Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/05551

 

 

 

2024 11 11 184/ШШ2024/05551

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Залуус гудамж хаягт байрлах Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-т холбогдох

 

гэм хорын хохиролд 2,972,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.11.11-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 2,972,760 төгрөгийг 2025.04.11-ний өдрийн дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Э.*******т холбогдуулан гэм хорын хохирол 2,972,760 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,972,760 төгрөгийг 2025.04.11-ний өдрийн дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,972,760 төгрөгийг 2025.04.11-ний өдрийн дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 31,257 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН