Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2024/00221

 

 

 2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2024/00221

******* аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... аймаг, ...... сум ..... дугаар баг, ...... ..... ......  тоотод оршин суух иргэн ............ (РД:..................) нэхэмжлэлтэй ............... аймаг, ............... сум, .................... дугаар баг, ................. оршин суух иргэн ................. (РД:...............) холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

.................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            2024 оны 10 дугаар сарын 06-ны үед манай хөрш айл буюу ........ аймгийн ..... сумын ...... гудамжны ..... тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч ............. нар нь нүүдэл хийж байсан бөгөөд эдгээр хүмүүстэй очиж уулзахад өөрсдийн уг үл хөдлөх эд хөрөнгөө худалдана худалдаж авах хүн мэдэж байгаарай гээд утасны дугаараа надад өгсөн. Би гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад ................... нартай утасаар холбогдож тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдаж авъя, хэдэн төгрөгөөр худалдах вэ гэж асууж ярьсан. ..................... нар өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөө 40.000.000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн тул би үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдаж авахаар тохиролцсон. Би үл хөдлөх эд хөрөнгийн үнэнээс урьдчилгаанд 35.000.000 төгрөгийг эхлээд шилжүүлье, үлдсэн 5.000.000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, үл хөдлөх, газрын эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж өгсний дараа шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд үл хөдлөх худалдан авсан гэрээний үнийг төлөх дансаа өг гэсэн эдгээр хүмүүс нь .............. гэсэн ....................... эзэмшлийн дансыг өгсөн. Би 2024 оны 10 сарын 16-ны өдөр ................. нарын өгсөн данс руу нийт 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, гэрчилгээгээ шилжүүлж авъя, үлдсэн 5.000.000 төгрөгөө өгье гэж ................... нарт хандсан боловч эдгээр хүмүүс нь хоорондоо маргалдаж үл хөдлөх эд хөрөнгөө худалдахгүй гээд татгалзсан тул би мөнгөө буцааж авъя гэж удаа дараа хандаж байж 23.500.000 төгрөгийг буцаан авч үлдэгдэл 11.500.000 төгрөгийг авч чадахгүй өдийг хүрээд байна. Үлдэгдэл мөнгөө ................ нэхэхээр өгнө гэх боловч өгөхгүй байсаар байна.

Иймд .................. нийт 11.500.000 /арван нэгэн сая таван зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие .......... нь .................... гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжлэлийн шаардлага бодлох 11,500,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 9,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 1,0000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 1,000,000  төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч ................ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие .............. нь тус шүүхэд ................ холбогдуулан 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Цэцэгмаа 1,800,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 11,500,000 төгрөгийн зарим хэсэг болох 1,800,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 9,700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ................. нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 ............... нь ........................ 11,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .............. нэхэмжлэлийн шаардлага болох 11,500,000 төгрөгийг зарим хэсэг болох 1,800,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 9,700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ................... төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 1,000,000  төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 20,26-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .................. төлөх улсын тэмдэгтийн хураамж 198,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ............... нэхэмжлэлтэй ....................... холбогдох 9,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ................ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....................... улсын тэмдэгтийн хураамжид 99,475 төгрөг, орон нутгийн орлогоос 99,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...............  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА