Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/05153

 

 

 

 

 

 

 

     2024            10               16                                            184/ШШ2024/05153

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгийн оот хаягт оршин суух, Хулд овогт Б.Б******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 1тоот хаягт оршин суух Отгод овогт Ч.Ган-******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

“Зээлээр худалдан авах  гэрээний үүрэгт 17,640,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баярсайхан овогтой Б******* миний бие нь ******* овогтой Ган-*******тэй 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан 15,000,000 төгрөгийг модон метариалын урьдчилгаа болгож 50 хувь буюу 7,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэвч худалдан авагч гэрээнд заасны дагуу урьдчилгаа болон 7,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлээгүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийн модон материалыг авсан. 15,000,000 төгрөгийн модон материалыг авч яваад зээлийн хугацаа дууссан боловч, зээлдэгч Ч.Ган-******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, 192 хоногийн алданги, үндсэн зээлийн 9,000,000 төгрөг, нийт 17,640,000 төгрөгийг  хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

2.Хариуцагч Ч.Ган-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б*******ын нэхэмжлэлтэй Ган-*******д холбогдох 17.640.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг  2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор  төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Ч.Ган-*******д холбогдуулан “Зээлээр худалдан авах   гэрээний үүрэгт 17,640,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ган-******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 17,640,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 246,150 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,075 төгрөгийг, улсын төсвөөс 123,075 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгов.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлтэй  хариуцагч Ч.Ган-*******д холбогдох “Зээлээр худалдан авах гэрээний үүрэгт 17,640,000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 246,150 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ган-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 123,075 төгрөгийг, улсын төсвөөс 123,075  төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т  тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ган-******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ