Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Иргэдийн төлөөлөгчид С.Хоньчин,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч М Р Атүүний өмгөөлөгч С.Тунбаяр /ҮД:2155/, Д.Батбаяр /ҮД:0200/, орчуулагч Д.Алтансүх

Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж ҮД:/0747/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа ҮД:/1584/,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч А.Баасанжав ҮД:/2114/, Р.Оюунцэцэг ҮД:/0272/,

Хохирогч В.Сайн-Отгон, түүний өмгөөлөгч А.Туул, хохирогч Б.Самбууням, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, хохирогч Т.Мөнхбаярын өмгөөлөгч Т.Гүрбадам, хохирогч И.Батболд, Д.Жигмэд, Ч.Сэр-Од, Б.Бат-Эрдэнэ, Х.Отгонбаяр, М.Амартүвшин, М.Алдар, Б.Сүхбаатар, Н.Төмөрбаатар, иргэний хариуцагч С.Будрагчаа, Ю.Дамдинпүрэв нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 1661 дугаар зүйлийн 1661.3, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Марита Раналан Андервүүд, Ц.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б нарт холбогдох эрүүгийн 2015250000764 дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т овогт Ц Ц: 1947 оны 03 сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, геологи эрдэс судлалын шинжлэх ухааны доктор зэрэгтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянгол дүүрэг 15 хороо, 22 байр 1-34 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:........................../

 

Шүүгдэгч U /А/ овогтой M R /М Р/: 1956 оны 05 сарын 22-ны өдөр Филиппин улсад төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн бунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл-1, USA8 1425 E.HELLMAN

 

ST5, LONG BEACH 8CA 90813, Рhilippines adderss: 467EVERLASTING ST8 BRGY SAN FACE BALANGA CITY, BALAAN 2100 PHLIPPINES гэх газарт оршин суух, BB&Т WEALTH компанийн гадаад талыг хариуцсан төлөөлөгч ажилтай гэх, 2012-2013 онд Шириланк улсад 1 сар, 1 долоо хоног шоронд хоригдож байсан гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. /ГПД: ................/

 

Шүүгдэгч Ц С овгийн Б Б: 1975 оны 01 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инжинер мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 57 дугаар байрны 41 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:................./

 

Шүүгдэгч А боржигон овгийн Л Б: 1958 оны 12 сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, 58 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хороололд С-1-614 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Америкийн нэгдсэн улсын иргэн М Р А/UNDERWOOD MARITA RANALAN/ нь дангаараа болон яллагдагч Ц.Цтэй бүлэглэн 2001 оноос 2016 оны хооронд нэр бүхий 53 иргэдийг итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Ц нь Америкийн нэгдсэн улсын иргэн яллагдагч М Р А/UNDERWOODMARITA RANALAN/-тэй бүлэглэн 2006 оноос 2016 оны хооронд нэр бүхий 52 иргэдийг итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч /Б.Б нар нь Ц.Ц, М Р А /UNDERWOOD MARITA RANALAN нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 02 сарын 24-ний өдөр АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн 2015 оны 03 сард уг мөнгө орж ирнэ гэж гэрээгээр халхавчлан иргэн Т.Мөнхбаярын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м2 талбайтай оффисын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий объектын 4 давхарын А тоотод байх 121.96 м2 талбайтай байрыг Б тоотод байх 92,75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектын өмчлөх эрхийг иргэн С.Будрагчаагийн нэр дээр, 5 давхарын Б тоотод байх 91.94 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектын өмчлөх эрхийг Б.Диваачамбын нэр дээр тус тус шилжүүлүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Ц, М Р А/UNDERWOODMARITA RANALAN/, нар нь Монгол Улсын нэр бүхий 52 иргэнээс 2001 оны 07 сарын 06-ны өдрөөс 2015 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 655 удаагийн үйлдлээр 8.554.736 ам доллар буюу 13.144.476.152 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан, Голомт, Хаан, Хас, Анод зэрэг банк болон Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Тайван, Испани, Нигери, Хонконг, Их британи Умард ирландын нэгдсэн улс, Америкийн нэгдсэн улс, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, Украйн, БНХАУ, Флиппин зэрэг улсууд руу шилжүүлэн авч, уг хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан,

 

Шүүгдэгч Л.Б нь 8585УНВ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ууганбаяр нь иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 2014 оны 06 сарын 17-ны өдөр битүүмжилж, өөрт нь хариуцуулж өгсөн байхад уг автомашиныг 2016 оны 09 сарын 14-ний өдөр Б.Болорт зарж, санатайгаар үрэгдүүлж, бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Андервүүд овогт Марита Раналангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би хэлэх үгээ уншихаар бичиж ирсэн боловч одоо өөр зүйл яримаар байна. Прокурорын яллах дүгнэлтийг уншаад би 2 өдөр бурханд залбирсан. Хохирогч нарын төлөө ч залбирсан. Их зүйл бодсон. Бурхан надад үгээ хэлдэг. Намайг “Монгол руу яв” гэж бурхан хэлсэн учир би энэ хүмүүсийн төлөө Монголд ирсэн. Энэ бүх асуудлууд 2012 оны 8 сараас 2012 оны 10 сарын үед болсон. 2012 онд Филипинд болсон гамшгаас болж нас барсан хүмүүст зориулж би сайн үйлсийн аян хийж явахад бурхан намайг “Монгол руу явж хүмүүс тусал” гэсэн учир би ирсэн. 2009 оны 11 сард Лондонд байхдаа виз хэтрүүлээд цагдаад баригдсан байсан учир би бичиг баримтгүй хулгайд алдсан байсан. Би өөрөө 800.000 ам.доллар залилуулсан байсан учир Лондонд очиж байцаалт өгч байсан юм. Мөн би Египэтэд байхдаа барьцаалагдаж байсан. Энэ хэргийн тухайд ярихад би Цэдэнгээс “та алттай болбол яах вэ” гэхэд тэр “Засгийн газартаа өгнө” гэж хэлж байсан. Тийм сэтгэлтэй, надтай адилхан хүн байсан учир хохирогч нараас эдгээр мөнгүүдийг зээлж авч байсан. 2016 оны 7 сарын 28-нд FBI-с төлөөлөгч нар монголын Цогтсайхан даргатай цуг ирсэн. 8 сарын 5-нд орчуулагч авчирсан. Тэгээд намайг хохирогч нараас хамгаалж байгаа учир батлан даалтанд гаргаж болохгүй гэж хэлж байсан. Цогтсайхан дарга орчуулагчаараа дамжуулан миний цахим хаягыг асуухаар нь би “миний хаяг биш, 2012 онд хаягыг маань хакердсан” гэдгийг хэлсэн. АНУ-н элчин надад тусалж чадахгүй, элчингээс танд данс өгвөл мөнгөө шилжүүл” гэж байсан. Би “хэний ч данс байсан би шилжүүлэхгүй” гэж хэлсэн учир Цогтсайхан уурлаад байсан. Би ингэж татгалзаж байсан учир яллах дүгнэлтэнд авагдсан худал зүйлийг Цогтсайхан бүрдүүлсэн. Энэ хэргийг өмнө хариуцаж байсан байцаагч өөр газар явж байсан учир Цогтсайхан хэрэг бүрдүүлсэн юм. Хохирлын мөнгийг би яаж барагдуулах талаараа бодож үзсэн. Хохирогч нар надаас хэдэн төгрөг авах талаараа бичээд өгвөл би тэдэнд АНУ-с мөнгө өгч болох юм. Би Төмөрбаатарт “би банкны ажилтан” гэж ярьж байгаагүй. Зөвхөн “би 3 удаа үхэлтэй нүүр тулж байсан гэлэнмаа” гэж хэлж байсан юм. Би цахим шуудангийн хаягаа алдсанаас хойш миний хаягыг ашигласан өөр хүн гарч ирсэн гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Ц.Цгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хөрөнгө оруулалт гэдэг асуудлыг 2007 онд би анхны хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. “Дубай Синдикат” хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан хөрөнгө оруулагч олсон юм. 5 төрлийн хөрөнгө оруулалтын хэлбэр байдаг дундаас би хөрөнгө оруулалтын “Дипломат А” төрлийг сонгосон. Энэ төрлийн хөрөнгө оруулалтын онцлого нь хүлээн авч байгаа улсын банкны баталгаа болох бичиг баримтыг шаардахгүй бөгөөд мөн “ГАТ”-н шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг юм. Мөн барьцаа хөрөнгө гэж авдаггүй. Алтан төсөл гэдгийг нь л барьцаалдаг. Ингээд уг шаардлагыг хангаж 35 сая ам.долларын төсөл нь 22.5, 12.5 гэсэн 2 үе шатанд хуваагдсан. Энэ “дипломат А” төрлийн хөрөнгө оруулалтын онцлого нь хөгжингүй орны Дээд шүүхийн тогтоолоор батлагддаг. Энэ журмаар би ажлаа хөөцөлдөж 22.5 саяын бичиг баримт бүрдсэний дараа 2013 оны сүүлээр Английн банкнаас АНУ-н Сити банкинд 22.5 сая ам.доллар шилжиж ирсэн. Миний зүгээс “нийгмийн даатгалын сертификат, алтан карт” зэрэг нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Алтан картыг авахын тулд төлбөр төлөх хэрэгтэй байсан. Ингэж маргасаар байгаад 2014 оны дунд үеэр банкнаас “Танайх руу төлөөлөгч явуулж байгаад энэ асуудлыг шийднэ” гэж байсан. 2014 оны 11 сарын 04-ний өдөр Сити банкны салбар охин банкнаас албан зааварчилгаа ирсэн. Тэрэнд “манай төлөөлөгч А.Р.Марита ирээд асуудлыг шийднэ. Та түүнийг АНУ-н элчинд ойрхон 5 одтой буудалд буулгах ёстой” гэсэн.

2014 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн А.Р.Маритаг хүлээж аваад “Туушин” буудалд байрлуулсан. Маргааш өдөр нь Маритаг 11 цагт АНУ-н элчин дээр хүргэж өгсөн. Элчин рүү ороод 20-30 минутын дараа Марита гарч ирээд “бүх зүйл ок болж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн баримт ирэхээр нь гарын үсэг зурна” гэж байсан. Тэгээд тэр орой ирсэн гэрээг хохирогч нар болох хүмүүс “хөрөнгө оруулалтын гэрээ” гэж ойлгоод байна. Тэр гэрээн дээр Цэдэн гэдэг хүний хөрөнгийг АНУ-н дэмжлэгтэйгээр Монгол улсад оруулж ирнэ гэсэн утгатай байсан юм. Бид тэр гэрээн дээр гарын үсэг зурсан. АНУ-н банкны болон шүүхийн байгууллагын ахлах, Хогон Логон компанийн гэх 4-5 хүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудлаар л би Маритатай уулзсан. Маритаг ирснээс болон буцаж явах хүртэл хугацаанд бид бичлэг хийсэн. Энэ нь хэрэгт хавсаргасан байгаа. Үүнийг прокурор буруугаар мушгин гуйвуулсан байна. 2014 оны 11 сарын 12-ны орой Маритатай анхны уулзалт болсон. Марита тэр үед “би Монголд анх удаа ирж байна” гэж хэлж байсан боловч тэрнээс өмнө Монгол улсад 3-4 удаа ирсэн байсан. Манай шугамаар 4 дэх удаагаа ирэхэд нь Маритаг баривчилсан.

Хавтаст хэргийн 9 дүгээр хавтасны 89-217 дугаар хуудсанд авагдсан гэрээ нь доор дурдах улсын иргэдийг хулхидаж байгуулсантай адил гэрээ байсан. Үүн дээр Турк, Инденоз, АНУ, Косто Рика зэрэг улсын иргэдийг хулхидсан байсан. Тэр хүмүүсийг хулхидсан гэрээн дээрээ миний нэрийг бичсэн байгаа, бусад нь бүгд адил. Тэгэхээр Марита нь анхнаасаа энэ хэргийг үйлдэх гэж Монголд ирсэн байгаа юм. Марита сая “миний цахим шууданг хакердсан” гэж ярьж байна. Гэтэл тэд эсрэгээрээ миний хаягыг хакердсан байсан. 2015 оны 04 дүгээр 07-ны үед намайг цагдан хорих 461 дүгээр ангид байхад “би Малайзад данстай, би тэр данс руу 22.5 сая ам.доллараа татаж авна. Монголд оруулж ирэхгүй” гэж бичсэн байсан. Тэгэхээр би 2015 оны 04 сарын 14-ний өдөр Холбооны мөрдөх товчоонд Маритагийн талаар хэлсэн. Тэгээд 4 удаа төлөөлөгч нар ирсэн. Сүүлд 2 прокурор, 2 шүүгч, 1 мөрдөн байцаагч, 1 хуулийн ажилтан зэрэг 5 хүн 2015 оны наадмын үеэр ирсэн. Ахлах мөрдөн байцаагч нь надад “энэ хүмүүсээс элдэв мэдээ ирвэл над руу шууд явуулж бай” гэхээр нь би түүнд надад ирж байгаа зүйлийн мэдээг өгч байсан. Тэгээд 2015 оны 5 сарын үед манай улсын хүмүүс Маритаг Монголд авчраад маргааш нь баривчилсан юм. Хэрэв ийм асуудлууд үргэлжлээгүй бол өнөөдөр Цэдэн гэгч над дээр энэ бүх хэрэг тохогдох байсан. Тэгэхээр АНУ-н шүүх хүртэл асуудлыг тавьсаны үр дүн бөгөөд бидний гавъяа юм. Уг шүүхээс ч “та нарын идэвхиэр олон улсыг дамнасан гэмт хэрэг илэрлээ” гэж бичсэн байгаа. Тэгэхээр Маритаг авчирсан үйл явдал нь болсон процессийг баталж байгаа. Бид шилжүүлгийг байнга шалгаж байсан. Эдгээр шилжүүлэг нь олон улсын шаардлага хангаж хийгдсэн шилжүүлэг байсан. Ингэхээр Маритагийн ард олон улсын банкирууд болон АНУ-н элчингийг Дэвид Вош гэгч хүмүүс оролцсон юм. Мөн Малайзын тагнуулын албаны ажилтан Ким Миран гэдэг иргэн Маритагийн ард байгаа. Эдгээр хүмүүсийн бүх хаягыг би Холбооны мөрдөх товчоонд өгсний дагуу тэднийг баривчилсан гэж байгаа. Бидний тусламжтайгаар энэ том хэргийн хүмүүсийг илрүүлсэн гэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын дараагийн хэсэг болох 12.5 сая ам.доллар гэдэг нь миний үндсэн хөрөнгө оруулалтын файл байгаа юм. 2012 оны 5 сард би Английн банкны удирдах хүмүүст төслөө танилцуулж батлуулсан юм. Миний төсөл нь 6 дэвтэрээс бүрдэх “Монгол улсын алтны үйлдвэрлэл” гэх нэртэй томоохон төсөл юм. 12 дугаар сард би 2 дахь гэрээгээ хийсэн. Миний гэрээ нь 32 хуудастай байтал уг гэрээг маань 1.5 хуудастай болгож товчилж орчуулсан байна. Ингэхээр ийм богино мэдээллээр миний төслийг ойлгох боломжгүй. Бүрэн эхээр нь уншвал Монгол улсын болон бусад орны хуулийг дагах ёстой талаар бичсэн байгаа. Энэ хэргийг анх Сүхбаатар дүүргийн Ууганбаяр гэгч мөрдөн байцаагч эхэлж шалгаж байсан. Эхний мөрдөн байцаалт үнэхээр будлиантай явагдсан. Хэт нэг талыг барьж намайг буруутгаж байсан хүмүүс одоо ажлаасаа халагдсан байх. 28 хавтастай хэрэг бүрдүүлсэн байтлаа чухал ач холбогдолтой материалыг аваагүй. Зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг л авсан байна. Солигдож байсан мөрдөн байцаагч нар хэргийн талаар болон миний талаар судалж, намайг буруутай, буруугүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Ямар ч гэрчийн мэдүүлэг байхгүй. Миний бодлоор 16-17 зүйлийг шинжилж судлаагүй. Би энэ олон хуудастай яллах дүгнэлтэнд бичигдсэн “хохирогч нараас авсан” гэх мөнгөний дүнг бол үгүйсгэхгүй. Гэхдээ би ердөө 10 орчим хүнтэй харьцаж мөнгө авч байсан. Тэр 10 хүмүүс цаашаагаа хэдэн хүнээс мөнгө авч надад өгснийг би мэдэхгүй. Энэ талаар нарийн тодруулаач гэсэн хүсэлтийн дагуу энэ 50 гаран хохирогч нар илэрсэн юм. Би гэхдээ хамтарч байсан 10 хүнээ хэрэгт татая гээгүй. Үүнийг зөвөөр ойлгоорой. Тэд надад туслаж төсөл хэрэгжүүлэх баг болон ажиллаж байсан гэдгийг хэлмээр байна. Би энэ хүмүүсээс мөнгө аваад гадагшаа шилжүүлэхдээ байнгын 6-7 хүнтэй байж байгаад мөнгөө шилжүүлдэг байсан. Хэрэв би ганцаараа шилжүүлээд байх юм бол мөнгө угаасан гэмт хэрэгт ордог учир тэдгээрийг байлцуулдаг байсан юм. Мөн хохирогч Жигмэд “410.000 ам.долларыг надаас Цэдэн авч идсэн” гэсэн мэдүүлгийг улсын яллагч уншлаа. Гэвч ийм юм байхгүй. Жигмэд нь 410.000 бэлэн ам.доллартай хүн байсан юм бол ажлын байраа Дамдинсүрэнд тавьчихаад хэл ам хийгээд явна гэж байхгүй. Мөн гэртээ 410.000 ам.доллар хадгалж байсан гэлээ. Тийм ийм мөнгө гэртээ байлгадаг хүн юу гэж И.Батболдоос “7000 ам.долларыг өг, арыг нь би даана” гэж ярихгүй. Энэ мэт утгагүй зүйлс байна. Үүнийг шалгаж үзээч мөрдөн байцаагчаас хүсэхэд миний хүсэлтийг хангаагүй. Тэгэхээр үгсэн хуйвалдсан гэж үзэж байна. Мөн Майсүрэн гэгчтэй би олон жил хамтран ажиллаж байсан. Гэтэл Майсүрэн нь хүнээс 20 сая төгрөг Цэдэнд өгөөд Цэдэн нь тэрийг нь хааж өгсөн гэж байна. Энэ мэт утгагүй зүйл яригдах ёстой. Мөн 60.000 ам.доллар зээлж өгсөн гэлээ. Гэвч тийм биш, би Ганбаатараас өөрөө очиж 60.000 ам.доллар зээлж авсан. Тэрнээс 15.000 ам.долларыг нь Майсүрэн өөрөө дээрэмдэх шахуу авсан. Би Майсүрэнд өгөх төлбөргүй байтал Майсүрэн нь худлаа ярьсаар байгаад надаас 24 сая төгрөг нэхэмжилсэн байна. Мөн Буянжаргал нь Батжаргалд нэг ч төгрөг өгөөгүй гэж байна. Хавтаст хэрэгт байгаа баримтаас харвал намайг банкнаас банкинд мөнгө шилжүүлсэн гэдэг нь тодорхой байсаар байхад нэг ч төгрөг буцааж өгөөгүй гэж байгааг гайхаж байна. Энэ мэтчилэн энэ олон асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шийдэж өгөөгүй. Мөн гадагш шилжүүлсэн мөнгө дээрх тооцоог маш буруу хийсэн. Өмнөх мөрдөн байцаалтанд бид тохироод тогтоосон мөнгөний дүнг маш ихээр бүр 100 дахин нэмэгдүүлж бичээд яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн Холбооны мөрдөх товчоонд бичиж өгч байсан эд мөрийн баримт сиди-г алга болгосон байхаар нь бид дахин бичиж өгөхөд тэр баримтыг миний эсрэг буюу “Цэдэн гэдэг хүнийг Самбууням илчилж байгаа юм” гэж үзсэн байгаа юм. Би аль болох үнэн зөвийг олуулахаар гаргаж өгсөн материалыг миний эсрэг тавьж болохгүй. Мөн “Ялгуусан гэдэг компанийг бас хулхидсан юм байна” гээд би өөрөө олж өгсөн байтал намайг Маритатай нийлж уг “Ялгуусан” гэдэг компанийг Цэдэн нь 2001 оноос хойш хулхидаж явсан гэж бичсэн байна. Би 2001 оны үед “МАК” ХХК-д ажиллаад явж байсан. Тэгтэл намайг Маритатай нийлж 2006 онд явсан гэж буруутгасан байна. Ийм нотолгоогүй зүйлээр намайг буруутгаж байна. Мөн надад “мөнгө угаах” гэдгээр зүйлчилсэн байна. Монгол банкны шинжээчийн дүгнэлтэнд “гаднаас орж ирсэн мөнгийг эргэлдүүлсэн байж болзошгүй...” гэж бичсэн байгааг мушгиад намайг буруутгасан байна. Мөнгө угаах гэдэг нь 3 үе шаттай, банкны болон улс төрийн өндөр албан тушаалтан, хар мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил юм. Тэрнээс биш хүнээс зээлж авсан мөнгөө Цэдэн угаагаад суудаг юм биш. Энэ талаар шалгах байсан. Мөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой байсан. Би хүнээс мөнгө зээлж авчихаад түүнийгээ угаагаад явна гэж байхгүй. Тэгэхээр би энд цугласан байгаа хүмүүсээс мөнгө авсан нь үнэн. Би өөрийгөө мөнгө аваагүй гэж хэлэхгүй. Авсан мөнгөө хаашаа явуулсан талаараа ч хэлсэн байгаа. Хохирогч нар өгсөн мөнгөө авч чадахгүй удсан учир ингэж гомдолтой байгаа юм. Би хохирогч нараас авсан мөнгөө төлж барагдуулна. Би өөрийн санаачилсан ажлаа цааш нь үргэлжлүүлж байгаад төлөх ёстой юм. Би мөн Марита гэгч хүнээс мөнгөө нэхэмжлэх боломжтой юм. АНУ-н хуулиар ингэж болдог. Би одоо гэрч, хохирогчийн статустай болох юм бол Маритагаас мөнгөө авч болох юм. Надаас өөр ямар ч хүн ингэж нэхэмжлэх эрхгүй юм. Энэ талаар би мөрдөн байцаалтын шатанд “надад Маритагаас мөнгөө авах боломжийг олгоод бичиг явуулаад өгөөч” гэж хүсч байсан. Тэгсэн бол би энэ хүмүүсийн хохирлыг барагдуулж болох байсан. АНУ-с ч “та Маритагаас мөнгөө нэхэмжлэх боломжтой, харин таныг Монгол улсын хуулиар хохирогч, гэрч болох талаар тогтоосон бичиг баримтаа ирүүлэхэд болно” гэсний дагуу би мөрдөн байцаалтанд хэлж явуулсан боловч тэдгээрийг хангалтгүй орчуулсан байсан. АНУ-н хуулийн байгууллагаас намайг АНУ-д очиж мэдүүлэг өгч болно гэсээр байтал хангаагүй. Би хүнээс мөнгө авсан гэдгээ аль ч үед хэлсэн. Миний хийсэн ажил бүх хүний нүдэнд ил байсан. Би авсан мөнгөө бүгдийг нь банк руу шилжүүлж байсан. Дундаас нь би нэг ч төгрөг авч идээгүй. Жишээ хэлэхэд би 100.000 ам.доллараар машин зээлж авчихаад ломбарданд 50.000 ам.доллараар тавьсан гэж бодъё. Тэгэхээр би 2 өртэй болж байгаа. Сарын дараа өрөө төлж чадахгүй болохоор “хугацаа өнгөрсөн” гэдгээр машиныг маань 60.000 ам.доллараар зарчихаж байгаа юм. Ингэхээр би гэдэг хүн 2 өртэй болж, ломбардыг болон зах зээлээс хямд үнээр ломбардаас машин авсан хүнийг тэтгэж байгаа юм. Үүн шиг би одоо өртэй болж байгаа юм чинь надад ямар ч ашиг байхгүй. Залилан гэдэг нь хүний юмыг авч өөртөө хэрэглээд өрийг нь төлөхгүй яваа хүний үйлдлийг хэлдэг юм. Тэрнээс биш миний үйлдэл нь өөртөө ямар ч хөрөнгө аваагүй, өртэй байгаа учир залилан биш гэж үзэж байна. Надад төслийн мөнгө орж ирсэн тохиолдолд би хохирлыг төлнө гэж бодож байгаа юм. Мөн Марита гэдэг хүнд өгсөн мөнгөө бид нэхэмжилмээр байгаа юм. АНУ-н зүгээс “танай улсын хуулиар Марита бусдыг хохироосон гэж үзвэл танд манай улсын Эрсдлийн сангаас хохирлыг төлж барагдуулна” гэж надад мэдэгдсэн байгаа юм. Мөн “Цэдэн гэдэг хүнийг гэрч, хохирогчоор тогтоогооч” гэсэн бичиг ирсээр байгаа. Тэгэхээр би хохирлыг мөнгийг олж болох юм. Мөн би өөрийн хөрөнгө, мөнгө зэргийг энэ төсөлд зарцуулж байсан учир би ч мөн 2.7 сая ам.доллараар хохирогч болсон юм. Гэтэл миний хохирлыг тооцсон хүн байхгүй. Би өөрийн болон гэр бүлийнхээ цуглуулсан 2.7 сая ам.долларыг гадагш шилжүүлсэн. Одоо тооцож үзэхэд би өөрийн болон хүмүүсийн мөнгийг нэмээд үзэхэд 25-30 сая ам.долларын алдагдалд орсон байна. Би бусдаас мөнгө аваад гадагшаа шилжүүлж байсан учир аль болохоор хохирогч нарт хүүг нь нэмээд илүү өгнө гэж бодож байгаа. Энэ олон жилийн хугацаанд миний мөнгө орж ирээгүй учир намайг худалч, луйварчин гэж бодож магадгүй учир тайлбар хэлье. 2 дугаар ээлжийн буюу 12.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын бичиг баримт бүрдээд 2015 оны эхээр АНУ-д миний данс нээгдсэн. Данс маань идэвхижих ажил байсан. Энэ талаар хавтаст хэрэгт байгаа ХААН банкны Намуунаа гэдэг хүний тодорхойлолт байгаа. Тэгээд 2015 оны 6 сарын үеэр ажил бүтэх ёстой байтал би 2015 оны 2 дугаар сард баривчлагдаад дундуур нь хэдхэн хоног гараад буцаж 9 сар хүртэл 461 дүгээр ангид хоригдож байсан. Энэ хугацаанд өмнөх баримтуудын маань хүчинтэй хугацаа дууссан. Тэгээд эдгээр баримтаа дахин бүрдүүлэх болсон. Холбооны мөрдөх товчооны ажилчид болон АНУ-н хуульчдийн хүчинд уг төслийн мөнгө нь буцаж татагдалгүй, бонд хэлбэрээр АНУ-н банкинд хадгалагдахаар шилжсэн юм. Энэ талаар буюу бонд болгосон талаар Худалдаа хөгжлийн болон Голомт банкинд мэдэгдсэн албан бичиг байгаа. Ийм бонд болсон мөнгөний хүчинтэй хугацаа нь 1 жилийн хүчинтэй байснаа 6 сар болж багасаад мөн Трамп ерөнхийлөгчийн баталсан хуулиас болж уг бонд маань түгжигдсэн юм. Би дахин 2017 оны 4 дүгээр сарын 26-нд 461 дүгээр ангид хоригдсоноос болж уг өдрийн орой авах байсан бичгээ авч чадаагүй. Энэ нь надад 2 дахь цохилт болсон. Саяхан буюу 5 дугаар сарын 15-ныг хүртэл уг бондыг сунгалаа гэсэн бичиг ирж байсан. Одоо яаж байгааг харин мэдэхгүй байна. Энэ асуудлыг би одоо л хэлж байгаа юм. Урьд нь бол мөнгө орж ирэхээр надад өгч байсан хохирогч нарын мөнгийг нь буцааж өгнө гэж хэлж байсан. Ингэхээр би хохирогч нарт мөнгийг нь өгөөд үлдэгдэл хохирлоо “ГАТ”-н журмаар нэхэмжлэх юм гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Анх 2014 оны 3 сард Цэдэн нь манай найз Болдтой цуг манай ажил дээр ирээд хөрөнгө оруулалтынхаа талаар ярьсан. “Эхлээд тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй” гээд Цэдэн нь өөрийн 100.000 ам.доллартай дансаа интернэтээс харуулсан. Тухайн үед би итгээгүй. Харин надтай хамт ажилладаг Дэлгэрдалай маань уг зүйлд итгээд Цэдэнд мөнгөө өгч байсан. Би Цэдэнд итгэлгүй 2014 оны 11 сарын 12-ныг хүргэсэн. Тэр өдөр Марита Монгол улсад ирсэн гэдгийг сонссон. Тэр үед Цэдэн болон өөр бусад хохирогч нар Маритаг тосч авсан. Тухайн үеийн ирж байсан бичлэг болон болон бусад хүмүүсийн гарын үсэгтэй гэрээний зургийг Самбууням утсандаа авсан байдаг. Марита эдгээр баримтыг аваад 2014 оны 11 сарын 14-ний өдөр АНУ-н элчин рүү ороод буцаж гарч ирэхдээ ийм тамгатай болгоод гарч ирсэн. Энэ гэрээн дээр АНУ-н элчин нь тамгаа дарсан байсан. Мөн санамж бичиг гэх зүйл байдаг. Энэ нь 12 дугаар хавтаст хэргийн 232-239 талд байгаа. Үүнд “385.000 ам.доллар хийж байж уг мөнгө орж ирнэ” гэсэн байдаг. Үүний дагуу Дэлгэрдалай бид нар бүгд мөнгө өгч эхэлсэн. Үүнээс хойш би “хөрөнгө оруулалт нь орж ирэх юм байна” гэж бүрэн итгэсэн. Тэгээд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өөрийн мөнгөө өгч эхэлсэн.

 

Тэгээд өөрийн мөнгөө дуусахаар нь найз Мөнхбаярт энэ хөрөнгө оруулалтын талаар хэлж мөнгө гуйсан. Ингээд 2015 оны 02 сарын 16-нд Мөнхбаяр надад зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөний дагуу би “Сонг” банк бус санхүүгийн байгууллагаас 100.000 ам.ам.доллар зээлээд бүгдийг нь Цэдэнд өгсөн. Энэ мөнгө нь цаашаагаа Марита руу шилжсэн байдаг юм. Мөн Маритагийн байгуулсан санамж бичигт дурдагдсан 385.000 ам.долларыг нь бүрдүүлэхийн тулд 2 дугаар сарын 26-нд дахин Мөнхбаяраас мөнгө гуйхад тэр “миний байрыг чи худалдаж ав. Одоо мөнгөгүй юм чинь дараа нь хөрөнгө оруулалтынхаа мөнгөнөөс төлбөрийг өгчих. Би одоо Энэтхэгт явж байгаа учир ажлынхаа залуу Батмагнайд итгэмжлэл хийж үлдээсэн байгаа. Тэр итгэмжлэлээр наад мөнгөнийхаа асуудлыг шийд” гэсэн. Тэгэхээр нь би “өмнө чиний итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан. Одоо Будрагчаа гэгчид хувь хүнээр барьцаанд тавих гэсэн чинь тэр заавал өөрийнхөө нэр дээр шилжүүлэх хэрэгтэй” гээд байна гэж Мөнхбаярт хэлсэн. Тэгтэл Мөнхбаяр “чи цаашдаа худалдаж авах юм чинь манай ажлын Батмагнай дээр очоод миний итгэмжлэлээр наадхаа шилжүүлээд авчих” гэсэн. Тэгээд дараа нь буюу 2015 оны 3 сарын 13-нд Будрагчаагаас нэмж 100 сая төгрөгийг зээлсэн. Мөн 3 сарын 05-нд Мөнхбаяр дээр ирээд үл хөдлөх хөрөнгийг нь тавьж Диваачамба гэдэг хүнээс 120 сая төгрөгийг зээлсэн. Тэр өдөр энд сууж байгаа хохирогч Төмөрбаатар өөрийн хадмын байрыг Диваачамбад тавьж уг мөнгийг бид хоёр өгч байсан юм. 2 сарын 26-нд зээлсэн мөнгө өгөх үед Марита нь 2 дахь удаагаа Монголд ирсэн байсан. Маритагийн ирэх өдөр 385.000 ам.доллараас 170.000 ам.долларыг заавал төлөх ёстой гэсэн байсан тул бид уг мөнгөө тэр өдөрт нь багтааж төлсөн. Яллах дүгнэлтэнд “Баяраа нь Цэдэн, Марита нартай нийлж бүлэглэн Мөнхбаярт итгэл үзүүлэх замаар” гэсэн байна. Би Маритаг огт танихгүй. Би хохирогч нартай уулзан ярилцаж, нийлж байгаад Маритаг Монгол улсад оруулж ирэхдээ л Маритатай уулзсан. 2015 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл би өөрөө “хөрөнгө оруулалт” гэдэгт итгэсэн явсан. Гэрээн дээр тамгаа дарсан байсан “Хогон Логос” гэдэг компанийг санамсаргүй байдлаар оффисийг нь олж мэдээд 4 сарын 07-нд очиж уулзахад тэд “манай тамга биш” гэхээр нь бид хууртагдсан гэдгээ мэдсэн. Тэгээд 5 сарын 5-нд Марита Монгол улсад ирсэн. Тэгэхэд надад 4 сарын сүүлээр эрүү үүсгэсэн байсан. Маритаг бид буудалд буулгаж хонуулаад өглөө нь цагдаа дээр дагуулж 5 сарын 7-нд аваачсан юм. Тэгэхээр би Мөнхбаяр гэдэг найзыгаа залилаагүй юм. Би мөн өөрийн итгэж явсан зүйлээ л Мөнхбаяр гэдэг найздаа ярьж байсан юм гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Л.Баас Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2013 оны 8 сард манай хүүхдүүд болон найз нар маань нийлж байгаад надад Лексус-570 маркийн машин бэлэглэсэн. “Хаанаас авсан юм бэ” гэхэд хүүхдүүд маань “Циркийн ар талын машин зардаг газраас худалдаж аваад надад өгсөн” гэж хэлсэн. Би энэ хүмүүсийн нэгийг нь ч огт танихгүй, энэ хүмүүстэй наймаа хийгээгүй. Манай хүүхдүүд Отгонбаяр гэдэг хүнээс уг машиныг худалдаж аваад надад бэлэглэсэн байсан. 2014 оны 6 сард мөрдөн байцаагч намайг дуудахаар нь би очиж мэдүүлгээ өгсөн. Миний машиныг битүүмжилнэ гэхээр нь би “төлбөрөө өгөөд авсан миний машин учир би зөвшөөрөхгүй” гэхэд байцаагч “энэ ёс төдий юм байгаа юм. Та хуулийн байгууллагаа хүндлээд гарын үсэг зур, тэгээд та өөрийн машинаа унаад явж байж болно” гэхээр нь гарын үсгээ зурсан. 2014 оны 10 сард би мэс засалд орохын тулд мөнгө зээлж Япон явсан байсан. Тэгээд 11 сард уг зээлсэн мөнгөө өгөх шаардлагатай болсон. Өөрийн боломжоо ашиглаж өрөө өгөхийн тулд би Авто Тээврийн газар очиж машиныхаа талаар асуухад “зүгээр” гэсэн. 2014 оны 11 сарын 30-нд манай хүүхэд тэр машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад ломбарданд тавьж мөнгө авахаар нь би өрөө төлсөн. Машинаа ломбарднаас авч чадалгүй явсаар байтал 2016 оны 9 сард уг машиныг маань Болор гэдэг хүнд зарсан байсан. Би энэ талаар мэдээгүй. Ийм л юм болсон байтал намайг яагаад гэмт хэрэгтэн мэтээр энд суулгаж байгааг гайхаж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Л.Санжаадоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2002 онд би анх Цог гэх хүнтэй танилцсан ба надтай танилцсан энэ хүн 20.000.000 сая төгрөгийг зээлж гадаад улсаас 10 жилийн хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалт оруулж ирэхээр ярилцсан. Ингээд үүнээс хойш цахимаар гадаадын олон хүмүүстэй тэрэнтээ ярь, энэтээ холбогд гэхээр нь тухайн хаягтай нь холбогдож хөрөнгө оруулалтанд шаардлагатай гэрчилгээ, татварыг төлбөрт гэх нэрээр 2009 оны эхний улирал хүртэл 1.942.455 долларыг эдгээр хүмүүсийн шаардсан дансанд хийж байсан. Ингээд 2014 оны сүүлээр М Р Агэх хүн энэ хөрөнгө оруулалтын талаар Цог бид нартай холбогдон 2015 оны 01 сард ирж уулзсан. Уулзахдаа хөрөнгө оруулалт удахгүй орно гэж ерөнхий санамж бичигт гарын үсэг зуран буцаж явсан. Ингэхэд энэ хүний буудлын болон онгоцны тийзний зардлыг би гаргасан. Гэтэл цагдаагийн байгууллагаас 2016 оны 03 сарын сүүлээр над руу ярьж ирж уулзах талаар хэлэхэд асуудал цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдсэн. Үнэндээ энэ мөнгийг олдохгүйн байна гэж бодож байсан. Мөнгийг болохоор хаанаас хамаагүй шилжүүлж байсан ба нийт шилжүүлсэн мөнгө нь гуйвалгын баримтаар харагдана. Гомдолтой байна. Мөнгөө нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг /8 хх 43-44, 26 хх 87/

 

Хохирогч М.Буянбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний бие СБД-ийн 5 хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн гадна талбайд автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд 2013 оны 06 сарын эхээр санагдаж байна нэг өдөр ажилаа хийгээд гадна талбайд зогсож байх үед Жаргалсайхан гэх хүн Даваадорж, Нарангэрэл гэх 2 хүний хамтаар над дээр ирж миний зарж байгаа Тоёота ланд круйзер 200 маркийн машиныг үзээд “таалагдаж байна авъя” гэсэн юм. Тэгээд бид нар хоорондоо үнээ тохиролцсон бөгөөд миний машиныг 110.000 ам доллараар худалдан авахаар болсон бөгөөд миний машиныг гэх хүн, би Транскапитал ББСБ-ын хуулийн зөвлөхөөр ажилладаг юм. Манай ажил дээр очоод уулзаж ярилцъя гэсэн. Тэр үед Жаргалсайхан хамтаар ажил дээр нь очоод өрөөнд нь очиж уулзсан. Тэр үед Жаргалсайхан нь надад чиний машиныг 110.000 ам доллараар авна, мөнгийг 2-3 хоногийн дараа төлнө, цаад хугацаа 7 хоног гэж бодоорой гэсэн. Тэгээд чиний машиныг гадаадаас ирэх хөрөнгө оруулагч нарт унуулах гэж байгаа гэсэн. Тэгээд тэдгээр хөрөнгө оруулагч нар Хонг Конгд хуралтай байгаа Монголд ирэнгүүт данснаас хөрөнгө оруулалтын мөнгөө аваад шууд чамд чиний машиныг чинь мөнгийг гаргаж өгнө гэсэн юмаа. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрч 7 хоногоос хэтрүүлэхгүй шүү гэсэн. Тэр үед Жаргалсайхан хугацаа хэтэрсэн хоногийн тоогоор 0,5 хувийн алданги тооцож бодно гэсэн юм. Тэгээд миний бие итгээд тэр хүний хэлж байгааг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Жаргалсайхан гэх хүнд машинаа өгөхөөр болсон бөгөөд Жаргалсайхан нь гэрээ хийнэ Транскапитал ББСБ-ын 3 давхарт байх нотариатын газарт орж 110.000 ам долларын зээлийн гэрээ хийж машинаа хүлээлгэн өгсөн бөгөөд миний уг зарах гэж байгаа машин нь манай найз Нямдаваагийн нэр дээр итгэмжилэлтэй байсан бөгөөд би өөрийн найз Нямдаваатай уулзан Жаргалсайханы хамтаар Авто тээврийн газар очиж Нямдаваагийн нэрнээс Жаргалсайханд шилжүүлэн Жаргалсайханы нэр дээр улсын дугаар авч гэрчилгээ гаргуулан өгсөн. Тэгээд машинаа Жаргалсайхан, Даваадорж нарт хүлээлгэн өгч явуулсан. Тэгээд түүнээс хойш мөнгийг удахгүй өгнө гэх мэтээр худал хэлсээр 2013 оны 07 сарын 23-ны өдөр хүрсэн бөгөөд утсаар холбоо барихад чиний машины мөнгийн алдангийг одоо өгчихье гээд надад 20.000 ам долларыг шилжүүлсэн. Тэгээд надад удахгүй үлдсэн мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй явсаар 2013 оны 09 сарын 20-ны өдрийг хүргэсэн бөгөөд холбогдохгүй байсан тул гадуур машинаа хайж эхлээд 2-30 хоногийн дараа өөрийн машинаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр Үйлчилгээний төвийн хойно байрлах Уран ган барьцаалан зээлдүүлэх төвд зээлэнд тавьсан байсанг мэдсэн бөгөөд тухайн миний машины зээлийн хугацаа дууссан, тухайн байгууллагаас зарах гэж байгаа гэх тул миний бие өөрөөсөө 80.000.000 төгрөг гаргаад машинаа Уран ган барьцаалан зээлдүүлэх төвийн зээлээс суллан аваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Тэгээд миний бие өөрөөсөө гаргасан 80.000.000 сая төгрөгийг Жаргалсайханаас нэхэхэд Жаргалсайхан чиний мөнгийг удахгүй гаргаж өгнө гээд надтай төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Тэгээд маргааш нь Жаргалсайхан надад хандан чамд өгөх 80.000.000 төгрөгийг надад өртэй байгаа Чинбат гэх хүн чамд өгнө чи энэ хүнтэй уулз гэсэн. Тэгээд Чинбат гэх хүнтэй нь уулзахад нь надад тэр миний 80.000.000 төгрөгийг төлнө гэж надтай зээлийн гэрээ хийсэн. Тэгээд түүнээс хойш нэхсээр байхад 2013 оны 12 сарын 20-ны үед надад нэг өдөр Цэдэн гэх хүний итгэмжлэлтэй Тоёота кроун 200 маркийн цагаан өнгийн авто машиныг миний мөнгөний алданги гэж 20.000.000 төгрөгөнд тооцон авчиран өгсөн. Тэгээд түүнээс хойш холбоо барилгүй удсаар байгаад өдий хүрсэн. ..Би машинаа үл таних хүнд 90.000 ам доллараар зарсан ба надад Жаргалсайхан 20.000.000 шилжүүлэн өгсөн бөгөөд миний машины 110.000.000 долларын хохирол барагдсан ба миний өөрөөсөө гарган машинаа зээлээс авсан бодит 80.000.000 төгрөгийн хохирол учраад байна. ...Энэ хэрэг 2015 оны 04 сард анхан шатны шүүхээр орж шийдэгдсэн юм. Тэгэхэд миний хохирлыг 60.000.000 төгрөг гэж тогтоож өгсөн. Би одоо энэ мөнгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, /1 хх 120-121, 26 181/

 

Хохирогч В.Сайн-Отгоноос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Намайг 2013 оны 06 сарын 22-ны өдөр над руу миний танил Болд яриад “2 ширхэг Лексус-570 маркийн машин авах хүн байна. Чамд байгаа машиныг үзүүлье” гэсэн юм. Тэгээд тухайн өдөр Болд над дээр 2 хүн дагуулан ирсэн бгөөд тэдгээр хүмүүсийг Самбуу, Нарангэрэл гэж байсан. Болд энэ хүмүүсийг машин авах гэж байгаа, би өмнө энэ хүмүүст машин зарж байсан найдвартай хүмүүс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд миний машинаас Самбуу, Нарангэрэл нар үзэж байгаад 2013 оны мөнгөлөг өнгийн Лексус-570 маркийн машиныг заагаад энэ машиныг чинь зээлээр авмаар байна гэхээр нь та нар нэрийг нь шилжүүлэхгүй яаж авах гэж байгаан бэ гэж асуусан юм. Тэгтэл чиний машины мөнгийг 7 хоногийн дараа бүрэн төлнө гэж ярилцаж тухайн өдрөө яваад өгсөн. Маргааш нь буюу 2013 оны 06 сарын 23-ны өдөр Болд надруу дахиж яриад “өчигдрийн машин үзэж байсан хүмүүс надруу яриад байна, чи машинаа өгчих, би өөрөө 2 машин өгөх болчихлоо” гэсэн юм. Тэгэхээр нь би Болдоос “би наад хүмүүсийг чинь танихгүй ээ, та өөрөө баталгаатай гэж байвад арыг нь даагаарай" гэсэн юм. Тэр үед Болд надад “энэ хүмүүс найдвартай хүмүүс байгаа” энэ хүмүүсийн ард Цэдэн гээд мөнгөтэй өвгөн байгаа, найдвартай би өмнө нь 1 машин зараад мөнгөө авч байсан юм гэхээр нь би бодож байгаад хариу хэлнэ гээд утсаа салгасан. Маргааш буюу 2013 оны 06 сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад Болд над дээр Самбуу, Нарангэрэл, Цэдэн, Тогоо гэж хүмүүсийг дагуулан ирсэн бөгөөд Болд надад “би наймаагаа тохирчихлоо, чи машинаа мөнгөө авсаны дараа намайг 100 доллараар шагнаарай би өөрөөсөө 2 машин өгөхөөр боллоо, чиний машины үнийг 128.000 ам доллараар тохирчихлоо” гэсэн юм. Тэр үед би “та өөрөө хариуцах юм бол хамаагүй ээ би өгч болж байна” гэхэд Болд надад “найдвартай” гэхээр нь би машинаа тэдгээр хүмүүст өөрийн машинаа итгэмжлэл хийж машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд тэдгээр хүмүүс түүнээс хойш надтай уулзаагүй, холбоо бариагүй, миний машины мөнгийг өгөхгүй алга болсон юм. Тэгээд Болдтой холбогдоход тэдгээр хүмүүс өнөө маргаашгүй гээд байна, хүлээж байгаарай гэж байсан. Тэгээд үүнээс хойш 20 орчим хоногийн дараа Болдруу ярихад надад “чиний машиныг тэдгээр хүмүүс чамаас авсан өдрөө ломбарданд тавиад хүмүүст зарсан байна” гэж хэлсэн. Би Самбууруу яриад машинаа авъя гэхэд чиний машиныг Уран ган ББСБ-д зээлэнд тавьсан байгаа, тэгээд зарсан байгаа” гэсэн юм. Тэгээд би Уран ган дээр очоод миний машиныг хэн авсан юм бол гээд судалхад Болдын дүү Булган гэх залуу аваад хүнд зарсан байсан. Би тэрийг нь Самбуугаас сонсож мэдсэн. Тэгээд Цэдэн Болд нартай байнга утсаар холбогдон машины мөнгөө авах талаар сануулсаар байгаад өдийг хүргээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад миний машины 2013 оны 06 сарын 24-ний өдөр анх тохирсон үнэ болох 120.000 ам долларын үнэ бүхий хохирол учраад байна. Гэхдээ энэ машины үндсэн үнэ нь 120,000 ам доллар байсан учраас би энэ үнээр үнэлж байна. ...120,000 ам долларыг тухайн үеийн ханшаар бодуулан хохирлоо барагдуулмаар байна гэсэн мэдүүлэг /1 хх 124-125/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2013 оны 06 сарын 24-нд Цэдэн гэгч хүнд АНУ-с орж ирсэн гаалийн бичигтэй мөнгөлөг саарал өнгөтэй Лексус-570 машинаа 130.000 ам.доллараар тооцож итгэмжлэл хийж өгсөн. Тогоо гэгч хүний нэр дээр итгэмжлэл хийлгэсэн. Цэдэн нь өөрийн нэр дээрээ хийх боломжгүй гээд “3 хоногийн дараа мөнгийг өгнө” гэсээр байгаад 1 сар гаран болсон. Утас нь холбогдохгүй байсаар сарын дараа би Самдан гэгч хүнтэй холбогдож машинаас асуухад “чиний машиныг зарсан” гэж хэлэхээр нь би “мөнгөө өгөөгүй байж яагаад зарж байгаа юм” гэхэд тэр “бидэнд гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа. Урьдчилгаа мөнгө хэрэг болоод чиний машиныг зарсан” гэж хэлсэн. Тэгээд би 2014 оны 6 сарын эхээр цагдаад өргөдөл өгөхөд “таны машин Бадарч гэдэг хүний нэр дээр 85-85 улсын дугаартай явж байна. Би тэр Бадарч гэдэг хүнээс байцаалт авсан” гэж надад хэлсэн. Би одоо өөрийн машинаа авмаар байна. Мөн уг машиныг маань Бадарч гэдэг хүнд хариуцуулж өгсөн байтал 2016 оны 12 сард 09-69 улсын дугаартай болсон байсан. Тэгэхээр нь би мөрдөн байцаагчид “машинаа битүүмжлүүлье” гэж хүсэлт гаргасаны дагуу хангасан. Битүүмжилсэн байхад Бадарч гэдэг хүн уг машинаар адуу мөргөж эвдэж гэмтээсэн байгаа. Тиймээс бид уг машины засварын мөнгөө нэхэмжилж байгаа. Мөн тухайн үеийн үнээрээ одоо зарж чадахгүй учир үнийн дүнгийн зөрүү зэргийг нэмж нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Л.Сайнхүүгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2013 оны 12 сарын 19-ний өдөр миний зүс таних хуучин цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх Нарангэрэл миний гар утас руу залгаад байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээнд зориулан ажилчидад бэлэглэх зорилгоор машин авах хэрэгтэй байна гэж ярихаар нь би ажил дээр ирээд уулз гэсэн. Тэгээд 2013 оны 12 сарын 21-ний өдөр Нарангэрэл өөрийн компанийн захирал гэж танилцуулсан Цэдэн болон Даваадорж гэх хүмүүстэй 3-лаа ирсэн. Тэгээд Нарангэрэл надтай машин авахаар гуйгаад ярьж байтал захирал Цэдэн гэх хүн нь Тухайн үед надад гадаадаас ирэх хөрөнгө оруулалтын мөнгө гэх 170 сая ам долларын бичигтэй сертифекат гэх зүйл үзүүлээд байсан юм. Тэгээд удахгүй их хэмжээний мөнгө орж ирнэ 2013 оны 12 сарын 27-ны өдрөөс өмнө энэ 3 машиныг төлнө гээд надаас 92.500.000 төгрөгийн үнэ бүхий 3 машин болох Тоёота ланд 80, Тоёота клугер, тоёото кроун 200 маркийн машинуудыг авч явсан юм. Явахдаа надтай тун удахгүй мөнгийг өгнө, өгөхдөө хүүгийн хамтаар 100.000.000 төгрөг өгнө гэж Цэдэн гэх хүний зээлийн гэрээ байгуулан уг 3 машин дээр нотариатаар итгэмжлэл хийлгэн аваад явсан юм. Тэгээд түүнээс хойш мөнгө өгөх хугацаа өнгөрсөн ба мөнгөө өгөхгүй, утсаа салгаад утсаа авахгүй, надтай уулзахгүй огт алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад учирсан хохирол 3 нэр төрлийн машины үнэ болох бодит 92.500.000 төгрөгийн хохирол учраад байна. Миний бие маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 хх 122-123/

 

Хохирогч Д.Жигмэдээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Миний өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгыг гэрчилгээг иргэний хуулийн 179.4 заасан тусгай зориулалттай барилгыг Б.Самбууням 14 хоногийн хугацаанд зээлэх мөнгөний барьцаанд барьцаалуулах зөвшөөрөл авч гэрчилгээг өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан болно. Гэтэл заасан хугацаанд буцааж чөлөөлж өгөөгүй цааш нь иргэн Дамдинпүрэв гэдэг хүнд зарж худалдсан байна. Иргэн Дамдинпүрэв энэ байдлыг ашиглан өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч одоо суллаж өгөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдаанаар эрүүгийн хэрэг шалгаж байгаа гэсэн үндэслэлээр ЭБШХ-ийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гомдолоор 2015 оны 03 сарын 03-ны өдөр бүрэлдэхүүнтэй хурлаар гомдолыг дахин хэлэлцэх өмнө гарсан захирамжийг хүчингүй болгосон. Үүнээс болж дахин миний өмчийн эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээд байна. Тухайн барилгыг Могул Скай ХХК-аас 450 сая төгрөгийн өр төлбөр барагдуулах зорилгоор манай компани шилжүүлэн авсан болно. Гэтэл энэ барилгыг Самбууням гэдэг хүний тайлбарласнаас үзэхэд 50.000 ам долларын зээлийн барьцаанд Дамдинпүрэв гэх хүнд барьцаалуулсан худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэдэг юм. Гэтэл Дамдинпүрэв гэдэг хүн ямар арга замаар уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах болсон нь тодорхойгүй байна. Самбууням нь 50.000 ам долларыг Ц.Ц гэдэг хүнд өгсөн гэдэг. Үүнээс би иргэн Самбууням, Ц.Ц, Дамдинпүрэв нар үгсэн хуйвалдаж хуурч мэхлэх аргаар миний үнэ бүхий өмч хөрөнгө, түүний өмчийн эрхийг авсан гэж үзэн эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шалгаж өгөхийг хүсэн гомдол гаргасан болно. Энэ байрны гэрчилгээг Цэдэн, Самбууням нарт итгэмжлэн өгөхдөө амаар тохиролцсон хэлцэлийн дагуу тэдгээр хүмүүс цааш нь худалдах зориулалтаар ашиглахгүй гэж тохиролцсон бөгөөд худалдсан юм уу зээлсэн мөнгөнөөс нэг ширхэг мөнгө аваагүй болно. Үүнийг материалд тусгуулсан иргэн Сабуунямын шүүхэд гаргаж өгсөн тайлбараар давхар нотлогдож байгаа болно. Миний байр компаний өмчлөлийн бүртгэлээр 450 сая төгрөгний үнэлгээтэй болно. Ийм хөрөнгөө нэг ч төгрөг авалгүйгээр залилуулан алдаж байгаадаа гомдолтой байна. Цэдэн гэдэг хүн 2013 оны 07 сард миний шавь Транс Капитал ББСБ-ын хуулийн зөвлөх Жаргалсайхан гэдэг хүнээр дамжуулан надтай анх уулзаж танилцсан. Энэ хүн АНУ-ын газрын тосны “Саудын Рамка” компаны байгуулсан 170 сая ам долларын хөрөнгө оруулалтын гэрээ өөрийнх нь нэр дээр АНУ-ын Сити банкинд байршиж байгаа 22.5 сая ам долларын батламж Англи улсын Пидераль банкинд байршиж байгаа 100 сая ам долларын батламж зэргийг надад үзүүлж энэ мөнгийг Монголд татан оруулж ирэхэд үйл ажиллагааны зардалд туслацаа үзүүлээч гэсэн. Хугацааны хувьд 1 сар дотор бүх асуудал цэгцэрнэ гэж хэлсэн. Би түүний хэлсэнд итгэн 7.000 ам доллар, 400.000 ам долларын зээлийн гэрээ байгуулан түүнд өгсөн. Энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Түүний дараа 50.000 ам доллар хэрэгтэй боллоо гэхэд нь түүнтэй хамт энэ мөнгийг хөөцөлдөж бас л над шиг хамаг хөрөнгө мөнгөө оруулсан гэх Самбуунямтай танилцсан. 2013 оны 08 сард энэ 50.000 ам долларын олоход 14 хоногийн хугацаатайгаар өөрийн компаний оффисын барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгсөн болно. Үүний дараа дахин 40.000 ам доллар хэрэгтэй боллоо гэхэд нь 2013 оны 11 сард Могул Таун хотхоны 2с байранд 204 тоот 164 м2 талбайтай 420 сая төгрөгний үнэтэй 4 өрөө байрыг 60 сая төгрөгөнд худалдаж үлдэгдэл мөнгийг Цэдэн манай компанид төлөхөөр баталгаа гаргасан болно. Дамдинпүрэв гэж хүнийг огт танихгүй. Шүүхэд хандсан түүний нэхэмжлэлийг аваад би гомдол гаргасан. Цэдэн гуайтай иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн үндэслэл нь 2013 оны Монгол улсын эдийн засаг хямарч бүх банк, ББСБ-ууд хөрөнгө оруулалтынхаа зээлийг бүрэн зогсоосон. Би барилгын компанийн захирлын хувьд захиалагчдын өмнө цаг хугацаанд тулгамдсан хэд хэдэн барилгатай. Эдгээр барилга нь хөрөнгө оруулалт байхгүйгээс царцанг байдалд зогсоод байна. Цэдэн гуай дээрх мөнгө хөрөнгийг бүрэн барагдуулж дуусгаад цаашид 10 сая ам долларыг жилийн 5 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлэхээр амаар тохиролцсон. Ийм байдлаар анхнаасаа хөрөнгө оруулаад тохиролцсон хугацаанд мөнгөө Монголд татан оруулж ирж чадсангүй эхнээсээ би хөрөнгөө алдаж эхэлж байна. Нэгдүгээрт Цэдэн Саудын Рамка компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарыг үзсэн. Хоёрдугаарт Сити банк Пидераль банкуудтай харьцсан цахим шуудангаар харилцсан талаарх бичгийг үзсэн. Эдгээр баримт дээр Цэдэнгийн нэр дээр мөнгө байршиж байгаа болохыг нотолсон баталгаа байдаг. Гуравдугаарт Бээжинд суугаа Англи улсын элчин сайдын яамнаас 7.000 ам долларыг хүлээн авлаа таны мөнгийг хүргэх Бруно гэдэг хүн дипломат шугамаар Монголд нэвтэрч таны мөнгийг хүргэж өгнө гэсэн факсыг надад үзүүлсэн. Энэ нь эх хувиараа байсан. 2013 оны 11 дүгээр сард АНУ-ын Сити банкны ази номхон далайн бүсийн хариуцсан ажилтан Марита гэгч 1954 онд төрсөн эмэгтэй Монголд ирээд Цэдэнг дагуулан АНУ-ын элчин сайдын яам руу орж гэрээг баталгаалуулж мөнгөний тухай мэдэгдэлийг Монголын банкуудад биечлэн өгсөн. Энэ үед голдуу миний автомашинаар явсан учраас би мэдэж байгаа юм. Ийм байдлуудаас болж би итгэсэн. Энэ дээрх байдлууд үнэн. Хугацаа сунжирч итгэл алдаад би эргэлзэхэд хүрээд байна. Үүнээс болж өмч хөрөнгөөрөө хохироход  хүрээд байна. 2014 оны 07 сарын 21-ний өдөр Цэдэнд 13 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1169 дугаартай нотариат Шатар дээр “зээлийн гэрээ хийж” гарын үсэг зураад бэлнээр өгсөн. Энэ мөнгийг 7 хоногийн хугацаатай 3% хүүтэй зээлж авсан. 2014 оны 07 сарын 23-ны өдөр 410.000 ам долларын зээлийн гэрээг Чингэлтэй дүүргийн нотариатч Даваасамбуугийн батламжилснаар Цэдэн бид хоёр тэр өдрөө манай гэрт очиж бэлнээр тоолж өгсөн. Энэ үед манай гэрт ажлын хэргийн холбоотой Батболд хамт ажилдаг Ганзориг нартай уулзах гэж ирээд мөнгө өгч байгааг харсан. Энэ гэрээ байгуулсны нотариатын хөлс 300.000 төгрөгийг би бэлнээр төлсөн. Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсан хороолол Могул Таун хотхоны ХБ96-01 тоот оффисын зориулалттай 124.5 м2 2 давхар барилгыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэн авахыг хүсэж байна. Тухайн барилгын үнэ 450 сая төгрөг бөгөөд барилгыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авахыг хүсэж байна. 2014 оны 12 сарын 08-ны өдөр Цэдэн, Самбууням, Төмөрбаатар нар 60 сая төгрөг хэрэгтэй байна барьцаанд тавих барилга байна уу гэсэн хүсэлт гаргасны дагуу би Хан-Уул дүүргийн 11 хороо Ар зайсангийн Могул Таун хотхоны 2с байрны 302 тоот 410.325.000 төгрөгний үнэтэй 164.13 мв талбайтай Элит зэрэглэлийн 4 өрөө байрыг барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн. Гэтэл Төмөрбаатар өөрийн таньдаг Юмжав овогтой Пүрэвсүрэн гэдэг хүнийг дагуулан ирж энэ хүн шууд 60 сая төгрөгөөр худалдан авья гэж байна. Барьцаанд авахгүй шууд 60 сая төгрөгөөр худалдан авья гэнэ. Үлдсэн зөрүү мөнгийг Цэдэн би төлнө гээд баталгаа гарган зээлийн гэрээ байгуулсан. Ингээд Пүрэвсүрэн гэдэг хүнд байрыг худалдах худалдан авах гэрээгээр байрыг шилжүүлсэн. Би тухайн байрнаас ямар нэг мөнгө аваагүй учраас эсвэл байрыг буцаан авна эсвэл байрны мөнгө 410 сая төгрөгийг авна. 7000 ам долларыг Батболд гэдэг залуугаас би аваад Цэдэн гуайд өгчихсөн юм. 7000 ам доллар бол надаас гарсан мөнгө бол биш л дээ. 410.000 ам долларын хувьд Батболын 7000 ам долларыг нь оруулаад 410.000 ам доллар гэсэн ба 400.000 ам доллар нь цэвэр надаас гарсан мөнгө. Хамгийн эхлээд 2014 оны 07 сарын сүүлээр 08 сарын эхээр байсан шиг санагдаж байна Цэдэн гуайд 210.000 ам долларыг бэлнээр өөрийнхөө гэрт өгсөн.Үүний дараа үлдэгдэл 190.000 ам долларын евро оролцуулж 2-3 удаа тасалж өгсөн. 410.000 ам долларын гэрээг болохоор мөнгө өгөхөөс 2-3 хоногийн өмнө байгуулсан байсан юм. Гэрээгээ байгуулсаны дараа 2-3 хоногийн дараа хамгийн анх 210.000 ам доллар өгсөн гэсэн үг. Тухайн үед өгсөн мэдүүлэгийг би сайн уншилгүйгээр гарын үсэг зурчихсан юм. Ингээд надад нийт 400.000 доллар болон 520.641.196 төгрөгний хохирол учраад байна. Дээрээс нь сүүлд надаас Цэдэн 3.000.000 төгрөг зээлсэн ба эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 1.000.000 төгрөг, Самбуунямд байр шилжүүлэх зардалд 850.000 төгрөгний зардал гарсан ба үүнийг мөн нэхэмжилж байна. .. гэсэн мэдүүлэг /5 хх 59-66/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай барилгын компани нь 8 компанитай нийлж төсөл хэрэгжүүлж байсан. Тэгээд зээл хөөцөлдөж явах үед Жаргалсайхан гэгч танил маань намайг Цэдэнтэй танилцуулсан. Тэр үед Цэдэн нь өөрийн үлгэрээ ярьж байгаад “та нар бидэнд мөнгөөр тусалчих, хөрөнгө оруулалтын мөнгө орж ирвэл барилгын чинь хөрөнгө оруулалтанд 2 сая ам ам.долларыг 2 жилийн хугацаатай 5%-н хүүтэй та нарт зээлүүлнэ” гэж амалж 2 удаа мөнгө авч байсан. 2014 оны 07 сарын 23-ны өдөр хийсэн гэрээнд “400.000 ам.доллар зээлж авсан” гэж бид байгуулсан. Яагаад 410.000 ам.доллар гэж яригдаж байна вэ гэхээр би Батболдод “энэ хүн найдвартай юм байна. Чи мөнгөө өгчих” гэж түүнийг ятгаад 10.000 ам.доллар болсон юм. Тэгэхээр бид 410.000 ам.доллараа нэхэмжилнэ. Дараа нь 2014 оны 7 сарын 30-ны өдөр Цэдэн нь манай оффисийн зориулалттай байрыг “Маритагаас мөнгө орж ирнэ” гээд Самбууням гэдэг хүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр байрыг барьцаалуулах эрх авсан. Гэсэн атлаа цааш нь барьцаалуулах гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж манай барилгын байрыг Дамдинпүрэв гэдэг хүнд зарсан байсан. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгийн эд зүйлийн үнэлгээ нь 524 сая төгрөг болсон байна. Мөн Цэдэн нь “Маритаг зочид буудалд байлгах хэрэгтэй” гээд надаас 3 сая төгрөг өгч байсан. Мөн нэр шилжүүлэхэд 400.000 төгрөг авч байсан. Тэгэхээр ямар ч байсан би барилгынхаа өмчлөх эрхийг эхний ээлжинд шилжүүлж авмаар байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан хороолол, ар зайсан гудамжны хб96-1 тоотод байрлах 224.5 мкв талбайтай манай хөрөнгийг Дамдинпүрэвд худалдаж Дамдинпүрэв нь өөр гэрчилгээ гаргуулж авсан байгаа гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч О.Юүгэвээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би Цэдэн гэх хүнийг анх 2009 оны 01 сарын 20-ны үеэр шиг санаж байна. Манай хамаатаны Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй надад Цэдэн гээд нэг эрэгтэй байгаа юм энэ эрэгтэй гадаадаас хөрөнгө оруулагч хайгаад тэр ажилд нь мөнгө хэрэг болчихоод байгаа юм та нэг очоод уулзаад үзээч гэхээр нь би хэдэн хоногийн дараа ярьж байгаад Цэдэн гэх эрэгтэйтэй уулзсан. Цэдэн надад тухайн үед уул уурхайн чиглэлээр бизнес хийх гээд хөрөнгө оруулагч хайгаад хөрөнгө оруулагч нараа олчихсон чинь Монголд нөгөө хөрөнгө оруулагч нараа оруулж ирэх гэтэл тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй байна. Чамд мөнгө байна уу байвал чи надад 10 хоногийн хугацаатай 174 мянган ам доллар зээлүүлээч, 14 хоногийн дараа гэхэд л хөрөнгө оруулагч нар ороод ирнэ, чамайг мөнгө зээлүүлсэний төлөө чамд 100.000 ам доллар өгнө гэж яриад надад баахан бичиг баримт цаас үзүүлсэн. Ингээд Эрдэнэчимэгийн дүү Отгонтөмөр бид нар 2009 оны 01 сарын 30-ний өдөр Цэдэн 14 хоногийн Сүхбаатар нартай зээлийн гэрээ хийж Чингэлтэй дүүргийн 4-р хороо Худалдаа хөгжлийн банкин дотор 174.000 ам долларыг Цэдэнд бэлнээр өгсөн. Сүхбаатар гэдэг эрэгтэй нь бас Цэдэнтэй хамт энэ ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Цэдэн надад 14 хоногийн өнгөрхөд дахиад нэг бичиг баримт хэрэгтэй байна, бас данс нээе, яг одоо ажил болох гээд байна. Та дахиад нэг хэдэн төгрөг олоодох гээд удаа дараа надаас мөнгө нэхэхээр нь би урьд өгсөн мөнгөө олж авахын тулд дахин нийт 89,442 ам долларыг Худалдаа хөгжлийн банкны ойролцоо уулзаад өгсөн. Цэдэн надад уулзах бүртээ одоохон арабаас хөрөнгө оруулагч нар орж ирэх гээд байна. Та айлтгүй хүлээж бай гэсээр надаас 263.442 ам доллар авсан. Найз нөхдийн холбоо байхгүй. Надад Цэдэн ярихдаа Арабын нэгдсэн улсад би өөрийнхөө нэр дээр данс нээлгээд 35 сая ам доллар хийчихсэн байгаа. Энэ мөнгө нь уул уурхайнн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй хөрөнгө оруулалтын мөнгө байгаа юм. Энэ мөнгийг Монгол руу оруулж ирэхэд Араб улсад байгаа дансны мөнгийг авахад шимтгэл төлдөг юм байна гэж хэлээд надаас мөнгө авсан. Тэр үед надад баахан бичиг баримт үзүүлээд Араб улсад мөнгө байршуулсан баримт нь энэ байна гээд үзүүлж байсан болохоор би итгээд мөнгө олж өгсөн. Гэтэл энэ яриад байгаа асуудал нь хугацаа удаашрах тусам худлаа болоод л сүүлдээ надтай холбоо барихаа ч больсон. Эдгээр бичиг баримтуудад нь ердөөсөө Сүхбаатар, Цэдэн нар надаас авсан нийт мөнгөө төлж барагдуулахгүй хугацаа алдаж байсан учир өөрсдийнх нь гарын үсгийг зуруулж авч байсан л бичиг баримтууд байгаа юм. 293,442 ам.долларын бодит хохирол учраад байна.  2012 оны 3 сарын үед намайг Цэдэн, Сүхбаатар хоёр хамтдаа Малайз улс руу явж мөнгөө авъя, цуг явчихаад ирье гээд би хамтдаа Малайз руу явсан. Малайз улс руу явсан миний замын зардалын мөнгийг тэр хоёр дааж авсан боловч бас л худлаа хэлээд тэндээс нэг ч төгрөг авалгүй буцаж ирсэн. Хамгийн сүүлд 2014 оны 07 сард Цэдэнтэй уулзахад удахгүй долоо хоногийн дараа мөнгө нь ороод ирэх юм шиг байна, бага багаар мөнгөө оруулж ирэхээр болсон, дараагийн долоо хоногоос ирнэ гэж хэлээд өнгөрсөн. Одоо яг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би ердөө хүү нэхэмжлээгүй үндсэн зээл нь 263.442 ам.доллар бөгөөд үүнээс 24.000 доллар төлсөн ба одоо 239.442 ам долларын үлдэгдэл байгаа. Энэ мөнгийг дан доллараар өгч байсан ба Худалдаа Хөгжлийн Банкны төв салбар дээрээс ирж мөнгөө авдаг байсан. Энэ мөнгөөр гадаадаас хөрөнгө оруулалт хийх гэж байна гээд 2-3 удаа миний дэргэд гадаад улс руу шилжүүлж байсан. Гомдолтой байна мөнгөө нэхэмжилж байна. Би одоо 239.442 ам доллар нэхэмжилж байна. Хүү алданги нэхэмжлээгүй...”гэсэн мэдүүлэг /5 хх 92, 26 хх 122/

 

Хохирогч Ц.Лхагвасүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... 2013 оны 7 сарын 4-ний өдөр манай найз Н.Булган Ц.Ц гэдэг хүнийг дагуулж ирээд Барилгачдын талбайн урд зогсоол дээр танилцуулж уулзсан юм. Би Н.Булганыг машин зардаг авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн Инфинити QX56 маркын 28-68 УНС дугаар бүхий автомашиндаа 65.000 ам.доллараас заруулах гээд тавьчихсан байсан. Тэгтэл тэр автомашиныг маань Ц.Ц гэдэг хүн 7 хоногийн хугацаатайгаар зээлээр авна гэж байна өмнө нь надаас машин ингэж зээлж аваад буцаан төлж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нөгөөдөр авто машинаа өгөх гэтэл Ц.Ц надад энэ авто машиныг би худалдаж аваад барьцаанд тавьж зээл тавих гэж байгаа юм, тэгээд төлбөр төлөгдөөгүй гэвэл барьцаанд тавьж болохгүй тийм болохоор төлбөр төлөгдсөн гэж нотариатаар гэрээгээ байгуулж, нэрээ шилжүүлээд би чамтай 65,000 ам долларын гэрээ байгуулая гэж хэлсэн ба тэр хэлснээр нь гэрээг нь байгуулаад харин энэ хүний энэ нэр дээр шилжүүлчих гээд Батнасан гэж залуугийн нэр дээр автомашиныг авсан тухайн үед Ц.Цгийн найз Самбуу-Ёндон, Нарангэрэл, Батнасан гэх хүмүүс байсан. Тэгээд хугацаа болоод мөнгөө нэхэхээр гадаад улсаас мөнгө орж ирж байгаа Монгол Банкин дээр мөнгө нь шалгагдаад байна гэх мэтээр шалтаг хэлсээр байгаад одоог хүртэл мөнгийг маань өгөөгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Өөрийн автомашинаа, эсвэл төлбөр болох 65.000 ам долларыг л төлүүлж авах хүсэлтэй байна. Би автомашинаа л битүүмжилж авах хүсэлтэй байна. Машинаа болохоор тухайн үеийн ханшаар үнэлгээг нь албан ёсны компаниар хийлгэн авчирсан. Энэ үнэлгээгээр тухайн үеийн ханшаар 87.000.000 төгрөг болж байна. Хэрэг явдал болсон он сарууд гэрээнээс харагдах ба Цэдэнтэй би Булган гэх өөрийн найзаар дамжуулан танилцаж машинаа төмөр замын Варета чуулгын урд талд гэрээ хийлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /5 хх 94-97, 26 хх 183/

 

Хохирогч Х.Отгонбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...Би Цэдэн гэдэг хүнийг ажил цэргийн шугамаар 1986 оноос хойш таньдаг болсон. 2014 оны намар Цэдэн гэдэг хүнтэй таарахад надад би нэг төслийн зээл хөөцөлдөж байгаа юм хэдэн төгрөг хэрэгтэй байна тэгэх юм бол үсрээд л 14 хоногийн дараа буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн 780 м.кв орон сууцны зориулалттай байрыг Эко Капитал ББСБ-ын 100.000.000 төгрөгийн үндсэн зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь тухайн өдрийн долларын ханшаар 55.800.000 төгрөгийг нь 52.080 доллар болгон шууд Хонг Конг руу хүүхдийн зуугийн өөдөөс харсан Хаан банкнаас гуйвуулсан. Энэ нь баримтаараа харагдана. Ингээд 1.552.520 төгрөгийг миний дансанд үлдээн, үлдсэн мөнгийг нь бэлэн зарлага хийлгэн нийт 98.477.480 төгрөгийг надаас авсан. Гэхдээ энэ зээлийг гаргахад би үлдсэн хэмжээний мөнгөний бичиг баримт бүрдүүлэн , гүйлгээний хураамж, нотариатын төлбөр зэргийг төлөөд нийт 100.000.000 төгрөг болсон. Харин энэ зээлийн хүү алданги нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлийн төлбөр зэргийн төлбөрт нийт 153.000.000 төгрөгийн төлөлт хийх шүүхийн шийдвэр гарчихсан байгаа болохоор нийт 153.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Би 20.000.000 төгрөгийг нь өөрөө авсан. Гэхдээ энэ мөнгийг би хүү төлсөн болохоор өөрийн үндсэн зээлэнд оруулан тооцсон. Мөн энэ 7 сая төгрөгийг нь зээлийн хүүнд төлсөн гэсэн мэдүүлэг /5 хх 239-205/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Өмгөөлөгч маань шүүх хуралдаан дээр ирж амжсангүй. 2014 оны 10 сарын 28-нд Цэдэн надаас “7 хоногийн дараа мөнгө орж ирнэ. Тэр болтол мөнгө хэрэгтэй байна” гэж байсан. Тэгэхээр нь “Эко катитал” банк бус санхүүгийн байгууллагад өөрийн болон хамаатан садны хүмүүсийн нийлж барьсан барилгыг барьцаалж байгаад 5%-н хүүтэй 100 сая төгрөгийг хамтран зээлдэгчээр авч Цэдэнд өгсөн. Цэдэн тэр мөнгийг Хонконгийн банк руу шилжүүлж байхыг би өөрийн нүдээр харсан. Тэгэхээр Цэдэнг надад худал хэлээгүй гэж итгэж байсан. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлөөгүй учир миний 4 давхар барилгыг хурааж авахын тулд “Эко капитал” иргэний шүүхэд хандсан. Иргэний шүүхийн шийдвэр гарч миний байрыг хураах асуудал үүссэн. “150.540.000 төгрөгийн хохирлыг төл” гэж гарсан шүүхийн шийдвэр гарсан. Анх 100 сая төгрөг зээлж авсанаас би 20 сая төгрөгийг нь өөртөө авч хэрэглэсэн юм. Иргэний шүүх хурлын өмнө Цэдэн нь надад “ах нь наад мөнгийг чинь төлнө. Чи эвлэрчих” гэсний дагуу би “Эко капитал”-н шаардлагыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнээс болж миний байрыг хурааж авах гэж их зовоосон. Одоо харин энэ асуудал эрүүгийн журмаар явж байгаа учир намайг зовоох нь хэсэг гайгүй байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Майсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2008 оноос хойш  Цагаанбилэгийн Цэдэн гэж хүнтэй уул уурхайн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр танилцаж байсан. Тэгээд Ц.Ц нь өөрийгөө Геологийн шинжлэх ухааны доктор, Монголыг хариуцсан дэлхийн банкны зөвлөх, Япон, Канад, Англиар геологийн шинжлэх ухааны талаар лекц уншиж сарын 50.000 ам долларын ажил хийдэг гэж ярьж байсан. Тэгээд Цэдэн намайг та манай корпорацийн харуул хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч бол сарын 2.500 ам долларын цалин өгнө гээд тушаал гаргаж үзүүлсэн. Тэгээд Цэдэн нь өөрөө мөнгөндөө явлаа гээд Араб болон Малайз, Хонг Конг, Бээжин зэргээр яваад байсан. 2010 онд Ц.Ц нь Саудын Араб руу Сүхбаатар болон 2 хүний хамтаар яваад ирснээ хэлээд 3 хоногийн дотор 10.000 ам доллар хэрэг болоод байнаа тэгвэл мөнгөө 3 хоногийн дотор оруулж ирнэ гэхээр нь за за тэгвэл миний машиныг барьцаанд тавиад мөнгийг нь ав гэхэд Нет капитал гээд ББСБ-д сарын 5 хувийн хүүтэйгээр 15.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд нөгөө 3 хоног нь бараг сар болж сунжраад бүр 2 жил гаруй мөнгийг маань өгөхгүй нөгөө, мөнгө нь ч орж ирэхгүй сунжирсан. Тэгээд сүүлдээ бүр машина авч чадахаа болиод хураалгахаар болоод Эрдэнээ гээд танилтайгаа таараад ах нь бүр балараад явна гэдгээ хэлтэл за тэгвэл надаас зээлэхгүй юу гээд 7 хоногийн хугацаатай 20.000.000 аваад Цэдэнд өгөөд машинаа чөлөөлүүлсэн .Тэгээд маргааш нөгөөдөр гэсээр байгаад 2014 оны 11 сар болсон. Гэтэл нөгөө Цэдэн чинь АНУ-аас бие төлөөлөгч ирэхээр болсон. Хөрөнгө оруулалтыг Монголд ирээд газар дээр нь шийдэж өгөхөөр боллоо гэсэн ба онгоцны буудлаас нэг гадаад авгай ирсэн ба нөгөө хүнээ “Кимписки” буудалд буулгаж байсан. Тэгээд нөгөө хүн чинь ирсэн үү гэхэд ирсэн гэж байсан ба яасан юу болов гэтэл болж байна бүтэж байна гээд нөгөө хүнтэйгээ АНУ-ын Элчин сайдын яам Хаан банк, Монгол банк зэрэг газруудаар яваад байхаар нь би тун их итгэсэн. Тэгээд Цэдэнгийн дансанд 22.500.000 ам доллар байгаа гэсэн сертификат болон бусад холбогдох 4 сертификатыг үзүүлсэн ба уг бичиг гэрээн дээр тамга тэмдэг дарагдчихсан, дээрээс нь наториатын тэмдэг дарчихсан байхаар нь би Цэдэнд бүрэн итгэсэн. Нотариатаар 5.000 ам доллар төлсөн гэсэн баримт хүртэл үзүүлсэн. 2014 оны 12 сар болтол мөнгө нь орж ирэхгүй  Цэдэн нь уг мөнгийг оруулж ирэхийн тулд татвар төлөөсний мөнгө 60.000 ам доллар олох хэрэгтэй байна чамд таних мэдэх хүн байна уу гэсэн. Тэгээд надад юу ч байхгүй  шдээ гэж хэлээд  явж байсан. Тэгтэл 2014 оны 12 сарын 20-ны хавьцаа Тероризмын эсрэг үндэсний холбооны шинэ жил болоод би шинэ жилд нь очоод үзтэл баахан хурандаа, генералууд байсан ба Бөртэ–ийн захирал байсан Батсайхантай нэг ширээнд суугаад мэнд мэдэлцээд тэнд баяраа тэмдэглээд салцгаасан. Тэгээд маргааш нь Цэдэн нь уйлан дуулан яриад чи л мөнгө олоод өгөөч гээд байхаар нь би Батсайханд болсон асуудалаа ярьсан чинь Батсайхан дуртайяа уулзая гэсэн. Тэгээд маргааш нь бид нар уулзахад Батсайхан дүү Ганбаатар гэдгийгээ дагуулж ирсэн ба мөн хажууд нь Атарсайхан гээд залуу байсан. Тэгээд Өргөөгийн хавьд очоод Цэдэн, Ганбаатар нар 60.000 ам доллар авч зээлийн гэрээ байгуулаад 1 сарын хугацаатай 60.000 ам долларыг 70.000 ам доллар болгож өгөхөөр гэрээ хийсэн. Тэгээд барьцаанд нь Батсайхан би өөрийнхөө Тоёото ланд крузер 105 машинаа тавчихья, та ч мөн өөрийнхөө машиныг тавьчих гэхээр нь би Цэдэнгийн хажууд Цэдэнтэй муудлаа биш гээд өөрийнхөө 33-99 УБӨ улсын дугаартай Ланд крузер 105 машиныг мөн тэр Ганбаатарт нь барьцаалсан. Ганбаатар нь миний машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан, та машинаа унаж бай гэсэн. Тэгээд сар болсон чинь дахиад нөгөө мөнгө нь орж ирэхгүй болоод дахиад нөгөө Цэдэн баахан шалтаг шалтгаан хэлсэн. Тэгэж худлаа ярьсаар байгаад 2015 оны 02 сард нөгөө Цэдэн чинь Баянзүрх дүүргийн шүүхээс залилангийн хэргээр хоригдсон. Тэгээд удалгүй бүр 3 сард 13 жилийн хорих ял аваад хоригдчихсон. Өмнө нь Цэдэн нь бас хүмүүсээс машин тэргийг аваад мөнгийг гадаад руу шилжүүлсэн гээд ял авчихсан. Ийнхүү Цэдэн нь намайг гадаадуудтай нийлж хууран мэхлэж 60.000 ам доллар, дээрээс нь Эрдэнэ гэж хүнээс зээлсэн 20.000.000 төгрөг, дээрээс нь 2 жил машин тэрэгээ алдахгүйн тулд сар бүр 750.000-850.000 төгрөг төлж байсан. Тэр маань 20.400.000 болсон. Эрдэнэд 3.000.000 төгрөг нэмж өгөхөөр болсон. Мөн утасныхаа дугаарыг барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийг Ганбаатарт төлсөн ба дээрээс хүмүүст худлаа хэлүүлж хүмүүсийг итгэлийг алдагдуулсан. Би Цэдэнтэй гэрээ ерөөсөө хийгээгүй. Цэвэр итгэлцэл дээр явж байсан. Би Цэдэнд Батсайхан, Ганбаатар гэх 2 хүнийг танилцуулан тэдгээр хүмүүсээс нийт 60.000 ам доллар зээлж өгсөн. Одоо үүний хүү гэж нилээд явсан байгаа шүүхийн тэмдэглэл дээр тодорхой байгаа бөгөөд миний нэр дээр шүүхээс төлөхөөр гарсан. Үнэн хэрэгтээ би энэ мөнгийг аваагүй Цэдэн авсан гэтэл намайг төлөхөөр шүүхээр шийдсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрээр 90 сая төгрөг төлөхөөр болсон. Би Цэдэнгээс 60.000 ам доллар буюу 113.136.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5 хх 163-212, 26 хх 144/

 

Хохирогч Б.Бат-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн. ..2015 оны 03 сарын 11-ны өдөр манай Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлийн гишүүн Р.Мөнгөншагай Самбуугийн Дэлгэрдалай гэдэг манай нутгийн залуу гэж дагуулж ажил дээр ирсэн. Манай ажил ХУД-ийн 2-р хороо “Гутал” оффисийн 6 давхар 606 тоот өрөөнд байрладаг. Тэгээд хүрч ирчихээд АНУ-аас 22.500.000 ам долларын хөрөнгө оруулалт орж ирэх гээд байгаа юмаа. Хөрөнгө оруулалт нь Цэдэн гэдэг хүний нэр дээр орж ирэх гэж байгаа ба бүх бичиг баримт нь бүрэн гэж хэлсэн .Тэгэхээр нь би тодорхой юм хэлээгүй Цэдэн гэдэг хүнтэй чинь уулзая гэж хэлсэн. Ингээд Цагаанбилэгийн Цэдэн, Норовын Төмөрбаатар гээд 2 хүн тусдаа над дээр ирсэн. Ирэхдээ тэд Би Энд Ти корпорацын Барбара Дак гэдэг хүн энэ ажлыг удирдаж байгаа. Монгол дахь үйл ажиллагааг нь Марита Андервууд гэж АНУ-ын иргэн Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам болон хуулийн фирмтэй холбоотой ажлыг зохион байгуулж байгаа гэж тайлбарласан. Тэгээд 2 хүний АНУ-ын иргэний паспортын хуулбарыг үзүүлсэн. Олон төрлийн бичиг баримт үзүүлсэний дотор итгэл үнэмшил төрүүлэхээр нэг бичиг байсан нь АНУ-ын Монгол дахь Элчин Сайдын Яамны ажилтан Дэвид Бош гэж хүний гарын үсэгтэй 22.5 сая  долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх боломжтой гэсэн утгатай бичиг үзүүлсэн. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг Хогин Лоус Хуулийн компаний бидний ойлголтоор нотариатаар батлуулсан бичгийг мөн үзүүлсэн . Тэгээд надаас нөгөө 2 хүн маань 200.000.000 /хоёр зуун сая / төгрөг зээлдүүлнэ үү гэж гуйсан. Би ямар нэгэн барьцаа тавь гэж хэлсэн. Тэд энэ дагуу “Бэрхийн нурамт” ХХК-ийн бичиг баримт авч ирсэн. Энэ компани нь Самбуугийн Дэлгэрдалайгийн эзэмшлийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт алтны ашиглалтын лизензтэй компани байсан. Энэ компаниа барьцаанд тавьж /хоёр зуун сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр болсон. Гэрээ хийж Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Энхжаргал гэж хүнээр нотариатаар баталгаажуулсан. Тэр өдрөө Хас банк явж гүйлгээ хийсэн. 100.000 /нэг зуун сая мянган/ ам долларыг тухайн үеийн банкны ханшаар гүйлгээний шимтгэлийн хамтаар 199.129.350 /нэг зуун ерөн есөн сая нэг зуун хорин есөн мянга гурван зуун тавин/ төгрөг болсон. Энэ шилжүүлэг нь Хас банкны гадаад гуйвуулгын 19000649 дугаартай баримтаар хийгдсэн. Хоёр зуун сая төгрөгийн үлдэгдэл 870 650 /найман зуун далан мянга зургаан зуун тавин /төгрөгийг Н.Төмөрбаатарын Хас банк дахь хувийн данс уу нь шилжүүлсэн. 2015 оны 03 сарын 13-ны өдрийн С.Дэлгэрдалай мөн ирсэн. Мөн л 65.000 /Жаран таван мянга/ доллар дутуу шилжүүлсэн юм байна. Энэ мөнгийг шилжүүлэхгүй бол болохгүйнээ гэсэн. Ингээд наториатаар 130 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан. Энэ өдрөө 50 мянган ам долларыг Төмөрбаатар нь надаас аваад Цэдэнгийн нэрээр шилжүүлж , үлдэгдэл 30.380.600 /гучин сая гурван наян мянга зургаан зуун/ төгрөгийг бэлнээр нь Дэлгэрдалай авсан. Энэ мөнгийг нь С.Дэлгэрдалай 7.500 ам долларыг, Баяраа мөн 7.500 долларыг ХХБ-ны ‘Money gramm’ үйлчилгээгээр энэ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гэж цааш 2 хятад хүн рүү шилжүүлсэн байсан. Надад ойлгуулахдаа нөгөө Барбара, Марита нар нь Бээжинд байгаа наашаа ирэх гэж байна гэж хэлсэн. Энэ өдрийнхөө орой буюу 2015 оны 03 сарын 13-ны өдрийн орой Дэлгэрдалай яриад Бат-Эрдэнэ ахаа нөгөө шилжүүлэг маань дахиад зуун мянган доллар нэмэгдэхээр боллоо. Таньд ямар нэгэн боломж байна уу гэсэн. Би нэгэнт БНХАУ-ын иргэн Van Wundes /Үндэс/ рүү ярьж 300.000 /гурван зуун мянган юань буюу 50 000 тавин мянга / долларыг шинэ төгрөг ББСБ-аар дамжуулан 03 сарын 16-ны өдөр 60 000 /жаран мянга/ доллар шилжүүлсний 50 000 /тавин мянга/ доллар Үндэсээс авсан мөнгө болно. 2015 оны 03 сарын 17-ны өдөр 10.000.000 /арван сая төгрөг /дахиад зээлнэ үү гэж Төмөрбаатар, Дэлгэрдалай нар 40.000 /дөчин мянга/ долларыг Хас банкны 1 900665 тоот гадаад гуйвуулгын баримтаар шилжүүлсэн байдаг. 2015 оны 03 сарын 18-нд “Монро даатгалын” 404 тоотод Баяраа нь С.Дэлгэрдалай, Цэдэн нартай хамтарч ажилладаг. Энэ хөрөнгө оруулалт удахгүй орж ирнээ. Таны гаргасан мөнгийг С.Дэлгэрдалай бид хоёр хариуцаж таныг болон танай байгууллагыг хохиролгүй болгоно гэж асуудлыг тавьсан. Энэ хугацаанд би эдгээр нөхдүүдэд итгэсэн учраас хөрөнгө оруулалтыг маш хурдан гацаанаас гаргаж мөнгөө суллаж авах үйлдлүүдийг хийж эхэлсэн. Тийм учраас мөнгө шилжүүлэх эрсдэлтэй алхамуудыг хийсэн. 2015 оны 03 сарын 24-нд АНУ-ын Төрийн департменийн ажилтан Ричард Стенгель гэдэг хүн холбогдож энэ ажиллагааг гардан гүйцэтгэхээр боллоо гэж манай нөхдүүд буюу Төмөрбаатар, Дэлгэрдалай нар мэдэгдсэн байсан. Энд АНУ-ын дипломатууд Монголд энэ мөнгийг хүргэж өгөхийн тулд Барбара Дак гэдэг хүн дээр нэмэгдэж 2 хүн оролцохоор болсон. Тус бүрийн аюулгүй байдлын даатгал гэж тус бүрийн 400.000 /дөрвөн зуун мянга/ доллар нэхсэн гэж мэдэгдсэн. Энэ мөнгийг зайлшгүй шаардлагатай гэж хэлсэн тул 400 /дөрвөн мянга/ доллар, 300.000 /гурван зуун мянга/ юань буюу 50.000 /тавин мянга/ ам долларыг С.Дэлгэрдалайд би эхнэрээсээ бэлнээр авч өгсөн. Энэ мөнгө нь 2015 оны 03 сарын 25-ны өдрийн 200.000 /хоёр зуун мянга/ доллар шилжүүлэхэд 54.000 /тавин дөрвөн мянга/ нь Б.Бат-Эрдэнээс шилжсэн байна. Бас 2015 оны 03 сарын 25-нд даатгалыг мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн компаний данснаас 25 000 /хорин таван мянга /доллар буюу 49 950 000 /дөчин есөн сая тавин зуун тавин мянга/ төгрөгийг Н.Төмөрбаатарын Хас банкны данс руу нь шилжүүлсэн. 75 000 /Далан таван мянга/ долларыг С.Дэлгэрдалайд бэлнээр өгч нийт 100.000 ам долларыг шилжүүлсэн. 2015 оны 03 сарын 29-нд намайг БНХАУ-аас томилолтоос буцаж ирэхэд С.Дэлгэрдалай, Н.Төмөрбаатар нар намайг онгоцноос тосч авч манай гэрт Хан-Уул дүүргийн 11-р хороо Соёмбо хотхоны гадаа хүргэж өгч ярилцсан. Тэгэхэд Н.Төмөрбаатар нь би энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн нэг нь би Марита Андервууд, Барбара Дак, Ричард Стенгель нартай бүх холбоо мэдээлэл барих, мөнгө төгрөг шилжүүлэх ажлыг гардан хийж байгаа. Таньд их баярлаж байгаа шүү. Хөрөнгө оруулалт орж ирэх данс хамтран эзэмшдэг, тийм учраас таны оруулсан бүх мөнгийг хамгийн түрүүнд гаргаж өгнө гэж ярьж байна. 2015 оны 04 сарын 01-нд 127.000 /нэг зуун хорин долоо мянга/ долларыг Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа нарт өгч Хас банкаар шилжүүлсэн. 61.400 /жаран нэгэн мянга дөрвөн зуун долларыг/ мөн Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа нарт өгч Голомт банкнаас шилжүүлэг хийсэн. Энэ мөнгийг шилжүүлэхийн тулд өөрийн түнш Үндэсээс мөн 156.000 /нэг зуун тавин зургаан мянга/ юанийг Шинэ төгрөг ББСБ-аар дамжуулан С.Дэлгэрдалайн нэр дээр шилжүүлэн авч байсан. Энэ өдөр Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа, Самбууням нар Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших Гутал оффисийн 606 тоотод байрлах Хасу-Эрчим компаний байранд буюу миний өрөөнд цуглаж Бат-Эрдэнэ миний хувиас болон Хасу-Эрчим компаниас гарсан нийт мөнгийг тооцож хөрөнгө оруулалт орж ирэхэд бүрэн барагдуулахаар протокол үйлдэж гарын үсэг зурцгаасан болно. 2015 оны 04 сарын 02-нд 200.000 /хоёр зуун мянган/ ам долларын үлдэгдэл болох 11.600 /арван нэгэн мянга зургаан зуун/ ам доллларыг мөн Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа  нарт өгч Голомт банкнаас шилжүүлэг хийсэн. Гэвч дахиад 128.000 /нэг зуун хорин найман мянган/ ам долларыг яаралтай шүлжүүл, энэ нь мөнгийг Монгол руу эрсдэлгүй илгээх даатгал болон замын зардалын төлбөр юм байна гэж Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа нар ирж ойлгуулсан. Ингээд 2015 оны 04 сарын 08-нд 65.000 /жаран таван мянган/ ам доллар, 2015 оны 04 сарын 09-нд 50.000 /тавин мянга/ ам доллар, үлдсэн  13.000 /арван гурван мянга/ ам долларыг Money gramm–ээр 3 хувааж шилжүүлсэн. Энэ мөнгийг тухай бүр нь Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа, Самбууням нарт өгч дээрх шилжүүлгүүд хийгдсэн. Баримт нь Баяраад байгаа 25.000 /хорин таван мянга/ ам долларыг гаргаж Ричард Стенгелийн ирүүлсэн нэрсийн дагуу Бат-Эрдэнэ, Баяраа, Самбууням бид нарын нэр дээрээс ХХБ-ны хуучнаар 50-р дэлгүүр дээр байрладаг салбараас Money gramm-ээр мөнгийг тус тус шилжүүлсэн. Үүний дараа Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Баяраа, Самбууням 2015 оны 04 сарын 11-нээс 12-ны үед мөн 205.000 ам доллар шилжүүлэхгүй бол болохгүйнээ, Онгоцны билет цуцалсан, чек шилжүүлж солих гэх мэт зардлууд гарсан гэж ойлгуулсан. Энэ үед энэ хүмүүст толгойлогч маань шоронд хоригдчисон мөнгө нэр дээр нь орж ирэх хүн маань ийм байдалд орчихлоо. Энэ асуудлыг яах юм бэ гэдэг асуудал тавьсан. Би өөрийн зарчмын байр сууриа илэрхийлсэн. Өдийг хүртэл миний итгэл үнэмшил хэвээрээ явсан. Энэ хөрөнгийг татахын тулд ямарч уулзалт Централ Тоуэр-ын 3 давхарын ресторанд болсон. Ингээд 205.000 /хоёр зуун тавин мянга/  ам долларыг шилжүүлэхээр тохирсон. 2015 оны 04 сарын 14-нд байгууллагын данснаас 160.000 /нэг зуун жаран мянга/ доллартай тэнцэх 317.929.392.5 /гурван зуун арван долоо сая есөн зуу хорин есөн мянга гурван зуун ерөн хоёр төгрөг, 5 мөнгийг/ төгрөгийг Н.Төмөрбаатар , С.Дэлгэрдалай нарт гаргаж өгч, мөн манай түнш Үндэсээс 20.000 /хорин мянга/ ам доллартай тэнцэх 125.000 /нэг зуун хорин таван мянга/ юанийг Б.Самбуунямын нэр дээр Шинэ төгрөг БСБ-аар дамжуулан шилжүүлж авч Хас банкаар тус тус шилжүүлсэн. Энэ бүх төлбөр хийгдсний дараа Монгол улс руу ниснэ гэж байсан хүмүүс гэнэт Барбара Дак гэдэг хүн урьд нь гаргаж байсан 385.000 /гурван зуун наян таван мянга/ ам долларын бондын 85.000 / Наян таван мянга / ам долларыг өөрөө гаргаж байгаа гэж яригдаж байсан . Тийм учраас 95.000 /ерөн таван мянга / ам долларыг шилжүүлэхээр тохиролцоод 2015 оны 04 сарын 28-нд энэ мөнгийг Н.Төмөрбаатар гаргаж өгч шилжүүлэг хийгдсэн. Миний хувьд хүү нэхэмжилсэн зүйл байхгүй зөвхөн үндсэн зээлээ нэхэмжилж байгаа. Миний үндсэн зээл болон долларын дундаж ханшаар бодоход 2.215.312.557.50 төгрөгний хохирол гарч байгаа. Үүнээс ямар нэгэн хохиролгүй нөхөн төлөгдөөгүй. Бүх мөнгө баримтаар тулж байгаа. Мөн энэ мөнгийг надаас зээлж авсан хүмүүстэй нь би тооцоо нийлэн гарын үсэг зуруулан авч ирсэн. ... Надад нийт 1.115.525.000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 1990 төгрөгөөр тооцоход 2.219.894.750 төгрөг болж байгаа. Гэхдээ би тухайн үед байнга доллар өгч болохоор одоо хохирлоо ам доллараар тооцож барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /5 хх 213-238, 26 хх 190-191/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2015 оны 03 сарын 11-ний өдөр С.Дэлгэрдалай, Мөнгөншагай нар над дээр ирээд баахан гэрээнүүд үзүүлсэн. Тэгээд мөнгөний хэрэгцээ байна гэхээр нь бид ярилцсан. Тэгэхээр нь би Цэдэнтэй уулзая гээд Цэдэнтэй уулзсан. Гай болж тэр өдөр надад 200 орчим сая төгрөг дансанд байсан юм. Мөнгө зээлбэл маш их хэмжээний шагнал өгнө гэж амалж байсан. Тэгээд нотариатаар гэрээ байгуулж мөнгөө шилжүүлсэн. Энэ хэргийн хамгийн сүүлийн хохирогч нь би юм. Би 4 сарын 28-ныг хүртэл нийт 10 гаруй удаагийн гүйлгээгээр 1.115.525 ам.доллар өгсөн юм. 4 сарын эхээр асуудал бишэдсэн гэдгийг ойлгосон. Миний гомдож байгаа зүйл бол Цэдэн нь тухайн үед давхар хэрэгт шалгагдаж байгаа гэдгээ хэлээгүй. 3 сарын сүүлээс 4 сарын эхэн хүртэл Цэдэн нь алга болсон байсан. Тэр үед 461 дүгээр ангид байсан юм байна лээ. 4 сарын эхэн гэхэд би 600.000 орчим ам.доллараа өгсөн байсан учир Б.Б бид нар ярилцаад “Марита гэгч хүнийг ямар нэг аргаар Монголд оруулж ирэх хэрэгтэй” гээд нэхсэн мөнгийг нь нэмж шилжүүлсээр байгаад 4 сарын 09-нөөс хойш 500.000 орчим ам.долларыг шилжүүлсэн. Тэгээд 5 сарын 6-наас 7-ны үед Маритаг орж ирэхдээ дахин 225.000 ам.доллар нэхсэн. Би өөрийн нэрийн өмнөөс Англи хэлтэй хүнийг Маритатай яриулаад “өөрийгөө мөнгөтэй хүн” гэж хэлж Маритаг хуураад Монгол улсад ирүүлсэн. Тэрнээс биш Цэдэн түүнийг оруулж ирээгүй юм. Ингэхээр би 1 тэрбум гаруй төгрөгөө золиосолж байгаад Маритаг хуурч Монголд ирүүлэн Мөрдөн байцаах газар баривчлуулсан юм. Манай хуулийн байгууллага сайн ажилласан гэж үзэж байгаа. Тэгэхээр би Цэдэн, Марита нараас 1.115.525 ам.доллараа нэхэмжилж байна. Марита гэдэг хүний гарын үсэгтэй, АНУ-н элчин сайдын гарын үсэг, тамга бодит баримт үзүүлж байсан учир бид итгэсэн. Би анх өгсөн мөнгөн дээрээ нэмж мөнгө өгсөн учир нь Маритаг Монголд оруулж ирэх гэж улайрч байсных юм. Миний мөнгийг Төмөрбаатар, Дэлгэрдалай нар нь Цэдэнтэй хамт яваад шилжүүлдэг байсан. Цэдэнг хоригдсоны дараа Төмөрбаатар бид нар шилжүүлдэг байсан юм. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэх байх гэв.

 

Хохирогч Э.Тамираас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний бие өөрийн танил ах болох Б.Самбууням гэгчид 95.000.000 төгрөгийг бэлнээр 79.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг автомашиныг тус тус 2013 оны 06 сард өгөөд одоог болтол авч чадахгүй байдалд хүрчихээд байна. Ер нь бол Самбууням ахтай автомашины бизнесийн хүрээнд хамтарч ажилладаг байсан ба өмнө надаас машин аваад бусдад зараад мөнгийг нь цаг тухайд нь өгдөг байсан. Тэгээд 2013 оны 06 сараас 08 сарын хооронд надаас нийт ойролцоогоор 10 орчим машиныг зараад өгнө гэж аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Тэгээд хараад байхад миний өгсөн машинууд аль хэдийн зарагдчихсан байгаад байсан. Тэгэхээр нь би сүүлдээ Самбууням ахтай ярьж байгаад машиныхаа үнэлгээг харилцан тохироод нийтдээ 95.000.000 төгрөг гэж тооцоод 2013 оны 10 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад нотариатаар батлуулж авсан. Үүний дараа надаас мөн 3 ширхэг машин аваад явсан ба үнэлгээ нь 79.500.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс 11.000.000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Приус маркийн машины мөнгийг нь өгсөн. Одоо миний хувьд Самбууням ахаас 163.500.000 төгрөг авах ёстой. Одоо би Самбуунямаас 163.500.000 төгрөгийг нэхэмжлэнэ. Хүү алданги нэхэмжлээгүй гэсэн мэдүүлэг. /6 хх 25-41, 26 хх 123/

 

Хохирогч Э.Анандаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Баянгол дүүргийн 4-р хороо 4а байрны 2 дугаар орцны 4 давхарт 36 тоот болох 40 м.кв 3 өрөө орон сууц нь миний нэр дээр байдаг ба би ээж, дүү, эмээ, өвөөгийн хамтаар амьдардаг. 2014 оны 02 сарын 26-ны өдөр Чойжхорлоо, Даваадорж гэж манай ээжийн найзууд ээжтэй маань хамт ирээд танай байрыг 14 хоногийн хугацаатай банкинд барьцаанд тавиад  зээл аваад гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх гээд байгаа юм. Түүнд шаардлагатай зардлуудыг өгөх гээд байгаа юм гэсэн. Тэнд манай ээж бид 2-оос гадна Даваадорж гэдэг хүн, мөн настай Цэдэн гэгч хүн, Нарангэрэл гэж хүмүүс дагаж очсон. Тэгээд тэр банкны хүмүүстэй тэр хүмүүс нь тохирчихсон байсан юм уу намайг зээлийн хүснэгт бөглүүлээд үл хөдлөх хөрөнгө дээр очоод барьцааны гэрээ хийгээд ир гэж хэлж байсан ба Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар очоод барьцааны гэрээ хийх гээд материалаа бүрдүүлээд өгсөн боловч амжаагүй. Маргааш нь буюу 2014 оны 02 сарын 27-ны өдөр би өөрөө жижүүртэй байсан. Өдөр цайны цагаар цайнд орох гэж байхад Даваадорж, Цэдэн нар нь ээжтэй хамт ирээд Хан-Уул дүүргийн “Эрэл” банкин дээр очоод 60.000.000 төгрөгний зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгээд цайны цаг байсан болохоор буцаад ажил руугаа явсан ба орой нь ээжтэй утсаар яриад мөнгө аваад тэд нарт өгчихсөн гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс бол ээж бид 2 нэг ч төгрөг аваагүй. Шүүхийн шийдвэр дээр 81.258.263 төгрөгийг банкинд төлж барагдуулах эсхүл байраа хураалгахаар болчихоод байгаа юм. Гаднаас төсөл бичээд мөнгө авахаар болчихсон. Уг мөнгөө авахаар болоод үйл ажиллаганы зардалд нь зориулагдсан гэж байсан. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Ээжээс авсан тэр өдрөө мөнгийг гадаад руу шилжүүлсэн гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг. /6 хх 41-58/

 

Хохирогч Б.Самбуунямаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2013 оны 04 сарын 05-ны өдөр цагдаагийн Гончигсайхан гэж хүн өмнө цагдаад ажиллаж байсан гээд Даваадорж, Нарангэрэл гэж хүмүүстэй танилцуулж байсан. Тэгээд Даваадорж, Цэдэн нар нь бид нар АНУ-аас 5 сая ам долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэсэн юм. Тэгээд гадагшаа мөнгө шилжүүлэх хэрэг болчихоод байна гээд 50.000 ам доллар 7 хоногийн хугацаатай зээлдүүлээчээ 53.000 болгож өгье гэсэн .Тэгэхээр нь итгээд Даваадорж гэдэг хүнээр өөрөөр нь бичүүлээд иргэний үнэмлэхийг нь канондоод 50.000 ам доллар зээлдүүлсэн. Тэгээд 2013 оны 04 сарын 06-ны өдөр Цэдэн, Даваадорж нар ирээд удахгүй хөрөнгө оруулалт ороод ирнэ өөрсдөө 1 машин авахгүй бол болохгүй гээд надаас 2012 оны хар өнгийн бензин Ланд 200 автомашиныг 81.000 ам долларт бодож авсан. Уг машиныг Даваадоржийн хүүхэд Батнасан гэж хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийж өгсөн байгаа. Мөн 2013 оны 04 сарын 08-ны өдөр дахин Нарангэрэл, Цэдэн гэж хүнтэй ирээд унах машин хэрэгтэй байна. Мөнгө орж ирэхээр нь мөнгийг нь өгчихнө гээд надаас 2012 оны хар өнгийн бензин Ланд 200 автомашиныг 70.000 ам доллараар бодож Нарангэрэлтэй худалдах худалдан авах гэрээгээр өгч байсан. 2013 оны 04 сарын 17-ны өдөр дахин Нарангэрэл, Цэдэн нар ирээд зочид ирнэ гэсэн өөрсдөө унах машинаа бэлдэх хэрэгтэй байна гээд 2011 оны мөнгөлөг саарал өнгийн дизель Ланд 200-г 80.000 ам долларт бодож Нарангэрэлтэй худалдах худалдан авах гэрээ хийгээд тэд нарт өгсөн. 2013 оны 04 сарын 18-ны өдөр Цэдэн, Нарангэрэл нар ирээд өөрсдөө унах машин хэрэгтэй байна гээд 2012 оны хар өнгийн бензин Ланд 200 маркийн машиныг Нарангэрэл нь 70.000 ам доллар бодож өгч худалдах худалдан авах гэрээ хийж өгсөн. 2013 оны 04 сарын 29-ний өдөр Жаргалсайхан Нарангэрэл гээд 2 хүн ирээд өөрсдөө унанаа гэж хэлээд 1 өдөр бензин хар өнгийн Ланд 200 машиныг 82.000 ам доллараар бодоод, нөгөөх нь дизель мөнгөлөг Ланд 200 автомашиныг 82.000 ам доллараар бодоод Жаргалсайхантай уг 2 машиныг худалдах худалдан авах гэрээ хийж нотариат орж баталгаажуулсан. 2013 оны 06 сарын 24-ны өдөр Саруул зах дээр байхад таньдаг ченж болох Булган, Сайн-Отгон нарыг Цэдэн, Нарангэрэл нартай уулзуулаад 3 ширхэг автомашиныг нийтэд 394.000 ам доллараар бодож өгсөн байдаг. Мөн Сайн-Отгон гэж хүнтэй 474.000 ам долларын гэрээ хийсэн байдаг. Мөн 2013 оны 06 сарын 25-ны өдөр Цэдэн 08-17 УНЕ улсын дугаартай бензин 200 машиныг 88.000 доллараар бодож өгсөн. Уг машин нь Нямдорж гэдэг хүнийх байсан ба Цэдэн нь 7 хоногийн хугацаатай мөнгийг нь өгнө гэж хэлээд аваад явсан байдаг. Цэдэн, Нямдорж нарын дунд гэрээ байдаг байх. /Баримтгүй/ 57-75 УБҮ улсын дугаартай хар өнгийн дизель Ланд 200 машиныг Цэдэн нь надаар Алдар хүнтэй гэрээ хийлгээд Уран ган ХХК-д 50.000 төгрөгний барьцаанд тавиулаад мөнгийг нь Цэдэн авсан. 2013 оны 07 сарын 05-ны өдөр Нарангэрэл, Цэдэн нар нь яаралтай 200.000 ам доллар шилжүүлэх хэрэг болчихлоо гээд надаас бензин саарал өнгийн Ланд 100 автомашиныг 53.000.000 төгрөгөөр, 2003 онд Прадо 120 маркийн автомашиныг 36.000.000 төгрөгөөр, Женус гээд хар өнгийн 2012 оны машиныг 53.000.000 төгрөгөөр, Лексус RX330 маркийн автомашиныг 32.000.000 төгрөгөөр тус тус бодож нийт 174.000.000 төгрөгний автомашиныг Цэдэнтэй бичгээр гэрээ хийгээд өгсөн. Мөн эдгээр автомашинуудаас гадна надаас 2013 оны 08 сарын 12-ны өдөр Шагдар гэж хүнээс  30.000.000 төгрөгийг авхуулж би Шагдартай зээлийн гэрээ байгуулж байсан. 2013 оны 07 сарын 25-ны өдөр Зоригтбаатар гэж хүнээс надаар 60.000.000 төгрөгний гэрээ хийлгэж авсан. 2013 оны 10 сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацатай манай эхнэр С.Должин нь Д.Мөнхжаргал гэж хүнээс 100.000.000 төгрөгийг зээлээд мөн мөнгийг нь Цэдэнд өгсөн. Мөн уг хугацаанд Тамир гэж хүний 2 ширхэг Ланд крузер 100 маркын автомашин, 2 ширхэг Гранд марк 2 машиныг мөн аваад Цэдэнд өгсөн ба 2014 оны 04 сарын 19-ний өдөр Тамир надтай 163.500.000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Мөн манай хүү Бат-Оргилын приүс 11 маркын машиныг 9 сая төгрөгөөр зараад уг мөнгөө Цэдэнд өгсөн./Баримтгүй/. 2013 оны 07 сарын 07-ны өдөр Хонда CRV машиныг 32.500.000 төгрөгөөр бодож Цэдэн, Нарангэрэл нарт өгсөн. Мөн 07 сарын 07-ны өдөр Хьюндай Старикс машиныг 18.000.000 төгрөгөөр бодож Цэдэнд өгсөн /Баримтгүй/.  Мөн 07 сарын 07-ны өдөр Форд экспедешин 2007 оны машиныг 40.000.000 төгрөгөөр бодож өгч байсан /баримтгүй/. 2013 оны 06 сарын 26-ны өдөр ML350 Benz машиныг 32.000.000 төгрөгөөр бодож Цэдэнд өгсөн. 2013 оны 07 сарын 15-ны өдөр Бензин 100 маркийн машиныг 56.000.000 төгрөгөөр бодож Цэдэнд өгсөн. 2013 оны 08 сарын 10-ны өдөр Дизель цагаан Ланд 80 маркийн машиныг 18.000.000 төгрөгөөр бодож мөн Цэдэнд өгч байсан. Цэдэн нь надаас авч байсан машинуудаа Уранган болон Транс Капитал, Сайн ломбард зэрэгт тавьж байсан юм байна лээ. Цэдэн хэлэхдээ хөрөнгө оруулалтын 100.000.000 ам доллар миний нэр  дээр орж ирэх гэж байгаа гэж хэлдэг юм. Тэгээд түүнийхээ татвар болон хураамжийн мөнгө, бичиг баримтын мөнгө гээд шилжүүлээд байсан. Сүүлдээ 22.500.000 ам доллар BBandT компаниас оруулж ирэх гэж байгаа гэж яриад мөн мөнгөө шилжүүлээд байдаг. 2013 оны 04 сарын 29-ны өдөр С.Нарангэрэл нь Ц.Чинбат гэх хүнийг дагуулж ирээд манай найз “Төсөл” хэрэгжүүлж байгаа юм. Гадаад явдлын яамны ажилчдын орон сууц барьж байгаа, найдвартай мөнгийг чинь өгнө барилгын компаний захирал хүн байгаа юм найдвартай гэж хэлээд 2003 оны загварын бензин, дизель 2 ширхэг ланд Круйзер 200 маркийн машиныг дизелийг нь 80.000 ам доллар, бензинийг 70.000 ам доллараар бодож авсан юм. Ингэхдээ албан ёсоор гэрээ хийгээгүй автомашин худалдан авсан тухай баримт үйлдсэн юм. Ц.Чинбат нь мөнгийг 2013 оны 05 сарын 20-ны дотор төлж дуусгана гэж хэлээд өгөөгүй утсаар ярихаар ерөөсөө утсаа авахгүй мессеж бичдэг болсон. Мессеж дээ миний төсөл хэрэгжих гэж байна. Яаман дээр удаад байна гэх мэтээр бараг 100-аад мессеж бичсэн байгаа. Миний хувьд ямар нэгэн хүү нэхсэн зүйл бол байхгүй одоо зөвхөн өөрийн үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа Урд мэдүүлэхдээ 2.037.250.000 төгрөгийг нэхмэжилсэн. Үүнээс өөрсдөө мөнгөө нэхэмжилсэн Тамирын 163.500.000 төгрөг, Арьяасүрэнгийн 48.000.000 төгрөг, Батын 35.000.000 төгрөг, Мөнхжаргалын 117.000.000 төгрөг, Хишигбаярын 21.000.000 төгрөг Ганбаатарын 21.000.000 төгрөг, Оюунчимэгийн 40.000.000 төгрөг, Нямдоржийн 120.000.000 төгрөг, Мөнхзулын 15.000.000 төгрөг, Сүмбэ-Эрдэний 21.000.000 төгрөгийг хасахаар 1.435.750.000 төгрөг үлдэж байгаа нь миний нэхэмжилж байгаа мөнгө...” гэсэн мэдүүлэг /6 хх 59-123, 26 хх 149-151/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2013 оны 04 сарын 06-нд анх Гончигсайхан гэдэг найз маань Даваадорж, Нарангэрэл нарын хамт ирээд надад Цэдэнг танилцуулсан. Тэгэхдээ “Хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Одоо зочдод үйлчлэх машин хэрэгтэй байна” гээд 1 машиныг эхэлж авсан. Дахин 4 сарын 08-нд Даваадорж, Нарангэрэл нар нь машин аваад явсан. Тэгсээр яваад нийт 11 ширхэг машиныг маань авсан гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ц.Баянтогоогоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2013 оны 12 сарын 10-ны өдөр өөрийн найз Төмөрбаатараар дамжуулан Цэдэн гэж хүнтэй уулзаж анх танилцсан. Цэдэн нь АНУ-аас 22.5 ам долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх гэж байгаа гээд надаа англи хэл дээр хийгдсэн өнгөт бичиг цаас үзүүлсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлдэг тэрний төлбөр болгож 30.000 ам доллар хэрэгтэй байна зээлээч гэхээр нь би надад нийт мөнгө байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл зарж байгаа машинаасаа өгчих машины дүн дээр 10 хувийг өгий гэхээр нь би зөвшөөрөөд 2013 оны 12 сарын 11-ний өдөр Цэдэнтэй зээлийн гэрээ хийгээд хагас ачааны Хюндай Старикс маркийн 2008 онд үйлдвэрлэсэн 21 сая төгрөгөөр зарж байсан машинаа шууд Цэдэнгийн нэр дээр итгэмжлэл хийгээд өгсөн. Тэгээд 1 сарын хугацаа өнгөрөөд Цэдэнтэй утсаар ярихаар хөрөнгө оруулалт өнөө маргаашгүй орж ирэх гээд байгаа гэж явсаар байгаад 2014 оны 03 сарын 17-ны өдөр уулзахад Цэдэн Хонг Конг дээр бэлэн 70 сая ам доллар ирчихсэн энэхүү мөнгийг Монгол улс руу оруулж ирэхэд хилээр оруулж ирсний төлбөр гээд бэлэн 35.000 ам доллар хэрэгтэй байна гээд чи туслаач гэхээр нь би Цэдэнгийн ярианд итгээд үнэн юм байна гэж бодоод Цэдэнд өөрийнхөө зарж байсан машинаас 2007 онд үйлдвэрлэгдсэн Бенз Е350, 2007 онд үйлдвэрлэгдсэн BMW 26.000 ам доллараар худалдаалж байсан. Үүнээс хойш Цэдэнтэй утсаар ярихаар одоо болох гэж байна мөнгө орж ирэх гээд байна хүү алдангитай нь хамт өгнө санаа зоволтгүй гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Миний хувьд хүүтэй зээлсэн гэж гэрээ хийсэн боловч одоо үндсэн мөнгөө л олж авмаар байна. Би өөрийн Цэдэнд өгсөн 3 ширхэг тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээг хийлгэн ирсэн. Үнэлгээгээр нийт 133.000.000 төгрөг гэж миний машинуудыг үнэлсэн. Нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг /6 хх 131-145, 26 хх 142/

 

Хохирогч М.Булганаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 06 сарын 10-ны өдөр манай нөхрийн танил Бат-Эрдэнэ, Алтангэрэл нараар дамжуулан танилцсан. Бат-Эрдэнэ, Алтангэрэл нар хөрөнгө оруулах барилгын санхүүжилт хийх хүн байна бүх баримтаа авч очоод уулзаад үз гээд 2014 оны 06 сарын 10-нд хороололд уулзая гэсэн. Хороололд очиход Бат-Эрдэнэ, Алтангэрэл хоёр Цэдэн, Даваадорж, Нарангэрэл нартай танилцуулсан. Цэдэн гуай ярихдаа Америкийн Сити банкнаас уул уурхайн төслөөр 100.000.000 доллар /нэг зуун сая/ ам долларын зээл авсан. Танай барилга дээр чинь таван сая долларын хөрөнгө оруулалт оруулъя. Би жилийн таван хувийн хүүтэй авсан тэрүүгээрээ зээл өгье гэж ярьсан. Тэгээд дансанд орж ирсэн 100.000.000 доллараас 10.000.000 арван мянган ам долларыг татаад эхэлтэл даатгалын мөнгө төлөөгүй учраас идэвхижээгүй, мөнгө татаад блоклуулсан. Би мөнгө төлж байж блокноос гаргасан. Одоо даатгалын мөнгө төлөх гэсэн юм мөнгө зээлчих гэсэн. Нөхөр бид хоёр түүнд бидэнд мөнгө байхгүй. Таныг харин мөнгө зээлнэ гэхээр чинь ирж уулзаж байгаа юмаа гэхэд Цэдэн гуай даатгалын мөнгө төлөөд маргаашнаас нь мөнгөө татаад та нарт мөнгө өгье гэж хэлсэн. Бид 2 мөнгө байхгүй байсан болхоор таньд мөнгө зээлэх боломжгүй гэдгээ хэлээд салцгаасан. Ингээд нөхөр бид 2-р машиндаа суугаад хөдлөөд явах гэж байхад Цэдэн гуай араас дуудаад бидэнтэй хамт Москва рестораны арын интернет кафед ороод Америкийн Сити банкны дансны хуулгыг өөрийнхөө имэйл хаягнаас татаж үзүүлсэн, уг хуулган дээр нь Ц.Цгийн дансанд 100 сая ам доллар орсон баримт байсан. Мөн 10.000 доллараар 3 удаа мөнгө татсан баримт үзүүлсэн. Ингээд блоклуулчихсан бүх юм бодит гээд ятгасан. Тэнд байсан Алтангэрэл, Даваадорж, Бат-Эрдэнэ, Нарангэрэл гэж хүмүүс бүгдээрээ их мөнгө оруулсан гэсэн. Нөхөр бид хоёр үнэндээ итгээгүй юм. Маргаашнаас нь Цэдэн гуай утасдаад амар тайван байлгахаа байлгасан хаана байгаа газар чинь яваад очьё утсаар ярьж болохгүй байна гээд уулзаад янз бүрээр ятгадаг болсон. Ингээд өнөө маргаашгүй мөнгө орж ирэх гээд байна бусад хүмүүс нь мөнгө төгрөгөө өгчихсөн найдвартай гээд байхаар нь итгээд өөрийн Хан-Уул дүүгийн 15 хороо, туул гол гудамж 87-р байрны 66 тоот 83.07 м.кв 3 өрөө орон сууцаа “Даймонд финанс” ББСБ-д сарын 4,8 хувийн хүүтэй 90 сая төгрөгний барьцаанд  тавьж уг мөнгөө 43.500 ам доллар болгож Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажууд байх нотариат дээр орж Ц.Цтэй зээлийн гэрээ байгуулж 43.500 ам долларыг бэлнээр Хүнсний 50 дугаар дэлгүүрийн Худалдаа хөгжлийн банкин дотор оруулж өгсөн. Уг мөнгийг Цэдэн Худалдаа хөгжлийн банкин дээрээс Хонг Конг руу шилжүүлсэн. Яг тухайн үед хааш нь шилжүүлж байгааг мэдээгүй, сүүлд асууж лавлахад Хонг Конг улс руу шилжүүлсэн байсан. Утга нь Тоног төхөөрөмжийн мөнгө гэсэн утгатай шилжүүлэг хийсэн. Цэдэн гуай бүх хүү мөнгийг нь төлнө санаа зоволтгүй гэсэн. Би эргэлзээд нотариатаар орж байгаад байраа барьцаалсан мөнгө өгнө гэхэд би их дургүйлэхсэн. Нотариатаар орж баталгаажуулаад сарын хүүгүй бичүүлсэн. Мөнгө шилжүүлэхэд Самбуу, Төмөрөө, Амараа, Жаргалсайхан, Даваадорж, Бат-Эрдэнэ, Алтангэрэл, Нарангэрэл гэх мэт олон хүн ирсэн, юун хүмүүс юм бэ гэж асуухад бүгд л мөнгөө өгсөн хүмүүс гэж танилцуулсан. Одоо ББСБ-ад сар болгон дөрвөн сая гурван зуун хорин мянган төгрөг төлөхөөс гадна хугацаандаа төлөөгүй учраас нэмэгдүүлсэн хүүг хүүнээс гадна төлдөг. Миний үндсэн зээл болохоор 43.500 ам доллар бөгөөд тухайн үеийн ханшаар бодохоор 90.000.000 төгрөг болно. Үүний хүү болхоор би хэлж мэдэхгүй байна шүүхийн шийдвэр дээр тодорхой байгаа. Үндсэндээ би эхлээд 190.000.000 төгрөгийн зээлийг авсан ба үүнээс нь 100.000.000 төгрөгийг нь би өөрөө авсан ба  90.000.000 төгрөгийг нь Цэдэн гуайд өгсөн.. нэхнэ. гэсэн мэдүүлэг /6 хх 146-162/

 

  Хохирогч М.Амартүвшингээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 11-12 сарын орчим манай найз Сэр-Одтой уулзаад 20.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд 20.000.000 төгрөг аваад Сэр-Од 50 дугаар дэлгүүрийн хажуу талын Худалдаа Хөгжилийн Банкин дээр байна гэхээр нь тэнд очсон чинь Сэр-Од маань Цэдэн, Самбууням, Төмөрбаатар гэсэн хүмүүстэй цуг байсан ба тэгээд Сэр-Од тайлбарлахдаа 22.500.000 ам долларын төсөл Цэдэн гуай Монголд оруулж ирэх гэж байгаа. Энэ мөнгийг оруулж ирэхийн тулд янз бүрийн төлбөр төлдөг юм байна. Тэр төлбөрт нь мөнгө өгөх хэрэгтэй байна. Би өөрөөсөөө хамаг мөнгөө өгөөд дууслаа, яг энэ хөрөнгө оруулалт нь ороод ирэх юм бол их ашигтай гэсэн. Тэгээд 20.000.000 төгрөг авангуутаа газар дээр нь АНУ руу шилжүүлж байсан. Тухайн үед цуг байсан Самбууням, Төмөрбаатар нарын хүмүүс бүгдээрээ л хамаг мөнгөө өөрсдөө өгчихсөн гэж байсан. Тэгээд бүгдээрээ л гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр тэндээс өөрсдийн гаргасан мөнгөө авна гэсэн бат итгэлтэй байсан. Ингээд анх би 20.000.000 төгрөг өгсөнөөс хойш өөрөөсөө нийтдээ 233.810.000 төгрөгийг уг хөрөнгө оруулалтын төсөл гээч юманд өгсөн байсан. Өөрөөр хэлбэл 2014 оны 11 сараас 2015 оны 04 сарын 26-ны хүртэл хугацаанд олон удаагийн давтамжтайгаар нийт 233.810.000 төгрөг өгсөн байгаа юм. Ямар нэгэн үйлдсэн бичиг баримт байхгүй Сэр-Одоор дамжуулан шууд өгч байсан мөнгө. Заримдаа данснаас шилжүүлж байсан. Заримдаа шууд бэлнээр өгч байсан. Миний хувьд Ц.Цтэй харилцаж байгаагүй. Харин Самбууням, Төмөрбаатар, Сүхчуулган, Сэр-Од, Баяраа нарт мөнгөө өгч байсан. Цэдэнд мөнгө өгч байсан нэг ч тохиолдол байхгүй. Эдгээр хүмүүс мөнгөө аваад гадаад улс руу шууд шилжүүлж байсан хэд хэдэн тохиолдолд нь би хамт байсан. Мөнгөө бол ихэнхдээ хотын төвд өгч байсан ба маш олон удаа салгаж өгсөн болохоор одоо нарийн хаана өгч байсан талаараа санахгүй байна. Мөнгийг дан төгрөгөөр өгч байсан машин тэрэг барьцаалсан тийм зүйл байхгүй. Гомдолтой байна хохирлоо нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /6 хх 162-164/.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би анх 2014 оны сүүлээр энэ хүмүүстэй танилцаад мөнгөө өгч эхэлсэн. Би 2014 оны 9 дүгээр сарын 24-нд банкнаас 250 сая төгрөгийн зээл авсан байсан учир мөнгөтэй байсан. Тэр үеэс эхлэн 2015 оны 4 дүгээр сар хүртэл 232.810.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш хугацаанд би уг мөнгөний банкны хүүг төлж их хохирсон. Гэвч одоо зөвхөн өгсөн бодит мөнгө болох 232.810.000 төгрөгөө Цэдэн, Марита нараас нэхэмжилж байна. Анх над дээр Сэр-Од ирсэн гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ж.Даваадоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2013 оны 11 сард миний танил С.Нарангэрэл гэдэг хүн Цэдэн гэж өвгөнийг дагуулан ирж танилцуулсан. Цэдэн гуай 170.000.000 ам долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа гээд нэг сертификат үзүүлсэн уул уурхайн чиглэлээр төсөл бичээд түүнийгээ Англи улсад очиж хамгаалаад Англи улсаас миний төсөлд зориулсан хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа юм. Би өөрөө “Цообол” гэдэг компанитай энэ компани маань Англи улсад ч гэсэн бүртгэлтэй гэсэн. Тэгээд хамгийн гол энэ 170.000.000 ам долларыг оруулж ирэхийн тулд олон улсын баталгаат нэхэмжлэл, гарал үүслийн гэрчилгээ гэх мэт баримт бичиг бүрдүүлэх ёстой. Мөн даатгал төлөх ёстой, банкинд данс нээхэд мөнгө хэрэг болдог юм байна. Энэ бүхэнд мөнгөний туслалцаа хэрэгтэй байнаа гэсэн. Манай эхнэр Ш.Уранчимэгийн захиралаар ажилладаг “Мамбо Даваа” ХХК-ний нэр дээр байсан 28-30 УНЛ улсын дугаартай XFV 115 JIVIL маркийн хүнд даацын машиныг “Тайгын булаг” нэртэй авто ломбарданд тавьж 7.000.000 төгрөг, мөн 99-44 АЧ улсын дугаартай хүнд даацын чиргүүлийг 8.000.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Эдгээрийг 14 хоногийн дараа мөнгө ороод ирэхээр буцаагаад аваад өгнө гэсэн. Ингээд 14 хоног нь өнгөрсөн боловч мөнгө төлөгдөөгүйгээр барахгүй дахин мөнгөний хэрэг болоод байна гэдэг байсан. Тэгээд намайг дахин нэг машинаа барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2013 оны 11 сарын 28-ны өдөр “Мамбо Даваа” ХХК-ний өмчлөлийн 28-39 УНЛ улсын дугаартай DAEWOO-DCP34M маркийн хүнд даацын машин 37-44 УБЧ дугаартай цистерн машин тус бүрийг нийлээд Транскапитал ББСБ-д 27.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Цэдэн гуайд өгсөн. Ингээд Цэдэн гуайн заасан хугацаанд ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй бөгөөд эхнээсээ 2014 оны 01 сарын 14-ний өдөр ба учир гэрээний дагуу “Тайгын булаг” ломбарднаас нийт 20.037.500 төгрөгийн өглөгтэй болохыг тодорхойлсон мэдэгдэх хуудас ирээд ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй учир гэрээний дагуу уг толгой , чиргүүл хоёрыг ломбард өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Үүний дараа 2014 оны 04 сарын 24-ны өдөр Транскапитал ББСБ-аас 33.021.990 төгрөгийн өглөгтэй болохыг тодорхойллсон мэдэгдэх хуудас ирэн мөн барьцаанд тавьсан 2 хүнд даацын машиныг ББСБ өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Үүний дараа Цэдэн гуай одоо тун удахгүй мөнгө орж ирнэ дахиад мөнгөний хэрэг болоод байна байраа барьцаанд тавьчих гуйсаар байгаад манай гэр бүлйин 4 хүний өмчлөлд байдаг. Баянгол дүүргийн 11 хороо 77-1-58 тоот 2 орон сууцыг Раднаабазар гэдэг хувь хүнд 70.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан мөнгийг нь авсан. Ингээд байр барьцаалсан зээлийн хугацаа дуусч зээл төлөгдөөгүй учир Раднаабазар нь байрыг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлэн авч байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргачихаад байгаа. Цэдэн гуай эдгээрээс гадна 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй алтан нуухтай, шүрэн толгойтой, ясан халбагатай, дунд гарын халтар манан хөөрөг бэлнээр увуулж цувуулж авсаар байгаад нийт 45.000.000 төгрөгийг тус тус авсан байдаг. Цэдэнгийн худал ятгалаас болоод Даваадорж надад нийтдээ 28-30 УНЛ улсын дугаартай X,FV 115 JIVIL маркийн хүнд даацын машин, 99-44 АЧ  улсын дугаартай хүнд даацын чиргүүл нийтдээ 50.000.000 төгрөг. 28-29 УНЛ улсын дугаартай  DAEWOO-DCP34M маркийн хүнд даацын машин, 37-44 УБЧ улсын дугаартай цистерн машин нийтдээ 50.000.000 төгрөг. Хөөрөг 15.000.000 төгрөг, Бэлнээр 45.000.000 төгрөг, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-1-58 тоот 2 орон сууц 130.000.000 төгрөг нийтдээ 290.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Миний хувьд гомдол санал байхгүй. Цэдэн гуайгаас нэхэмжлэх зүйл байхгүй Миний хувьд Цэдэн гуайгаас 174,000,000 төгрөг нэхэмжилж байсан гомдол гаргаж байсан. Одоо гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /6 хх 165-182, 26хх 186/

 

Хохирогч Б.Ариунаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014  оны 11 сарын 31-ний өдөр миний танил Батнасан гэдэг хүн Цэдэн, Жигмэд гэдэг 2 өвгөнийг дагуулан ирж Цэдэн гэдэг хүн гадаадаас 22.5000.000 ам долларын хөрөнгө оруулалт хэлбэрээр Монголд оруулж ирэх гэж байгаа юм. Энэ мөнгийг Монголд татан оруулж ирэхэд дундын банкны шимтгэл, урьдчилгаа төлбөр гэх мэт их хэмжээний мөнгө төлдөг юм байна. Чи туслаад мөнгө зээлүүлээчээ уг хөрөнгө оруулалтын 22.500.000 ам доллар ороод ирвэл чамаас авсан зээлээ төлөөд дээр нь 1.000.000 ам долларын хөрөнгө оруулалт чамд оруулна гэсэн. Цэдэн гэж өвгөн нь надад уг хөрөнгө оруулалтын гэрээ, банкны баталгаа гэх мэт маш их хэмжээний баримт бичиг үзүүлээд мөн энэ асуудлыг хөөцөлдөж АНУ-ын иргэн ирж Монгол дахь Элчин сайдын яамаар уг гэрээг баталгаажуулж гарын үсэг зуруулна гэх мэтээр надад маш их итгэл үнэмшил төрүүлсэн. Ингээд би түүнд итгээд 2014 оны 12 сарын 01-ний өдөр Жигмэд гэж хүний данс руу 88.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Цэдэн гэж хүнтэй 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Учир надаас 88.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай аваад 100.000.000 төгрөг болгож өгнө гэсэн. Ингээд 15 хоног нь өнгөрсөн боловч надаас авсан. Зээлээ төлөөгүй ба удахгүй мөнгө орж ирнэ хүлээж бай гээд байлгаад байсан одоо АНУ-ын компаний төлөөлөгч нь Монголд ирэх гэж байгаа тэрний онгоцны зардал нь дутааад байна гэхээр нь би зардалын мөнгө гэж 6.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Гоёл Кашер дээрээс Цэдэн, Батнасан нар ирж авсан. Миний хувьд бүх баримтаа гаргаж өгсөн. Гэхдээ Батнасангаас би газар худалдан авч танилцсан ба над дээр ирэхдээ Жигмэдийг дагуулан ирж Цэдэнд тус болуул чиний газар дээр сайхан байшин барьж өгнө мэтээр намайг ятган худлаа яриж байгаад энэ мөнгийг авсан. Мөн Жигмэд сүүлд нь надаас миний мөнгийг олж өгнө өмгөөлөгч хөлслөх гэж байна гээд 1 сая төгрөгийг давхар авсан ба эргүүлэн 500.000 төгрөгийг өгсөн болохоор Жигмэдээс 500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Түүнчлэн энэ мөнгийг өгсөнөөс хойш би мөнгө орж ирэхгүй үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөгүй болоод 300.000.000 төгрөгийн зээлийг Хаан банкнаас авч хүү төлсөн. Хэрэв энэ мөнгийг өгсөн бол ийм зүйл болохгүй байсан учраас банкны хүү болон зээл авахтай холбоотой зардлыг нэхэмжлэнэ. Тэрийг баримтаар гарган өгнө. Жигмэд их мөнгөтэй гэсэн үнэн хэрэгтээ эхний 88.000.000 төгрөгийг миний байшинг барьж өгнө гэх мэтээр ярьж байгаад өөрийнхөө дансанд шилжүүлэн авсан болохоор Жигмэдээс энэ мөнгээ нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг /6 хх 183-191/

 

Хохирогч И.Батболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 07 сарын 01-ний өдөр танил ах Жигмэд гуай Цэдэн гэж хүнийг дагуулан ирээд энэ хүн гаднаас их хэмжээний буюу 22.500.000 ам долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа юм байна.Энэ мөнгийг дансаар оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний төлбөр төлдөг тэрэнд нь мөнгө хэрэг болоод байна гэнээ чамд мөнгө байвал зээлүүлчих чи өөрөө мэд гэсэн. Тэгэхээр нь би Жигмэд ахыг таньдаг болохоор нь Цэдэн гэж хүнд итгээд тухайн үед Хашака ХХК-иас дулааны систем суурилуулах урьдчилгаа мөнгө гэж 7.000 ам доллар над руу шилжүүлсэн байсныг нь учир байдлаа хэлээд 14 хоногоос хэтрүүлж болохгүй шүү гээд Цэдэн гуайд зээлийн гэрээ байгуулан өгсөн. Нотариат дээр очоод гэрээгээ батлуулах гэсэн чинь гэрээг валютаар биш Монгол мөнгөөр хийх ёстой гэхээр нь тухайн үеийн ханшаар нь бодоод 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. Тэгээд түүнээс хойш Цэдэн гуайгаас ямар нэгэн мөнгө аваагүй. Сүүлдээ харин нөгөө надаар ажил гүйцэтгүүлэхээр урьдчилгаа өгсөн компаний хүмүүс намайг шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гараад би тэр Компанид надад өгсөн урьдчилгаа төлбөрийг хүү алдангитай нь төлчихсөн. Тэгэхээр одоо надад нийтдээ анх Цэдэн гуайд өгсөн 7.000 ам доллар буюу 13.000.000 төгрөг, мөн нөгөө компанид хүү алданги гэж 3.000.000 төгрөг нийтдээ 16.000.000 төгрөгний хохирол учраад байна. Ер нь бол хамгийн гол итгэх шалтгаан нь миний хуурай ах Жигмэд гуай Цэдэнг дагуулж ирсэн. Гэхдээ Жигмэд гуай тэр Цэдэн гэж хүний талаар яриад мөнгө байвал зээлчих чи өөрөө л мэд гэсэн. Надаас авсан 7.000 ам долларын 10.000 ам доллар болгож өгнө гэж байсан. Тэгээд ч Цэдэн гуай нь харагдах байдлаараа тохьтой томоотой, нас тогтсон боловсролтой хүн шиг байсан. Цэдэнгээс би 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа ба ямар нэг хүү алданги нэхэмжлээгүй гэсэн мэдүүлэг /6 хх 192-198, 26 хх 162/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Би 2014 оны 07 сарын 01-нд Цэдэнтэй зээлийн гэрээ хийж 7.000 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 13 сая төгрөг өгсөн. Цэдэн нь манай ахаас мөнгө гуйж яваад над дээр ирсэн байсан. Ах маань хүртэл “хэрэв энэ бүтэлгүй болох юм бол би төлье” гэж надад хэлж байсан. Би тэр 7.000 ам.долларыг дулааны сүлжээ суурилуулах, бараа татах ёстой мөнгө байсан боловч Цэдэнд өгөөд олж авч чадаагүй учир хийх ёстой ажил маань хойшилж, дулааны сүлжээ суурилуулах компани нь намайг шүүхэд өгсөн учир би 18 сая төгрөг өөрөөсөө төлсөн юм. Цэдэн нь “уг мөнгийг 14 хоногийн хугацаанд өгнө” гэснээ өгөөгүй гэв.

 

Хохирогч Б.Сүхбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний бие нь 2008 онд өөрийн танил найзаараа дамжуулан Цэдэн гэж хүнтэй танилцсан ба Цэдэн гуай өөрийгөө геологич мэргэжилтэй гэж байсан. Тэгээд 1 орчмын хугацаанд бие биенийхээ мэндийг мэддэг манай компаний байраар орж гардаг сайхан танилын түвшинд л байсан. Ингээд 2009 онд Цэдэн гуай би “Дэлхийн банкинд ”зөвлөхөөр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа Саудын Арабтт геологичтай танилцаад улмаар Монголд уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх санал тавьсан чинь Саудын Арабын харъяат өрмийн инженер нилээн баян хүн танилцуулсан юм. Тэгээд тэр хүнтэй хөрөнгө оруулалт хийхээр ярьж тохироод тэр хүн 35.000.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж болно гэж зөвшөөрсөн. Ингээд надад холбогдох бичиг баримт буюу Саудын Арабын Дээд Шүүхийн 35.000.000 ам доллар байршиж байгаа гэсэн батламж, Шведийн Цюрих хотод байдаг Сити банкны салбарын батламж бичиг гэх мэт олон янзын баримт бичиг үзүүлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын 35.000.000 ам долларыг Монголд татан оруулж ирэхэд даатгал, татвар, хууль бус мөнгө биш гэдгийг нотлох бичиг баримт зэргийг цуглуулахад тодорхой хэмжээний мөнгө хэрэг болдог юм байна. Эхний ээлжинд надад одоо 35.000.000 ам доллар хэрэгтэй байна. Мөнгө байвал надад 14-30 хоногийн хугацаатай зээлчих, хэрэв мөнгө зээлүүлвэл сарын 5% хүүтэй зээлнэ. Хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд хамтарч ажиллана өөрөөр хэлбэл надад мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт оруулна гэж ярьсан. Цэдэн гуай энэ яриа болон надад үзүүлсэн бичиг баримтанд итгэл үнэмшил төрж 2009 оны 06 сарын орчим 35.000 ам долларыг бэлнээр Цэдэн гуайд өгсөн. Үүнээс хойш Цэдэн гуайн хэлсэн хугацаа нь өнгөрөөд мөнгөний талаар асуухад дахин нэг гэрчилгээ авахад мөнгө хэрэгтэй боллоо гээд 2012 оны 01 сар хүртэл надаас нийтдээ 532.653 ам долларыг цувуулан үе шаттайгаар авсан ба мөнгө авах болгондоо ямар нэг шалтгаан хэлдэг байсан бөгөөд цаанаас ийм зүйл гаргаад байна гэдэг байсан. Сүүлдээ би өөрөө өгөх мөнгөгүй болоод нэмж мөнгө өгөх хэрэгтэй байна гэхээр нь өөрийн танил найз нөхдөөсөө өөрийн нэрээр нийт 58.000 ам доллар өгсөн. Ингээд бодоод үзэхээр надад нийтдээ 590.653 ам долларын хохирол учраад байна. Эдгээр мөнгийг Цэдэн нь надаас 17 удаа Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Зүүн 4 замын тэнд байрлалтай “Алсын төв” компаний байран дахь албан өрөөнд минь ирж авсан ба 16 удааг нь доллараар, нэг удаа нь 50.000.000 төгрөгөөр авсан. Энэ төгрөгийг тухайн үеийнх нь ханшаар долларт шилжүүлэн 43.103 доллар болж байна. Ирэхдээ ганцаараа ирдэг байсан бөгөөд өөр хүн хамт ирж байгаагүй. Би Цэдэнд нийт 590.653 ам доллар өгсөн ба үндсэн мөнгөө л нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /6 хх 200-220, 26 хх 141/.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2005 оноос хойш Цэдэнг мэдэх болсон. 2008 онд онд хөрөнгө оруулалтын талаар ярьж, холбогдох баримт бичгээ надад үзүүлж байсан. Анх 2008 онд би 35.000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр Цэдэнд зээлсэн. Тэгээд тэрнээс хойш 10 гаруй удаагийн үйлдлээр нийт 590.653 ам.доллар шилжүүлсэн. Мөнгийг маань Цэдэн Голомт банкнаас гадагшаа шилжүүлж байсан. Миний мөнгийг Цэдэн өөртөө авч хэрэглэсэн гэж бодохгүй байна. Цэдэнгийн цаана олон улс дамжсан луйврын сүлжээ ажиллаж байсан гэдгийг хожим ойлгосон. Би өөрийн өгсөн 590.653 ам.доллараа нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч  Б.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2010 оны 07  сард миний нэг танил над руу яриад нэг хүн зээл хөөцөлдөөд байгаа юм чи нэг уулзаад үзээч гэхээр нь 13 дугаар хорооллын тэнд нэг оффис дээр очиход Сүхбаатар, Цэдэн гээд хүмүүс байсан ба өөрсдийгөө гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, энэ ажилаараа гадагшаа явах гэсэн чинь 2.000.000 төгрөг дутаад байна гэсэн ба 5% -ийн хүүтэй, 1-2 сарын хугацаатай зээлүүлээч гэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Гэтэл тэр өдрөө буюу 2010 оны 07 сарын 05-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед над руу Цэдэн утсаар яриад дахин мөнгө зэлүүлээчээ бид нар бас урьдчилгаа мөнгө төгрөг төлөх ёстой болчихоод байна гээд байхаар нь нэмж 10.000.000 төгрөг зээлүүлсэн. Ингээд үүнээс хойш надад ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй ба удахгүй мөнгө бүтэх гэж байгаа гээд л хүлээлгээд байсан. Тэгж байгаад 2010 оны 09 сарын 14-ны өдөр Цэдэн гуай одоо 20.000.000 төгрөг хэрэгтэй байна. Уг мөнгийг хөрөнгө оруулалтаа оруулж ирэхэд урьдчилгаа төлбөрийг төлөх хэрэгтэй болчихоод байна. Энэ мөнгийг төлчихвөл мөнгө ороод ирнэ гээд байхаар нь би арга буюу өөрөөсөө дахин 20.000.000 төгрөг гаргаад цуг мөнгийг хамтдаа ам доллар болгож солиулаад тэгээд тухайн үедээ Голомт банкаар шиг санаж байна шууд шилжүүлж байсан. Яг хаашаа аль улс руу шилжүүлснийг нь мэдээгүй, ямар ч л байсан шилжүүлсэн. Үүнээс хойш 2010 оны 12  сарын 09-ний өдөр 42.000.000 төгрөг, 2012 оны 12 сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг тус тус мөн л адил шалтгаанаар авсан ба одоо надад нийтдээ 83.000.000 төгрөг авсан. Мөнгө авсанаас хойш надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд  2013 оны 12 сарын 01-ний өдөр надаас мөнгө авсан тухай бичиг бичиж өгсөн. Ер нь бол би Цэдэн гуайг зүс танидаг байсан. Эхний 2 удаагийн мөнгийг Цэдэн гуайд Солонгос элчингийн урд талд байх Люкс Хаус байрны 1 давхарт аваачин өгсөн. Дараа нь 20.000.000 төгрөгийг Ард кино театрын ар талын Голомт банкин дээр сүүлийн 2 удаад мөнгийг Центр Поинтын Голомт банкин дээр тус тус Цэдэн гуайд өөрт нь өгсөн. Эхний 3 удаа мөнгө авахад Сүхбаатар ахтай хамт ирж байсан дараагийн 2 удаад нь Цэдэн гуай ганцаараа ирж авсан. Зээлийн гэрээ хийж өгсөн. Энэ 83.000.000 төгрөгөөс 42.000.000 сая төгрөгийг нь болохоор Цэдэн гуайн өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэлийн төлбөрт төлсөн. Цэдэн гуай өөрөө мэдэж байгаа. 83.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Ямар ч хүү алдангигүй гэсэн мэдүүлэг /6 хх 238-240,  26 хх 140/

 

Хохирогч Б.Аръяасүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би энэ хүний талаар мэдэхгүй байна. Харин сүүлд нэрийг нь сонсож байсан. Би Самбуу гэдэг хүнд 2013 оны 07 сард 26 сая төгрөг түүний дансаар шилжүүлсэн. Надад мөнгө хэрэгтэй байна. Таний мөнгийг удаахгүй өгнө гэж хэлээд авсан. Би Самбууд мөнгө өгдөг байсан ба Самбуугийн эхнэр, ээжийг нь таньдаг байсан. Бас урьд нь Самбуу машин зардаг байсан. Би Цэдэн гэдэг хүнд мөнгө өгөөгүй Самбуугаас мөнгөө авах гэтэл Самбуу, Цэдэн гэдэг хүний төсөлд хөрөнгө оруулсан. Тэр хүнээс мөнгөө авч байж мөнгийг чинь өгнө гэсэн. Би чамд мөнгө өгсөн юм чинь чамаас авна гэсэн. Миний хувьд ямар нэгэн хүү нэхэмжлээгүй зөвхөн өөрийн үндсэн зээлсэн мөнгөө л нэхэмжилж байгаа. 22.000.000 төгрөгийн Алперд машин, 26.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн зүйл байгаа. Үүнийг л нэхэмжлэнэ. Ингээд нийт 48.000.000 сая төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс ямар нэгэн нөхөн төлөлт төлөлгдөөгүй. Машиныг болхоор Төмөр замын баруун талд байх зогсоол дээрээс, мөнгийг болохоор миний хувийн данснаас Самбуунямын хувийн харилцах дансанд хийсэн. Гомдолтой хохиролоо нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /6 хх 241-243/.

 

Хохирогч Б.Батаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2013 оны 06 сард Самбуу гэдэг хүн надтай уулзаад яаралтай мөнгөний хэрэгтэй байна. Хүнээс мөнгө орж ирэх гээд байгаа юм. Хүнээс мөнгө ороод ирэх юм бол мөнгийг  чинь өгнө гээд 35 сая төгрөг авсан. Надаас мөнгө авах үедээ мөнгөөр юу хийх талаараа хэлээгүй. Хүнээс мөнгө орж ирэх гэж л байгаа гэсэн. Би дараад нь мөнгөө авах гэтэл мөнгө орж ирэх гэж байна гээд мөнгө өгдөггүй байсан. Би Самбууг таньдаг болоод 20 жил болж байна. Ер нь Самбуу их сайн хүүхэд. Би сүүлд сонсоод байсан чинь миний мөнгийг өөр хүнд өгчихөөд авч чадахгүй байгаа гэсэн. Самбуу бол хүнээс мөнгө залилаад байх хүүхэд биш .Миний хувьд ямар нэгэн хүү бодож мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Зөвхөн Самбуунямд  бэлнээр өгсөн 35.000.000 төгрөгөө л нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг хэрхсэн талаар би мэдэхгүй ямартай ч Самбуунямын надад ярьснаар Цэдэн гэж хүнд өгөөд тэрийг нь гадаад улс руу гуйвуулан алдсан гэж тайлбарлаж байсан. Самбуунямыг таньдаг болохоор итгээд өгсөн ямар нэгэн баримт үйлдээгүй. Мөнгөө Циркийн зүүн талд гадаа Самбууням ганцаараа ирж надаас авсан. Гомдол байхгүй 35.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /6 хх 244-246, 26 хх 124/

 

Хохирогч Д.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гэдэг хүнийг танихгүй. Би Должин гэдэг хүнд анх 17 сая төгрөг өгсөн. Энэ хүн болохоор Самбууням гэдэг хүний эхнэр юм. Би Должин, Самбууням нар надтай хамт 1000 машины зах дээр машин зардаг байсан. Харин Должин нь манай эхнэртэй хамт ажилладаг байсан. Анх 17 сая төгрөгийг 2013 оны 07 1000 машинын зах дээр өгч байсан. Дараа нь 100 сая төгрөгийг 2013 оны 10 сард Самбууням хүнд өгсөн. Энэ хоёр хүн надаас мөнгө авах үедээ хэрвээ янз бүрийн юм болох юм бол миний амьдарч байгаа байрыг аваарай гэсэн. Би энэ хоёр хүнд яагаад итгээд мөнгө өгсөн бэ гэхээр надаас урьд нь мөнгө төгрөг авдаг байсан. Ер нь бол бид нар хэн хэндээ мөнгө хэрэгтэй болсон үедээ зээлдэг байсан. Тийм болохоор мөнгөө итгээд өгсөн. Тухайн үед онц юм яриагүй. Гадаад руу мөнгө шилжүүлэх гэж байгаа гэдэг байсан. Бид нар бие биедээ мөнгө зээлдэг байсан болхоор яах гэж мөнгө зээлж байгаа талаар асуугаагүй. Миний хувьд ямар нэгэн хүү нэхэмжилсэн зүйл байхгүй 117.000.000 төгрөг зээлсэн түүнийгээ л нэхэмжилж байгаа. Уул нь анх ярихдаа 125.000.000 төгрөг болгон өгнө гэж  Должин  ярьж байсан. Одоо тэр нь олдохгүй биздээ. Гараар Должинтой үйлдсэн мөнгө зээлсэн баримт байгаа. Мөнгийг төмөр замын вокзалын баруун талын машины зах дээр Должин болон Самбуунямд өгсөн. Гомдол байхгүй харин 117.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /6 хх 247-249, 26 хх 184/

 

Хохирогч Б.Хишигбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн  гэдэг хүнийг танихгүй. Сүүлд энэ асуудал болоход Самбууням, Ц.Ц гэдэг хүнийг гаргаж ирсэн. Самбуунямд 21 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгөх үедээ хоёр хувааж өгсөн. 2013 оны 07 дугаар сард 05-ны үед 10 сая төгрөг өгсөн. 2013 оны 08 дугаар сарын эхээр 11 сая төгрөг өгсөн. Самбууням надаас авах гэж байгаа мөнгөө юунд хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй . Ер нь бол бид нар өмнө хэн хэндээ мөнгө төгрөг өгч авдаг байсан.Тухайн үед надаас хэдэн төгрөг өгч бай гээд л авч байсан. Бид нар хамт бизнес хийдэг байсан болхоор мөнгө өгсөн. Би Цэдэн гэх хүнийг танихгүй ба төмөр замын вокзалын баруун талын авто машины зогсоол дээр Самбуунямд бэлнээр өгсөн. Ямар нэгэн баримт үйлдээгүй шууд өгсөн. Миний машиныг одоо болтол хэрэглэж байгаа. Гэхдээ энэ машиныг би нэхэмжлэхгүй. Миний хувьд хүү нэхэмжилсэн зүйл байхгүй 21.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдол байхгүй харин 21 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /6 хх 250, 7 хх 1-2, 26 хх 133/

 

Хохирогч Д.Ганбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гэж хүн танихгүй. Би Самбууням гэдэг хүнд 21 сая төгрөг өгсөн. Самбууням бид нар хамт 1000 машины зах дээр машин зардаг байсан. 2009 оноос хойш машин зарж байна. Бид нар өмнө хил гаалийн татвар гээд мөнгө төгрөг өгдөг байсан. Тийм учраас мөнгөө өгсөн. Дараа нь сонсоод байсан чинь ийм асуудалд орсон байсан. Самбуунямд өгсөн мөнгө миний мөнгө байсан. Би хүү нэхэмжлээгүй зөвхөн зээлсэн 21.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг төмөр замын вокзалын баруун талд байх машины зах дээр 2013 оны 07 сарын сүүлээр өгсөн. Самбуу ах ганцаараа ирж авсан. Энэ мөнгийг би юунд зарцуулсан талаар мэдэхгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг /7хх 3-5, хх26, 134/

 

Хохирогч С.Нямдоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гэдэг хүнийг Самбууням гэдэг хүнээр дамжуулан танилцсан. Самбуунямаас урьд нь машин авдаг байсан. Самбууням 1000 машины зах дээр машин зардаг. Би одоо унаж байгаа 65-78 УНС улсын дугаартай хар өнгийн Ланд 200 маркийн авто машиныг Самбуунямаас худалдаж авсан. Би тухайн үед барилга барьж байсан ба мөнгөний хэрэг гараад өөрийнхөө машиныг Самбуунямаар заруулахаар өгсөн. Миний машин тухайн үед 62000 ам доллараар зарахаар байсан боловч Самбууням миний машиныг 65000 ам доллараар зарчихье гэж хэлэхээр нь би машинаа өгсөн. Самбууням удахгүй мөнгө орж ирнэ гэж байсан. Тэгээд Самбууням машиныхаа гэрчилгээг манай дүүгийн нэр дээр шилжүүлчих гээд нэг хүн дагуулаад ирсэн. Би хэн гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан би машиныхаа гэрчилгээг Самбуунямын дагуулж ирсэн хүний нэр дээр шилжүүлэх миний машиныг  ББСБ-т 50 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Би сарын дараа Самбуунямаас машиныхаа мөнгийг авах гэтэл машиныг чинь барьцаанд тавьсан гээд үнэнээ хэлсэн. Самбууням 2014 оны 08 сард 80.000 ам доллар болгож өгье гээд бичиг хийж өгсөн. Уг нь машиныг аваад 10 хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй. Одоо бол би өөрийнхөө машиныг хэрэглэж байгаа бөгөөд гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Заримдаа нөгөө банк бус санхүүгийн байгууллагаас утсаар яриад авто машинаа авмаар байна энэ тэр гээд байдаг. Самбууням машины мөнгийг өгөхгүй байхаар нь мөнгөө авмаар байна гэтэл Самбууням, Цэдэн гэдэг хүнийг дагуулж ирээд энэ хүн чиний машиныг авсан гэж хэлсэн. Үнэлгээгээр 120.000.000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг /7 хх 11-23, 26 хх 169/

 

Хохирогч Ч.Мөнхзулаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гэдэг хүнийг танихгүй. Харин нэрийг нь сонсож байсан. 2013 оны 07 сарын сүүлээр Самбууням надаас 15 сая төгрөг зээлээч гэж гуйхаар нь Самбуунямын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Самбууням бид хоёр урьд нь хамт ажилладаг байсан. Тухайн үед ямар юунд хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй. Мөнгө байна уу зээлээч гэхээр нь өгсөн. Самбууням бид хоёр 2007 оноос хойш машин зарж байна. Ер нь бол хэн хэндээ мөнгө хэрэгтэй болсон үед өгдөг байсан. Тийм болохоор мөнгөө итгээд өгсөн. Самбуунямыг сүүлд нь мөнгө төгрөг Цэдэн гэдэг хүнтэй гадагш шилжүүлж байгаа талаар сонсож байсан. Би Цэдэн гэх хүнд мөнгө өгч байгаагүй. Миний хувьд хүү нэхсэн зүйл байхгүй зөвхөн үндсэн зээлсэн 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Энэ мөнгийг Самбууням надаас 2013 оны 07 сард утсаар яриад дансанд хийчих гэхээр өөрийнх нь Хаан банкны дансанд хийсэн. Гомдол байхгүй, өөрийнхөө өгсөн 15.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /7хх 24-26, 26хх 137/

 

Хохирогч Ж.Сүмбэ-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гэдэг хүнийг танихгүй. Энэ хэрэг болсоноос хойш сонсож байна. 2013 оны 07 сард Самбууням надаас 21 сая төгрөг байна уу гэхээр нь байна гээд өгсөн. Бид нар хоорондоо мөнгө төгрөг өгч авдаг байсан. Тухайн үед Самбууням гаалийн татварт хэрэглэх гэсэн юм гэж хэлж байсан шиг санагдаж байна. Самбуунямыг би 2008 оноос таньдаг больсон. Бид нар хэн хэндээ мөнгө төгрөг өгч авдаг байсан болохоор мөнгөө итгээд өгсөн. Самбууням өгсөн мөнгө миний өөрийн мөнгө. Миний хувьд ямар нэгэн хүү нэхсэн зүйл байхгүй зөвхөн үндсэн зээлсэн 21.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Энэ мөнгийг Самбууням ахад би бэлнээр 25-р эмийн сангийн ар талд өгсөн. Самбууням ах энэ мөнгийг ганцаараа ирж авсан. Гомдолгүй гэхдээ мөнгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /7хх 27-29/

 

Хохирогч М.Алтантуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манай нөхөр Баярбаттай цуг ажилладаг Пүрэвдорж гээд хүн Цэдэн гэдэг хүнийг 2013 оны 12  сарын 06-ны өдөр дагуулж ирэн танилцуулсан бөгөөд Цэдэн гэдэг хүн нь гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, яаралтай мөнгийн хэрэг байна. Уг хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд гэрээний мөнгө төлөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд таньдаг хүн дагуулж ирж танилцуулсан болохоор нь итгээд мөнгө өгөхөөр болсон. Тэгээд тэр өдрөө орой болсон байсан учир банк хаасан байсан. Ингээд маргааш өглөө нь Цэдэн гуай манай гэрт ганцаараа ирээд тэгээд би цуг гарч банкнаас 6.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Мөнгө өгч авалцсан тухай гар бичмэл бичээд гарын үсэг зуралцсан. Надаас мөнгө аваад уг мөнгийг доллар болгоод АНУ-руу шилжүүлнэ гэж байсан. Тухайн үед би мөнгийг Хаан банкнаас авсан ба Хаан банкинд долларын ханш өндөр байна. Капитал банк руу явлаа гээд явьсан. Надаас мөнгө авахдаа 10 хоногийн хугацаатай авсан ба эргүүлээд 10.000.000 төгрөг болгож өгнө гэж байсан. Ингээд үүнээс хойш 10 хоног нь өнгөрсөн ямар нэг төгрөг буцааж өгөөгүй. Тэгээд Цэдэн гуайтай ярихаар удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө хүлээж бай гэдэг байсан. Ингэж явсаар байгаад 2014 оны цагаан сар болоод нэхсээр байгаад арай гэж 1.000.000 төгрөг Цэдэн гуайгаас авсан. Тэрнээс хойш ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Утсаар ярихаар удахгүй өгнөө л гэдэг сүүлдээ утсаа ч авахгүй, бүр холбогдохоо ч байсан. Сүүлдээ мөнгийг маань 10.000 ам доллар болгож өгнө гэж хүртэл хэлж байсан. 6.000.000 төгрөг аваад 1.000.000 төгрөгийг нь буцаан авсан, одоо 5.000.000 төгрөг авах ёстой. Хүү алданги гэж тооцохын бол нилээн мөнгө болох байх. Эхний ээлжинд ямар ч байсан анх өгсөн мөнгөө л олж авмаар байна. Хүү алдангийн асуудлыг дараа шийдэж болно, гомдолтой, 10 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /7хх 30-32, 26хх 138/

 

Хохирогч Б.Бгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 03 сарын орчим миний Их сургуулийн ангийн залуу Болд гээд залуу анх Ц.Ц гуайг дагуулан ирж байсан бөгөөд танилцуулахдаа энэ хүн гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, үүнийг оруулж ирэхэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болдог юм байна гэсэн. Тэр үед нь би ерөөсөө ач холбогдол өгөөгүй бөгөөд тухайн үед надтай цуг ажилладаг Дэлгэрдалай Цэдэн гуайн бичиг баримт, материалыг нь үзээд байсан. Тэгээд 2014 оны намар буюу 11 сар хүртэл хугацаанд Дэлгэрдалай, Цэдэн гуайд бага хэмжээний мөнгө өгсөн байна. Яг хэдэн төгрөг өгсөнийг би сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл Дэлгэрдалай надтай хамт ажилладаг дээр нь Цэдэн гуайд мөнгө өгөөд байсан учир тэр хөрөнгө оруулалтын асуудал нь надад тодорхой хэмжээгээр сонсогдоод байдаг байсан. Гэтэл 2014 оны 11 сарын 12-ны өдөр АНУ-аас BB.T корпорацийн төлөөлөгч гэж Марита Андервүүд гэдэг эмэгтэй ирээд гэрээ байгуулж уг гэрээгээ Монгол дахь Элчин сайдын яамаар баталгаажуулсан гэсэн. Тэр гэрээг ч надад үзүүлсэн. Тэр үеэс л Цэдэн гуайн хөрөнгө оруулалтын асуудал үнэн юм байна гэж итгэж эхэлсэн. Ингээд хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Цэдэн гуайд 7.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба уг мөнгийг оруулж ирэх мөнгөний урьдчилгаанд мөнгө өгөх ёстой гээд авч байсан. Тэр мөнгийг тухайн өдрөө ам доллар руу шилжүүлээд олон улсын Moneygramm үйлчилгээг ашиглан Англи улс руу явуулж байсан. Үүнээс 2 хоногийн дараа мөнгө дутаад байна гэхээр 5.000.000 төгрөг, 2014 оны 12 сарын 14-нд 18.000.000 төгрөг, 2015 оны 01 сарын 14-нд 60.000.000 төгрөг, 2015 оны 01 сарын 20-нд 7.000.000 төгрөг 3000 ам доллар, 2015 оны 01 сарын 21-нд 4500 ам доллар, 2015 оны 02 сарын 26-нд 14.000.000 төгрөгийг Марита Андервууд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд төлөх ёстой гэхээр нь Цэдэнд өгсөн. Мөн Маритагийн Монголд байрласан буудлын хөлс 1.200.000 төгрөг, 2015 оны 03 сарын 17-нд 40.000 ам доллар Марита яаралтай явуул гэсэн ба урьдчилгаа төлбөр төлсөнийг баталгаажуулсан сертификатын хураамж гэсний дагуу би 80.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Цэдэн гуайд өгсөнийг Цэдэн гуай ам долларт шилжүүлж АНУ-руу BBT корпорацийн данс руу шилжүүлж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 03 сарын 01-нд хөрөнгө оруулалтыг Монголд эцсийн байдлаар байршуулахад дипломат ажилтануудын аюулгүй байдлыг хангах барьцаа хөрөнгө гэж 127.000 ам доллар Марита нэхсэний дагуу би өөрөөсөө 20.000.000 төгрөг өгч байсан. Ингээд тооцоод үзэхээр би өөрөөсөө нийт 212.700.000 төгрөг, 7500 ам доллар өгсөн. Дээрхи мөнгө бол бүгдээрээ миний өөрийн хувийн мөнгө байгаа юм. Мөн үүнээс гадна танил Т.Мөнхбаярын эзэмшлийн 13 дугаар хороололд байрлах оффисийн зориулалтай обьектийг С.Будрагчаа, Диваачамба, “Сонк” ББСБ-д нийтэд нь 60.000.000 төгрөгөнд барьцаанд тавьж мөнгийг Цэдэнд өгсөн байдаг. Т.Мөнхбаярын обьектыг барьцаалж зээл авна Цэдэн гуайд өгсөн асуудлаа би өөрөө энэ хэрэгт сэжигтнээр тооцогдчихоод байгаа. Т.Мөнхбаярын обьектыг барьцаалж зээл авахад гэрээний нотариатын төлбөр 4.000.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж төлж байсан юм. Хамгийн сүүлийн байдлаар аргаа бараад би Т.Мөнхбаярын обьектын 5 давхарын А корпус дахь байрыг нь өөрийнхөө орон сууц бусад зүйлийг зарж байж нийтдээ 145.000.000 төгрөгийг “Сонк” ББСБ-д А корпус дахь байрыг Т.Мөнхбаярт буцаан олгуулсан байгаа. Энэ бүгдээс тооцоод үзэхээр миний өөрөөсөө гаргасан мөнгө 212.700.000 төгрөг, 7500 ам доллар байгаа.

Т.Мөнхбаярын обьектыг барьцаанд тавьж 600.000.000 төгрөгийг Цэдэнд өгсөн. Өөрөөр хэлбэл надтай холбоотой мөнгө 812.700.000 төгрөг 7500 ам доллар болж байгаа юм. Ямар нэгэн баримт үйлдээгүй. Шууд уулзаад хамт банкнаас л мөнгөө шилжүүлээд байсан болохоор банкны шилжүүлэгийн баримтаар миний өгсөн мөнгө баталгаажина. Би баримтаа аваад ирсэн. Надад 2015 оны 01 сарын 22-ны өдрөөс хойших баримтууд нь байгаа ба үүнээс өмнөх баримтууд Цэдэн гуайд байгаа. Баримтаа тулгаад үзэхэд мөргөх ёстой. Гэхдээ энэ баримтуудаас дан ганц миний мөнгө явсан зүйл байхгүй. Сэр-Од, Төмөрбаатар, Амартүвшин, Дэлгэрдалай, Самбууням, Бат-Эрдэнэ, Цэдэн гээд хүмүүсийн мөнгө заримдаа нийлүүлэн заримдаа салгасан ба холбогдох баримтуудыг нь би өөртөө авсан. Энэ мөнгийг бүгдийг нь гадаад улс руу шилжүүлсэн. Диваачимбын гар утасны дугаар 99103245, Харин Мөнхбаярын нэг үл хөдлөх хөрөнгийг нь Сонк ББСБ-аас би өөрийн байраа 100.000.000 төгрөгөөр зарж зээлийг нь төлж чөлөөлөн өгсөн. Тийм болохоор одоо миний хохирол 312.700.000 төгрөг, 7500 доллар болсон гэсэн үг. Энэ миний нэхэмжлээд байгаа 7500 доллар бас тусдаа миний мөнгө шүү. Эхлээд барьцаанд тавьж Сонк ББСБ-аас зээл авах талаар ярьсан. Тэгээд зээлээ аваад мөнгийг гадаад руу шилжүүлсэн. Тэгтэл 10 гаран хоногийн дараа дахиад л гадаадаас мөнгө нэхэхээр нь Мөнхбаяртай дахин яриад нөгөөх чинь дахиад мөнгө нэхээд өөр төлбөр гарч ирээд болдоггүй дахиад барьцаанд тавих хөрөнгө байна уу гэхэд Мөнхбаяр чи ер нь мөнгө чинь ороод ирвэл наад үл хөдлөх хөрөнгөө худалдаад авчихвал яасан юм бэ гэж өөрөө хэлэхээр нь үнэхээр мөнгө ороод ирвэл би ч авсан ч яахав гэж ярьсан. Тэрнээс биш би өөрөө худалдаж авъя гэж санал тавиагүй. Гомдолтой, Цэдэнгээс 327,614,125 төгрөг нэхэмжилж байгаа хүү, алданги нэхэмжлээгүй...” гэсэн мэдүүлэг /7 хх 50-112, 26 хх 161/.

Шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би өөрийн 227.614.125 төгрөг болон 7.500 ам.доллараа өгсөн. Тухайн үеийн ханшаар тооцоход 7.500 ам.доллар нь 14.914.125 төгрөг болж байсан бөгөөд нийтдээ 227.614.125 төгрөгийг өгсөн юм. Нэмж хэлэхэд би “Сонг” банк бус байгууллагаас авсан 100 сая төгрөгийг хүүтэй 132.202.852 төгрөг болгон бүрэн төлж барагдуулсан. Мөн өөрийн орон байрыг зарж өрүүдийг төлж байгаа. Мөн би Будрагчаа, Диваачамба нараас мөнгө авч Цэдэнд өгөхдөө тэдэнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү алдангитай нь цуг тэдний өгсөн мөнгийг нь төлөх ёстой байх. Тэгэхээр энэ нь миний хохирол дээр тооцогдож бүртгэгдээгүй. Би энэ хүмүүст төлөх ёстой байтал уг мөнгийг давхар Цэдэнгээс нэхэмжилсэн байна. Албан ёсоор би өөрөө гэрээ хийж Будрагчаагаас 380 сая төгрөг, Диваачамбаас 120 сая төгрөг авч Цэдэнд өгсөн учир над дээр тооцогдох ёстой гэж бодож байна. Мөн “Сонг” банк бус байгууллагаас авсан 100 сая төгрөгийг хүүтэй нь цуг 132.202.852 төгрөг болгон төлсөн учир миний нийт хохирлоос хасагдах байх гэж бодож байна. Би хувиасаа гаргаж өгсөн 227.614.125 төгрөгөө Маритагаас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч М.Бадамаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний танил Нарангэрэл 2013 оны 10 сарын 29-ний өдөр Найман шарга захын тэнд байрлалтай ажлын байран дээр минь ирээд надаас 15.000 доллар 1 өдрийн хугацаатай зээлээд 16.000 доллар болгон өгнө гээд зээлэн авсан. Тэгээд одоо болтол өгөхгүй уулзахаар гаднаас их хэмжээний мөнгө орж ирэх юм та түр хүлээж байгаа ч гэж худлаа шалтаг хэлэн намайг хохироож байна. Нарангэрэл болохоор энэ мөнгийг Цэдэнд өгсөн гэж надад хэлдэг. Цэдэн нь болохоор хамт ирж байсан нэг настай хүн байсан бөгөөд намайг уулзахаар Нарангэрэл бид нар энэ мөнгийг барагдуулна гаднаас удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж надад хэлдэг байсан. Баясгалан гэх хүний нэрээр гэрээ хийсэн ч гэсэн мөнгө нь надаас гарсан болохоор Баясгалан гэх хүн энэ хэрэгт огт хамаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэсэн мэдүүлэг /7 хх 113-114/

 

Хохирогч И.Ариунтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Минийи аав Игорь нь 2015 оны 09 сарын 07-ны өдөр нас барсан. Манай ээжийн ахын хүүхэд Даваадорж нь 2010 оны 05 сарын 12-ны өдөр иргэн Хойлогдоржоос миний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо 25/1–р байрны 03 тоот 57,3 м.кв орон сууцыг барьцаалан 25.000.000 төгрөгийг авч Цэдэн гэсэн хүнд өгсөн байсан. Ингээд энэ мөнгө нь төлөгдөөгүй ба Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 сарын 11-ний өдрийн захирамжаар хүү алданги нийлээд 43.750.000 төгрөгийг Хойлогдоржид өгөхөөр болсон. Ингээд байраа алдахгүйн тулд аав маань өөрөөсөө 16.750.000 төгрөг гарган үлдсэн 27.000.000 ээж, аавын нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар Дүүргийн 08 дугаар хороо 25/1–р байрны 1 давхрын үйлчилгээний зориулалтай 220 м.кв байрыг Дашбалжир гэх хүнд барьцаанд тавьж төлсөн. Энэ мөнгөнөөс Даваадорж ямар ч мөнгө өгөөгүй. Гэтэл сүүлийн 27.000.000 төгрөгийн зээлийг мөн төлж чадахгүй Сүхбаатар дүүргийн шүүхээр орж хүү алданги нийлээд 44.041.800 төгрөгийг төлөхөөр болж мөн манай аав 22.020.900 төгрөгийг нь төлсөн. Одоо 22.020.900 төгрөгийн төлөх үлдэгдэл байгаа. Мөн энэ хооронд 5.000.000 төгрөгийг бэлнээр манай ааваас Даваадорж ах авсан ба нийт 43.770.000 төгрөгөөр бид өөрсдөө хохирсон ба одоо 22.020.900 төгрөгийн үлдэгдэлд байр маань барьцаанд байгаа. Ингээд нийт 65.790.900 төгрөгийн хохирол учраад байна. Цэдэн гэх хүнийг нь бид нар танихгүй. Даваадорж ах л энэ хүнийг танина. Даваадорж ах хэлэхдээ Цэдэнд энэ мөнгийг өгсөн гэж байсан гэсэн мэдүүлэг /7 хх 116-133, 26 хх 165/

 

Хохирогч М.Алдараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 12 сарын эхээр миний танил Самбууням Цэдэн гэх хүний хамт ирсэн. Ингээд Цэдэн нь надад өөрийн хийсэн төслөө үзүүлсэн ба Америкаас хөрөнгө оруулж ирэх гэтэл ямар юм гэлээ дээ нэг зүйлийн төлбөрт мөнгө яаралтай шилжүүлэх хэрэг болоод байна гэхээр нь би Самбуунямд итгээд Цэдэн гэх хүнд өөрийнхөө Ланд 200 маркийн машиныг 50.000.000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн нутаг давсэрт байрлах “ЖДМБ” ХХК-ний Уран ган барьцаалдан зээлүүлэх газар тавьж мөнгөө шууд Цэдэнд өгсөн. Ингээд энэ мөнгийг Цэдэн нь 50 дугаар дэлгүүрийн тэнд байх Худалдаа хөгжлийн банкнаас  шууд гадаад улс руу шилжүүлсэн. Ингээд би бас юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Самбуунямын нэр дээр маргааш нь 100.000 ам долларын зээлийн гэрээ хийсэн. Самбууням болохоор энэ миний танил байгаа юмаа хөрөнгө оруулалт нь найдвартай орж ирэх байх гэж хэлэхээр нь би итгэн Цэдэнд өөрийн машинаа ломбарданд тавьж мөнгө өгсөн. Гэтэл Цэдэн нь өнөөдөр маргааш гэж хойшлуулсаар байгаад миний хувьд тухайн үеийн ханшаар 150.000.000 төгрөгийн үнэтэй Ланд 200 машинаа алдсанаас гадна дээрээс нь барьцаалдан зээлдүүлэх газар 22.209.380 төгрөгийн хүүг өөрөөсөө гарган төлсөн. Ингээд нийт 172.209.380 төгрөгөөр хохироод байна. Самбуунямтай хамт ирсэн өөр хүн ирээгүй. Тэгээд ихэвчлэн Цэдэн өөрөө л төслөө танилцуулан мөнгө хэрэгтэйгээ тайлбарласан. Самбууням болохоор манай хамаатан. Миний дүүгийн эхнэрийнх нь ах нь юм. Гомдолтой хохиролоо нэхэмжлэнэ. Хохирлын тооцоотой танилцлаа. Миний машины үнэ 150.000.000 төгрөг болж байгаа. Зээлийн хүүд 36.702.380 төгрөг нийт 186.702.380 төгрөг болж байгаа нь зөв байна...” гэсэн мэдүүлэг /7 хх 140-145, 26 хх 126/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2014 оны 12 сарын 20-ны үед Самбууням над дээр ирээд “Ланд-200 машинаа тавиад мөнгө аваад өгөөч” гэж байсан. Орой 17 цагийн үед Самбууням нь Цэдэнтэй цуг ирээд АНУ-н тамга тэмдэгтэй гэрээ үзүүлэхээр нь би “Уранган” ломбарданд машинаа 50 сая төгрөгөөр тавьсан. Тэр мөнгийг маань Цэдэн аваад надтай цуг явж шууд гадаад улс руу шилжүүлсэн. Би тэрнээс хойш ломбардны хүү гэж 23.200.000 төгрөг өөрөө төлж байсан. Үлдэх мөнгөө төлж чадахгүй байсан учир “Уранган” ломбард миний машиныг зарсан. Уг нь цагдаагаас “зарж болохгүй” гэсэн очсон байсан боловч одоо миний машин Сэлэнгэ аймагт явж байгаа. Тухайн үеийн ханшаар миний машин 150 сая төгрөгийн үнэтэй байсан. Би ломбардны хүү болон хүнээс зээлж хүүнд нь өгч байсны хүү зэргийг төлж байсан учир Цэдэнгээс 180 сая төгрөг нэхэмжилж байна. Самбууням нь тухайн үед надтай гэрээ хийж “машины 100.000 ам.доллараар авъя” гэж байсан гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч П.Алтансүхээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2013 оны 07 сард над дээр одоо нас барсан Гончигсайхан гэх хүн Цэдэн гэх хүнийг дагуулан ирж гадаадаас төслийн хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа гадаад улс руу хэдэн төгрөг шилжүүлэх хэрэг болоод байна гэхээр нь Гончигсайхан ахад итгээд Цэдэн гэх хүнд тухайн үеийн ханшаар 175.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд 200 маркын машинаа мөнгө болгон биздээ гээд өгсөн. Ингээд сарын дараа өгнө гэсэн машин эргэж ирээгүй ба ямар нэгэн мөнгө одоог болтол надад Цэдэн нь төлөөгүй. Утсаар ярихаар өнөө маргааш гээд л алга болсон. Хангай зочид буудлын зүүн талын зогсоол дээрээс ирж авсан. Ирэхдээ Гончигсайхан ахтай хамт ирсэн. Гомдолтой 175.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /7 хх 151-155, 26 хх 168/

 

Хохирогч Д.Атарсайханаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний танил Майсүрэн Цэдэн гэх хүнийг надтай танилцуулсан бөгөөд Цэдэн нь надад төслөө танилцуулсан ба 22.000 ам долларын хэрэг болоод байна. Хэрвээ 22.000 долларыг зээлэх юм бол сарын дотор 220.000 доллар болгон өгнө гэж надад төсөл болон бусад бичиг баримтаа надад танилцуулсан. Тэгэхээр нь би итгээд эхлээд 22.000 долларыг 2012 оны 12 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73-11 тоот манай ахын байрандаа зээлүүлсэн ба сар болсон мөнгө байхгүй тэгтэл 2013 оны 03 сарын эхээр Цэдэн нь мөн манай ажил дээр ганцаараа ирээд 7000 доллар байвал мөнгө яг орж ирэх гээд байна. Тэгэхээр нь би итгээд 7000 долларыг ямар нэгэн баримт үйлдээгүй шууд өөрт нь өгсөн. Гэтэл эдгээр мөнгийг 2015 он гартал өгөөгүй бөгөөд Цэдэн нь утсаа ч авахгүй олдохоо байсан. Хааяа нэг олоод уулзахаар өнөө маргаашгүй болох гээд байна гэдэг л тайлбар хэлдэг байсан. Тэгтэл 2015 онд Цэдэн Сүхбаатар дүүргийн шүүхээс хоригдсон ба Марита гэх мөнгө аваад байгаа этгээдийг Монголд авчрах шаардлага гараад Самбууням зардал хэрэгтэй байна гээд та утсаа барьцаанд тавьчаач гэхээр нь би зөвшөөрсөн бид 2 хамт барьцаалдан зээлдүүлэх газар очин өөрийн 99113108 дугаарыг 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьж энэ мөнгөө Төмөрбаатарт шууд өгсөн. Энэ мөнгийг Маритагийн онгоц болон буудлын зардалд төлсөн. Баримтууд нь Төмөрбаатарт байгаа. Ингээд энэ дугаарын хүүнд 12 сарын турш сар бүр 360.000 төгрөг төлсөн. Одоо ч төлж байгаа .Ингээд нийт 29.000 доллар болон дугаар барьцаанд тавьсан үндсэн зээл 6.000.000 төгрөг хүүгийн төлбөрт 4.320.000 төгрөг нийт 10.320.000 төгрөгийн хохирол надад учраад байна гомдолтой 54.549.000 төгрөг нэхэмжилж байна...” /7 хх 156-165, 26 хх 163/

 

Хохирогч С.Дэлгэрдалайгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гуайг өмнө зүс мэддэг байсан ба нэг удаа 2014 оны эхээр надтай уулзаад уул уурхайн төсөл үзүүлэн гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа юмаа тэгээд эхний ээлжинд гадаадаас хөрөнгө оруулалт авахад итгэмжлэл, гуйвуулгын хураамж мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би итгээд өөрийн байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд “Дүгэрэг” ББСБ-д 2014 оны 02 сарын 25-ны өдөр тавьж мөнгийг нь өгсөн. Дараа нь мөн шалтгаанаар 50.000.000 төгрөгийг өөрийн хашаа байшин болон найзынхаа байрыг Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ-д 2014 оны 04 сарын 05-ны өдөр барьцаанд тавьж өгсөн. Дараа нь өөрийн Ланд 200 маркын машиныг 2014 оны 09 сарын 30-ны өдөр 55.000.000 төгрөгөөр зарж мөнгийг өгсөн. Үүний дараа өөрийн Хар Занар ХХК-ний эрхийг 125.000 доллар болон 60.000.000 төгрөгөөр Р.Нямсүрэн гэх хүнд шилжүүлэн мөнгийг нь 2014 оны 09 сарын 30-ны өдөр 75.000 доллар , 2014 оны 12 сарын 31-ний өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 02 сард 50.000 доллар гэх байдлаар өгсөн. Гэхдээ Цэдэн гуай 2015 оны 02 сард хоригдсон. Дараа нь Марита гэх хүнийг Монголд ирүүлэхийн тулд 2015 оны 02 сарын 23-ны өдөр 11.000.000 төгрөг, 03 сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 03 сарын 25-ны өдөр 50.000 доллар , 04 сард 4900 доллар зэргийг Цэдэн гуай гарч ирсэн байсан болхоор аваад гадаад улс руу шууд шилжүүлж байсан. Ингээд надад нийт 272.136.000 төгрөг, 179.900 долларын хохирол учирсан 20.000.000 төгрөг болон 4900 доллар бол би өөрөөс гарган шууд өгсөн болохоор баримт байхгүй. Бусад нь баримтаар нотлогдоно. Янз бүрын байдлаар авдаг байсан ба утсаар яриад л хаана уулзахаа тохирдог байсан. Гэхдээ миний мэдэж байгаагаар Цэдэн гуай энэ мөнгийг өөрөө авсан зүйл байхгүй шууд л гадаад улс руу гуйвуулдаг байсан. Ингэж гүйлгээ хийх болгонд нь би болон Баяраа, Төмөрбаатар, Самбууням, Бат-Эрдэнэ өөр бусад хүмүүс байдаг байсан. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт алтны үндсэн ордны хайгуул олборлолтын ажил хийх төсөл, Ховд аймаг дахь цементийн үйлдвэрийн төсөл байсан. Ингээд энэ төслүүдээр мөнгө болгох гээд бэлдчихсэн гэрээ хэлэлцээ хийчихсэн байсан. Цэдэнд бол гомдол байхгүй. Учир нь өөртөө огт мөнгө аваагүй бүх мөнгийг гадаад улс руу шилжүүлж байсныг би болон бусад хүмүүс мэднэ. Харин Маритад гомдолтой, 272.136.000 төгрөг, 179.900 ам доллар нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг /7 хх 166-216, 26 хх 143/

 

Хохирогч Н.Төмөрбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Цэдэн гуайг анх надтай Самбууням ах танилцуулж байсан. Тэгэхэд Цэдэн гуай гадаад улсаас уул уурхай болон цементийн үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт татахаар хөөцөлдөж байгаа талаар танилцуулсан. Ингээд би тэдгээр хөтөлбөр болон бусад бичиг баримт бичгийг нь үзэн танилцаж ямар учиртай болох талаар нь мөн давхар өөр бусад хүмүүсээс лавлан үзэхэд төсөл нь хэрэгжих боломжтой юм шиг санагдахаар нь зарах гэж Япон улсаас оруулж ирсэн нийт 333.592.000 төгрөгийн үнэ бүхий Ланд 105 маркын машин 2 ширхэг, Лексус 470 машин 1 ширхэг, Клугер машин 1 ширхэг, Эстима машин 1 ширхэг, Хайлюкс машин 1 ширхэг, Вокси машин 1 ширхэг, Королла машин 2 ширхэг, Пробокс машин 1 ширхэг, Вингроуд машин 1 ширхэг, Приус машин 2 ширхэг, Раум машин 2 ширхэг, Блюбирд машин 1 ширхэгийг Цэдэн гуайд хөрөнгө оруулж өгсөн. Эдгээр машины орж ирсэн он болон загвар төрлөөр нь үнэлгээний компаниар тухайн машиныг Цэдэнд хүлээлгэн өгсөн үеийн ханшаар нь үнэлүүлсэн. Машинуудыг Цэдэн гуай төмөр замын төв вокзалын баруун талд байх авто машины зах дээрээс ганцаараа болон Даваадорж, Самбууням, Жаргалсайхан нарын хамт ирж авдаг байсан. Ингээд дээрээс нь 2013 оны 07 сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг Самбууням ахын дансанд хийн 35.000.000 төгрөгийг бэлнээр Самбууням ахад өгч Цэдэн гуайд өгүүлсэн. Дараа нь 2013 оны 11 сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 21-ний өдөр 145.900.000 төгрөг, 2014 оны 01 сарын 02-ны өдөр 95.000.000 төгрөг, 2 сарын 12-ны өдөр 31.500.000 төгрөг, 2 сарын 13-ны өдөр 42.000.000 төгрөг, 04 сарын 13-ны өдөр 12.000 доллар, 04 сарын 17-ны өдөр 16.000 доллар, 5 сарын 01-ний өдөр 32.000.000 төгрөг, 05 сарын 06-ны өдөр 75.000.000 төгрөг, 05 сарын 12-ны өдөр 50.000 доллар, 05 сарын 12-ны өдөр мөн 53.000.000 төгрөг, 06 сарын 05-ны өдөр 95.000.000 төгрөг, 11 сарын 07-ны өдөр 28.000.000 төгрөг, 11 сарын 12-ны өдөр 38.500.000 төгрөг мөн энэ өдөр 40.000 доллар, 12 сарын  08-ны өдөр 68.200.000 төгрөг, 2015 оны 1 сарын 21-ний өдөр 11.500 доллар, 2 сарын 2-ны өдөр 310.000.000 төгрөг, 2 сарын 16-ны өдөр 24.000.000 төгрөг, 2 сарын 26-ны өдөр 35.000 доллар, 3 сарын 5-ны өдөр 112.000.000  төгрөг, 3 сарын 2-ны өдөр 11.600 доллар, 3 сарын 16-ны өдөр 18.500.000 төгрөгийг бэлнээр Цэдэн гуайд өгсөн. Энэ хооронд Цэдэн гуай хоригдсон бөгөөд түүнийг хориотой байх хугацаанд Сүхчуулган, Баяраа, Самбууням, Дэлгэрдалай, Бат-Эрдэнэ, Сэр-Од, Атарсайхан, Амартүвшин бид нар мөн гадаад улс руу Цэдэн гуайн холбоо тогтоон харилцаж байсан хүмүүсийнх нь хэлсэн дансанд мөнгө шилжүүлж байсан. Түүнчлэн би өөрийн Лексус 570 машинаа 73.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөнд оруулсан ба байраа хувь хүнд 100.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан ба одоо хүүгийн хамт 172.000.000 төгрөг болчихоод байна. Үүнээс хүүнд нь 72.000.000 төгрөгийн өнөөдрийн байдлаар төлсөн байгаа. Ингээд нийт 1.857.692.000 төгрөг, 176.100 долларын хохирол надад учирсан. Мөнгийг бол ганцаараа ирж авдаг байсан ба заримдаа Самбууням, Даваадорж, Жаргалсайхан нар хамт ирдэг байсан. Тэгээд ёстой хаа сайгүй л уулзаж байсан. М Р Аутсаар надтай ихэвчлэн ярьдаг байсан. Тэгээд л одоо тийм мөнгө, ийм гээд Монголд ирээд Америкийн элчин сайдын яамаар нь ороод байхаар нь үнэхээр хөрөнгө нь бүтэх гэж байгаа юм байна гэж итгээд мөнгө шилжүүлж байсан. Одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ ийм их мөнгөөр хохирчоод гомдолгүй байна гэж юу байхав дээ хуулийн дагуу шийвдэрлэж өгнө үү. Хохиролоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг /7 хх 217-231, 26 хх 146-148/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Анх 2013 оны 07 сарын 01-нд надтай хамт машин зардаг Самбууням гэдэг хүн “мөнгө зээлээч” гэж надаас асуусан. Би яах гэж байгаа талаар нь асуугаагүй. Учир нь бид олон жил хамт машин зарж байхдаа нэг нэгэндээ мөнгө зээлээд өгч авдаг байсан. Тэгэхээр нь би 35 сая төгрөгийн үнэтэй машин болон бэлнээр 35 сая төгрөг, нийт 70 сая төгрөгийг Самбуунямд өгсөн. Би Япон явж ирээд мөнгөө буцааж авах гэтэл 2013 оны 10 сарын сүүлээр Цэдэн гэгч хүний талаар хэлж надтай танилцуулсан. Тэгээд Цэдэн нь үнэн худал нь мэдэгдэхгүй бичиг баримт үзүүлж байсан. Би эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч удаа дараа гуйгаад байхаар нь би тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Тэгээд намайг ажлаар Солонгос яваад ирсний маргааш нь Даваадорж, Цэдэн нар ирж уулзаад “энэ мөнгийг тушаачих юм бол хөрөнгө оруулалтаа авчих гээд байна” гээд дахин мөнгө нэхэж байсан. Тэдний ард Марита гэдэг хүн байсан юм байна лээ. Бид олуулаа буюу Баяраа, Цэдэн нартай хамт өөрсдийн өгсөн мөнгийг шилжүүлж байхыг харж байсан. Тэгэхээр биднээс авсан мөнгийг Цэдэн хувьдаа аваагүй. Эдгээр шилжүүлсэн мөнгийг Марита авдаг байсан юм байна. Марита нь олон янзын дугаараас над руу мессеж бичдэг байсан. Тэгээд би Маритаг Монголд ирэхээр таньдаг орчуулагчаа аваад өөрийнхөө машин тэргээр үйлчилдэг байсан. Зардлуудыг нь энд байгаа бид нар дундаасаа гаргадаг байсан. Марита болон Дунга нар хоорондоо бидний дэргэд утсаар ярьдаг байсан. Марита нь түүнийг “миний хайртай хүн” гэж бидэнд хэлдэг байсан. Мөн “хийсэн” гэх бичлэгийг Самбууням утсаараа хийсэн. Цэдэн хийгээгүй. Одоо тэр бичлэг баримт болж байгаа. АНУ-н элчин рүү 3 удаа орсон талаарх бичлэг хяналтын камерт нь авагдсан байх ёстой. Миний өгч байсан ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож үзвэл нийт 1.857.692.000 төгрөг болж байгаа юм. Би энэ хүнд мөнгөө өгөхдөө өөр хүмүүсээс авч өгдөг байсан. Үүнийгээ бид тэдгээр хүмүүст нь хүүтэй нь нугалж өөрөөсөө өгч байсан. Ингэж хүүтэй нэмж өгсөн мөнгийг маань яах талаар хэн ч шийдэж өгөөгүй байгаа. Би өөрийн 30 машин, мөн бэлэн мөнгөө өгсөн. Энэ нь 2015 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд миний болон гэр бүлийн маань хөдөлмөрлөж олсон хөрөнгө байсан. Тэр хөдөлмөрийн үр шим маань энэ хүмүүсээс болж салхинд хийслээ. Би Цэдэнгийн амласан хүүнд шунасан нь үнэн боловч гэрээтэй болон гэрээгүй мөнгө өгч байсан. Мөн Цэдэн нь надаас 32 сая төгрөг аваад өөр хүний байрыг надад барьцаанд тавьж, гэрчилгээг нь шилжүүлсэн байдаг. Тэр байрны эзэн гэх хүн нь над руу байнга залгаад “байраа авъя” гээд байдаг. Энэ асуудлыг би цагдаад хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Үүнийг яаж шийдэх талаар мэдэхгүй байна. Би өөрийн өгсөн мөнгөө 100% хувь Маритагаас нэхэмжилж байна. Цэдэн нь Маритатай үгсээгүй байж болох боловч Маритаг томилж Монгол улсад ирүүлсэн байгууллагатай харьцаж байсан бүх баримт Цэдэнд байх ёстой. Мөн Маритагийн АНУ-с 1 дүгээр зэрэглэлийн суудлаар Монгол улсад нисч ирсэн, буцсан онгоцны зардал болон Монгол улсад байх үеийн бүх зардлыг нь хохирогч бид нар дундаасаа төлдөг байсан. Үүнийг хохиролд оруулж тооцоогүй байдаг бөгөөд зөвхөн өгсөн баримттай мөнгийг маань л тооцсон байдаг гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ч.Сэр-Одоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гуайтай анх өөрийн найз Сүхчуулганаар дамжуулан 2014 оны 12 сард танилцаж байсан. Ингээд Цэдэн гуай нь гадаадаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа бөгөөд шимтгэл мөнгө төлөхөд мөнгө хэрэг болоод байгаа юм гэж ярилцаж мөнгө зээлэхээр болсон. Гэхдээ би тухайн үед төсөл хөтөлбөрийг нь огт сонирхоогүй ба их л удахгүй мөнгө орж ирэх гэж байгаа гадаадаас төлөөлөгч нь ирсэн гэрээ хэлэлцээр нь АНУ-ын элчин сайдын яамаар батлагдсан гэж ойлгосон. Тэгээд л шууд мөнгө зээлж эхэлсэн. 2014 оны 12 сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг Цэдэнд бэлнээр, 4.500.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 30-ны өдөр 2.200.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 15.000.000 төгрөгийг бэлнээр Цэдэнд, 2015 оны 01 сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 1 сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөгийг бэлнээр Цэдэнд, 1 сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 2015 оны 01 сарын 19-ний өдөр Сайн барьцаалдан зээлдүүлэх газар 27-34 УНС улсын дугаартай өөрийн Хово Шаланзыг 30.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг Самбуу ах Төмөрбаатар хоёрт бэлнээр нь өгсөн ба машинаа авч чадалгүй шууд алдсан. Тухайн үеийн зах зээлийн үнэлгээг нь 55.000.000 төгрөг болсон. Үүний хүүнд нь мөнгө төлөгөөгүй. 01 сарын 22-ны өдөр 13.000.000 төгрөгийг Самбуу ахын дансанд хийн 6.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 03 сарын 04-ний өдөр 13.000.000 төгрөгийг Төмөрбаатар, Баяраа, Самбуу ах нарт бэлнээр, 03 сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг Самбуу, Төмөрбаатар, Баяраа ах нарт бэлнээр өгсөн ба үүний 13.000.00 төгрөгийг би Уранцэцэг гэж эгчээсээ зээлж аваад эргүүлэн төлсөн. 03 сарын 27-ны өдөр 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний 15.000.000 төгрөгийг найз Бат-Өлзийгөөс аваад эргүүлэн төлсөн. 03 сарын 31-ний өдөр  8.000.000 төгрөг,  04 сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг, сар өдрийг нь огт санахгүй байх 01 сарын эхээр л байх 4.000.000 төгрөгийг Цэдэн ахад өгсөн. Ингээд нийт надад 228.200.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд би 2 ширхэг Хово машины үнээ зах зээлийн үнээр нь оруулаагүй тооцон бодсон. Учир нь 55.000.000 төгрөгийн Хово машинаа 30.000.000  төгрөгөөр барьцаанд тавьж алдсан. 80.000.000 төгрөгийн Хово машинаа яаралтай мөнгө хэрэгтэй боллоо гэхээр нь 40.000.000 төгрөгөөр зараад мөнгийг нь цувуулан өгсөн. Эдгээрийг зах зээлийн ханшаар нь тооцвол арай өөр гарах ба зөрүүг нь оруулан тооцвол 293.200.000 төгрөг болно. Энэ мөнгөнөөс ямар нэгэн мөнгө эргэж олдоогүй. Энэ мөнгийг заримдаа Цэдэн ах заримдаа Самбуу, Төмөрбаатар, Баяраа, Дэлгэрдалай, Сүхчуулган нарын хамт ирж авч байсан ба хаа сайгүй уулзаж байгаад л аваад шууд л газар дээр нь гадаад улс руу шилжүүлж байсан. Өөрсдөндөө нэг ч төгрөг авч байгаагүй. Зарим мөнгөөр нь Маритагийн буудал, нислэгийн тийз, элчин сайдын яамны нотариатын мөнгө зэрэгт хэрэглэхээр зарцуулж байсан. Гомдолтой Маритагаас мөнгөө нэхэмжлэнэ. Би Цэдэнд 293.200.000 төгрөг өгсөн. Хохирол барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг /7 хх 248-249, 8 хх 1-15, 26 хх 145/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2014 оны 12 сарын сүүлээр Цэдэнтэй уулзаж мөнгөө өгч эхэлсэн. Анх над дээр Самбууням, Цэдэн, Төмөрбаатар, Сүхчуулган нар ирээд “гадаадын хөрөнгө оруулалт ирж байгаа, төлөөлөгч нь ирсэн, АНУ-н элчингийн баталсан гэрээ байгаа” гэх зэрэг бичиг цаас болон бичлэгийг үзүүлж байсан. Тэгээд би итгээд эхэлж 30 сая төгрөг өгсөн. Тэгээд цувуулж өгсөөр байгаад 293.200.000 төгрөг өгсөн. Ингэж мөнгө өгөхийн өөрийн эзэмшилд байсан хүнд даацын машинуудаа зарах, ломбарданд тавих зэргээр бүрдүүлж өгсөн. Намайг мөнгөө өгөх хугацаанд Марита гэдэг хүн 2 удаа монголд ирсэн байсан. Мөн өөр хүн ч ирсэн байсан. Эдгээр хүмүүст би итгэсэн. Би мөнгөө бэлнээр Цэдэнд өгөх болон банкаар шилжүүлж байсан. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд бүрэн хэлж бичүүлсэн. Миний баттай мэдэж байгаа зүйл бол эдгээр мөнгөнүүд гадаад улс руу шилжиж байсан. Тиймээс би хохирлоо Цэдэнгээс биш Маритагаас нэхэмжилж байна. Тэрнээс биш Цэдэнгээс нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Х.Цогнойжамцаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2008 оны 12 сарын 31-ний өдөр миний танил Сүхбаатар гэх хүн надтай Цэдэн гэх өвгөнийг танилцуулсан. Ингээд Цэдэн нь тухайн үед уул уурхайн чиглэлээр Англиас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа талаараа танилцуулан урьдчилан хэдэн төгрөг хийх гэж байгаа талаар надад хэлэн баахан баримт, төсөл танилцуулан өөрийгөө дэлхийн банкны нэг юманд л ажиллаж байсан гэж хэлэхээр нь би тэдгээр баримт материал болон ярьж байгаа зүйлд нь итгэн Цэдэн гуайд 2008-2012 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 683.390 долларыг Цэдэнгийн энэ гадаадаас хөрөнгө оруулж ирнэ гэсэн энэ зүйлд нь зарцуулсан. Энэ мөнгөнөөс ямарч мөнгө ирээгүй ба зарим өдөр нь баримт үйлдээгүй болохоор өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин мөнгөн гуйвуулга хийсэн баримтнаас нь төгрөгний ханшийг тооцож болно, бусдыг нь болохоор долларын дунджаар нь л гаргах байхаа. Эхлээд мөнгө өгөхөд одоо бүтлээ л гээд л нэмж мөнгө авдаг байсан ба өнөө маргааш гэсээр байгаад 7 жил боллоо. Мөнгийг хаа сайгүй уулзаж авч байсан болохоор одоо сайн санахгүй байна. Мөнгийг бол миний мэдэхээр шууд гадаад улс руу шилжүүлж байсан ба заримыг нь бэлнээр авч байсан. Тэр битгий хэл Цэдэнг энэ 683.390 долларт Сингапур, Малайз, Дубай руу явахад нь замын зардлыг нь даасан мөнгө орсон байгаа. Гомдолтой мөнгөө нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг /8хх 50-118/

 

Хохирогч С.Энхцагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2006 оны 09 сад Цэдэн нь мөнгөний хэрэг болоод байна. Найздаа туслаач маш богино хугацаанд чамд болон өөртөө ашигтайгаар хэрэглээд хүүгийн хамт шагналтайгаар өгье гээд Арабын Нэгдсэн Эмират улсаас надад их хэмжээний 35 сая орчим ам долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт орж ирнэ ингэж мөнгө орж ирэхэд татвар хураамжинд 25.000 ам доллар одоо хэрэгтэй байна гэхээр нь би надад өгсөн тэр бичиг баримтуудыг нь үзээд итгэж өөрөөр нь батламж гаргуулж манай гэрийн гадаа буюу Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 73 дугаар хотхон 3 байрны 1 орцны үүдэнд Ц.Цгийн жийп маркийн автомашин дотор нь өгч, авалцаж энэ тухай баримт бичиг үйлдэж гарын үсгээ зуралцаж мөнгөө өгөлцсөн. Ингэж өгөхөд миний танил Ууганбаяр гэдэг залуу хажууд байлцаж гарын үсэг зурсан юм. Ц.Ц нь 25.000 ам долларыг 2006 оны 10 сарын 10-ны дотор буцааж 50.000 ам доллар болож өгнө гэж батламжандаа тусгасан боловч одоог хүртэл 25.000 ам долларыг маань ч өгөлгүй залилан мэхэлж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан юм. ...Надад 25.000 ам доллар буюу 29.200.000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ би одоо хохирол барагдуулж өгөх юм бол хохирлоо доллараар буцааж барагдуулж авах хүсэлтэй байна. Миний нэхэмжилж байгаа мөнгөнд ямар ч хүү алданги байхгүй, миний цэвэр мөнгө юм гэсэн мэдүүлэг /9 хх 193-197, 26хх 167/

 

Хохирогч Б.Сэргэлэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 он шиг санаад байна. Нарийн хугацааг нь мэдэхгүй байна. Төмөрбаатарт байгаа гэрээн дээр нарийн цаг хугацаа нь байгаа. Манай аав Батсуурь Цэдэн гэх хүнийг танилцуулсан ба энэ хүнд яаралтай мөнгө хэрэгтэй байна. Хүү минь туслаад байраа барьцаанд тавиад мөнгө олоод өгөөч гэхээр нь би ямар нэгэн зүйл асуулгүй шууд зөвшөөрөөд өөрийн байрны гэрчилгээг эх хувиар нь болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг Цэдэнд өгөөд за намайг дуудахаар чинь би очоод гарын үсэг зурна гээд явуулсан. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа Төмөрбаатар гэх хүнд би өөрийн хөрөнгөөр барьцааны гэрээ хийж Цэдэн нь Төмөрбаатартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Цэдэн хэдэн төгрөгний зээл авсан талаар би мэдэхгүй. Одоо тэр өр зээл нь хэдэн төгрөг болж байгаа талаар ч би мэдэхгүй байна. Тэгтэл хэд хоногийн өмнө аавын найз Болд гэх хүн Цэдэн нь маш их өртэй цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн зүйл хэлсэн. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 1 дүгээр хотхон 4 дүгээр байрны 29 тоот 46 метр квадрат угсармалын 3 өрөө байр. Аав надад зүгээр энэ хүнд туслаад өгөөч гэсэн өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би аавдаа итгэд л өгсөн. Миний байр 81.496.500 төгрөгөөр үнэлэгдсэн. Би хохирлын тооцоотой маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /26 хх 55-72, 182/.

 

Хохирогч С.Нарангэрэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2013 оны 02 сарын дундуур өөрийн найз Болдсайханаар дамжуулж Цэдэн гуайтай танилцсан. Би өөрт байсан 22.000 ам доллараа 2013 оны 04 сарын 26-ны өдөр Цэдэн гуайд өгсөн ба миний өгсөн мөнгийг 1 сарын дараа буцааж өгнө гэж хэлээд авсан юм. Цэдэн гуайд 22.000 ам доллар өгсөний дараа Цэдэн гуай дахиж мөнгө хэрэг болоод байна гээд л бид 2 байнга хамт явах болсон ба 2013 оны 05 сарын 26-ны өдөр болоход надаас авсан 22.000 ам доллараа буцааж өгч чадаагүй. Цэдэн гуай намайг чи таньдаг хүмүүсээсээ хамаагүй мөнгө зээлээд олоод өгөөч гэдэг байсан. Тэгэхээр нь Сайнхүү, Буянбаяр, Дагвадорж, Самбууням, Бадам зэрэг өөрийнхөө таньдаг хүмүүсийг Цэдэнтэй уулзуулж холбож өгсөн. Тэд нарыг хоорондоо юу ярьж тохирсон талаар бол мэдэхгүй. 2014 оны 03 сард Цэдэн гуай надаас дахиж мөнгө хэрэгтэй байна мөнгө олоод өгөөч гээд байхаар нь Транс капитал ББСБ-с 2014 оны 03 сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийн зээл аваад Цэдэн гуайд өгсөн ба Цэдэн гуай надаас авсан мөнгө шууд гадагшаа шилжүүлсэн. Миний хувьд Цэдэн гуайд 22.000 ам доллар буюу 31.476.720 төгрөг, мөн бэлэн 50.000.000 төгрөг, нийт 81.476.720 төгрөгийг өгсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мөнгийг өөрөө аваад идчихээгүй болохоор юуг нь нэхэмжлэх вэ гэсэн мэдүүлэг /26 хх 171-174/

 

Хохирогч Ц.Энхболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Тогоо гэдэг хүнд өөрийн байраа түсээслэдэг байсан ба тэр хүн Цэдэн гэдэг хүнийг 2007 оны 09 сарын 02-ны өдөр танилцуулсан. Цэдэн гэж хүн “Цагаан толгойн район” гэдэг нэртэй газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах алтны лицензийг барьцаалаад надаас 16000 ам долларыг 14 хоногийн дараа 32000 ам доллар болгож өгнө гэж хэлээд би итгээд зээлсэн юм. Тэр лиценз нь Энхжаргал гэдэг хүний нэр дээр байсан ба би Энхжаргал гэдэг хүнтэй нь барьцааны гэрээ хийж мөнгөө зээлсэн. Үүний дараа 2014 оны 05 сарын 09-ны өдөр миний Төв аймгийн Баянцогт сумын 1-р баг Их булгын адагт байх 20 га газрыг 25.000.000 төгрөгийн барьцаанд Пүрэвдорж гэх хүнд тавьж авсан. Ингээд энэ хугацаанд иргэний журмаар шүүхээр орж 16.000 долларыг нь 14 хоногийн дараа 32.000 доллараар эргүүлэн төлнө гэж гэрээг нь 32.000 доллараар хийсэн байсан болохоор иргэний шүүхээр шууд 32.000 доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин газраа болохоор гэрчилгээгээ хаячихсан гэж хэлээд дахин гаргуулан авсан учраас одоо миний эзэмшилд хэвээрээ байгаа. Харин Пүрэвдорж нь надтай уулзаагүй чимээгүй л байгаа мөнгө төгрөгөө авсан эсэх талаар нь би мэдэхгүй. Би өөрөө мөнгөгүй болоод барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглэсэн юмаа. Цэдэнд бол өгөөгүй. Яахав миний мөнгийг авсан болохоор мөнгө болоод байна яах уу гэхэд барьцаанд тавиад хэрэглэж бай гэхээр нь би хэрэглээд байсан ба мөнгөө нэхэмжилж байгаа юм. Хэрэв Цэдэн барьцаанд тавь би мөнгийг нь өгнө гээгүй бол би тэгэхгүй ш дээ. Би Цэдэнд 16.000 ам доллар буюу 23.401.280 төгрөг өгсөн. Тэгээд би Иргэний шүүхэд Цэдэнг өгөөд шүүхийн шийдвэр нь 46.802.560 төгрөгийг Цэдэнгээс гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн гэсэн мэдүүлэг. /6 хх 8-24, 26 хх 166/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Миний бие нь төрсөн эцэг Ч.Буянжаргалын итгэмжлэлээр Ц.Цд холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор ороод байгаа юм. 2004 оны 07 сарын 16-ны өдөр Ц.Ц нь манай ааваас 4.000.000 төгрөгийг зээлж авсан, үүний дараа 2004 оны 09 сард дахин 2.000.000 төгрөг, мөн энэ мэтээр цувуулж мөнгө зээлэх нэрийдлээр авсаар нийт 15.000.000 төгрөг аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Мөнгө зээлж авахдаа  өөрийгөө гадаадаас төсөл хэрэгжүүлж их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа. Их хэмжээний мөнгө оруулж ирэхэд банкинд тодорхой хэмжээний шимтгэл гэх мэт зардлууд төлдөг юм байна тэрэнд мөнгө хэрэгтэй болоод байна. Хөрөнгө оруулалт орж ирэхээр зээлж авсан мөнгөө тодорхой хүүтэйгээр буцааж өгнө гэж хэлдэг байсан. Тухайн үед аав маань эрүүл саруул байсан бөгөөд манайх гэж айл 3 дугаар хороололд байх 2 өрөө орон сууцаа зарчихсан мөнгөтэй байсан юм. Тэгээд Цэдэн гуай мөнгө авсанаас хойш нэг ч төгрөг буцаан өгөөгүй бөгөөд манайх ч буцааж байр авч чадаагүй өдийг хүртэл хүрч аав маань сэтгэл санаагаар унан улмаар 2010 онд тал цус харвалт өгч ерөнхийдөө хэвтэрийн хүн болсон. Хүнтэй муухан ярьдаг, ойлгодог. Тэгээд ч одоо 67 настай хүн. Цэдэн гуай болохоор хөрөнгө оруулалт орж ирээгүй байна л гээд байдаг мөнгөө нэхэхээр өгнөө л гэдэг мөнгө нэхэх болгонд үнэн худал нь мэдэгдэхгүй хүүтэй өгнө гэж янз бүрийн баталгаа шиг зүйл бичиж өгсөөр байгаад одоо нийтдээ 52.000.000 төгрөг өгнө гэж ярьдаг. Иргэний хэргийн шүүхээр шийдсэн мөнгөн дүнг нэхэмжилж байна. Үндсэн зээлсэн мөнгө нь 16.000.000 төгрөг түүний хүү нь нийлээд 40.104.000 төгрөг 12 сая төгрөгийн эмчилгээний зардал гээд шүүхээр 50.000.000 төгрөг төлөхөөр эвлэрэн шийдсэн. Би аавынхаа ярьж байсан зүйлийг ярьж байна. Эхний 6 сая төгрөг авахад нь бол би байсан. Харин сүүлийн мөнгө өгөх авахад нь би байгаагүй. Гэхдээ шүүхээр ороод өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөнгийг болохоор манай гэрээс Цэдэн гуай хүүхэдтэйгээр ирж авсан. Сүүлд нь хэнтэй ирж авсан талаар мэдэхгүй байна. Энэ асуудлаас болоод сэтгэл санаа нь тавгүйтэж аав маань цус харвасан болхоор эмчилгээний зардлыг нэхэмжилсэн. Гомдолтой, 10.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /7 хх 38-40, 26 хх 135/

 

Хохирогч Ц.Дагвадоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2014 оны 1 сарын 12-ны өдөр өөрийн найз болох С.Нарангэрэл, Ц.Чинбат нартай уулзсан чинь бэлэн мөнгө маш их хэрэгтэй байна гээд надаас тэр хоёр гуйгаад байхаар нь би Сонгинохайрхан дүүргийн 13  хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн хажууд бэлэн 15 сая төгрөгийг Нарангэрэл, Чинбат нарт зээлж өгсөн. Түүнээс хойш би мөнгөө буцааж авах хугацаа болоод мөнгө нэхээд залгахад Чинбат утсаа авахгүй утсаар ярихаар би мөнгийг чинь удахгүй өгнө хүүтэй нь өгнө гэж хэлээд өнөөдөр болтол удаа дараа өгнө гэж хэлээд намайг залилсан тул би маш их гомдолтой байна. Энэ хүмүүст би бэлэн мөнгө хүнээс зээлж аваад өгсөн тэр хүн нь надаас бэлэн мөнгө нэхээд байсан болхоор би Нарангэрэл, Чинбат нарын өмнөөс хүү төлж 22 сая 500 мянган төгрөг төлж дуусгасан талаараа Чинбатад хэлсэн чинь би чиний мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төлж барагдуулна гэж өөрийн гараар бичиж өгсөн бичиг байгаа. Энэ мөнгөнөөс надад 3 сая төгрөг өгсөн. Одоо 12 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /6 хх 124-129, 26 хх 125/

 

Хохирогч Д.Сүхчуулганаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Цэдэн гуайг манай харилцагч байхад нь мэддэг байсан ба гадаадаас уурхайн болон цементийн үйлдвэрийн төслөө танилцуулж байсан ба гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байна гэж надтай их ярьдаг байсан ч би мөнгө өгч байгаа. Ингээд 2014 оны 11 сард гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа хүн нь ирэх гэж байна 15.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд онгоцны тасалбар барьцан манай гэрт хүрээд ирэхээр нь би итгэн бэлнээр 15.000.000 төгрөгийг шууд өгсөн ба энэ мөнгийг Элчингийн нотариатад өгөх гэсэн юм гээд авсан. Үүний дараа нь 10.000.000 төгрөгийг Жуковын Худалдаа хөгжлийн банкин дотор уулзалдан гадаад руу шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш 10 удаа таслан нийт 261.000.000 төгрөгийг Цэдэн гуай энэ зүйлд зарцуулсан ба өөрт нь өгч гадаад улс руу шилжүүлсэн. Үүнээс 18.000.000 төгрөг, 35.000.000 төгрөгийн зээл байгаа бөгөөд зээлийн хүүнд 16.000.000 төгрөгийн хүү төлчөөд байгаа болхоор 277.000.000  төгрөгийн хохирол надад учираад байна. Ер нь бол Марита ирээд л АНУ-ын элчин сайдын байраар орж гараад л надад маш их итгэл төрүүлсэн болохоор нь мөнгөө өгсөн. Мөнгийг ихэвчлэн 50 дугаар дэлгүүрийн урд талд байх Худалдаа хөгжлийн банкин дээр ирж авдаг байсан. Ерөнхийдөө Самбууням, Төмөрбаатар нар хамт ирж авдаг байсан. Цэдэн гуай өөртөө мөнгө аваагүй болхоор гомдолтой гэж хэлэхэд болмооргүй санагдаад байна гэхдээ хуулйин дагуу шийдвэрлэн гэм буруутай этгээдээс мөнгөө нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг /7 хх  232-247/

 

Хохирогч Т.Мөнхбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Баянзүрх Дүүргийн 13-р хороолол 18-р хороонд байрлах 14-р байрны урд буланд байдаг нийт 5 давхар байрыг 2014 оны 1-р сард барьж ашиглалтанд оруулсан юм. Тэгээд уг байрны подваль, 1, 2, 3, давхаруудыг бүгдийг нь зарчихсан. Үйлчилгэний зориулалттай 430 м.кв талбайтай 4, 5 давхарын 4 үл хөдлөхийн гэрчилгээтэй объектыг зарах гээд зар өгчихсөн байж байсан юм. Уг объект нь миний нэр дээр байдаг байсан. Гэтэл миний таньдаг Баяраа гэгч залуу нь 2015 оны 2 сард хүрч ирээд Цэдэн гээд 70 настай өвгөн, уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрдалай гэж хүмүүстэй ирээд бид нар АНУ-аас 2 том уул уурхайн төсөл дээр 22.500.000 ам доллар оруулж ирэх гэж байгаа юм гээд баахан англи хэл дээр бичиг баримт үзүүлсэн. Тэгээд надад оффис хэрэгтэй байгаа ба танай 4, 5 давхарын оффисыг чинь тэр чигээр нь худалдаад авчихья, харин одоо бэлэн мөнгө байхгүй. 2015 оны 03 сарын 22-ны өдөр гэхэд дундын дансанд байршсан мөнгийг нь АНУ-аас хүмүүс нь ирээд 2 талаасаа гарын үсэг зуралцаад мөнгө нь гарах юмаа. Тэгэхээр нь шилжүүлээд өгчихнөө гэж хэлсэн. Тэгээд надад обьектоо миний нэр дээр шилжүүлээд өгчих, бид нар обьектондоо оффисоо оруулаад үйл ажиллагаагаа оруулаад явуулж байя гэсэн юм. Тэгээд надад баталгаа болгож АНУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн хэлтсийн дарга Давид Вошш гэдэг хүний баталгааны бичиг, хамтарч ажиллах гэж байгаа хүмүүсийн нэрс, Цэдэн гэдэг хүний BBandT корпорацитай АНУ-ын иргэд гэрээ хийсэн 22.500.000 ам доллар авна гэсэн бичиг болон сертификатууд үзүүлсэн. Тэгэхээр нь обьектоо Баяраагийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлж 5 давхарыг нь Баянгол дүүргийн наториат дээр хийсэн. 2015 оны 02 сарын 24-ний өдөр 4 давхарыг нь Баянзүрх дүүргийн Номингийн байшингын доор байдаг наториат орж 1 м.кв 3.200.000 төгрөгөөр зарахаар тохирч худалдах худалдан авах гэрээ хийгээд гэрээ хийсэн. Гэрээ хийчээд нөгөө хүмүүсээс нэг ч төгрөг урдьчилгаа болгож аваагүй, барьцаанд юу ч аваагүй. 2015 оны 02 сарын 22-ны өдөр АНУ-аас мөнгийг нь бөөнд нь өгчихнө гэж байсан. Би 4 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ бүгдийг нь Баяраагийн нэр дээр шилжүүлсэн. Наториатын гэрээнүүд бол байгаа. Би мөнгө өгөөгүй нийт 1.323.651.850 төгрөгний үл хөдлөх хөрөнгийг худалдахаар болж өгсөн. Үнэлгээг албан ёсны компаниар хийлгэсэн ба нийт 1.323.651.850 төгрөгийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13-р хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 14/4-р нийт байрны 4-р давхарынхаа ажлын байрны зориулалттай нийт 214.74 м.кв 664.083.450 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгө, ажлын байрны зориулалттай 5 дугаар давхрын 213.28 м.кв 659.568.400 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүнээс 5 давхарын 121.34 м.кв талбайтай нэг 375.243.950 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн авсан байгаа. Тийм болохоор одоо 948.407.900 төгрөгийн 3 үл хөдлөх хөрөнгөө аваагүй байна. 4-р давхарын ажлын байрны зориулалттай нийт 214.74 м.кв байр нь Будрагчаагийн нэр дээр, 5 давхрын 91.94 м.кв байр нь иргэн Диваачимбын нэр дээр бүртгэлтэй байгаа.. гэсэн мэдүүлэг /5хх 107-112/

 

Иргэний хариуцагч С.Будрагчаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манай ББСБ өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд зээл олгох талаараа зарлал тавьсан байдаг ба зарын дагуу билүү эсхүл миний зүс мэдэх таньдаг залуугаар билүү 2015 оны 02 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Найман шарга” төвд байх манай оффис дээр Баяраа, Дэлгэрдалай гэдэг хүмүүс ирсэн ба зээл авах тухай хүсэлт тавиад гадаад улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа гээд баахан бичиг баримт үзүүлээд байсан боловч би тэр бичиг баримтанд нь итгээгүй, зээл авах гэж байгаа бол барьцаанд юу тавих вэ гэхэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 барилгын 4 давхарын А тоот 121.96 м.кв талбайтай обьект, Б тоотод байх 92.78 м.кв үйлчилгээний зориулалтай обьектийг барьцаанд тавьж болно гэсэн. Ингээд тэр обьектийн нь бичиг баримтыг нь үзэхэд Т.Мөнхбаяр гэдэг хүний нэр дээр байсан ба Баяраа нар үүнийг тайлбарлахдаа эдгээр обьектуудыг би худалдаад авчихсан байгаа юм, одоогоор нэр нь шилжээгүй байгаа гэсэн. Гэхдээ Мөнхбаяр нь Баяраад дээрхи обьектуудыг зарсан тухай худалдах худалдан авах гэрээ байсан. Уг гэрээн дээр төлбөрийн тооцоо дууссан гэсэн зүйл бичигдсэн байсан. Тэгэхээр нь би Мөнхбаяртай гэрээ байгуулж зээл олгоно гэсэн нөхцөл тавиад Баяраа нар асуудалгүй болно. Маргааш Мөнхбаярыг дагуулаад ирнэ гэсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 02 сарын 27-ны өдөр Баяраа ирэхдээ Батмагнай гэдэг залууг дагуулж ирсэн ба Батмагнай нь Мөнхбаярыг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй байсан. Мөнхбаярыг гадагшаа явчихсан байгаа гэж тайлбарласан. Тэр үед нь Батмагнайгаас төлбөр тооцоо байхгүй биздээ. Энэ обьектийг шууд худалдан борлуулж өөрийнхөө мөнгийг гаргаж авна гэсэн чинь Батмагнай өөрөө зөвшөөрсөн. Тэгээд  тухайн үедээ 280.000.000 төгрөгийг 1 сарын 10%-ийн хүүтэй зээлж аваад би дээр дурдсан обьектуудыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Би мөнгийг Баяраагийн Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш 03 сарын дундуур Баяраа, Цэдэн, Дэлгэрдалай нарын хүмүүс ирээд нэмж 200.000.000 төгрөгийг нөгөө барьцаанд тавьсан эд хөрөнгө дээрээ нэмж зээлэх гэсэн юм гэсэн. Тэгээд тухайн үедээ би 100.000.000 төгрөгийн зээлүүлсэн бөгөөд өмнөх 280.000.000 төгрөгөн дээрээ нэмж 100.000.000 буюу нийт 380.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Цэдэнтэй байгуулсан. Гэхдээ эдгээр мөнгө бүгдээрээ Баяраагийн данс руу орж байсан. Тэгээд би нэгэнт бүх мөнгөө Баяраагийн руу шилжүүлсэн учир дахин шинэчилсэн гэрээг Баяраатай байгуулсан. Өөрөөр хэлбэл нийт 566.800.000 төгрөгийн гэрээг Баяраатай би дангаараа байгуулсан. Ингээд 05  сарын 01-ний хүртэл хүлээлгээд мөнгө төлөгдөөгүй, аргаа бараад Баяраад мөнгө төлөгдөхгүй бол барагдуулж авна. Тухайн үед Мөнхбаяртай хүртэл утсаар ярьж хэлсэн. Мөнхбаяр Баяраатай би өөрөө ярина гэж байсан. Тэгээд 05 сарын 04-ний өдөр барьцаанд авсан обьектуудийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 540.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд дуудлага худалдаанд оруулна гээд байж байтал Мөрдөн байцаах газраас Батзориг гэж хүн дуудсан Мөнхбаяр гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа гэсэн. Тухайн үед нь ирж болсон асуудлыг тайлбарлаж өгчихөөд үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авсан чинь нөгөө обьектууд дээр хориг тавьсан байсан. Мөнхбаяр, Баяраа, Батмагнай нарын хүмүүс анх зээл авахдаа бүгд болно бүтнэ асуудалгүй гэж барьцаанд өөрсдөө сайн дураараа обьект тавьчихаад тэгээд зүгээр авсаныхаа дараа би үүргийн гүйцэтгэл хангуулах гэхээр наадах чинь асуудалтай обьект гээд өөрсдөө хохирсон мэтээр өргөдөл гарган намайг хохироож байгаад гомдолтой байна. Манай ББСБ нь 120.000.000 төгрөгөөс дээш зээл гарахгүй гэсэн дүрэмтэй юм. Тэгээд би өөрөө хувиараа зээлүүлсэн. ББСБ-тай огт хамаагүй. Миний хувьд олгосон зээл болон хүүг нь олж авмаар байна. Би тэр обьектийг нь авах гээд дайраад байх зүйл байхгүй. Энэ талаараа ч гэсэн Мөнхбаяр, Баяраа нарт хэлж байгаа. Гэтэл одоо Мөнхбаяр нь уг обьектийг төмөр хаалтаар түгжиж хаяад эзэмших ашиглах эрхийг хязгаарлаж байна. Гомдолтой байна. Хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би Баяраа, Дэлгэрдалай, Мөнхбаяр гэдэг хүмүүсээс бодит хохирол болох 380.00.000 төгрөг, хүүний 186.800.000 төгрөгийг нэмэжилж байна. Үндсэн зээлсэн мөнгө нь болохоор 380.000.000 төгрөгийг 280.000.000 болон 100.000.000 саяар салган авсан ба хүү нь 2015 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 186.000.000 төгрөг болж байсан ба өнөөдрийн байдлаар 471.800.000 сая төгрөг болж нэмэгдсэн. Ингээд нийт үндсэн зээл хүү түүний алданги нийлээд 851.800.000 төгрөг болж байна гэсэн мэдүүлэг /6 хх-221-237/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би бичгээр бэлдсэн мэдүүлгээ уншъя гээд Монгол Улсын иргэн С.Будрагчаа миний бие 2015 оны 02 сарын 26-ны өдөр иргэн Т.Мөнхбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14/4 дугаартай барилгын 4 дүгээр давхарын А, Б тоот хаягт байршилтай үйлчилгээ оффисын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 380.0 сая төгрөгөөр худалдан авах талаар хэлэлцэн тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тодруулбал, иргэн Т.Мөнхбаяраас Н.Батмагнайд өгсөн дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, захиран зарцуулах "итгэмжлэл"-ийг үндэслэж Н.Батмагнай болон миний бие худалдах-худалдан авах гэрээг байгуулсан юм. Дээрх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14/4 дугаартай барилгын 4 дүгээр давхарын А, Б тоот хаягт байршилтай үйлчилгээ, оффисын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Будрагчаа миний нэр дээр зохих хууль тогтоомж, журмын дагуу шилжүүлсэн. Би ч худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 380.0 сая төгрөгийг шүүгдэгч Б.Бгийн Хаан банкин дахь данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Учир нь Т.Мөнхбаяр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Б.Бд шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн бөгөөд энэ үйл баримт ч хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан ба 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг үндэслэж эрх бүхий бүртгэлийн байгууллагаас миний өмчлөх эрхийг баталгаажуулж, надад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон. Ингэснээр өмнөх өмчлөгч Т.Мөнхбаярын өмчлөх эрх дуусгавар болсон. Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан ба улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийн талаар шүүгдэгч Б.Б болон хохирогч Т.Мөнхбаяр нар эсэргүүцээгүй, үүнийг үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар ямар ч маргаан гараагүй болно. Иймд С.Будрагчаа миний бие дээр дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөс нь өөрөөс нь хуулийн дагуу шилжүүлж авсан, хууль ёсны шударга өмчлөгч мөн бөгөөд өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бүрэн эрхтэй цорын ганц субьект юм. Гэтэл иргэн Т.Мөнхбаярын гомдлоор түүний найз Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн улмаас хуулийн байгууллагаас дээрх миний өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд түр түдгэлзүүлсэн. Иргэн Т.Мөнхбаяр нь уг хуулийн байгууллагаас хэрэг шалгахтай холбогдуулан түр түдгэлзүүлсэн тэмдэглэгээнээс үүдэн миний өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг шууд зөрчиж, хууль бусаар хүч хэрэглэн миний өмчлөлийн зүйлийг энэ хугацаанд өөрөө дур мэдэн битүүмжилж, надад эд хөрөнгийн болоод сэтгэл санааны хохирол одоог хүртэл учруулсаар байна. Иргэн Т.Мөнхбаярын шууд санаатай үйлдлийн улмаас миний бие эрүүгийн онц хүнд гэмт хэргийн хохирогч болж, онц их хэмжээний хохирол хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд Т.Мөнхбаяр, Б.Б нарын урьдчилан үгсэн тохиролцож, ирээдүйд үүсэх үр дагавараа ухамсарлаж, тэдгээрийн хооронд хийсэн хэлцлээс болж миний бие хохирох ёсгүй гэж үзэж байна. Иргэн Т.Мөнхбаяр нь шүүгдэгч Б.Бг онц хүнд гэмт хэрэг үйлдэж, надад онц хүнд хэмжээний хохирол учруулахад гэмт хэргийн хамтрагчаар оролцсон төдийгүй Б.Бд дэмжлэг үзүүлж, чиглүүлсэн болох нь хэргийг материалаас харагдаж байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн Та бүхэн анхааралдаа авахыг хүсч байна. Шүүгдэгч Б.Б болон Иргэн Т.Мөнхбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батмагнай нар хамтран ажилладаг, найз нөхөдийн холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Шүүгдэгч Б.Б болон Н.Батмагнай нар нь анх 2015 оны 02 сарын 25-ны өдөр над дээр ирж "гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхэд нэн шаардлагатай байгаа шимтгэлийн хураамжийг төлөх хэрэгтэй тул яаралтай мөнгө хэрэгтэй байна" гэж хэлсэн ба надад "хөрөнгө оруулалтын гэрээ" үзүүлж итгэл төрүүлсэн. Ингээд маргааны зүйл болох хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах саналыг тавьсан. Тухайн үед Т.Мөнхбаяр гадаадад байсан. Ингээд өмнө дурдсанчлан би худалдах-худалдан авах гэрээг байгуулж хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ба ингэхдээ миний бие ямар нэгэн хууль зөрчөөгүй билээ. Б.Б, Н.Батмагнай нар надад "...бидний ажил бүтэж, мөнгөтэй болохоороо сар орчмын дараа бид чамд зарсан 2 обьектоо буцааж худалдан авах сонирхолтой байгаа" гэж хэлсэн ба би ч энэ саналд нь дургүйцээгүй бөгөөд энэ богино хугацаанд өндөр ашиг олох боломжийг алдахыг хүсээгүй юм. Ийм учраас бид харилцан ярилцаад 2 обьектыг буцааж зарах баталгаа болгож 2015 оны 02 сарын 26, 2015 оны 4 сарын 17-ны өдрүүдэд С.Будрагчаа миний бие Б.Бтай "зээлийн гэрээ" байгуулсан. Энэ нь бидний хооронд 2015 оны 02 сарын 26-ны өдөр байгуулагдсан "зээлийн гэрээ"-ний дор "...дээрх төлбөрийг төлж дуусмагц 2 обьектийг буцаан шилжүүлэх" талаар тохирсон тохироо болон 2015 оны 4 сарын 17-ны өдрийн "зээлийн гэрээ"-гээр, мөн "...2015 оны 5 сарын 01-ний өдрийн дотор 597,800,000 төгрөгийг эргүүлэн төлнө" гэж тохирсон зээлийн гэрээгээр нотлогдож байгаа билээ. Дээрх хоёр зээлийн гэрээ нь уг хоёр обьектыг түүнд буцааж худалдах баталгаа болохоос биш бодит байдал дээр эдгээр гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, бидний хооронд бодит байдал дээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Энэ нь миний "... 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 280.0 сая төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт", "2015 оны 03 сарын 17-ны өдрийн 100.0 сая төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт"-аар болон бусад үйл баримтаар тодорхой харагдаж байгаа юм. Бодит байдал дээр уг зээлийн гэрээний агуулга нь ийм л зүйл байсан бөгөөд тодорхой хугацаанд хамаарал бүхий буцааж худалдаж авах баталгаа төдий зүйл байсан гэдгийг Та бүхэн анхаарч үзэхийг хүсэе. Иргэн Т.Мөнхбаяр нь өөрийнхөө шууд үйлдэл, эс үйлдэхүйгээр Б.Бтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож С.Будрагчаа надад онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд үүнийг нь бататган намайг эрүүгийн гэмт хэргийн хохирогчоор 2015 оны 08 сарын 31-ний өдөр тогтоосон мөртлөө Т.Мөнхбаярыг бас тус хэргийн хохирогчоор тогтоож, С.Будрагчаа намайг Т.Мөнхбаярын хохирлыг хариуцах иргэний хариуцагчаар 2016 оны 04 сарын 01-ний өдрийн тогтоолоор давхар тогтоосныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь шударга ёсны зарчим хийгээд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчимд яагаад ч нийцэхгүй бөгөөд ямар ашиг сонирхлоор Т.Мөнхбаярын хохирлын асуудлыг хууль хяналтын байгууллага тэргүүн ээлжинд шийдвэрлэх гэж оролдож байгааг миний бие ойлгохгүй байна. Энэ талаараа миний бие мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тайлбар, мэдүүлэг, хүсэлт өгч би зөвхөн хохирогч болохоос биш ямар нэгэн хүний өмнө эдийн засгийн хариуцлага давхар хүлээх субьект биш гэж тайлбарлаж байсан боловч хэрэгт цугларсан баримтаас хасагдсан байна. Уг иргэний хариуцагчаар намайг тогтоосон тогтоол нь утга, агуулгын илэрхий алдаатай олсон, тогтоох хэсэг нь хоорондоо зөрчилтэй тогтоол гарсан. Тодруулбал, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Наранхүүгийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн Иргэний хариуцагчаар тогтоох тогтоолын олсон нь хэсэгт"... бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хохирогч Т.Мөнхбаярын Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 14/4 байрны 5 давхар Б тоот байрыг Боржигон овогт Бямбадоржийн Диваачамба нь 120.0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б.Бгаас шилжүүлэн авсан байх тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгааг үндэслэн" гэж тусгасан боловч уг тогтоолын тогтоох хэсэгт нь болохоор ямар ч холбоогүй "Шаазгай овогт Сэвгэрээгийн Будрагчаа-г иргэний хариуцагчаар шууд тогтоожээ". Гэтэл С.Будрагчаа миний бие Иргэн Б.Бгаас биш Т.Мөнхбаяраас өөрөөс нь уг обьектын 5 дугаар давхарын Б тоот биш, 4 дүгээр давхарын А, Б тоот 2 байрыг хууль журмын дагуу шилжүүлэн авч, Т.Мөнхбаярын зөвшөөрлөөр маргааны зүйлийн үнийг Б.Бгийн дансруу бүрэн шилжүүлсэн бөгөөд Т.Мөнхбаяр надад итгэл төрүүлээгүй бол миний бие өнөөдөр цаг хугацааны болоод эдийн засгийн эрсдэлд орж, онц их хэмжээний хохирол хүлээхгүй байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн Та бүхэн анхааралдаа авна уу. Иймээс намайг Эрүүгийн гэмт хэргийн иргэний хариуцагчаар тогтоосон тогтоол болон дээрх 2 обьектын үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Эрүүгийн цагдаагийн газрын албан бичгийг тус тус хүчингүй болгож, миний өмчлөх эрхийг сэргээж, улмаар миний өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хамгаалж өгнө үү. Эцэст нь энэ хэрэг маргааны улмаас миний бие өөрийн хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлж, өөрийн өмчлөлийн зүйлийг захиран зарцуулж, эзэмшиж чадахгүй байна. Энэ маргааныг хэрэв эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэхгүй бол ахиад л маргаан цааш сунжирч, шударга эзэмшигч С.Будрагчаа миний бие ахиад л цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирсоор явах гэж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг анхаарч, хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Миний өмчлөх эрхийг хамгаалж, надад учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдээр арилгуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Диваачамбаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 03 сард манай ахын найзаар дамжуулан Баяраа гэх хүнтэй уулзуулсан ба тэр хүн нь гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа тэгээд одоо миний эзэмшилд байгаа ажлын байрыг худалдан авна гэж надад тайлбарласан ба хөрөнгө оруулалт оруулж ирэхэд тодорхой хэмжээний төлбөрийг урьдчилан төлдөг юм тэр хугацаа нь өнөөдөр тулчаад байна тийм болохоор чи энэ хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр худалдан аваач сар ч хүрэхгүй хугацааны дараа би эргүүлэн чамаас худалдаж авья гэхээр нь надад наадах чинь ямар ашигтай юм бэ гэхэд би чамд 6 хувийн хүү төлж байрыг буцааж авья гэхээр нь зөвшөөрөн буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулан хөрөнгийг нь өөрийн нэр дээр худалдан авч давхар 120.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Баяраатай байгуулсан. Ингээд энэ 120.000.000 төгрөгөөс ямар нэгэн хүү болон үндсэн зээлийн төлбөр хийгээгүй өдийг хүрсэн. Нэрийг нь мэдэхгүй 2-3 хүний хамт ирсэн ба тэд нар нь дагаад л яваад байсан бөгөөд ямар нэгэн зүйл надтай яриагүй. Хорооллын Москва их дэлгүүрийн баруун талд байдаг Голомт банкны салбараас өөрийн ах Даваа-Эрдэний нэр дээр хадгалсан байсан хадгаламжаасаа 120.000.000 төгрөгийг бэлэн гарган өгч тэр мөнгийг газар дээр нь Баяраа долларт хөврүүлэн гадаад руу гуйвуулга хийсэн. Хаягийг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 хорооллын дунд зам Дархан минжийн баруун талд байрлалтай 5 давхар барилгын 5 давхарт 91.94 м.кв оффис үйлчилгээний зориулалтай байр. Энэ байранд би орж үзсэн. Гэхдээ ашиглаагүй байгаа ба надад түлхүүрийг нь өгөөгүй. Одоогоор бол би хөрөнгө худалдаад авчихсан байгаа гэж ойлгож байна гэсэн мэдүүлэг /7 хх 146-147/

 

Иргэний хариуцагч Ю.Дамдинпүрэвээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Хохирогч Д.Жигмэдийн нэхэмжлэлтэй 520.641.196 төгрөгийн үнэ бүхий Ү-2206020035 бүртгэлтэй Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн ХБ96/1 тоот орон сууц гэмт хэргийн улмаас одоо эзэмшилд очсон. Миний хувьд орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, Тийм учраас өөрийн зүгээс дахин үнэлгээг хийлгэнэ. Түүнчлэн өөрийн санал хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж өгнө гэсэн мэдүүлэг /8 хх 36/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би өөрт байсан мөнгөөрөө орон сууц худалдаж авсан. Залилангийн байр гэж мэдээгүй. Улсын гэрчилгээтэй байрыг би хууль ёсны дагуу худалдаж авсан. Би Самбуунямыг танихгүй. Самбууням уг байрыг зарна гэхээр нь очиж үзээд авсан юм. Би хууль ёсоор худалдаж авсан учир Жигмэдийн нэхэмжилж байгааг хариуцахгүй. Одоо уг байрыг маань суллаж өгөхгүй байгаа учир өөрийн худалдаж авсан байрандаа орж чадалгүй бүтэн 3 жил хохирч байна. Могул хорооллын үүдний хамгаалагч нар намайг байранд маань оруулахгүй байна. Албан ёсны баримт бичгээр бол би уг байрны хууль ёсны эзэмшигч байгаа юм. Би байраа суллуулъя гээд Хан-Уул дүүргийн иргэний шүүх дээр очиход энэ асуудал эрүүгийн журмаар шийдэгдэнэ гээд байдаг юм гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжилэгч Т.Баттогтохоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Төмөрбаатар манай дүүгийн найз байгаа юм. Төмөрбаатар манай ажлын газраар ирж очоод явдаг байсан ба урд өмнө надаас ганц нэг удаа мөнгө төгрөг зээлээд буцааж өгдөг байсан болохоор итгэдэг байсан. 2014 оны 06 сарын 19-ний өдөр Төмөрбаатар надтай ирж уулзахдаа Ланд-200 маркийн 65-78 УНС улсын дугаартай машин унаж ирсэн. Тэгээд надад энэ машин манай ахын машин байгаа юмаа, энэ машиныг барьцаалаад зээл авъя, та 40.000.000 төгрөгийн зээл өгчихөөч гэхээр нь би Төмөрбаатарыг чи машинаа миний нэр дээр шилжүүлээд ир гээд бичиг баримтаа өгөөд явуулсан юм. Төмөрбаатар тэр өдрөө машиныг миний нэр дээр шилжүүлж ирээд надад гэрчилгээгээ үзүүлээд надаас бэлэн 40.000.000 төгрөг аваад явсан. Төмөрбаатар надад мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсэн ба яг хэзээ гэдгээ бол хэлээгүй. Би Төмөрбаатараас хааяа мөнгөө асуухад мөнгийг чинь өгнө гэдэг байсан ба 2015 онд энэ машин дээр зөндөө торгууль манай гэрийн хаягаар ирж байсан. Төмөрбаатарт энэ машинаа аятайхан унаач, ямар хүн унаж байгаа юм бэ, над дээр торгууль ирээд байна гэж хэлсэн. Би авто тээврийн газраас 65-78 УНС дугаартай машины өмнөх эзэмшигчийн утсыг аваад 65-78 УНС дугаартай машин миний нэр дээр байгаа, энэ машин дээр торгууль ирээд байна гэж хэлтэл урдаас хараагаад их соёлгүй яриад байхаар нь би утсаа тасалчихсан юм. Тэгэхээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Болсон асуудал ийм л асуудал болсон гэсэн мэдүүлэг /26 хх 198/

 

Иргэний нэхэмжилэгч Б.Болороос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 09 сард манай нөхөр Эрхэмбаатар бид 2 машин худалдан авах гээд хайж байтал манай холын хамаатан ах Батжаргал бид 2-т манай компанийн барьсан байрыг авч байгаа хүн үнийн зөрүүндээ машин өгье гэж байна, та 2 үүнийг авах уу гэж асуухаар нь бид 2 уулзаад тэр машиныг нь үзэхэд 01-69 УНД улсын дугаартай Лексус-570 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Тэр машины эзэн Мягмардорж гэх хүнтэй ярилцаж тохиролцоод уг машиныг 120.000.000 төгрөгөөр авахаар болсон. Гэхдээ Мягмардоржид машины үнэ болох 120.000.000 төгрөгийг өгөөгүй ба Мягмардорж Батжаргал ахаас авч байгаа байрныхаа үнэд тооцож хасуулсан. Эрхэмбаатар бид 2 Батжаргал ахад 120.000.000 төгрөгийг өгөхөөр тохирч аваад би нэр дээрээ шилжүүлж авсан. 2016 оны 12 сарын эхээр манай нөхөр гэрт ирээд манай машин чинь залилангийн машин байсан гэнэ, өмнөх эзэд нь хоорондоо маргаантай байсан гэнэ гэж хэлж ирсэн. Энэ машиныг анх авахдаа бид нар гэмт хэргийн замаар хүнээс залилж авсан машин гэдгийг нь мэдэхгүй авсан. Миний хувьд шударга өмчлөгч. Тийм болохоор энэ машины эздийн өмнөх маргаан бид нарт хамаагүй гэж үзэж байна. Тэгээд одоо бид нар ярилцаад машины эзэн болох Мягмардорж гээд хүн манайд машины үнэ болох 120.000.000 төгрөгийг буцааж өгөөд машинаа авахаар болсон юм. Тийм болохоор Мягмардоржид энэ машиныг буцааж өгөөд мөнгөө авна гэж бодож байгаа. Мягмардорж ч гэсэн өнөө маргаашгүй мөнгийг чинь өгнө гэж байгаа юм гэсэн мэдүүлэг /26 хх 208/

 

Гэрч О.Батсуураас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 04 сард миний танил Даваажавын Болд гэж хүн Цэдэнг надтай танилцуулаад 7 хоногийн дараа энэ хүнд Америкаас 170.000.000 ам доллар орж ирэх байгаа, түүнийгээ авах гэтэл Америкийн банканд баталгаа болгож хэдэн төгрөг явуулах гээд мөнгөний хэрэг гараад байна, та мөнгө зээлээч гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Цэдэн намайг та байраа барьцаалаад ч хамаагүй мөнгө олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хүү Б.Сэргэлэнгийнхээ өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 1 дүгээр хотхон 4 дүгээр байрны 29 тоот байрлалтай 46м кв2 талбай бүхий 3 өрөө байрыг нь барьцаалж Цэдэнд зээл авч өгөхөөр болсон. Уг мөнгөнөөс манай хүү нэг ч төгрөг аваагүй, Бид нар Цэдэнд туслах үүднээс 32.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Түүнээс биш Цэдэнгээс ямар ч шагнал авахаар ярьж тохирсон юм байхгүй, зөвхөн түүнд туслах үүднээс уг зээлийг авч өгсөн юм гэсэн мэдүүлэг /26хх 85/

 

Гэрч Д.Балжиннямаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 1979-1982 оны хооронд Тайландын нийслэл Банкок дахь НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн комиссын нарийн бичгийн даргын газарт мэргэжилтэнээр ажиллаж байсан. Энэ үед надтай Флиппин улсын иргэн Алмазор гэж эмэгтэй хамт ажиллаж байсан. Бид нар 3 жил нэг өрөөнд сууж хамт ажиллаж байсан болохоор эгч дүү шиг л их дотно байсан юм. ...2002 оны эхээр Алмазороос надад и-мэйлээр дахиад би хөрөнгө оруулахад би бэлэн байна, чи надтай яаралтай түншлэх хүн олж өгөөч, яаралтай надад хариу өгөөч, ямар төсөл дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа хариугаа өгөөч, би чамд олон жил хэлсэн гэж захиа ирсэн. Тэгэхээр нь би өөрийн танил Цогийг дагуулж Санжаадоржтой очиж уулзаад Алмазорын над руу и-мэйлээр явуулсан захиаг нь авч очиж уулзаад чи үүнийг судлаад үзээрэй, хамтарч ажиллах юм бол хариугаа өгөөрэй гэж хэлээд салсан. ...Санжаадорж би хамтарч ажиллъя гэж хэлсэн. Тэгээд Санжаадорж Филиппин руу мөнгө явуулж эхэлсэн. Санжаадорж мөнгө явуулаад байдаг боловч тэндээс нь хөрөнгө орж ирэхгүй болохоор нь Алмазортой холбогдоод манай хүн чам руу мөнгө явуулаад байна, яагаад мөнгө орж ирэхгүй байгаан бэ гэхэд надад нэг их олигтой хариу өгөөгүй. Тэгж байгаад 2008 оны сүүлээр утсаар холбогдоход нас барчихсан юм гэж хэлсэн. Үнэн худлаа эсэхийг мэдэхгүй. Алмазорыг нас барлаа гэсний дараа 2013, 2014 оны үед Марита гэж хүн Санжаадоржтой холбогдоод Монголд ирчихлээ гэхээр нь би очиж уулзсан. Тэгж уулзахад Марита хөрөнгө оруулахад бэлэн болчихоод байна, би Америкийн элчин сайдын яамруу ороод мөнгө шилжүүлэх зөвшөөрөл авна гэж байснаа та нар надад одоо 140.000 ам доллар шилжүүлж өгөх юм бол танай мөнгийг одоо шилжүүлээд өгчихнө гэхээр нь бид нар одоо 140.000 ам доллар өгч чадахгүй, яагаад ийм их мөнгө нэхэж авч байгаад байгаан бэ гэхэд олон улсын асуудал учраас явдал ихтэй байдаг гээд Марита буцсан. Марита буцахдаа би удахгүй ирнэ, та нар мөнгөө бэлдэж байгаарай гээд явсан юм. Би Маритаг бол мэдэхгүй. Алмазор надад Марита гэж хүний талаар юм хэлж байгаагүй. Марита Монголд ирэхлээ Алмазорын талаар юу ч хэлж байгаагүй. Алмазор амьд байхдаа надтай хамтарч ажилладаг хөрөнгө оруулагч Страдо гэж хүн байгаа гэж хэлж и-мэйл хаягийг нь өгч байсан. Марита Раналан Андервүүдийн талаар ерөөсөө юм ярьж байгаагүй. Алмазорыг нас барсны дараа хөрөнгө оруулагч Страдо хүн хүнтэй холбоотой байдаг байсан. Гэтэл Страдо нь манай компанийн хуульч Чарльз Солидо гэж хүнтэй холбоотой байгаарай, энэ хүн танай асуудлыг хариуцаж байгаа шүү гэж хэлээд үүнийх нь дагуу Чарьлз Солидо гэж хүнтэй 2008-2014 он хүртэл холбоотой байсан. Тэгтэл 2014 оны сүүлээс Чарьлз Солидо нь “Би Би энд Ти” корпорацийн төлөөлөгч М Р Агэж хүн очино, энэ хүн танай асуудлыг хариуцаж та нартай гэрээ хэлцэл байгуулна гэж хэлсэн. 2015 оны 01 сард М Р АМонголд ирээд Санжаадорж бид 2-той Чингис зочид буудалд уулзсан. М Р Аөөрийгөө банкны салбарт ажиллаж байгаад одоо би Би Би энд Ти корпорацийн зөвлөхөөр ажиллаж байгаа, Филиппин болон Америкийн иргэншилтэй гэж хэлж байсан. Марита бид нартай уулзаад та нар хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдэж байгаарай, би элчин сайдын яам руу ороод гэрээн дээр гарын үсэг зуруулж баталгаа гаргуулж авах юм. Алмазор анх 12.4 сая ам долларын хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэж ярьж байсан ба Марита ч гэсэн яг үүнийг яриад явж байсан гэсэн мэдүүлэг /26хх 88-90/

 

Гэрч Антони Вүүллий /Woolley Anthoni/ээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Ц.Ц, С.Дэлгэрмаа, АНУ-ын иргэн Марита Раналан гэж хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Б.Б гэж хүн манай оффис дээр 2 удаа ирж уулзаж байсан. 2015 оны 04 сарын 07-ны өдөр Б.Б нь баримт бичгүүд барьчихсан манай оффис дээр ирсэн. Бичиг баримтнаас нь нэг гэрээ үзүүлээд уг гэрээн дээр Хогин Ловсс гээд манай компанийн нэр байна. Танайх энэ гэрээн дээр оролцож гарын үсэг зурсан юм уу гэхээр нь гэрээг нь үзэхэд манай компанийн нэр мөн мөртлөө наториатын үйл ажиллагаа явуулчихсан, хэнийг нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй, манай компанийн нэрийг ашиглан хуурамч тэмдэг хийсэн, АНУ-ын элчин сайд, доор нь наториат гэсэн тэмдэг дарчихсан байсан. Тэгэхээр нь манайх ийм наториатын үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлээд, наадах чинь залилангийн гэмт хэргийн шинжтэй байна. Яаралтай цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Дараа нь 2015 оны 05 сарын 05-ны өдөр Б.Б ирээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Та нар тамганы талаар мэдүүлэг өгч чадах уу, гэж хэлсэн. Тэгээд бид ярилцаж байгаад бичгээр хариу өгье гэж хэлсэн. Манай Хоган Ловеллс ХХК нь 2014 оны 04 сарын 15-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээд гэрчилгээ авсан байгаа. Үйл ажиллагааны чиглэл нь хууль зүйн зөвлөгөө үзүүлэх юм. Албан ёсны хаяг нь СБД 1 хороо, Чингисийн өргөн чөлөө 15 Нью Сенчүри Плаза 401 тоотод үйлд ажиллагаа. ...Наториатын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Бидэнд угаасаа эрх байхгүй. Би компаний нөхөрлөлийн албан ёсны тэмдэгний дардасаа хавсаргая гэсэн мэдүүлэг /8хх 132-134/

 

Гэрч Б.Дагиймаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Б.Б гэж хүнийг танина. Нөгөө хүмүүсийг нь танихгүй. Баяраа нь 2015 оны 02 сарын 16-ны өдөр зарын дагуу зээл авах гэж ирж байсан. Тэгээд барьцаа хөрөнгө байгаа гэхээр нь очиж үзэхэд БЗД-ийн 13 дугаар хорооллын дунд зам дагуу шар ногоон өнгийн үйлчилгээний зориулалттай объектын хамгийн баруун талын 121 м.кв2 үзүүлэн Мөнхбаяр гэдэг хүний Баяраад хийж өгсөн итгэмжлэлийн дагуу уг объектыг барьцаалан сарын 3,5 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийг Баяраад гаргаж өгсөн. Зээлийн гэрээ болон барьцаалбар, барьцааны гэрээтэй. Наториатаар батлуулсан итгэмжлэлтэй байсан. Тийм учраас жинхэнэ эзэнтэй нь уулзаагүй. Итгэмжлэл нь 1 жилийн хугацаатай, манай зээл 3 сарын хугацаатай байсан. Баяраа нь БНХАУ-аас тоног төхөөрөмж авах гэж байгаа гэж хэлсэн. 3 том хавтастай баримтууд байсан. Зургийн компанийн зургийн ажил гүйцэтгэх гэрээг авчирч ирж үзүүлж байсан. Мөнгө хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийн баримтууд гэх орлогуудаа үзүүлсэн ба орлого нь зээл өгөхөд хангалттай байсан тул зээл олгосон. Баяраа нь Мөнхбаяр гэж хүнтэй хамтарч бизнес эрхэлдэг, өөрөө ойрын өдрүүдэд завгүй байгаа учраас итгэмжлэл хийгээд ирлээ гэсэн. Уг объект нь Мөнхбаярынх гэж байсан ба хамтарч бизнес эрхэлдэг гэж ойлгуулсан. Баяраа нь 100.000.000 төгрөг зээлж авчихаад одоо 2015 оны 05 сарын 16-ны өдөр зээлийн хугацаа дуусч байгаа ба түүнтэй холбогдуулан төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Одоо 110.517.260.27 төгрөг төлөхөөр байгаа гэсэн мэдүүлэг. /8хх 139-140/

 

Шинжээчийн дүгнэлтээр: Хавтаст хэрэгт авагдсан материалыг шалгаж үзэхэд, MoneyGram, Western Union, гадаад мөнгөн шилжүүлэг (СВИФТ)-ээр хийгдсэн гадаад гуйвуулга тус бүрийг шилжүүлэг хийсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл нийт 11.418.290.797.07 /Арван нэгэн тэр бум дөрвөн зуун арван найман сая хоёр зуун ерэн мянга долоод зуун ерэн долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгтэй тэнцэх 7.240.801.38/ Долоон сая хоёр зуун дөчин мянга найман зуун нэг ам доллар гучин найман цент/ USD. 11.699.599/ Арван нэгэн мянга зургаан зуун ерэн эсөн фунт нучин найман пэнс/ GBP, 31.740.00 /Гучин нэгэн мянга долоон зуун дөчин евро/ EUR. 432.800.00 /Дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун юань/ CNY-ийн баримт байна. Үүнээс хүчингүй баримт гэж үзсэн гадаад гуйвалгыг хасч тооцвал цэвэр дүнгээр 10.584.560.816.21 /Арван тэрбум таван зуун наян дөрвөн сая таван зуун жаран мянга найман зуун арван зургаан төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгтэй тэнцэх 6.739.711.63 /Зургаан сая долоон зуун гучин есөн мянга долоон зуун арван нэгэн ам доллар жаран гурван цент/ USD. 31.740.000 /Гучин нэгэн мянга долоон зуун дөчин евро/ EUR. 432.800.00 /Дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун юань/ CNY гүйлгээг гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй байна. Хүчингүйд тооцсон гадаад гуйвалгын дүн 833.729.980.86 /Найман зуун гучин гурван сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун наян төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгтэй тэнцэх 501.089.75 /Таван зуун нэг мянга наян есөн ам доллар далан таван цент/ USD, 11.699.59 /Арван нэгэн мянга зургаан зуун ерэн есөн фунт/ GBP байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад гуйвуулагч нь банканд ихэвчлэн банканд бэлэн валют тушаан, төлбөрийн даалгавар бичиж, СВИФТ сүлжээгээр дамжуулан гадаад гуйвуулга хийжээ. Хавтаст хэрэгт авагдсан материалд MoneyGram, Western Union гадаад гуйвуулгын үйлчилгээгээр шилжүүлсэн баримтуудаас шүүж нэр бүхий 140 хүлээн авагчийн нэр, улсыг хавсралт 2 хүргүүлэв. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харвал гадаад мөнгөн шилжүүлгийн баримтууд нь дан ганц гадагш гуйвуулсан баримтууд байна. Энэ нь гадаад улсаас ямар нэгэн байдлаар шилжин ирсэн мөнгийг буцааж гуйвуулдаг байсан байж болзошгүй юм. Аль ч тохиолдолд эдгээр гадаад улсад шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийг хуулийн дагуу бүрдүүлсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй, гэж гарсан байна. /24хх 207-237/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 08 сарын 04-ний өдрийн ¹3350 дугаартай Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь үнэт цаас мөн эсэхийг тогтоох зорилгоор 10х өсгөлттэй өсгөгч шил, 45-90х өсгөлттэй “AmScope” маркийн микроскоп, хэт ягаан туяаны гэрэл, “Docucenter expert” төхөөрөмжүүд ашиглан ажиглалт, хэмжилтийн аргаар шинжлэхэд хамгаалалтын тууз, хялгасан утас, усан тэмдэг, бичил бичиглэл, хэт яагаан туяаны нууцлалууд зээрг үнэт цаасны нууцлалын элементүүд илрэхгүй байх тул дээрх баримтуудыг үнэт цаас биш, энгийн цаасан дээр хэвлэсэн гэсэн дүгнэлт өгөх үндэслэл боллоо. Шинжилгээнд ирүүлсэн баримтуудыг хэвлэгч төхөөрөмж ашиглан ердийн цаасан дээр хэвлэсэн. Шинжилгээнд ирүүлсэн 2007 оны 12 сарын 12-ны өдрийн “CENTRAL BANK OF THE UAE” гэсэн баримт дахь гарын үсгийг бичгийн хэрэгсэл ашиглан зурсан. Харин баримтууд дахь бусад гарын үсгүүд, тэмдгийн дардсуудыг хэвлэгч төхөөрөмж ашилан хэвлэсэн гэсэн дүгнэлт /1хх 143-145/, хавсралт /1хх 146-151/.

 

Америкын нэгдсэн улсын элчин сайдын яамнаас 2015 оны 06 сарын 10-ны өдөр ирүүлсэн албан ¹.127/2015 дугаартай албан бичигт: “Хатагтай Андэрвүүд консулын энгийн үйлчилгээ авахаар Улаанбаатар дахь ЭСЯ-нд хоёр удаа хандсан болохыг ЭСЯ баталж байна. Хатагтай Андэрвүүд нотариатын үйлчилгээнд төлсөн гэх ямар ч төлбөр хийгээгүй байна. Мөн ЭСЯ-ны албан бичгийн бланк дээр бичигдсэн гэх захидлууд нь АНУ-ын Засгийн газрын албан бичиг биш болохыг ЭСЯ-наас Гадаад хэргийн яаманд мэдэгдэж байна. 2015 оны 02 сарын 27, мөнх 3 сарын 19-нд гарын үсэг зурагдсан Батламж захиа, ам.долларын хэлбэлзлийн баталгаат депозитын данс, Удирдлагын санд зөвшөөрөл өгөх, тухай албан бичгүүд нь хуурамчаар үйлдсэн баримт бичгүүд байна. ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн даргынх гэгдэх гарын үсгүүд нь тухайн албан тушаалтны гарын үсэг биш байна гэсэн албан бичиг /13хх 47/

 

Америкын нэгдсэн улсын хууль зүйн яамны Эрүүгийн эрх зүйн газраас 2015 он 01 сарын 26-ны өдөр ирүүлсэн АНУ-ын иргэн Марита Раналан Андервуд болон Жорж Кристиан Рутлеж нарт холбогдох хэрэгт эрх зүйн туслалцаа хүсэх тухай Вашингтон 20530 дугаартай албан бичгийн “Хүсэлтийг гүйцэтгэхэд анхаарах зүйлсэд Гэмт хэрэг нь ноцтой бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явц байдал нь нууц байгаа. Тиймээс Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын /UNTOC/ 18, 20 дугаар зүйлд заасны дагуу нууцлалтай болно. Прокурорын газраас Марита Андервуд, Жон Кристиан Рутлед болон Моба Дуга нарт 2015 оны 12 сар гэхэд ял төлөвлөхөөр төлөвлөж байна. “МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГААГААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭСЭГТ “Чухамдаа Андервуд нь BBandT банкны ажилтан биш, тухайн компанид ажиллаж байгаагүй бөгөөд АНУ-ын Төрөөс санхүүжүүлэлтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт гэдэг нь ор үндэсгүй зүйл байсан. Андервуд урьдчилгаа мөнгө төлсөн тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой гэж худал амлалт гаргаж “Урьдчилгаа төлбөр”-ийг залилан авах үйлдэл хийдэг байна. Энэхүү үйлдлийн нэг хэсэг нь Монгол улсын иргэдээс голчлон Цагаанбилэг түүний банкны дансаар дамжуулан ойролцоогоор 2 сая ам долларыг 22.5 сая ам.долларыг авах бэлтгэл ажлыг хангах зарцуулагдах төлбөр нэрээр авсан байна. Мөн Рутлеж BBandT банкны ажилтан гэж өөрийгөө худал танилцуулан иргэдээс төлбөр нэрээр их хэмжээний мөнгө авах зорилгоор Монгол Улсад ирсэн байна. Монгол иргэд ойролцоогоор 2 сая ам.доллар төлсөн боловч Андервуд, Цагаанбилэг нарын хооронд байгуулсан хувь нийлүүлэлтийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд орж ирэх 22.5 сая ам.доллар нь хэзээ ч биелэгдэхээргүй байсан. BBandT банкны дэд ерөнхийлөгч Barbara Duk гэгч ажилладаг боловч тэрээр энэхүү үйлдэлд ямар ч холбоогүй бөгөөд харин түүний хувийн мэдээлэл алдагдсан байна. АНУ-ын иргэн Андервуд болон түүний хамсаатнууд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хөрөнгө оруулах боломжийг хөнгөвчлөх туслалцаа үзүүлэх BBandT банкны ажилтан гэж өөрсдийгөө танилцуулж урьдчилгаа төлбөр нэрээр 2015 оны эхээр Австрали улсад залилан мэхэлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоод байна. Мөн 2015 оны эхээр Андервуд болон түүний хамсаатнууд Индонез улсад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын дагуу гаргасан хүсэлтэд хариу ирүүлнэ гэдэг найдж байна гэсэн албан бичгийг 2015 оны 10 сарын 26-ны өдөр дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Jeffrey M.Olson /14хх 37-44/

 

Шүүгдэгч Ц.Цгийн иргэний үнэмлэхний хуулбар /12хх 19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /12хх 20, 13хх 101/, шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар /13хх 95/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /13хх 97/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /13хх 100/, барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Хонконг руу мөнгө шилжүүлсэн Хаан банкны хуулга, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Шүүгчийн захирамж /5хх 239-205/, “Ухаа шүр” констракшн ХХК-ийн автомашины үнэлгээ хийсэн тайлан, дүгнэлт, зээлийн гэрээ /6хх 25-41, 26хх 123/, Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж, зээлийн барьцааны гэрээ /6хх 41-58/, Виндо үнэлгээний компанийн үнэлгээний баримтууд, зээлийн гэрээнүүд, долларын хашны лавлагаанууд /6хх 59-123, 26хх 149-151/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан, Гаалийн хилээр нэвтрүүлах барааны мэдүүлгүүд, Зээлийн гэрээ /6хх 131-145, 26хх 142/, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын албан бичиг /6хх 146-162/, Ломбардны барьцааны гэрээ, Зээлийн гэрээ /6хх 165-182, 26хх 186/, Зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд /6хх 183-191/, Зээлийн гэрээнүүд, мөнгө тооцоо нийлж байсан тэмдэглэл /6 хх 200-220, 26 хх 141/., Зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээнүүд /6хх- 221-237/, Авто машин үнэлсэн үнэлгээний тайлан /7хх 11-23, 26хх 169/, 2014 оноос 2015 оны 05 дугаар сарын 01 хүртэл төлбөрүүд төлсөн жагсаалт, албан бичиг, зээлийн гэрээнүүд, барьцаалбар №БА009, барьцааны гэрээ, үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээнүүд, Хаан банкнаас авсан дансны дэлгэрэнгүй хуулгууд /7хх 50-112, 26хх 161/, Зээлийн гэрээ, Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, /7хх 134-139, 26 хх 131/, Ашид билгүүн ХХК-ийн Автомашин, техникийн үнэлгээ, хтлээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, /7хх 151-155, 26хх 168/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ, тайлан, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, /7хх 217-231, 26хх 146-148/, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, дансны дэлгэрэнгүй хуулгууд, /7хх  232-247/, Ашид билгүүн ХХК-ийн хохрлын тодорхойлолт, Хаан банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд, Зээлийн гэрээнүүд, Иргэний хариуцагч Ю.Дамдинпүрэвийн мэдүүлэг болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж /7хх 248-249, 8хх 1-15, 26хх 145/, Зээлийн гэрээнүүд, мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд /8хх 36-42/, гадаад улсруу мөнгө гуйвуулсан баримтууд /26хх 55-72, 182/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 81.496.500 төгрөг болохыг тодорхойлсон /8хх 50-118/, тайлан /7хх 232-247/ болон Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /8хх 50-118/, Банк, Санхүүгийн шинжилгээ явуулах 2016 оны 04 сарын 22-ны өдөр шинжээч томилон гадаад улс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээ бодит эсэх, мөнгөн гүйлгээний талаар бусад нөхцлийг тодруулахаар Монгол банканд хүргүүлсэн тогтоол /24хх 201-204/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М Р Ань 2002 оноос 2009 оны хооронд хохирогч Л.Санжаадоржоос “гадаад улсаас 10 жилийн хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалт оруулж ирнэ, шаардлагатай гэрчилгээ, татварыг төлбөрт гэх 1.942.455 доллар буюу 2.328.780.905 төгрөгийг,

 

Шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нар бүлэглэн 2009 оноос 2015 оны хооронд “Тоёота ланд круйзер 200 маркийн машиныг чинь худалдаж авна, Лексус-570 маркийн машиныг чинь худалдаж авна, ажилчидад машин хэрэгтэй байна машинаа зарчих удахгүй мөнгийг нь өгнө, гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна, татвар, даатгалд төлөх мөнгө хэрэгтэй байна, уул уурхайн чиглэлээр бизнес хийх гээд хөрөнгө оруулагч хайгаад хөрөнгө оруулагч нараа олчихсон чинь Монголд нөгөө хөрөнгө оруулагч нараа оруулж ирэх гэтэл тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй байна, байвал чи надад 10 хоногийн хугацаатай ам доллар зээлүүлээч, 14 хоногийн дараа гэхэд л хөрөнгө оруулагч нар ороод ирнэ, чамайг мөнгө зээлүүлсэний төлөө чамд 100.000 ам доллар өгнө, гадаадаас 22.5 сая ам долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна, оруулж ирэхийн тулд мөнгө хэрэгтэй байна, өндөр хүүтэй зээлүүлээч” гэх зэргээр хуурч мэхлэн хохирогч нарын эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж бусдад зарж борлуулах эсхүл банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавих аргаар бусдыг залилан мэхлэж хохирогч М.Буянбаярт 80.000.000 төгрөгийн, хохирогч В.Сайн-Отгонд 186.554.000 төгрөгийн, хохирогч Л.Сайнхүүд 83.000.000 төгрөгийн, хохирогч Д.Жигмэдэд 1.257.413.196 төгрөгийн, хохирогч О.Юүгэвт 330.908.844 төгрөгийн, хохирогч Ц.Лхагвасүрэнд 87.000.000 төгрөгийг, хохирогч Х.Отгонбаярт 80.000.000 төгрөгийг, хохирогч Д.Майсүрэнд 113.136.000 төгрөгийн, хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.219.894.750 төгрөгийн, хохирогч Э.Тамирт 163.500.000 төгрөгийн, хохирогч Э.Анандад 60.000.000 төгрөгийн, хохирогч Б.Самбуунямд 1.149.346.820 төгрөгийн, хохирогч Ц.Баянтогоод 133.000.000 төгрөгийн, хохирогч М.Булганаас 90.000.000 төгрөгийн, хохирогч М.Амартүвшингээс 232.810.000 төгрөгийн, хохирогч Ж.Даваадоржид 174.000.000 төгрөгийн, хохирогч Б.Ариунаад 94.000.000 төгрөгийн, хохирогч И.Батболдод “13.000.000 төгрөгийн, хохирогч Б.Сүхбаатарт 681.022.909 төгрөгийн, хохирогч  Б.Мөнхжаргалд “83.000.000 төгрөгийн, хохирогч Б.Аръяасүрэнд 48.000.000 төгрөгийн, хохирогч Б.Батад 35.000.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнхжаргалд 117.000.000 төгрөгийн, хохирогч Б.Хишигбаярт 21.000.000 төгрөгийн, хохирогч Д.Ганбаатарт 21.000.000 төгрөгийн, хохирогч С.Нямдоржид 120.000.000 төгрөгийн, хохирогч Ч.Мөнхзулд 15.000.000 төгрөгийн, хохирогч Ж.Сүмбэ-Эрдэнэд 21.000.000 төгрөгийн, хохирогч М.Алтантуяагд 6.000.000 төгрөгийн, хохирогч Б.Бд 227.614.125 төгрөгийн, хохирогч М.Бадамд 25.660.125 төгрөгийн, хохирогч И.Ариунтуяад 25.000.000 төгрөгийн, хохирогч М.Алдарт 150.000.000 төгрөгийн, хохирогч П.Алтансүхэд 175.000.000 төгрөгийн, хохирогч Д.Атарсайханд 46.629.000 төгрөгийн, хохирогч С.Дэлгэрдалайд 617.544.000 төгрөгийн, хохирогч Н.Төмөрбаатарт 2.187.527.300 төгрөгийн, хохирогч Ч.Сэр-Одоос 293.200.000 төгрөгийн, хохирогч Х.Цогнойжамцаас 787.265.280 төгрөгийн, хохирогч С.Энхцагаас 29.200.000 төгрөгийн, хохирогч Б.Сэргэлэнд 81.496.500 төгрөгийн, хохирогч С.Нарангэрэлд 81.476.720 төгрөгийн, хохирогч Ц.Энхболдод 19.005.280 төгрөгийн, хохирогч Ч.Буянжаргалд 15.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Дагвадоржид 15.000.000 төгрөгийн, хохирогч Д.Сүхчуулганд 261.000.000 төгрөгийн, хохирогч Т.Мөнхбаярт 1.323.651.850 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М Р Ань 2001 оны 07 сарын 06-ны өдрөөс 2015 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 655 удаагийн үйлдлээр 8.554.736 ам доллар буюу 13.144.476.152 төгрөгийг хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан, Голомт, Хаан, Хас, Анод зэрэг банк болон Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Тайван, Испани, Нигери, Хонконг, Их британи Умард ирландын нэгдсэн улс, Америкийн нэгдсэн улс, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, Украйн, БНХАУ, Флиппин зэрэг улсууд руу шилжүүлэн авсан, шүүгдэгч Ц.Ц нь дээрхи зорилгоор шилжүүлсэн болох нь нотлогдсон байна.

 

Хохирогч нарын эд хөрөнгийг залилж авахад шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нараас гадна М.Нарангэрэл, Ж.Даваадорж, Г.Жаргалсайхан, Б.Самбууням, Г.Тогоо нар идэвхитэй хамтран оролцсон байх боловч тэд мөн “АНУ-аас 22.500.000 ам долларын хөрөнгө оруулалт орж ирэх гээд байгаа юм, хөрөнгө оруулалт нь Цэдэн гэдэг хүний нэр дээр орж ирэх гэж байгаа ба бүх бичиг баримт нь бүрэн” гэсэн шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нарын худал зүйлд итгэж өөрийн болон бусдаас авсан мөнгийг дээрхи улсууд руу шүүгдэгч Ц.Цийн хамт шилжүүлж байсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл бусдыг шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нартай бүлэглэн залилж өөртөө ашиг олох, шунахай зорилгогүй байсан бөгөөд тэдэнд холбогдох хэргийг шүүхийн өмнөх шатанд прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Б.Б нь дээрхийн адил хохирсон бөгөөд шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нарын итгүүлсэн “хөрөнгө оруулалт” гэх зүйлийг оруулж ирэхийн тулд хохирогч Т.Мөнхбаярын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13-р хороолол /13370/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 14/4-р байрны ажлын байрны зориулалттай 5 давхарын А тоот 121.34 м.кв талбайтай оффисын байрыг, 4 давхарын Б тоот 92.78 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг, 5 давхарын Б тоот хаягт байрлах 91,94 м2 үйлчилгээ, оффисын зориулалттай байрыг өөрөө худалдан авч мөнгийг нь дараа шилжүүлэхээр тохирч, С.Будрагчаа, Б.Диваачамба нарт нийт 800.000.000 төгрөгөөр цааш худалдан борлуулж мөнгийг нь мөн л гадаад улсруу шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Прокурор яллах дүгнэлтэндээ шүүгдэгч Б.Бг ямар гэмт хэрэг үйлдсэн болохыг тодорхой дүгнээгүй бөгөөд шүүх хуралдаанд иргэний харицагч С.Будрагчаа, Б.Диваачамба нарыг залилсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь иргэний харицагч С.Будрагчаа, Б.Диваачамба хохирогч Т.Мөнхбаярын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан өмчлөгч бөгөөд тэд ямар нэг гэмт хэргийн хохирогч биш юм.

Мөн шүүгдэгч Л.Бийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан битүүмжилсэн эд хөрөнгийг зарж, санаатайгаар үрэгдүүлж, бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. 2013 онд түүнд гэр бүл, найз нөхдөөс нь авч Лексус-570 маркийн машин бэлэглэсэн нь энэ хэргийн хохирогч В.Сайн-Отгоны бусдад залилуулсан эд хөрөнгө болох авто машин байсан бөгөөд тэд худалдан авсан байсан болох нь мөн тогтоогдсон байна. Бусдын өмч, эд хөрөнгийг өмнөх эздийн үйлдлийн улмаас мөрдөн байцаах байцаах байгууллага битүүмжилж, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь халдсан гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “..сэжигтэн,  яллагдагч эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого гэдэг нь нотлогдвол тухайн эд хөрөнгийг битүүмжлэнэ” гэж заасан байна. Гэтэл тухайн үед шүүгдэгч Л.Б нь сэжигтэн, яллагдагч биш, түүгээрч барахгүй энэ хэргийн оролцогч биш байсан, гэрээр гэмт хэрэг үйлдэж авто машинтай болоогүй нь тодорхой байна.

 

Шүүгдэгч М Р Ань BBandT банкны ажилтан биш, тухайн компанид ажиллаж байгаагүй бөгөөд АНУ-ын Төрөөс санхүүжүүлэлтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт гэдэг нь ор үндэсгүй зүйл байсан, тэрээр урьдчилгаа мөнгө төлсөн тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой гэж худал амлалт гаргаж “урьдчилгаа төлбөр”-ийг залилан авах үйлдэл хийдэг, үүнийг Монгол улсын иргэн Цагаанбилэгийн Цэдэнгээс түүний банкны дансаар дамжуулан ойролцоогоор 2 сая ам долларыг “22.5 сая ам.долларыг авах бэлтгэл ажлыг хангах зарцуулагдах төлбөр” нэрээр авсан байсан ба үндэстэн дамнаж бусдын эд хөрөнгийг залилдаг бүлэглэлийн гишүүн болох нь тогтоогдсон. Энэ үйлдлээ Монгол улсад шүүгдэгч Ц.Цтэй бүлэглэж үйлджээ.

 

Яагаад бүлгэлсэн гэж үзсэн гэвэл шүүгдэгч Ц.Ц нь “хөрөнгө оруулах төсөл хийж “Дубай Синдикат” гэгчээр хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан хөрөнгө оруулагч олсон, Английн банкнаас АНУ-н Сити банкинд 22.5 сая ам.доллар миний нэр дээр шилжиж ирсэн, энэ мөнгийг авахын тулд алтан карт авах, даатгал төлөх хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн “мөнгө зээлбэл хэд дахин нуглаж өгнө, орж ирсэн хөрөнгө оруулалтаасаа санхүүжүүлнэ гэж хий худал амлаж, хуурч мэхлэн, элдэв гадаад дотоод албан бичиг, и-майл үзүүлж бусдын итгэлийг олж авч байжээ.

 

Түүнд өөрт нь ямар нэг аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, уурхай байхгүй, гэрээний дагуу ямар нэг ажлын төлөвлөгөө хийгдээгүй, хийх гэж байгаа төсөл нь засгийн газраас дэмжигдэж зөвшөөрөгдөөгүй, их хэмжээний хөрөнгө оруулалт гэсэн боловч засгийн газар хоорондын ямар нэг нот, санамж бичиггүй байна. Энэ нь тодорхой байтал бусдаас их хэмжээний мөнгө авч гадагш шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгөний хэмжээ орж ирэх гэж байгаа гэх мөнгөний 40 орчим хувьтай тэнцжээ. Орж ирэх гэж байгаа гэх мөнгө нь хэдийгээр хөрөнгө оруулалтынх боловч зорилгоороо бусдын өр, өндөр хүү зэргийг төлөхгүй бөгөөд эргэн төлөгдөх, үр ашигаа өгөх нөхцөлтэй баймаар. Гэтэл оруулж ирэхийн тулд хагасыг нь, оруулж ирсэн тохиолдолд үлдсэнийг нь өр, хүүнд өгөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт болж байна. Ийм худал, биелэшгүй зүйлийг үнэн мэт ярьж, бусдыг хуурч мэхлэж байсан байна.

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүгдэгч М Р Ань хүлээн авсан мөнгөө хэнд өгсөн, ямар байгууллага байгаа нь тодорхойгүй, түүнийг шалгах, шүүгдэгч Ц.Цг АНУ-д байгаа хэрэгт хохирогчоор тогтоолгож мөнгөө олж ирэх хэрэгтэй, прокурорын яллах дүгнэлтэд зарим зүйлс зөрүүтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгуулья гэжээ. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд АНУ болон бусад улсад Ц.Цг хохироосон тухай эрүүгийн хэрэг үүсээгүй, үүссэн байлаа гэхэд тэрээр тухайн хэргийн оролцогч болох боломжтой бөгөөд энэ хэргийн тухайд мөрдөн байцаалтад буцаан дахин нэмэлт баримт цуглуулах шаардлагагүй, прокурорын яллах дүгнэлтэд зөрж буй хохирлын дүнг нотлох баримт шинжлэн судлаж зөвтгөх боломжтой бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Л.Бид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

шүүгдэгч Америкийн нэгдсэн улсын иргэн Марита Раналан Андервүүдийг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан,

шүүгдэгч Тайжууд овогт Цагаанбилэгийн Цэдэнг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэрэгт заасан ялыг сонсгожээ. Гэвч шүүгдэгч нарыг хуулийн этгээд гэж үзэхгүй тул тэдэнд сонгосон мөнгө угаах гэмт хэргийг зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ц.Цгийн 2015 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар цагдан хоригдсон 32 хоног, 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 243 хоногийг, Шүүгдэгч овогт Марита Раналан Андервүүдын 2015 оны 05 сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 744 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчидоос залилаж авсан эд хөрөнгө, мөнгөний хэмжээтэй маргаагүй, төлж барагдуулна гэх боловч хохирогч Д.Жигмэдийн нэхэмжилсэн 410.000 ам.долларыг зөвшөөрөхгүй би аваагүй, хохирогч Д.Майсүрэн, Б.Батжаргал нарт төлөх төлбөргүй, буцаан өгсөн гэж мэдүүлэх боловч зээлийн гэрээ гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Д.Жигмэд нь 400.000 ам доллорыг өгсөн болох нь тогтоогдсон, хохирогч Д.Майсүрэн, Б.Батжаргал нарт хохирлыг буцаан өгсөн гэсэн баримт хэрэгт байхгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хохирогч болон шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг, төлбөр хийгдсэн баримтуудыг үндэслэсэн бөгөөд ам долларыг тухайн үеийн Монгол Банкны албан ханшаар тооцож гаргалаа.

Хохирогч В.Сайн-Отгоноос бусдад залилуулсан jtlhy7ax7d4102214 аралын дугаартай Лексус маркын авто машиныг миний өмч болохыг тогтоолгох, хохирогч Д.Жигмэдээс ХУД-ийн 11-р хороо Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгын өмчлөгч болохыг тогтоолгох, хохирогч Т.Мөнхбаяраас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13-р хороолол /13370/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 13-ын дунд зам дагуу Шинэ Монгол сургуулийн харалдаа төв замын хойд талд 888 караокетэй байрны баруун талд, 14/4-р байрны ажлын байрны зориулалттай 5 давхарын А тоот 121.34 м.кв талбайтай, 4 давхарын Б тоот 92.78 м.кв талбайтай, 5 давхарын Б тоот хаягт байрлах 91,94 м2 үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэсэн иргэний нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлыг шийдвэрлэдэг. Энэ тогтоолоор гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тодорхойлж шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаалтад С.Будрагчаа, Б.Диваачамба, Ю.Дамдинпүрэв нарыг иргэний хариуцагчаар тогтоон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь саад учруулсан байна. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авсан этгээдүүд иргэний журмаар маргах эрхийг нь шүүхийн өмнөх шатанд хязгаарлаж, эд хөрөнгийг нь үндэслэлгүйгээр битүүмжилсэн байна. Дээр дурдсанчлан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “..сэжигтэн,  яллагдагч эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого гэдэг нь нотлогдвол тухайн эд хөрөнгийг битүүмжлэнэ” гэж заасан бөгөөд энэ хэрэгт дээрхи этгээдүүд оролцогчид биш, гэмт хэрэг үйлдэж тухайд эд хөрөнгийг олж аваагүй харин эд хөрөнгөө шударгаар эзэмшигч байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хохирогчоор тогтоогдсон Ч.Пүрэвдорж, Н.Чойжхорлоо, Д.Оюунчимэг нар нь өөрт учирсан хохиролоо Иргэний шүүхээр “зээлийн маргаан” гэж шийдвэрлүүлсэн байх тул эрүүгийн гэмт хэргийн хохирогч биш гэж үзэн давхардуулан төлбөр гаргуулах боломжгүй байна. Мөн хохирогч Ж.Даваадорж, М.Бадам нар нь өөрт учирсан хохиролыг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 Иймд Иргэний хуульд зааснаар шүүгдэгч А.Р.Маритаас 9.282.913.872 төгрөг, Ц.Цгээс 6.954.132.967 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Санжаадорид 2.328.780.905 төгрөг, хохирогч М.Буянбаярт 60.000.000 төгрөгийг, хохирогч В.Сайн-Отгонд, 186.554.000 төгрөгийг, хохирогч Л.Сайнхүүд 83.000.000 төгрөгийг, хохирогч Д.Жигмэдэд 1.257.413.196 төгрөгийг, хохирогч О.Юүгэвт 330.908.844 төгрөгийг, хохирогч Ц.Лхагвасүрэнд 43.500.000 төгрөгийг, хохирогч Х.Отгонбаярт 80.000.000 төгрөгийг, хохирогч Д.Майсүрэнд 113.136.000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Эрдэнэд, 2.219.894.750 төгрөгийг, хохирогч Э.Тамирт 163.500.000 төгрөгийг, хохирогч Э.Анандад 60.000.000 төгрөгийг, хохирогч Б.Самбуунямд 1.149.346.820 төгрөгийг, хохирогч Ц.Баянтогтоод 133.300.000 төгрөгийг, хохирогч М.Булганд 90.000.000 төгрөгийг, хохирогч М.Амартүвшинд, 233.810.000 төгрөгийг, хохирогч Б.Ариунаад, 94.000.000 төгрөгийг, хохирогч И.Батболдод 13.000.000 төгрөгийг, хохирогч Б.Сүхбаатарт 681.022.909 төгрөгийг, хохирогч Б.Мөнхжаргалд 83.000.000 төгрөгийг, хохирогч Б.Аръяасүрэнд 48.000.000 төгрөгийг, хохирогч Б.Батад 35.000.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхжаргалд 117.000.000 төгрөгийг, хохирогч Б.Хишигбаярт 21.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ганбаатарт 21.000.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунчимэгт 40.000.000 төгрөгийг, хохирогч С.Нямдоржид 120.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Мөнхзулд 15.000.000 төгрөгийг, хохирогч Ж.Сүмбэ-Эрдэнэд 21.000.000 төгрөгийг, хохирогч М.Алтантуяад 5.000.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 227.614.125 төгрөгийг, хохирогч И.Ариунтуяад 25.000.000 төгрөгийг, хохирогч М.Алдарт 172.209.380 төгрөгийг, хохирогч П.Алтансүхэд 175.000.000 төгрөгийг, хохирогч Д.Атарсайханд 46.629.000 төгрөгийг, хохирогч С.Дэлгэрдалайд 617.603.981 төгрөгийг, хохирогч Н.Төмөрбаатарт 2.187.527.300 төгрөгийг, хохирогч Ч.Сэр-Одод 293.200.000 төгрөгийг, хохирогч Х.Цогнойжамцад 787.265.280 төгрөгийг, хохирогч С.Энхцагт 29.200.000 төгрөгийг, хохирогч Б.Сэргэлэнд 81.496.500 төгрөгийг, хохирогч С.Нарангэрэлд 81.476.720 төгрөгийг, хохирогч Ц.Энхболдолод 19.005.280 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргалд 10.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Дагвадоржид 12.000.000 төгрөгийг,  хохирогч Д.Сүхчулуунд 261.000.000 төгрөгийг, хохирогч Т.Мөнхбаярт 1.323.651.850 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Баттогтоход 40.000.000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ц.Цгийн 86-02 УБА улсын дугаартай Тоёота прадо маркийн автомашиныг, Ц.Цгийн өмчлөлтэй Баянгол дүүргийн 15-р хороо, 22-34 тоотод байрлалтай битүүмжилсэн орон сууц, Ү2205014432 Эрхийн улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байр 36 тоот орон сууц зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430м2 талбайтай оффис, 4 давхаран А тоотод байх 121.96м2 талбайтай байрыг Б тоотод байх 92.75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилсэн, ХУД-ийн 11-р хороо Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01 тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгын гэрчилгээг битүүмжилсэн, Иргэний нэхэмжлэгч Б.Болорын эзэмшилд байгаа 01-69 УНД Лексус 570 маркийн автомашин битүүмжилсэн, Хохирогч М.Алдарын /Уран ган ХХК-д/ 57-75 УНҮ улсын дугаартай Ланд курзер 200 маркийн автомашин захиран зарцуулах эрхийг хязгаарласан, Хохирогч Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 3 дугаар гудамж 247 тоот хаягт байршилтай Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан, Иргэний нэхэмжлэгч Т.Баттогтохын эзэмшилд байгаа 65-78 УНС улсын дугаартай хар өнгийн Ланд 200 маркийн автомашин битүүмжилсэн зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хавтас нийт 238 хуудас англи хэл дээр үйлдэгдсэн төсөл, банкны гуйвуулгын нийт 5 хавтас баримт, 1 дүгээр хавтас 250 хуудас, 2 дугаар хавтас 249, 3 дугаар хавтас 250, 4 дүгээр хавтас 216 хуудас, хохирогч Л.Санжаадоржоос гаргасан 1 хавтас 234 хуудас материал, 1 ширхэг Си ДИ-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, “Мarita Ranalan Underwood”-ийн 447622537 дугаартай АНУ-ын паспорт 2ш, 720343649 дугаартай АНУ-ын гадаад паспорт 1 ширхэг, “Мarita Ranalan Underwood”-ийн BDO банкны 13 долларын үлдэгдэлтэй гэсэн бичиглэл хийгдсэн хадгаламжийн давтэр 1 ширхэг, “Мarita Ranalan Underwood”-ийн К02-07-002643 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, 35 ширхэг зочид буудлуудын болон хүмүүсийн нэрийн хуудас бүхий ногоон өнгийн хуванцар савтай гадаад хэл дээр баримтууд, Nokia Model C2-01.58 Nokia Model C5-00.2, ZTE ZTE-CE520, Samsung SM-G355H/DS загварын 4 ширхэг гар утас, SMART Bro_6EA12F загварын утасгүй сүлжүү үүсгэгч 1 ширхэг, PNY загварын саарал өнгийн төхөөрөмж 1 ширхэг, утасны цэнэглэгч 4 ширхэг, цахилгаан залгуурын хувиргагч хошуу 3 ширхэг, зөөврийн компьютерын цэнэглэгч 1 ширхэг, 16 ширхэг гар утасны сим картны үүр, 5 ширхэг банкны карт, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн СД 4 ширхэг, A1465EMC 2558 загварын Макбүүк эйр зөөврийн компьютер 1 ширхэг, 100-тын төмөр зоосон мөнгө 8 ширхэг, 500-тын төмөр зоосон мөнгө 5 ширхэг, 50-тын төмөр зоосон мөнгө 7 ширхэг, 20-тын төмөр зоосон мөнгө 5 ширхэг, 5-тын төмөр зоосон мөнгө 9 ширхэг, 20-тын төмөр зоосон мөнгө 4 ширхэг, 1-тын төмөр зоосон мөнгө 31 ширхэг, 2-тын төмөр зоосон мөнгө 3 ширхэг, 10-тын төмөр зоосон мөнгө 29 ширхэг, тоогүй төмөр зоосон мөнгө 13 ширхэг, шар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, хар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Цайвар саарал өнгийн “Mesmekic” нэртэй цахилгаантай уут, дотор нь шаргал өнгийн метал бугуйвч 3 ширхэг, -1LV гэсэн бичигтэй бөгж шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, -LV гэсэн бичигтэй шаргал өнгийн метал ээмэг 1 хос, - LV гэсэн бичигтэй кулон бүхий хүзүүний метал гинж 1 ширхэг, LV гэсэн бичигтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, цагаан шигтгээтэй цэцгэн хэлбэртэй метал ээмэг 2 хос, зуйван хэлбэртэй шаргал өнгийн, голдоо ногоон шигтгээтэй метал ээмэг 1 хос, саарал бөөрөнхий шигтгээтэй саарал өнгийн метал бөгж 1 ширхэг, цэнхэр өнгийн чулуун бугуйвч 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал ээмэг 1 хос, солонгорсон бөөрөнхий унжлагатай шаргал өнгийн метал ээмэг 1 хос, хар өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, загалмайтай модон эрхэн зүүлт 1 ширхэг, загалмайтай хуванцар цагаан гоёлтой төмөр зүүлт 1 ширхэг, хүрэн өнгийн чулуун шигтгээтэй энгэрийн шаргал өнгийн төмөр зүүлт 1 ширхэг, энгэрийн шаргал өнгийн төмөр зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, шар алаг өнгийн савхин уут 1 ширхэг, ногоон өнгийн чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, цахилгаан хар өнгийн түрийвч зэргийг шүүгчдэгч Р.А.Маритад буцаан олгож, 100-тын ам доллар 4 ширхэг /LL31317286D, LA86539323A, KL59600731C, KD74814693G/, 20-тын ам доллар 3 ширхэг /IG3823076, BB85248044C, MB85248043C/, 10-тын ам доллар 1 ширхэг, /GE14323806A/, 50-тын Хонг Конг доллар 1 ширхэг /AF941074/, 10-тын Хонг Конг доллар 1 ширхэг /WT890724/, 100.000-тын Индонезийн Рупи 3 ширхэг /HUS221455/, КЕR890555, ULC030089/, 20.000-тын Индонезийн Рупи 1 ширхэг /PGM927826/, 500-тын Филиппиний Писо 10 ширхэг /АС297209, PX202617, VM504985, AS809820, WS5320185, XG007861, ZA884260, R136747, BF514531, WA357191/, 100-тын Филлипиний Писо 2 ширхэг /GB135277, ТР701178/, зэргийг улсын орлого болгохоор тусгав. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:           

 

1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Баатарын Баяраа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг боржигон овогт Лүндэгийн Бадарчид нарт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай. 

 

2. Шүүгдэгч Америкийн нэгдсэн улсын иргэн М Р А/UNDERWOOD MARITA RANALAN/, Тайжууд овогт Цагаанбилэгийн Цэдэн нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Америкийн нэгдсэн улсын иргэн М Р А/UNDERWOOD MARITA RANALAN/-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан,

Шүүгдэгч Тайжууд овогт Цагаанбилэгийн Цэдэнг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Америкийн нэгдсэн улсын иргэн М Р А/UNDERWOOD MARITA RANALAN/-ийг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Марита Раналан Андервүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2.000.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Марита Раналан Андервүүдэд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Марита Раналан Андервүүдийн цагдан хоригдсон 744 хоног, шүүдэгч Ц.Цгийн цагдан хоригдсон 243 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Л.Б нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн шүүгдэгч Ц.Цгийн 86-02 УБА улсын дугаартай Тоёота прадо маркийн автомашиныг, Ц.Цгийн өмчлөлтэй Баянгол дүүргийн 15-р хороо, 22-34 тоотод байрлалтай битүүмжилсэн орон сууц, Ү2205014432 Эрхийн улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байр 36 тоот орон сууц зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Хохирогч Т.Мөнхбаярын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430м2 талбайтай оффис, 4 давхаран А тоотод байх 121.96м2 талбайтай байрыг Б тоотод байх 92.75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилсэн, Хохирогч Д.Жигмэдийн өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01 тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгын гэрчилгээг битүүмжилсэн, Иргэний нэхэмжлэгч Б.Болорын эзэмшилд байгаа 01-69 УНД Лексус 570 маркийн автомашин битүүмжилсэн, Хохирогч М.Алдарын /Уран ган ХХК-д/ 57-75 УНҮ улсын дугаартай Ланд курзер 200 маркийн автомашин захиран зарцуулах эрхийг хязгаарласан, Хохирогч Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 3 дугаар гудамж 247 тоот хаягт байршилтай Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан, Иргэний нэхэмжлэгч Т.Баттогтохын эзэмшилд байгаа 65-78 УНС улсынр дугаартай хар өнгийн Ланд 200 маркийн автомашин битүүмжилсэн зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хавтас нийт 238 хуудас англи хэл дээр үйлдэгдсэн төсөл, банкны гуйвуулгын нийт 5 хавтас баримт, 1 дүгээр хавтас 250 хуудас, 2 дугаар хавтас 249, 3 дугаар хавтас 250, 4 дүгээр хавтас 216 хуудас, хохирогч Л.Санжаадоржоос гаргасан 1 хавтас 234 хуудас материал, 1 ширхэг Си ДИ-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, “Мarita Ranalan Underwood”-ийн 447622537 дугаартай АНУ-ын паспорт 2ш, 720343649 дугаартай АНУ-ын гадаад паспорт 1 ширхэг, “Мarita Ranalan Underwood”-ийн BDO банкны 13 долларын үлдэгдэлтэй гэсэн бичиглэл хийгдсэн хадгаламжийн давтэр 1 ширхэг, “Мarita Ranalan Underwood”-ийн К02-07-002643 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, 35 ширхэг зочид буудлуудын болон хүмүүсийн нэрийн хуудас бүхий ногоон өнгийн хуванцар савтай гадаад хэл дээр баримтууд, Nokia Model C2-01.58 Nokia Model C5-00.2, ZTE ZTE-CE520, Samsung SM-G355H/DS загварын 4 ширхэг гар утас, SMART Bro_6EA12F загварын утасгүй сүлжээ үүсгэгч 1 ширхэг, PNY загварын саарал өнгийн төхөөрөмж 1 ширхэг, утасны цэнэглэгч 4 ширхэг, цахилгаан залгуурын хувиргагч хошуу 3 ширхэг, зөөврийн компьютерын цэнэглэгч 1 ширхэг, 16 ширхэг гар утасны сим картны үүр, 5 ширхэг банкны карт, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн СД 4 ширхэг, A1465EMC 2558 загварын Макбүүк эйр зөөврийн компьютер 1 ширхэг, 100-тын төмөр зоосон мөнгө 8 ширхэг, 500-тын төмөр зоосон мөнгө 5 ширхэг, 50-тын төмөр зоосон мөнгө 7 ширхэг, 20-тын төмөр зоосон мөнгө 5 ширхэг, 5-тын төмөр зоосон мөнгө 9 ширхэг, 20-тын төмөр зоосон мөнгө 4 ширхэг, 1-тын төмөр зоосон мөнгө 31 ширхэг, 2-тын төмөр зоосон мөнгө 3 ширхэг, 10-тын төмөр зоосон мөнгө 29 ширхэг, тоогүй төмөр зоосон мөнгө 13 ширхэг, шар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, хар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Цайвар саарал өнгийн “Mesmekic” нэртэй цахилгаантай уут, дотор нь шаргал өнгийн метал бугуйвч 3 ширхэг, -1LV гэсэн бичигтэй бөгж шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, -LV гэсэн бичигтэй шаргал өнгийн метал ээмэг 1 хос, - LV гэсэн бичигтэй кулон бүхий хүзүүний метал гинж 1 ширхэг, LV гэсэн бичигтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, цагаан шигтгээтэй цэцгэн хэлбэртэй метал ээмэг 2 хос, зуйван хэлбэртэй шаргал өнгийн, голдоо ногоон шигтгээтэй метал ээмэг 1 хос, саарал бөөрөнхий шигтгээтэй саарал өнгийн метал бөгж 1 ширхэг, цэнхэр өнгийн чулуун бугуйвч 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал ээмэг 1 хос, солонгорсон бөөрөнхий унжлагатай шаргал өнгийн метал ээмэг 1 хос, хар өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, загалмайтай модон эрхэн зүүлт 1 ширхэг, загалмайтай хуванцар цагаан гоёлтой төмөр зүүлт 1 ширхэг, хүрэн өнгийн чулуун шигтгээтэй энгэрийн шаргал өнгийн төмөр зүүлт 1 ширхэг, энгэрийн шаргал өнгийн төмөр зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, шар алаг өнгийн савхин уут 1 ширхэг, ногоон өнгийн чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, цахилгаан хар өнгийн түрийвч зэргийг шүүгчдэгч Р.А.Маритад буцаан олгож, 100-тын ам доллар 4 ширхэг /LL31317286D, LA86539323A, KL59600731C, KD74814693G/, 20-тын ам доллар 3 ширхэг /IG3823076, BB85248044C, MB85248043C/, 10-тын ам доллар 1 ширхэг, /GE14323806A/, 50-тын Хонг Конг доллар 1 ширхэг /AF941074/, 10-тын Хонг Конг доллар 1 ширхэг /WT890724/, 100.000-тын Индонезийн Рупи 3 ширхэг /HUS221455/, КЕR890555, ULC030089/, 20.000-тын Индонезийн Рупи 1 ширхэг /PGM927826/, 500-тын Филиппиний Писо 10 ширхэг /АС297209, PX202617, VM504985, AS809820, WS5320185, XG007861, ZA884260, R136747, BF514531, WA357191/, 100-тын Филлипиний Писо 2 ширхэг /GB135277, ТР701178/, зэргийг улсын орлого болгосугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р.Маритаас 9.282.913.872 төгрөг, Ц.Цгээс 6.954.132.967 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Санжаадорид 2.328.780.905 төгрөг, хохирогч М.Буянбаярт 60.000.000 төгрөгийг, хохирогч В.Сайн-Отгонд, 186.554.000 төгрөгийг, хохирогч Л.Сайнхүүд 83.000.000 төгрөгийг, хохирогч Д.Жигмэдэд 1.257.413.196 төгрөгийг, хохирогч О.Юүгэвт 330.908.844 төгрөгийг, хохирогч Ц.Лхагвасүрэнд 43.500.000 төгрөгийг, хохирогч Х.Отгонбаярт 80.000.000 төгрөгийг, хохирогч Д.Майсүрэнд 113.136.000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Эрдэнэд, 2.219.894.750 төгрөгийг, хохирогч Э.Тамирт 163.500.000 төгрөгийг, хохирогч Э.Анандад 60.000.000 төгрөгийг, хохирогч Б.Самбуунямд 1.149.346.820 төгрөгийг, хохирогч Ц.Баянтогтоод 133.300.000 төгрөгийг, хохирогч М.Булганд 90.000.000 төгрөгийг, хохирогч М.Амартүвшинд, 233.810.000 төгрөгийг, хохирогч Б.Ариунаад, 94.000.000 төгрөгийг, хохирогч И.Батболдод 13.000.000 төгрөгийг, хохирогч Б.Сүхбаатарт 681.022.909 төгрөгийг, хохирогч Б.Мөнхжаргалд 83.000.000 төгрөгийг, хохирогч Б.Аръяасүрэнд 48.000.000 төгрөгийг, хохирогч Б.Батад 35.000.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхжаргалд 117.000.000 төгрөгийг, хохирогч Б.Хишигбаярт 21.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ганбаатарт 21.000.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунчимэгт 40.000.000 төгрөгийг, хохирогч С.Нямдоржид 120.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Мөнхзулд 15.000.000 төгрөгийг, хохирогч Ж.Сүмбэ-Эрдэнэд 21.000.000 төгрөгийг, хохирогч М.Алтантуяад 5.000.000 төгрөгийг, хохирогч Б.Бд 227.614.125 төгрөгийг, хохирогч И.Ариунтуяад 25.000.000 төгрөгийг, хохирогч М.Алдарт 172.209.380 төгрөгийг, хохирогч П.Алтансүхэд 175.000.000 төгрөгийг, хохирогч Д.Атарсайханд 46.629.000 төгрөгийг, хохирогч С.Дэлгэрдалайд 617.603.981 төгрөгийг, хохирогч Н.Төмөрбаатарт 2.187.527.300 төгрөгийг, хохирогч Ч.Сэр-Одод 293.200.000 төгрөгийг, хохирогч Х.Цогнойжамцад 787.265.280 төгрөгийг, хохирогч С.Энхцагт 29.200.000 төгрөгийг, хохирогч Б.Сэргэлэнд 81.496.500 төгрөгийг, хохирогч С.Нарангэрэлд 81.476.720 төгрөгийг, хохирогч Ц.Энхболдолод 19.005.280 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргалд 10.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Дагвадоржид 12.000.000 төгрөгийг,  хохирогч Д.Сүхчулуунд 261.000.000 төгрөгийг, хохирогч Т.Мөнхбаярт 1.323.651.850 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Баттогтоход 40.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Марита Раналан Андервүүд, Ц.Ц нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр, шүүгдэгч Б.Б, Л.Б нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүсүгэй.

 

13. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нар болон иргэний хариуцагч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР

                       

                          ШҮҮГЧИД                                                  Г.БУЯННЭМЭХ

 

    Б.ХАЛИУН