Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/05132

 

 

 

 

 

 

 

   

      2024            10           14                                              184/ШШ2024/05132

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал  би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар  дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Олимпик галлери 4 дүгээр давхарт  байрлах “Лийз ми лизинг” ХХК /регистрийн дугаар: 6888119/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал  тоот хаягт оршин суух, Боржигон овогт А.Анар  /регистрийн дугаар:УС87041111 /-д холбогдох

 

           “Түрээсийн гэрээний үүрэгт 2,738,853.972 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн  авч хянан хэлэлцэв,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Лийз ми лизинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Амарсанаа овогтой Анар нь "Лийз ми лизинг" ХХК- тай 2022 оны 11-р сарын 02-ны өдөр 22-446 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy A53 маркын гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт “Түрээсийн хүү нь 30 хоногт 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөр хүүгээ төлөөгүй улмаас 2024.05.15-ны байдлаар түрээсийн гэрээний төлбөр 1,699,900 төгрөг, хүү 971,084.35 төгрөг, алданги 67,869.622 төгрөг, нийт 2,738,853.972 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Амарсанаа овогтой Анараас нийт 2,738,853.972 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

2.Хариуцагч А.Анар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Лийз ми лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Анарт холбогдох 2,738,853.972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг,  2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 638,853.972 төгрөгийг тус тус төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Лийз ми лизинг” ХХК нь хариуцагч А.Анарт холбогдуулан “Түрээсийн гэрээний үүрэгт 2,738,853.972 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: хариуцагч А.Анар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,738,853.972 төгрөгийн төлбөрийг:

  2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг

  2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг

  2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг

             2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 638,853.972  төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 58,772 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,386 төгрөгийг , улсын төсвөөс 29,386 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Лийз ми лизинг” ХХК-д олгов.

 

          

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч “Лийз ми лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Анарт холбогдох “Түрээсийн  гэрээний үүрэгт 2,738,853.972 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 58,772 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Анараас улсын тэмдэгтийн хураамжид 29,386 төгрөгийг , улсын төсвөөс 29,386 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Лийз ми лизинг” ХХК-д олгосугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Анар нь шүүгчийн захирамжийг сайн  дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

             

 

ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ