Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар   184/ШШ2024/04967

        2024          10             04                                              184/ШШ2024/04967

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах “Хас банк” ХК /регистрийн дугаар:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон  дугаар байр,  тоот  хаягт оршин суух, Жалайр овогт ******* Ц******* /регистрийн дугаар:******* /,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон  дугаар байр,  тоот  хаягт оршин суух Боржигон овогт ******* М******* /регистрийн дугаар:УМ00281518/ нарт холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэгт 36,661,765 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    1.Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Ц*******, М.М******* нар нь ХасБанктай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1060090262 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулаптаар зээл авсан. Банк нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1060090262 тоот зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгч Л.Ц*******гийн ХасБанк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 1060090262 тоот зээлийн үндсэн зээл 15,501,874.17 төгрөг, зээлийн хүү 8,393,376.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,291.65 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 1060090262 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 72 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1060090262 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй үндсэн зээлийн төлбөр 34,498,125.83 төгрөг, 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 2,128,542.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,096.67 төгрөг, нийт 36,661,765 төгрөгийг Л.Ц*******, М.М******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

     2.Зохигч талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “ХасБанк” ХК-аас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Л.Ц*******, М.М******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,661,765 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Хариуцагч Л.Ц*******, М.М******* болон нэхэмжлэгч “ХасБанк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Үүнд:

1. Хариуцагч Л.Ц*******, М.М******* нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 36,661,765 төгрөгийг дараах байдлаар cap бүр хэсэгчлэн төлж барагдуулах.

д/д

Төлбөр төлөх огноо

Төлбөр төлөх дүн

Үлдэгдэл

1

8/25/2024

3,333,000.00

33,328,765.00

2

9/25/2024

3,333,000.00

29,995,765.00

3

10/25/2024

3,333,000.00

26,662,765.00

4

11/25/2024

3,333,000.00

23,329,765.00

5

12/25/2024

3,333,000.00

19,996,765.00

6

1/25/2025

3,333,000.00

16,663,765.00

7

2/25/2025

3,333,000.00

13,330,765.00

8

3/25/2025

3,333,000.00

9,997,765.00

9

4/25/2025

3,333,000.00

6,664,765.00

10

5/25/2025

3,333,000.00

3,331,765.00

11

6/25/2025

3,331,765.00

-

2. Зээлийн төлбөрийг ХасБанкны 106260000005 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга “Л.Ц******* /РД:*******/” гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.

3. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ХасБанкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь хариуцагч Л.Ц*******, М.М******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 36,661,765 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ц*******, М.М******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,661,765 төгрөгийн төлбөрийг : 2024.08.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

            2024.09.25-ны  өдөр 3,333,000 төгрөгийг,

            2024.10.25-ны  өдөр 3,333,000 төгрөгийг,

            2024.11.25-ны  өдөр 3,333,000 төгрөгийг,

                     2024.12.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

2025.01.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

2025.02.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

2025.03.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

2025.04.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

2025.05.25-ны өдөр 3,333,000 төгрөгийг,

2025.06.25-ны өдөр 3,331,765 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 341,260 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 170,630 төгрөгийг, улсын төсвөөс 170,630 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХК-д олгов.  

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ц*******, М.М******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 36,661,765 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй”  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 341,260 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц*******, М.М******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 170,630 төгрөгийг, улсын төсвөөс 170,630 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Ц*******, М.М******* нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                              ШҮҮГЧ                                Х.ОЮУНЖАРГАЛ

        2024          10             02                                              184/ШШ2024/0

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах “Хас банк” ХК /регистрийн дугаар:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 7 дугаар байр, 32 тоот  хаягт оршин суух, Жалайр овогт ******* Ц******* /регистрийн дугаар:******* /,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 7 дугаар байр, 32 тоот  хаягт оршин суух Боржигон овогт ******* М******* /регистрийн дугаар:УМ00281518/ нарт холбогдох