| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09154/и |
| Дугаар | 184/ШШ2024/05602 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/05602
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, давхарт байрлах ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 2,938,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.11.13-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 2,938,690 төгрөгийг 2024.11.25-ны өдрөөс 2025.03.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, үлдэх 438,690 төгрөгийг 2025.04.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,938,690 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,938,690 төгрөгийг 2024.11.25-ны өдрөөс 2025.03.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, үлдэх 438,690 төгрөгийг 2025.04.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1-т зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,938,690 төгрөгийг 2024.11.25-ны өдрөөс 2025.03.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, үлдэх 438,690 төгрөгийг 2025.04.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,984 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.*******гээс 30,984 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН