Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/05553

 

 

 

 

 

 

  

     2024            11              11                                            184/ШШ2024/05553

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Туул ** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт*******ын Б******* /регистрийн дугаар:УШ97072972/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Хамба * дугаар гудамж, ** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн З******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

 “5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч А.З*******, нарийн бичгийн даргад Т.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* миний бие машин лизингээр зардаг газраас 2024 оны 05 дугаар сарын 05-нд урьдчилгаа 5,000,000 төгрөг төлж 10 сарын хугацаатай 12,000,000 төгрөгийн машин худалдаж авсан. 2024.05.12-нд нотариат орж гэрээ хийсэн. Авсан өдрөөс хойш машин эвдрэл гэмтэлтэй байсан тул засаж өгнө гэж хэлээд явуулсан. Удаа дараа очиж жижиг засвар хийлгэсэн боловч мотор анхнаасаа асуудалтай байсан. Өөрсдийн гэх засварын газар нь моторын эвдрэлийг засаж чадахгүй. 5 шарын Эко засвар л засаж чадна гэж хэлсэн. Очиж оношлуулахад мотор солих юм уу бүтэн ээлж хийх шаардлагатай гэж хэлсэн. Үүний дараа А.З*******т аваачиж өгсөн. Захирал гэх хүний эхнэр 1,000,000 төгрөг суутгаж энэ машиныг чинь засаж зарж байж 4,000,000 төгрөг өгнө гэж хэлэн олуулаа нийлж дайрсан. Иймд А.З*******ээс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Ингээд 05 сарын 06-ны өдөр Дашваанжил машин засварын төвд очиж оношлуулахад гидрийн насос, яндан мэдрэгч, тоологч, нэгдүгээр цилиндрийн гийлц ухагдсан, моторын гийлц ухсан ийм гэмтлүүд байна гэж хэлэхэд бусад асуудлыг шийдэж өгсөн боловч моторын асуудлыг шийдэж өгөөгүй. Зүгээр байна, машинаа унаад явж бай гэж хэлсэн. Би түүнээс хойш 4,5 удаа очсон боловч миний асуудлыг шийдэж өгөөгүй. Аргагүйн эрхэнд машиныг нь буцааж өгөхөд түрээсийн 700,000 төгрөг, зарах хугацааны 300,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг суутгаад 4,000,000 төгрөг өгнө, эсвэл өөр машин өгнө гэж хэлж байсан. Үүнээс хойш  4 удаа очиход машин засагдаагүй байгаа, өөр машин олж өгье гэх мэтээр хугацаа аваад байсан. Иймд А.З*******ээс машин худалдан авах гэрээнээс татгалзаж,  урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгөө шаардаж авмаар байна. Би мөнгөө А.З*******ийн данс руу хийсэн. 05 сарын 05-ны өдөр аваад 05 сарын 06-нд оношлуулсан. Би танай дээр бараг 10 гаруй удаа очсон. Эвдрэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Би сэвчээг нь 5,6 удаа сольсон. Сольсон сэвчээ машин дотор байгаа. Сүүлдээ бүтэхгүй юм байна гээд машиныг аваачиж өгсөн. Мотор эвдэрснийг өөрсдөө хүлээн зөвшөөрчхөөд 06 сарын 23-нд дахиад л машин зарна гээд зар оруулсан байсан гэв.

 

2.Хариуцагч А.З******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч А.З******* надтай 2024.05.12-нд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн үнэ бүхий hyundai sonata 7 маркийн 46-17 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урьдчилгаа 5,000,000 төгрөг төлж үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 700,000 төгрөг төлөхөөр тохиролцсон зээлээр худалдан авсан. Тухайн үед хариуцагч Б.Б******* нь тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг гэрээ хийхээс өмнө 7 хоног унаж байх хугацаанд 415,000 төгрөгийн хийлгэж өгсөн. Ингээд Б.Б******* нь одоо машин сайхан боллоо ямар ч асуудал байхгүй гэж хэлээд хуулийн дагуу нотариатын гэрээ хийсэн. Гэтэл 23 хоногийн дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр машин мотор болохгүй байна гэж ирсэн. Тухайн үед засварын газар өгсөн гэтэл мотор худалдан авч тавихгүй бол болохгүй мотор эвдэрсэн байна гэсэн ингээд Б.Б*******од хэлэхэд урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. hyundai sonata 7 маркийн 46-17 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын үнэ 3,300,000 төгрөг, ажлын хөлс 200,000 төгрөг, 1 сар унасан гэрээний дагуу 700,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Орж ирсэн юм уу шинэ машин дээр 6 сарын хугацаа яригддаг. Энэ машин хэдэн оны машин болохыг нэхэмжлэгч мэдэж байсан. Хуучин машин дээр 6 сарын хугацаа гэсэн зүйл яригдахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Орж ирсэн шинэ машины хувьд тэр хугацаа хамаарах байх. Доголдолтой эд хөрөнгөө зарсан бол би ингэж зээл өгөхгүй байсан. Бид унаж үзэхэд ямар ч асуудалгүй байсан. Ийм ийм асуудал байна гэхэд засаад өгье гэсэн. Надад машинаа ав гэж хэлээгүй засаад өгөөч гэхээр нь засаж өгсөн.  05 сарын 12-ны өдөр нотариатын гэрээ хийсэн боловч 06 сарын 02-ны өдөр худалдаж авсан гэж тооцохоор 10 хоног ямар ч гэрээгүй унасан. Ингээд бараг 30 хоног болж байгаа. Энэ машиныг 05 сарын 20-ны өдөр аваад 06 сарын 02-ны өдөр энэ хүнд зарсан. Моторын доод пиавар хамгаалалт гэж яриад байдаг. Тэр бол манай Монголын нөхцөлд тэсдэггүй, тийм пиавартай машин байдаггүй, Монголд орж ирдэггүй ч юм байна лээ. Би тухайн үед ч хэлж байсан. Ирэх бүрд асуудал бүрийг шийдэж өгөөд явуулдаг байсан... Сар бүрийн 20-ны өдөр эргэн төлөлтөө хийх байсан ч гэрээ хийхээс өмнө аваад унаж байсан. Авсан хугацаагаар тооцвол 30 хоног болсон  тул нэхэмжилж байгаа , машин над дээр байгаа. Зарагдаагүй. Унаж байх хугацаандаа эвдэлсэн гэж үзэж байгаа гэв  

 

3.Хариуцагч Б.Б*******оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Б******* миний бие 2024 оны 05 дугаар сарын 05-нд А.З*******т дансаар 5,000,000 төгрөгний урьдчилгаа шилжүүлэн лизингээр sonata 7 маркийн автомашин худалдан авсан. 2024 оны 05 сарын 06-нд Дашваанжил Эко газан машины засварын төвд оношлуулсан. Машинд байсан эвдрэлүүд:

           1. Нэгдүгээр цилиндрийн гилц ухагдсан. Очлуур тос тортогтой, гилц солих шаардлагатай.

           2. Гидро насос солих шаардлагатай.

           3. Тахир голны араа тоологч солих шаардлагатай.

           4. 2-р яндан мэдрэгч солих шаардлагатай.

  А.З*******т 2024 оны 05 сарын 06-нд хэлснээс хойш 05 сарын 08-нд Lox oil засварын төвд моторын тос, гадна дотор агаарын шүүгч 92,000 төгрөгөөр би өөрийн мөнгөөр солив. 05 сарын 09-нд З******* өөрийн гэх “СОР” авто сервис гэх газраа дуудан гидр насос, тоологч сольж өгсөн. 05 сарын 12-нд яндан мэдрэгч сольж өгсөн. Моторын асуудлыг зөв зүгээр гэж шийдэж засаж өгөөгүй. Моторын доголоос болж унаж чадахгүй байсан тул удаа дараа З*******т хэлсэн боловч зүгээр хэмээн орхисон тул 06 сарын 02-нд машиныг нь аваачиж өгч З******* нь надад моторыг засаж эсвэл мөнгийг нь өгье гэж өөрөө хүлээн зөвшөөрч хэлсэн. 5 саяас 4,000,000 төгрөг өгнө. 700,000 төгрөгийг түрээсэнд 300,000 төгрөг, машиныг чинь зарах хугацаа авдаг тул суутгана гэсэн. Энэ талаар нотариатын гэрээн дээр тусгаагүй байсан. 6 сарын 10-ныг хүртэл 4 удаа очиж мөнгө болон машинаа асуухад засварт байгаа гэж хэлээд явуулсан мөртлөө 6 дугаар сарын 04-нд Түргэн гарц 3, 06 дугаар сарын 10-нд хаалт орох гарц 1, 06 сарын 23-нд Баруун түрүү гарах гарц 2, ийнхүү хотоос гарч явсан баримт байгаа. Засварт өгсөн нэрээр өөрсдөө унаж байсан. 6 сарын 12-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. 06 дугаар сарын 24-нд З******* сөрөг нэхэмжлэл гаргасан. Мотор эвдсэн гэж. 6 сарын 10-нд мотор сольж тавьсан. 3,500,000 төгрөгийн зарлагын баримт өгсөн. Уг баримт дээр “Арвайн тал инспекшн” ХХК-ийн тамгатай СХД-ийн үйл ажиллагаа явуулдаггүй. Өвөрхангай аймагт харьяатай газар байсан. З*******  нь СОР авто сервист 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гидрийн насос, доод тоологч, яндан мэдрэгч, ажлын хөлс 350,000 төгрөг Арвай тал инспекшн ХХК гэсэн тамгатай падаан хавсарган өгсөн байсан. З*******ийн энэхүү падаан он, сар, өдөр зөрж байгаа. Мотор сольж байгаа зураг дарсан гэсэн он, сар, өдрийг нь 6 сарын 10-нд мотор сольсон зарлагын баримттай он, сар нь таарч байгаа эсэхийг шалгах.  Мотор солихгүй гэх нотолгоог 6 сарын 23-нд бичлэгээр баримт болгон хийж авсан. 6 сарын 23-ны энэ өдөр З******* нь машиныг зарна гэсэн зар оруулсан байсныг би өөрийн 2 дүүгээ явуулан бичлэг хийхэд мотор доголтой солигдоогүй хивэндээ байсныг баримтжуулж авсан. /флаш дээр байгаа/. Энэ бүгд баримт нотолгоотой байхад З******* нь шүүхэд өгөхөөс өмнө надад эвдэрхий машин зарснаа хүлээн зөвшөөрсөн байж шүүх дээр намайг мотор эвдсэн гэж худал хэлж, гүтгэж 5 сарын 6-наас 11 сарын 11-нийг хүртэлх хугацаанд хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаа их хохироож байна. Баримт: 9 сарын 04-ний өдөр 19:20 цагт чаталсан чатанд З******* нь би чамд хэд хоног хүлээж бай, мөнгө өгье эсвэл гоё машин ороод ирвэл ав гэсэн биз дээ, чи шүүхэд өгөөд ийм юм боллоо гэх чат ирсэн... ” 05 сарын 05-ны өдөр аваад 05 сарын 06-нд оношлуулсан. Би танай дээр бараг 10 гаруй удаа очсон. Эвдрэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Би сэвчээг нь 5,6 удаа сольсон. Сольсон сэвчээ машин дотор байгаа. Сүүлдээ бүтэхгүй юм байна гээд машиныг аваачиж өгсөн. Мотор эвдэрснийг өөрсдөө хүлээн зөвшөөрчхөөд 06 сарын 23-нд  дахиад л машин зарна гээд зар оруулсан байсан. 05 сарын 05-ны өдрөөс машин унаж эхэлсэн. 06 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 10 гаруй хоног ажлаа алдан очиж байсан.Хоногоор нь тооцвол 430,000 гаруй төгрөг гарах байсан гэж тооцоолж байгаа.Тиймээ, хэд хоног унасан тул 429,032 төгрөг төлнө гэв.

 

4.Гэрч Б.Гэрэлт-Од шүүх хуралдаанд ...Дашваанжил газ колонкийн баруун  талд газан машин засварладаг. 4617УЕХ соната 7 маркийн автомашиныг оношлоход “катушка нь тог хаясан, машины хөдөлгүүр нь доголдолтой, 2-р яндан мэдрэгч шатсан, тахир голын араа тоологч эвдэрсэн байсан. Би үүнийг хараад оношлоогүй, тусгай тоног төхөөрөмжийг компьютерт холбож оношилдог.1-р цилиндрийн свеча очлуур тостой гарч ирсэн, бусад цилиндр гайгүй байсан. 1-р цилиндр гилиц /шатах кабины үүр/ нь тос хаяад ухагдсан байсан.Энэ ухагдсанаас болоод тос хаядаг, энэ машин нь олон зуун мянган км явснаас болоод 1-р цилиндрийн гилиц эвдэрсэн байсан.4 ширхэг катушка яагаад сольсон гэхээр хөдөлгүүр 4 цилиндртэй,1-р цилиндр нагартаат бохирдсон ажиллах чадваргүй байсан, дээрээс нь 4 катушка 4 лээ тог хаясан байсан.Энэ нь свечаны үзүүрт тог ирэхгүй, доголдолтой байсан тул 4 катушка сольсон. Өөр шинэ катушка тавьсан. Яагаад гэвэл хөдөлгүүр нь доголдоод салгалаад байсан. Дахиад хэд хоногийн дараа ирэхэд 1-р цилиндр нь хар болчхоод ирсэн. Манай сольсон катушка хэвийн байсан... гэж мэдүүлжээ.

5.Шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, 2024.05.12-ны өдрийн 0990 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 5-6/, Хаан банкны депозит дансны хуулга /хх 36-38/,

 

 5.1 Хариуцагчаас: сөрөг нэхэмжлэлийн шаардлага, зарлагын баримтууд /хх 22-28/, итгэмжлэл /хх 41/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 42/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

     

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч А.З*******т холбогдуулан “5.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч “4.200.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг шаардлага тус тус гаргажээ.

 

1.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Б******* миний бие машин лизингээр зардаг газраас 2024 оны 05 дугаар сарын 05-нд урьдчилгаа 5,000,000 төгрөг төлж 10 сарын хугацаатай 12,000,000 төгрөгийн машин худалдаж авсан. 2024.05.12-нд нотариат орж гэрээ хийсэн. Авсан өдрөөс хойш машин эвдрэл гэмтэлтэй байсан тул удаа дараа очиж жижиг засвар хийлгэсэн боловч мотор анхнаасаа асуудалтай байсан. 05 сарын 06-ны өдөр Дашваанжил машин засварын төвд очиж оношлуулахад гидрийн насос, яндан мэдрэгч, тоологч, нэгдүгээр цилиндрийн гилц ухагдсан, моторын гилц ухсан ийм гэмтлүүд байна гэж хэлэхэд бусад асуудлыг шийдэж өгсөн боловч моторын асуудлыг шийдэж өгөөгүй. Зүгээр байна, машинаа унаад явж бай гэж хэлсэн. Би түүнээс хойш 4,5 удаа очсон боловч миний асуудлыг шийдэж өгөөгүй. Аргагүйн эрхэнд машиныг нь буцааж өгөхөд түрээсийн 700,000 төгрөг, зарах хугацааны 300,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг суутгаад 4,000,000 төгрөг өгнө, эсвэл өөр машин өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш  4 удаа очиход машин засагдаагүй байгаа, өөр машин олж өгье гэсэн тул А.З*******ээс машин худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгөө гаргуулна гэж  шаардсан,

 

2.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг шаардлага гаргасан ба үндэслэлээ: Тухайн үед хариуцагч Б.Б*******ыг тээврийн хэрэгслийн бүрэн байдлын гэрээ хийхээс өмнө 7 хоног унаж байх хугацаанд  415,000 төгрөгийн  засвар хийж өгсөн. Б.Б*******  одоо машин сайхан боллоо ямар ч асуудал байхгүй гэж хэлээд хуулийн дагуу нотариатын гэрээ хийсэн. Гэтэл 23 хоногийн дараа 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр машины мотор болохгүй байна гэж ирсэн. Тухайн үед засварын газар өгсөн гэтэл мотор худалдан авч тавихгүй бол болохгүй мотор эвдэрсэн байна гэсэн  тул Б.Б*******од хэлэхэд урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг авна гэсэн.  Орж ирсэн юм уу шинэ машин дээр 6 сарын хугацаа яригддаг. Хуучин машин дээр 6 сарын хугацаа гэсэн зүйл яригдахгүй, хүлээн зөвшөөрөхгүй.  Доголдолтой эд хөрөнгөө зарсан бол би ингэж зээл өгөхгүй байсан. Бид унаж үзэхэд ямар ч асуудалгүй байсан. 10 хоног ямар ч гэрээгүй унасан,  ирэх бүрд асуудал бүрийг шийдэж өгөөд явуулдаг байсан,  гэрээ хийхээс өмнө аваад унаж байсан. Авсан хугацаагаар тооцвол 30 хоног болсон, машин байгаа, зарагдаагүй. Унаж байх хугацаандаа эвдэлсэн гэж үзэж байгаа  тул hyundai sonata 7 маркийн 46-17 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын үнэ 3,300,000 төгрөг, ажлын хөлс 200,000 төгрөг, 1 сар унасан  тул гэрээний дагуу төлөх 700,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

НЭГ: Хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар:нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч А.З*******ээс  12.000.000 төгрөгөөр 4617 УЕХ улсын дугаартай  Hundai Sonata  суудлын авто машиныг зээлээр худалдаж авахаар тохиролцон 2024 оны 05 дугаар сарын 05-нд урьдчилгаа 5,000,000 төгрөг  шилжүүлсэн болох нь тогтоогдов. / хх 5-6 /

1.1.Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б*******оос урьдчилгаа 5.000.000 төгрөгийг  шилжүүлэн  автомашиныг 2024 оны 05 сарын 05-ны өдөр авч  яваад замын хөдөлгөөнд оролцож явахад нь эвдрэл гэмтэл гарсан тул 05 сарын 06-нд оношлуулахад 4 катушка нь тог хаясан, машины хөдөлгүүр доголдолтой, 2-р яндан мэдрэгч шатсан, тахир голын араа тоологч эвдэрсэн гэх гэмтлүүд илэрсэн тул машин худалдаж авсан тухайн газарт очиж худалдагч А.З*******т хэлж засвар хийлгэсэн талаар зохигч нараас  тайлбарладаг.

 

1.2. Үүний дараа  тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээг 2024 оны 05 сарын 12-нд байгуулан үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр 700.000 төгрөгөөр хувааж төлөхөөр талууд тохиролцжээ. / хх 5-6/  

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан ба гэрээний гол шинж бол худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг  тодорхой цаг хугацааны дараа бүрэн, эсхүл  хэсэгчлэн төлөхийг ойлгоно.

Иймд А.З*******, Б.Б******* нарын  хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзлээ.

1.3. Нэхэмжлэгч Б.Б******* автомашиныг өөрийн нэр шилжүүлж аваагүй боловч өөрийн эзэмшилд авч замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба талууд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, харин  тухайн авто машины доголдлын талаар  буюу худалдан авагч Б*******оос “4617 УЕХ улсын дугаартай  Hundai Sonata  авто машиныг  ашиглаж байхад гэмтлүүд үүссэн тул худалдагч А.З*******ээр засуулсан ч тухайн машины  мотор болохгүй байсан тул 2024 оны 06 сарын 02-нд буцааж өгсөн” гэж ,         

хариуцагч талаас ”унаж байх хугацаандаа моторыг нь эвдэлсэн”, орж ирсэн юм уу шинэ машин дээр 6 сарын хугацаа яригддаг. Хуучин машин дээр 6 сарын хугацаа гэсэн зүйл яригдахгүй, хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн  маргасан бөгөөд харин автомашиныг буцааж авсан эсэх талаар маргаагүй, машин над дээр байгаа, зарагдаагүй гэж тайлбарлажээ.

1.4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар бол худалдах худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүйд тооцохоор, энэ хуулийн 253 дугаар зүйл,  254 дүгээр зүйлүүдэд “худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр эсхүл худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” талаар мөн “ худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах талаар шаардлага гаргах эрхтэй”  гэж  тус тус зохицуулсан. 

Нэхэмжлэгч Б.Б******* нь зээлээр худалдаж авсан  “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata авто машиныг өөрийн эзэмшилд аван замын хөдөлгөөнд оролцож байхад нь эвдрэл гарсан тул худалдагч А.З*******ээс 2024.05.08-нд 415.000 төгрөгийн засварыг хийж гүйцэтгэн засаж өгсөн болох нь зохигч нарын тайлбар нотлогддог.

1.5. Дээрх үйл баримтаар “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata  автомашины биет байдлын доголдол нэхэмжлэгч Б.Б*******ыг худалдаж авахаас өмнө нь  худалдагч А.З*******ийг хэсэг хугацаанд унаж үз гэх үед илэрчээ.      

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б*******ыг автомашиныг худалдаж авахаас нь өмнө биет байдлын доголдолтой байсан байна гэж шүүх үзэв.                  

Талуудын хооронд байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн

4.1-д ”худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй” гэж,

4.2-т“худалдагч тал худалдаж байгаа тээврийн хэрэгслийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдол, хадгалах хэрэглэх, тээвэрлэх журам нөхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй “ гэж,

4.5-д ”худалдсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй “ гэж,  

4.7-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй “  гэж эрх үүргийн талаар тус тус заажээ.

 

Гэтэл худалдагч А.З*******ээс “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-р ”худалдагч нь.биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой.тээврийн хэрэгслийг шилжүүлэх ”-ээр тохиролцсон атал энэ гэрээний үүргээ зөрчиж, эд ангийн хувьд эвдрэл гэмтэлтэй автомашиныг нэхэмжлэгч Б.Б*******од шилжүүлэн гэрээний үүргээ зөрчжээ.

 

1.6.Иймд түүнийг доголдолтой эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл худалдсан гэж шүүх үзсэн, худалдагч А.З*******ээс худалдан авагч Б.Б*******од худалдсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн талаар гэрээний 4.2-т заасан “үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй” байна.

 

Тухайлбал гэрч Б.Гэрэлт-Одоос шүүх хуралдаанд...Дашваанжил газ колонкийн баруун  талд газан машин засварладаг. 4617 УЕХ соната 7 маркийн автомашиныг оношлоход “катушка нь тог хаясан, машины хөдөлгүүр нь доголдолтой, 2-р яндан мэдрэгч шатсан, тахир голын араа тоологч эвдэрсэн байсан. Би үүнийг хараад оношлоогүй, тусгай тоног төхөөрөмжийг компьютерт холбож оношилдог.1-р цилиндрийн свеча очлуур тостой гарч ирсэн, бусад цилиндр гайгүй байсан. 1-р цилиндр гилиц /шатах кабины үүр/ нь тос хаяад ухагдсан байсан.4 ширхэг катушка яагаад сольсон гэхээр хөдөлгүүр 4 цилиндртэй, 1-р цилиндр нагартаат бохирдсон ажиллах чадваргүй байсан, дээрээс нь 4 катушка 4 лээ тог хаясан байсан.Энэ нь свечаны үзүүрт тог ирэхгүй, доголдолтой байсан тул 4 катушка сольсон. Өөр шинэ катушка тавьсан. Яагаад гэвэл хөдөлгүүр нь доголдоод салгалаад байсан. Дахиад хэд хоногийн дараа ирэхэд 1-р цилиндр нь хар болчхоод ирсэн. Манай сольсон катушка хэвийн байсан гэж мэдүүлжээ.

Шүүхээс гэрч Б.Гэрэлт-Од нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дах хэсэгт заасанчлан харшлах шалтгаангүй, түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан тул  гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэв.

1.7. Худалдан авагч Б.Б******* нь “4617 УЕХ улсын дугаартай  Hundai Sonata   тээврийн хэрэгслийг  2024 оны 05 сарын 05-нд зээлээр худалдан авч  , гэрээг 2024 оны 05 сарын 12-нд байгуулан  замын хөдөлгөөнд оролцох явцад нь машинд доголдол илэрсэн тул  2024 оны 06  сарын 02-нд худалдагч А.З*******т буцаан өгч “ Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, автомашины  урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөг гаргуулна гэж шаардлага гаргасан  хууль зөрчөөгүй  байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр 254.1-д ”Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

1.8.Тиймээс худалдан авагч Б.Б******* хуульд зааснаар тухайн  автомашиныг шилжүүлэн авснаас хойш зургаан /6/ сарын дотор доголдлыг илрүүлсэн тул гэрээг цуцлах, урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгөө шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч талын “Орж ирсэн юм уу шинэ машин дээр 6 сарын хугацаа яригддаг. Хуучин машин дээр 6 сарын хугацаа гэсэн зүйл яригдахгүй, хүлээн зөвшөөрөхгүй.Доголдолтой эд хөрөнгөө зарсан бол би ингэж зээл өгөхгүй байсан. Унаж байх хугацаандаа мотор эвдэлсэн”гэх тайлбар няцаагдсан тул татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

1.9.Шүүх талуудын хооронд байгуулсан 2024 оны 05 сарын 12-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata автомашины урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөгийг хариуцагч А.З*******ээс гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******од олгохоор шийдвэрлэсэн ба худалдан авсан автомашиныг худалдагч А.З*******т 2024.06.02-нд буцаан шилжүүлэн өгсөн бөгөөд энэ талаар хариуцагч маргадаггүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэхэд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримт болох хэргийн 27, 28-р талд авагдсан “зарлагын баримтуудад худалдан авагч болон хүлээн авагч нь хэн болох нь тодорхойгүй “ тул хуульд зааснаар үнэлээгүй болно.

             

ХОЁР: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.З*******ээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “Hundai Sonata 7 маркийн 4617 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын үнэ 3,300,000 төгрөг, ажлын хөлс 200,000 төгрөг, 1 сар унасан тул гэрээний дагуу төлөх 700,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1.Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч А.З*******ээс  12.000.000 төгрөгөөр 4617 УЕХ улсын дугаартай  Hundai Sonata  суудлын авто машиныг зээлээр худалдаж авахаар тохиролцон 2024 оны 05 дугаар сарын 05-нд урьдчилгаа 5,000,000 төгрөг шилжүүлэн машиныг аван замын хөдөлгөөнд оролцож байхад нь тухайн автомашинд эвдрэл гарсан тул  05 сарын 06-нд оношлуулахад 4 катушка нь тог хаясан, машины хөдөлгүүр доголдолтой, 2-р яндан мэдрэгч шатсан, тахир голын араа тоологч эвдэрсэн гэх гэмтлүүд илэрсэн тул машин худалдаж авсан тухайн газарт очиж худалдагч А.З*******т хэлэхэд тэрээр 2024.05.08-нд 415.000 төгрөгийн засварыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдсон.    

2.2. Түүнчлэн талууд 2024 оны 05 сарын 12-нд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр 700.000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцжээ.  / хх 5-6/      

Иймд худалдагч А.З*******, худалдан авагч Б.Б******* нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэжээ.

          2.3.Нэхэмжлэгч Б.Б*******оос автомашиныг өөрийн нэр шилжүүлж аваагүй боловч машинтай замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд тухайн авто машины доголдлын талаар буюу нэхэмжлэгч Б*******оос “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata авто машиныг ашиглаж байхад гэмтлүүд үүссэн тул худалдагч А.З*******ээр засуулсан ч тухайн машины мотор болохгүй байсан тул 2024 оны 06 сарын 02-нд буцааж өгсөн” гэж,

хариуцагч талаас ”унаж байх хугацаандаа моторыг нь эвдэлсэн” хэмээн маргадаг.

2.4.Хариуцагч А.З*******ээс Б.Б*******ыг 2024 оны 06 сарын 02-нд автомашиныг буцаан өгснөөс хойш 2024 оны 06 сарын 10-нд мотор засуулсан гэж моторын үнэ 3.300.000 төгрөг, ажлын хөлс 200.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийн зардал гарсан гэж сөрөг шаардлагад баримтаа хавсарган ирүүлжээ. /хх 28/

Хэдийгээр тухайн баримтад мотор 3.300.000 төгрөг, ажлын хөлс 200.000 төгрөг гэх боловч хариуцагч А.З*******ээс нэхэмжлэгчид худалдсан “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata” автомашины биет байдлын доголдол нь Б.Б*******ыг худалдаж авахаас өмнө нь илэрсэн.

 

2.5.Иймд худалдагч А.З******* нь худалдан авагч Б.Б*******од худалдсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн талаар гэрээнд зааснаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, мөн эд ангийн хувьд эвдрэл гэмтэлтэй автомашиныг  шилжүүлэн гэрээний үүргээ зөрчсөн байх тул түүнийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл худалдсан гэж шүүх дүгнэжээ.

 

2.6.Хуульд “худалдагч нь худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй тул доголдлыг арилгахад гарсан ажлын хөлс, зарцуулсан материалын үнийг худалдагч хариуцах талаар “зохицуулсан тул хариуцагч А.З******* нь моторын үнэ болон ажлын хөлсөнд төлсөн зардлаа өөрөө хариуцах бөгөөд нэхэмжлэгч Б.Б*******оос зээлээр худалдаж авсан “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata “автомашиныг  хариуцагч А.З*******ийн эзэмшилд 2024.06.02-нд шилжүүлсэн өгсөн байх тул автомашин буцаан өгөх асуудал байхгүй байна.

 

2.7.Түүнчлэн өөрийнх худалдсан автомашин бусдад худалдахаас өмнө биет байдлын доголдолтой байсан тул “4617 УЕХ улсын дугаартай Hundai Sonata автомашинд мотор 3.300.000 төгрөгөөр худалдан авч тавиулсан, ажлын хөлс 200.000 төгрөгийн зардал гарсан гэж нийт 3.500.000 төгрөгийг худалдагч Б.Б*******оос шаардах эрхгүй юм.

 

Хариуцагч А.З*******ээс нэхэмжлэгч Б.Б*******ыг 4617 УЕХ улсын дугаартай  Hundai Sonata автомашиныг унаж байх хугацаандаа моторыг эвдэлсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх дүгнэжээ.

 

2.8.Харин “1 сар унасан тул гэрээний дагуу төлөх 700,000 төгрөгийн төлбөр гаргуулах“ гэсэн сөрөг шаардлагын зарим хэсгийг нэхэмжлэгч Б.Б*******оос төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбартаа “05 сарын 05-ны өдрөөс машин унаж эхэлсэн. 06 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 10 гаруй хоног унасан. Хоногоор нь тооцоод 700.000 төгрөгөөс 429.032 төгрөгийг төлнө“ гэжээ.

 

Тиймээс сөрөг шаардлагаас гэрээний дагуу төлөх 700,000 төгрөгийн төлбөр гаргуулахаас 429.031 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох зүйтэй.

 

Ингээд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

ГУРАВ: Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******оос шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 94,950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.З*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгож, хариуцагч А.З*******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид 13,521 төгрөг гаргуулан хариуцагч А.З*******т олгохоор тогтов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн  262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч А.З******* нарын хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар  сарын 12-ний өдрийн “Зээлээр  худалдах худалдан авах гэрээг цуцалж, /тээврийн хэрэгсэл/ хариуцагч А.З*******ээс 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 429,032 төгрөгийг гаргуулан хариуцагч З*******т олгож, сөрөг шаардлагаас үлдэх 3,770,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.З*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгож, хариуцагч А.З*******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид 13,521 төгрөгийг гаргуулан хариуцагч А.З*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар  шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болно.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ