11. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх эзэмшлээр шилжихээр байна. Гэхдээ худалдах худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл болохын хувьд өмчлөх эрхийг хууль бус аргаар буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр олж авсан тохиолдолд хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр эд хөрөнгийг олж авч байгаа этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боловч эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн, эсвэл мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах /гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт/ үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд энэ нь хамаарахгүй байхаар заасан.

 

12. Нөгөө талаар хариуцагч нар эмээлийг барьцаалан зээлдүүлэх газраас худалдан авахдаа тухайн үнэт эдлэлийн гарал үүсэл болон барьцаалан зээлдүүлэх газраас зарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тодруулах боломжтой байсны зэрэгцээ хариуцагч нарыг эмээлийг худалдах талаар цахим сүлжээнд зар тавих үед Ц. болон цагдаагийн албан хаагч нар очиж уулзаж байсан, эмээлийн жинхэнэ өмчлөгч хэн болохыг хэлж байсан нь эрүүгийн хэрэгт өгсөн хохирогчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг худалдсан эд зүйлийн шударга өмчлөгч гэж үзэхгүй, энэ талаар түүний татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

13. Иргэний хуулийн 252 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээгээр биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг худалдагч тал хүлээдэг ба хариуцагчийн хувьд энэ үүргээ биелүүлээгүйгээс хэлцэл бүрэн хийгдээгүй, эд хөрөнгө худалдан авагчид зохих ёсоор шилжсэн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хэргийн талаар тогтоогдсон үйл баримтаар худалдсан эд зүйлийн талаар эрхийн доголдолтой нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч эмээлийг өмчлөлдөө эргүүлэн авах боломжгүй болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.

 

14. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Д.*******эс 13,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******ид олгож, хариуцагч П.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******эс 222,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******эс 13,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******ид олгож, хариуцагч П.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******эс 222,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******ид олгосугай.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН