| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/08819/И |
| Дугаар | 184/ШШ2024/05620 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/05620
2024 11 13 184/ШШ2024/05620
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, хүннү 2222, **** тоот хаягт оршин суух, ******* овогт Чулуун-Эрдэнийн ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, эмнэлгийн * гудамж, * тоот хаягт оршин суух, ******* овогтой Бат-******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох
“Гэрээний үүрэгт 1,040,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******ын Бат-******* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аав хүнд өвдсөн хагалгаанд орох гээд мөнгө зээлээч 2024 оны 09 сарын 03-нд буцааж өгнө гээд 1,000,000 төгрөг зээлсэн. Мөн 2 талын таксины 40,000 төгрөг, нийт 1,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ч.*******ын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: *******ын Бат-******* нь 2024 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 1,040,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.Бат-*******д холбогдуулан “Гэрээний үүрэгт 1,040,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бат-******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,040,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,510 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 14,755 төгрөгийг, улсын төсвөөс 14,755 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бат-*******д холбогдох “Гэрээний үүрэгт 1,040,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,510 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 14,755 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бат-******* нь улсын тэмдэгтийн хураамжийн төлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ