| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/09025/И |
| Дугаар | 184/ШШ2024/05623 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/05623
2024 11 13 184/ШШ2024/05623
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол /14251/ Сөүлийн гудамж 11/1-р барилгын 6 давхарт байрлах “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК /регистрийн дугаар:5013348/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * хороо, Мон-лаа ** гудамж, * тоот хаягт оршин суух, *******ын Г******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2,599,550.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Г******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №1050130223011890 тоот Онлайн зээлийг ББСБ-аас 2 сарын хугацаатай 600.000.00 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №1050130223023017 тоот Онлайн зээлийг ББСБ-аас 4 сарын хугацаатай 330.000.00 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Э.Г******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс Онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 930,000 төгрөг. Зээлийн хүүнд 1,113,720.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 318,830 төгрөг. түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 237,000 төгрөг нийт 2,599,550.48 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 56,600 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г*******т холбогдох зээлийн Зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч Э.Г*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,599,550.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,599,550.48 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 56,600 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******ээс 28,300 улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг, улсын төсвөөс 28,300 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г*******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,599,550.48 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 56,600 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******ээс 28,300 улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг, улсын төсвөөс 28,300 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмент ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Г******* нь энэхүү шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ