| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/08210/И |
| Дугаар | 184/ШШ2024/05618 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/05618
2024 11 13 184/ШШ2024/05618
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав 9/1, 8 давхарт байрлах “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК /регистрийн дугаар: 6773532/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, хайрхан * дүгээр гудамж, ** тоот хаягт оршин суух, *******ууд овогт *******ын Ж******* /РД: *******/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 934,464.38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ж******* нь “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК- тай 2022 оны 07-р сарын 22-ны өдөр БЗГ22-3897 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,399,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. 2024 оны 09-р сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 652,233.12 төгрөг, төлөх ёстой хүү 248,421.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,510.25 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 934,464.38 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *******ын Ж******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 247 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. *******ын Ж*******өөс зээлийн гэрээний үүрэг болох 934,464.38 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.Ж******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Ж******* миний бие “Супер лизинг барьцаалдан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжилсэн 934,464.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг
2024 оны 11-р сарын 20-нд 500,000 төгрөг,
2024 оны 12-р сарын 20-нд 434,464.38 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК нь хариуцагч Э.Ж*******өд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 934,464.38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ж******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 934,464.38 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөр, төлбөрийг:
2024 оны 11-р сарын 20-нд 500,000 төгрөг,
2024 оны 12-р сарын 20-нд 434,464.38 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 26,980 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,490 төгрөгийг, улсын төсвөөс 13,490 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ж*******өд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 934,464.38 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 26,980 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Ж*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 13,490 төгрөгийг, улсын төсвөөс 13,490 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар“ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ж******* нь энэхүү шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ