Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05344

 

 

 

 

 

 

 

   

      2024            10           28                                              184/ШШ2024/05344

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал  даргалж,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, **А байр, ** тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* Д******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, 2-** байрны * дүгээр орц, * тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын Н*******-******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

           “Барааны үнэ 5,438,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн  авч хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн даргад Л.Баянболд оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Н*******-******* нь Б.Д******* надтай амаар харилцан тохиролцож, 2023 оны 11 сарын 03-ны өдөр надаас 8.45 грамм алтан гинж, 6.48 грамм алтан бөгж, 4.36 грамм алтан ээмэг,2.15 грамм монетан ээмэг нийт 5.672.000 төгрөгийн эд зүйлийг худалдаж авсан... үүнээс 234,000 төгрөг төлсөн. Иймд Т.Н*******-*******эс 5.348.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... миний эзгүйд шийдэж өгнө үү  гэв.

 

2.Хариуцагч Т.Н*******-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:  Б.Д*******гийн нэхэмжлэлтэй, Т.Н*******-*******д холбогдох 5,438,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 10 сард 600,000 төгрөг төлсөн, үлдэх 4,838,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлнө...эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д******* нь хариуцагч Т.Н*******-*******д холбогдуулан “ Барааны үнэ 5,438,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: хариуцагч Т.Н*******-*******д  нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,438,000 төгрөгийн төлбөрөөс 2024 оны 10 дугаар сард 600,000 төгрөг төлсөн, үлдэх 4,838,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 102,000 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,000 төгрөгийг, улсын төсвөөс 51,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д*******д олгов.

 

Зохигч нараас эвлэрсэн тул хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн, 100.5, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                                         

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Б.Д*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н*******-*******д холбогдох “Түрээсийн  гэрээний үүрэгт 5,438,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 102,000 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Н*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 51,000 төгрөгийг, улсын төсвөөс 51,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д*******д  тус тус  олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Н*******-******* нь шүүгчийн захирамжийг сайн  дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ