Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/05765

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 107,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1400000663433 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э.******* нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сарын 2.6 хувийн хүүтэй, 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Э.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 312,000 төгрөгийг нийт 612,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Э.*******ын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 87,311 төгрөг, зээлийн хүү 17,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3431 төгрөг, нийт 107,896 төгрөг гаргуулахаар байна. ... Иймд хариуцагч Э.*******аас 107,896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,896 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 107,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,887 төгрөгийн тал хувь 1,943 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН