| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07658/и |
| Дугаар | 184/ШШ2024/05815 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/05815
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод байрлах ******* ******* ХХК /*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* нар овогт ******* ******* /*******/-д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 110,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.11.25-ны өдөр 70,000,000 төгрөг, үлдэх 40,000,000 төгрөгийг 2024.12.30-ны өдрөөс 2025.07.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.11.25-ны өдөр 70,000,000 төгрөг, үлдэх 40,000,000 төгрөгийг 2024.12.30-ны өдрөөс 2025.07.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 110,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.11.25-ны өдөр 70,000,000 төгрөг, үлдэх 40,000,000 төгрөгийг 2024.12.30-ны өдрөөс 2025.07.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 647,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 323,875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН