| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08053/и |
| Дугаар | 184/ШШ2024/05692 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/05692
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д хол*******ох
зээлийн гэрээний үүрэгт 3,710,992.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.11.18-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,710,992.9 төгрөгийн 2,195,634 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,527,358.9 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.12.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 527,358.9 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******ад хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 3,710,992.9 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,195,634 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,527,358.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.12.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 527,358.9 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ад хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 3,710,992.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,195,634 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,527,358.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.12.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 527,358.9 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,693 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.*******аас 19,693 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН