| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09287/и |
| Дугаар | 184/ШШ2024/05767 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05767
*******иуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
*******иуцагч: тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,491,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч У.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7108910455 тоот Цахим зээлийн гэрээ байгуулан, 1,310,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 152,787 төгрөг, хүүгээс 14,213 төгрөг нийт 167,000 төгрөг төлсөн. Зээлдэгч У.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108910455 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,486,169 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,491,169 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч У.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
*******иуцагч У.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 1,491,169 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба ойрын хугацаанд төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч У.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,491,169 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,491,169 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,809 төгрөгийн тал хувь 19,404 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч У.*******оос 19,404 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН