Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/05535

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 1,280,520.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.11.07-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 1,280,520.31 төгрөгийг 2024.11.10-ны өдрөөс 2025.03.10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 215,000 төгрөг, үлдэх 205,520.31 төгрөгийг 2025.04.10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,280,520.31 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,280,520.31 төгрөгийг 2024.11.10-ны өдрөөс 2025.03.10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 215,000 төгрөг, үлдэх 205,520.31 төгрөгийг 2025.04.10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,280,520.31 төгрөгийг 2024.11.10-ны өдрөөс 2025.03.10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 215,000 төгрөг, үлдэх 205,520.31 төгрөгийг 2025.04.10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,283 төгрөгийн тал хувь 17,641 төгрөг, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******аас 17,641 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН