Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/05614

 

 

 

 

 

    

       2024           11             13                                              184/ШШ2024/05614

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,  Сэнтрал тауэр, 5 давхар, 510 тоотод байрлах, “Ашид капитал ББСБ” ХХК /регистрийн дугаар: 6105572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, зүүн баян уул ***, ***тоот хаягт оршин суух, *******ийн ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,701,894 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******ийн ******* нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7105144307 тоот “цахим зээлийн гэрээ” байгуулсан. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,696,894 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,701,894 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Аюуш шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: *******ийн ******* нь 2024 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 1,701,894 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК нь хариуцагч О.*******т  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,701,894 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,701,894 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй  байна.

            Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгож,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 42,180 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 21,090 төгрөгийг, улсын төсвөөс 21,090 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д олгов.  

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,701,894 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 42,180 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 21,090 төгрөгийг, улсын төсвөөс 21,090 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.******* нь улсын тэмдэгтийн хураамжийг төлж энэхүү шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                                Х.ОЮУНЖАРГАЛ