Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/05485

 

 

 

 

 

 

 

       

 

     2024          11               04                                             184/ШШ2024/05485

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махамта Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс плаза барилга 9-н давхрын 902 тоотод  байрлах “Таван богд финанс ББСБ” ХХК /регистрийн дугаар: 6710891/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Мон лаа ** гудамж, ** тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 1* дугаар байр, * дугаар орц, * давхар ** тоот хаягт түр оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

            “Зээлийн гэрээний үүрэгт 3,995,241.85 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Зээлдэгч Э.******* нь “Таван Богд Финанс ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 9 сарын 23-ны өдөр 21715 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 87935 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,300,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 9 сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Э.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 10 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,449,361.78 төгрөгийг, хүүний төлбөрт 1,404,903.40 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,052.34 төгрөгийг, нийт 2,865,317.52 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Э.******* нь 2024 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар 384 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 2,850,638.22 төгрөг, зээлийн хүү 1,036,884.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 93,719.06 төгрөг, нийт 3,981,241.85 төгрөг төлөхөөр байна. Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,850,638.22 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,036,884.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 93,719.06 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг бүгд 3,995,241.85 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.*******аас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.

 

2.Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,995,241.85 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 сарын 05-нд 600,000 төгрөг, 2024 оны 12 сарын 05-нд 600,000 төгрөг, 2025 оны 01 сарын 05-нд 600,000 төгрөг, 2025 оны 02 сарын 05-нд 600,000 төгрөг, 2025 оны 03 сарын 05-нд 600,000 төгрөг, 2025 оны 04 сарын 05-нд 995,241.85 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,995,241.85 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,995,241.85 төгрөгийн төлбөрийг :

-2024 оны 11 сарын 05-нд 600,000 төгрөг,

-2024 оны 12 сарын 05-нд 600,000 төгрөг,

-2025 оны 01 сарын 05-нд 600,000 төгрөг,

-2025 оны 02 сарын 05-нд 600,000 төгрөг,

-2025 оны 03 сарын 05-нд 600,000 төгрөг,

-2025 оны 04 сарын 05-нд 995,241.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 78,873.87 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 39,437 төгрөгийг, улсын төсвөөс 39,437 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс” ББСБ ХХК-д олгов.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.*******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3,995,241.85 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 78,873.87 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 39,437 төгрөгийг, улсын төсвөөс 39,437 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.******* нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                  Х.ОЮУНЖАРГАЛ