| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06517/и |
| Дугаар | 184/ШШ2024/05668 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05668
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, Э.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох
гэм хорын хохирол 5,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л., иргэдийн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,840,000 төгрөгийн 3,840,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч П.******* нь 2024.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч П.*******т холбогдуулан гэм хорын хохирол 5,840,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 3,840,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч нь 2024.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******т холбогдох гэм хорын хохирол 5,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 3,840,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч нь 2024.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 108,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******аас 23,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
Э.ДОЛГОРСҮРЭН