| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/05475/И |
| Дугаар | 184/ШШ2024/05582 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/05582
2024 11 12 184/ШШ2024/05582
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, Толгойт ** дүгээр гудамж, * тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн Л******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох
“Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргад Т.Тунгалаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022.01.06-ны өдөр хариуцагч С.Л*******тай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр хоёр тал өмгөөлөгчийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээний нийт хөлсийг 2,000,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 4.1.1-т заасны дагуу гэрээ байгуулсан өдөр гэрээний урьдчилгаа 1 сая төгрөгийг миний Хаан банкны 5019381364 тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээг байгуулсны дараа гэрээний 1.2.1-т заасан иргэний хэрэг маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.Улмаар 2022.05.10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01402 дугаартай шүүхийн шийдвэрээр С.Л*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг, маргааны нэхэмжлэлийн шаардлага болох 20,311,050 төгрөгийн 15,428,568 төгрөгийг хангаж шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус гэрээний 4.1.2-т үлдэгдэл 1,000,000 төгрөгийг шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан, төлбөрийн дийлэнх хэсэг хангагдсан тохиолдолд шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өмгөөлөгчид төлнө”, гэж заасан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөгийг С.Л*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигч талуудын шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд... Нэхэмжлэгч О.М******* нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2022 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үлдэгдэл 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 000 000 төгрөгийн талаар хариуцагчтай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд:
төлөхөөр тохиролцов.
төлөхөөр тохиролцов.
төлөхөөр тохиолцов.
журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хуулийн хүчин төгөлдөр болно.
шүүхэд нэг хувийг хадгалуулсан нь хуулийн адил хүчинтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М******* нь хариуцагч С.Л*******д холбогдуулан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд зохигч талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ба эвлэрлийн гэрээнд: хариуцагч С.Л******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг:
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Талууд төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,550 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,875 төгрөгийг, улсын төсвөөс 14,875 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.М*******од олгов.
Зохигчид эвлэрч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Л*******д холбогдох “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,550 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Л*******аас улсын тэмдэгтийн хураамжид 14,875 төгрөгийг, улсын төсвөөс 14,875 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч О.М*******од тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Л******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ