Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 50

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч М.Хэрлэнчимэг, хохирогч Н.Одмаа, түүний өмгөөлөгч С.Дондов, шүүгдэгч А.Б, А.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус А.Э-д холбогдуулан, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1247 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Э, 1987 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүн механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 50-26 тоотод оршин суух хаягтай, Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Б, 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 12-347 тоотод оршин суух хаягтай, Шүүгдэгч А.Э ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49 дүгээр гудамжны 729 тоотод байх иргэн Д.Батбаярын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн ЛСД зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэг, -2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 42 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг, -Г.Түмэнбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хажуугийн ТҮЦ-нд худалдааны үйлд ажиллагаа явуулж байсан иргэн Т.Сугарыг айлган сүрдүүлж, скай маркийн 2 ширхэг гар утас, Эл ди тамхи, хот дог /гурилан бүтээгдэхүүн/ зэргийн дээрэмдсэн гэмт хэрэг, -2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын ОУХТөвийн Өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт иргэн Н.Амарзаяаг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг, Шүүгдэгч А.Б-тэй бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягийг хүч хэрэглэн дээрэмсэн гэмт хэрэг, Шүүгдэгч А.Б нь А.Э бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ: Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогч Батбаярын гэрээс хулгай хийхдээ би согтуу байсан. Дэлгүүр рүү явж байгаад онгорхой хашаа байхаар яваад орсон чинь нэг хаалга байсан. Тэр хаалгыг нь онгойлгож ороод зурагт байхаар аваад гарч байсан чинь үүдэнд нь нэг хүүхэн тааралдсан. Тэр хүүхэн наад зурагтаа тавь гэхээр нь би зурагтыг нь шидчихээд зугтаасан. Тэгээд тэр өдрөө би цагдаад баригдсан. Зурагтны суурыг 50.000 төгрөгөөр засуулсан гэхээр нь би ээжтэйгээ очиж 50.000 төгрөгийг нь өгсөн. Өмнөговь аймагт болсон хэргийн хувьд Өмнөговь аймаг руу ажил хийхээр очоод байр түрээслэсэн. Тэгтэл ажиллуулсан газар нь цалингаа өгөхгүй, байрны эзэн нь байрныхаа түрээсийн мөнгийг нэхээд байсан. Тэгэхээр нь ажиллаасаа гараад Улаанбаатар хот руу явах гэсэн зардал байхгүй, хажуу айлынхаа цонхоор ороод нөүтбүүк, гар утсыг авсан. Тэгээд авсан 2 зүйлээ нийлүүлээд 70.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Би тэр өдрөө цагдаад баригдсан. Гар утас, нөүтбүүкийг нь хохирогчид буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгч Отгонбаяр 70.000 төгрөгөө надаас нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг төлөөгүй байгаа төлнө. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой Түмэнбаяр бид хоёр манай гэрт байж байхад, манай хоёр найз залгаад Арслантай гүүрний доор ТҮЦ нь дотор зогсож байна таксидаад хүрээд ир гэж дуудсан. Түмэнбаяр бид хоёр яваад очсон чинь мөнгө байна уу гэж асуусан, байхгүй гэж хэлсэн чинь за ямар ч байсан гарцгаая гээд гарсан. Гарахдаа би ширхэгийн тамхи байна уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлсэн. Түмэнбаяр бид хоёрыг ТҮЦ рүү эхлээд ороход 2 залуу орж ирээд 4 ширхэг тамхи аваад гарч байсан. Тэгэхээр нь чи хүнд ширхэгээр тамхи зарсан байж надад зарж болдоггүй юм уу гээд 500 төгрөг өгөөд зүгээр задлаад зар за юу гээд 4 ширхэг тамхи авсан. Түмэнбаяр 2 утсыг нь аваад гараад зугтаасан. Тамхийг нь бол би авсан. Хотдогийг би мэдэхгүй, манай найзууд авсан байх. Тэгээд гараад зугтаасан чинь тэр өдөр нь Өршөөлийн хууль батлагдаад урьдчилан хамгаалалтанд цагдаа нар гарсан байсан юм шиг байна лээ. Бид нар яг ТҮЦ-ний үүдэнд нь гараад цагдаад баригдсан. Хохирогч Амарзаяагийн хувьд би өглөө нь гэрээсээ гараад Цайз зах дээр явж байсан чинь Батмөнхтэй таарсан. Батмөнхтэй таараад 1 шил архи байна уу хөгшөөн гэж асуусан чинь Батмөнх надад 1 шил архи авч өгсөн. Бид хоёр тэр архийг хувааж уугаад Нарантуул зах орсон. Би уг нь Нарантуул зах дээр машины толь зүсдэг ажил хийдэг. Нарантуул зах орж толь зүсий гэж бодоод очтол Жижгээ гэж ээжийнхээ дүүтэй таараад бид хоёрт 1 шил архи авч өгсөн. Тэрийгээ хамт хувааж уучихаад урагшаа Өгөөмөр зах руу толь авах гээд явж байхад Амарзаяа гэдэг хүн таарсан. Хажуудаа нэг хүүхэн дагуулчихсан аяга зарах гээд явж байсан. Бид нар ч согтуу, тэр хоёр ч согтуу байсан. Бид хоёрт зодоод, дээрэм хийнэ гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Хажуугаар нь гарахдаа аяга хэд вэ гээд тоглоод асуусан нь миний алдаа байсан. Аяга хэд вэ гэсэн чинь архичдаа та нарт ямар хамаатай юм бэ гэж өөдөөс хэлсэн. За, за зүгээр зүгээр тоглосон юм аа гэж хэлээд явах гэсэн чинь хойноос хохирогч юу гээд байгаа юм бэ гээд хараал хэлээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс очоод түлхэхэд уначихна ч гэж бодоогүй, зүгээр дуугүй яв за юу гээд түлхсэн чинь тэр хүн унаад өгсөн. Би тэр хүнийг гэмтсэн гэж бодоогүй, согтуу болохоор л уначихлаа гэж бодсон. Тэгээд цаашаа Өгөөмөр рүү очоод байж байтал Батмөнх өврөөсөө нэг аяга гаргаад ирсэн. Би юун аяга юм бэ гэсэн чинь, би уначихсан байхаар нь авчихсан гэж хэлсэн. Би яаж байгаа юм бэ аваачиж өгөө гэсэн чинь нэгэнт авчихсан юм чинь өнгөрсөн хөгшөөн, 1 шил архиар солиод архийг нь уучихъя гэсэн. Тэрнээс биш тэр хүний зодно, дээрэмдэнэ гэсэн бодол байгаагүй. Хэрвээ зодож, дээрэмдэх байсан бол түлхэж унагаахын оронд цохиж унгаагаад аягыг нь аваад явчих байсан. Хохирол төлбөрийн тухайд би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж маань группд байдаг. Хохирол төлбөрийг төлөх ямар ч боломж байхгүй. Би өөрөө шоронд очиж ажил хийж байгаад хохирлоо төлөхөөс өөр боломж байхгүй. Ямар ч байсан хохирогчийн хохирлыг төлнө” гэв. Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энхтайван бид хоёрыг явж байхад хохирогч дуудаад Энхтайван очоод түлхээд унгаасан. Тэр хүн унахдаа аягаа унгаасан. Унасан байсан аягын би мэдээгүй аваад явсан. Аягыг нь дэлгүүр рүү орж нэг шил архиар сольж уусан. Миний хувьд зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрт үгсэн тохиролцож, бүлэглэж хүн дээрэмдэх гэсэн бодол санаа байгаагүй. Аягыг авч явснаа хүлээн зөвшөөрч байна. Харин бүлэглэн хүн дээрэмдсэн гэж хэргийг хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. Хохирогч Н.Одмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний ах Амарзаяа нь эрүүл саруул явдаг, ярьдаг, амьдралаа өөрөө болгодог хүн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Энхтайван, Батмөнх гэх хүмүүст дээрэмдүүлж зодуулсаны улмаас Гэмтэл согог үндэсний төвд тархины хүнд хагалгаанд орсон. Олон хоног ухаангүй байсны улмаас нугаснаасаа ус авахуулаад тухайн үеийн байдлаа санахгүй, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Ар гэрийн зүгээс амь насыг нь яаж аврах бэ гэсэн л зорилготой байсан. Энэ хүмүүс болон энэ хүмүүсийн ар гэрээс хүний хувьд хүн чанарын хувьд яаж байна гэж нэг удаа ч иргэж ирж байгаагүй. Миний ах өнөөдөр хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай группд ороод өрөөсөн гар, хөл нь мэдээгүй болоод хүний асаргаанд орсон. Шүүгдэгч нар түлхэж унагаагаад явсан гэж мэдүүлж байна. Ганц удаа түлхэж унагаахад чинь өнөөдөр хүн тархи толгойны хүнд хагалгаанд орж хөгжлийн бэрхшээлтэй болж хүний асаргаанд орох уу, миний ах насанд хүрээгүй дүү, ээжийнхээ хамт амьдардаг. Ах маань жижиг сажиг зүйл зарж амьдралаа болгодог байсан. Ээж маань тэтгэврийн насны хүн, дүү маань цайны газар ажилладаг байсан. Ахыгаа ийм болсноос хойш ажлаасаа гараад одоо хүртэл асарч байгаа. Би тухайн үед машинаа зарж ахынхаа хагалгааны зардлыг өгсөн. Хамгийн гол нь ахныхаа амьд байлгах талаас нь бүх арга хэмжээг авсан. Тухайн үед энэ хоёр хүн ахыг маань зодож цохиогүй бол миний ах өөрөө ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байх байсан. Энэ хүмүүс хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад маш их гомдож байна. Бид нарын зүгээс маш их хохиролтой байгаа. Миний ах хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан цаашид энэ хүн яаж амьдрах вэ, бид нар тухайн үед ахыгаа аврана гэсэн бодолтой байснаас биш баримт цуглуулаад яваад байх зорилго байгаагүй. Дэлгүүр орж жижиг сажиг зүйл авч байхдаа тэр болгоны баримтыг цуглуулж чадаагүй. Өнөөдөр бид нарт бодитойгоор учирсан хохирол 5.300.000 төгрөгийн хохирол байна. Баримттай хохирол бол 1.325.494 төгрөг байна. Энэ хүмүүст маш их гомдолтой байна” гэв. Хохирогч Д.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....авдар дээр байсан 42 инчийн хар өнгийн зурагтыг сүүлд нэрийг нь мэдсэн Энхтайван гэх залуу ганцаараа тэврээд гарах гэж байхад нь манай хажууд байдаг дүү Оюунчимэгийн охин Бурмаа халз тааралдаад орилоход нь зурагтыг шидчихээд зугтаахад нь араас хөөж согтуу болохоор нь барьж авсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-105/, Гэрч Б.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ээж Оюунчимэгийн хамт ирэхэд манай хашаанд байдаг нагац ахын байшингийн хаалга хүчтэй дуугараад ээж бид хоёр гарч харахад байшингийн гадна хаалганы цүү хөшигдсөн байдалтай байхаар нь хулгай орсон гэж бодоод ээж утсаар цагдаад дуудлага өгөхөөр гэртээ орсон. Тэгээд би хашааны гадна хүн байгаа эсэхийг үзээд эргээд ороод ирэхэд нагац ахын байшингаас 42 инчийн хар өнгийн зурагтыг тэвэрсэн 1 эрэгтэй хүн гарч ирсэн, би айсандаа тоосго барихад тэр эрэгтэй зурагтыг газар шидээд намайг түлхэж унагаагаад гараад зугтаасан...” гэх мэдүүлэг. /хх-1-107/, Хохирогч Т.Сугар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх ирдэг намхан ах болон саарал куртиктэй намхан ах 2 гараад явчихсан. Тэгсэн чинь өндөр шар царайтай хар куртиктэй манай хөргөгчийг онгойлгоод хот дог байсан чинь аваад хармаалчихсан. Шар царайтай ах нь лангууны ард талаар ороод миний мөр рүү цохиод намайг түлхээд миний урдуур хаагаад сандал дээр суулгачихсан. Улаан куртиктэй залуу цэнэглэж байсан хар өнгийн Скай вега гар утас болон одоо ээж барьж байгаа цагаан өнгийн Скай вега загварын гар утсыг аваад гүйгээд гараад явсан. Нөгөө үлдсэн шар царайтай ах лангуун доогуур байсан тал хайрцагтай ЛД тамхийг аваад гүйгээд гарсан...Шар царайтай хар куртиктэй өндөр залуу мөр рүү нэг удаа цохьсон, өөр цохиж зодсон зүйлгүй...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-11/, Гэрч Н.Ганцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сэлбийн далангийн хажуу талд хоёуланг нь барьж авсан ба нэг нь дээрэмдсэн гэх 2 ширхэг гар утсаа хажуу талынхаа цас руу шидсэн...хохирогчоос энэ хоёр мөн үү энэ хоёр мөн байна намайг айлгаж байгаад гар утас аваад зугтаачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-14/, Хохирогч Б.Бурмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...00 цагийн үед нөөтбүүкээ хажуудаа тавиад бас гар утсаа орныхоо хажууд тавиад унтсан маргааш өглөө 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд сэрсэн. Тэгээд гар утаснаасаа цаг харах гэсэн чинь миний гар утас байхгүй хажууд нь байсан нөүтбүүк алга болсон байсан. Намайг шөнө унтаж байхад цонхоор хүн орж ирээд миний эд зүйлсийг авсан юм байна лээ...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-39/, Шинжээчийн дүгнэлт: 1.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй гутлын мөр нь сэжигтэн А.Энхтайванаас хураан авч ирүүлсэн 1 хос гутлын баруун хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байж болно. 3.Гутлын улны элэгдлийн хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. 4.Шинжлэгдэж буй мөр спорт загварын пүүзний мөр байж болно. 5.Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /2 хавтас, хх-10/, Хохирогч Н.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хэрэг болдог өдөр гэрээсээ гараад Нарантуул зах ороод хамт юм зардаг нэг залуутай архи уугаад түүнээс салаад манай хамаатны Оюунаа эгч дээр очоод бид хоёр архи уух гээд явсан. Тэгээд бид хоёр архиа хувааж уугаад миний 25.000 төгрөгөөр худалдаж авсан полиусан аяга энгэрт байхаар нь би 30.000 төгрөгөөр зарах гээд Нарантуул дээр явж байхад үл таних хүн миний аягыг булаах гээд байсан. Түүнээс хойш би санахгүй байгаа. Одоо босож чадахгүй, байнгын хэвтэрт босож бие засаж чадахгүй, зүүн гар хөл хөдлөхгүй, ойрын хараа муудсан, тархи толгой байнга өвддөг…би нилээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх-152/, Гэрч Эрдэнэбанди мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Машин дээрээ ирсэн чинь миний машины хажууд нэг эмэгтэй 3 эрэгтэй хон хоорондоо маргалдсан байдалтай хар өнгийн хувцастай хоёр залуу нь өгөөч дээ гээд байсан. Би машиндаа орж ирээд суусан чинь нөгөө нэг эмэгтэй нь манай машинд орж ирээд таксинд явах уу ахаа гэхээр нь би явахгүй чи буу гэсэн чинь суугаад байсан. Тэгээд тэр эмэгтэй цохиж унагаагаад аягыг нь аваад явчихлаа гэж хэлээд манай машинаас буусан. Тэгээд юу болоод байгаа юм гээд харсан чинь нөгөө хар хувцастай хоёр эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урд зүг буюу төв зам руу алхаад явж байсан. Харин нөгөө эрэгтэй нь дээшээ харсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх-156/, Гэрч Г.Цэцэгдарь мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлэхдээ: “...4 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 40 минутын үед Чулуун овоонд байрлалтай Католик сүмээс гараад гэр рүүгээ харих гээд Нарантуул захын урдуур зүүнээсээ баруун тийш алхаж явахад Нарантуул захын урд нэг хүн хэвтэж байхаар нь би нэг эргэвэл зам руу орно байх гэж бодоод 102 дугаар руу залгаж хэлсэн. Төв ногоон хаалганаас зүүн урд зүгт хүрэн хашааны урд төв замын боржуур дээр газар дээшээ хараад хэвтсэн байдалтай толгой нь баруун тийшээ харсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх-165/, Гэрч Н.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэг харахад Амарзаяа дээр 2 эрэгтэй хүн ирээд нэг нь наад аягаа өг гэж хэлээд бариад зогсоод байсан. Тэгээд би нээх их юм бодолгүй таньдаг хүн нь юм байх гэж бодоод хажуу талын нэг машинд суугаад явах гэтэл явахгүй гэж хэлэхээр нь би буух гээд цонхоор харахад нэг залуу нь Амарзаяаг цохиод нөгөөдөх нь мөнгөн аягыг нь аваад урагшаа чиглээд тэр хүмүүс яваад өгсөн.Тэгэхээр нь би жолоочид өө зодоод мөнгөн аягыг нь аваад явчихлаа гэж хэлээд буугаад Амарзаяа дээр очоод харахад газар дээшээ харсан хэвтсэн байдалтай байсан. Тэгээд тэр 2 залууг харахад цаашаа нилээн зайтай явж байсан. Би Амарзаяаг босгоод дийлэхгүй байтал цаанаас хэл муутай 2 хүн ирээд Амарзаяаг сугадаад цаашаа бид нар явсан өргөтгөлөөр нэвт гараад төв зам руу ороод Амарзаяаг таксинд суулгаад 32 тойрогт хүрнэ шүү гэж хэлээд явуулсан...өргөтгөлийн зүүн хаалганы тэнд байхад үл таних 2 хар хувцастай залуу ирээд Амарзаяаг хоргоогоод байсан...зүүн чихнээс нь цус гарсан байсан. Би чихнээс гарсан цусыг арчиж өгсөн...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх-166/, Шүүх эмнэлгийн шинжилгээний №2511 дүгнэлт: 1.Б.Амарзаягийн биед зүүн талд чамархайн яс хөхлөг сэртэн дайрсан шугаман зүүн дагз, яс дайрсан шугаман хугарал, баруун чамархай дагз, суурийн төвшинд тархины 2 тал бөмбөлгийн дух, зүүн чамархайд хатуу хальсан доорхи цусан хураа, дух зулай баруун чамархай суурийн төвшинд тархины эдэд цус хуралт, няцралт, зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /2 хавтас, хх-181/, Шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр тухайн гэмтэл учирсан хэсэгт хүч үйлчилсний улмаас үүснэ. Хүний атгасан гараар нэг удаа цохиход үүсэх боломж муутай харин хатуу мохоо зүйл дээр хүчтэй унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь цохих үед үүснэ. Баруун тохойны гэмтэл унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх-182/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас, хх-98/, эд зүйлийн үнэлгээ /1 хавтас, /хх-103/, хохирогч Д.Батбаярын мэдүүлэг /1 хавтас, хх-105/, гэрч Н.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1 хавтас, хх-107/, хохирогч Т.Сугарын мэдүүлэг /1 хавтас, хх-11/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтас, хх6-7/, хохирогч Б.Бурмаагийн мэдүүлэг /1 хавтас, хх-83/, иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярын мэдүүлэг /1 хавтас, хх-246/, шинжээчийн №08 дугаартай дүгнэлт /2 хавтас, хх-10/, хохирогч Н.Амарзаяагийн мэдүүлэг /2 хавтас, хх152-153/, гэрч Д.Даваасамбуугийн мэдүүлэг /2 хавтас, хх-156/, гэрч Д.Эрдэнэбандийн мэдүүлэг /2 хавтас, хх-157/, шинжээчийн №2511 дугаартай дүгнэлт /2 хавтас, хх-181/, шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг /2 хавтас, хх-182/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүгдэгч А.Э ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49 дүгээр гудамжны 729 тоотод байх иргэн Д.Батбаярын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн ЛСД зурагт хулгайлахыг завдсан болох нь, Хохирогч Д.Батбаярын: “....авдар дээр байсан 42 инчийн хар өнгийн зурагтыг сүүлд нэрийг нь мэдсэн Энхтайван гэх залуу ганцаараа тэврээд гарах гэж байхад нь манай хажууд байдаг дүү Оюунчимэгийн охин Бурмаа халз тааралдаад орилоход нь зурагтыг шидчихээд зугтаахад нь араас хөөж согтуу болохоор нь барьж авсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мөнхцэцэгийн: “...2015.10.16-ны өдөр…байшингийн гадна хаалганы цүү хөшигдсөн байдалтай байхаар нь хулгай орсон гэж бодоод ээж утсаар цагдаад дуудлага өгөхөөр гэртээ орсон. Тэгээд би хашааны гадна хүн байгаа эсэхийг үзээд эргээд ороод ирэхэд нагац ахын байшингаас 42 инчийн хар өнгийн зурагтыг тэвэрсэн 1 эрэгтэй хүн гарч ирсэн, би айсандаа тоосго барихад тэр эрэгтэй зурагтыг газар шидээд намайг түлхэж унагаагаад гараад зугтаасан...” гэсэн мэдүүлгээр, - Шүүгдэгч А.Э нь 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 42 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь, Хохирогч Бурмаагийн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд сэрсэн тэгээд гар утаснаасаа цаг харах гэсэн чинь миний гар утас байхгүй хажууд нь байсан нөүтбүүк алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлтэд: Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гутлын мөр нь сэжигтэн А.Энхтайванаас хураан авч ирүүлсэн 1 хос гутлын баруун хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байж болно” гэсэн шинжээчийн дүгнэлтээр, -Шүүгдэгч А.Э нь Г.Түмэнбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хажуугийн ТҮЦ-нд худалдааны үйлд ажиллагаа явуулж байсан иргэн Т.Сугарыг айлган сүрдүүлж, скай маркийн 2 ширхэг гар утас, Эл ди тамхи, хот дог зэргийн дээрэмдсэн болох нь, Хохирогч Т.Сугарын: “...Тэгсэн чинь өндөр шар царайтай хар куртиктэй манай хөргөгчийг онгойлгоод хот дог байсан чинь аваад хармаалчихсан. Шар царайтай ах нь лангууны ард талаар ороод миний мөр рүү цохиод намайг түлхээд миний урдуур хаагаад сандал дээр суулгачихсан. Улаан куртиктэй залуу цэнэглэж байсан хар өнгийн Скай вега гар утас болон одоо ээж барьж байгаа цагаан өнгийн Скай вега загварын гар утсыг аваад гүйгээд гараад явсан. Нөгөө үлдсэн шар царайтай ах лангуун доогуур байсан тал хайрцагтай ЛД тамхийг аваад гүйгээд гарсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Ганцоожийн: “...Сэлбийн далангийн хажуу талд хоёуланг нь барьж авсан ба нэг нь дээрэмдсэн гэх 2 ширхэг гар утсаа хажуу талынхаа цас руу шидсэн...хохирогчоос энэ хоёр мөн үү, энэ хоёр мөн байна намайг айлгаж байгаад гар утас аваад зугтаачихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, - Шүүгдэгч А.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын ОУХТөвийн Өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт иргэн Н.Амарзаяаг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Шүүгдэгч А.Э нь шүүгдэгч А.Б-тэй бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягийг хүч хэрэглэн дээрэмсэн болох нь, Шүүгдэгч А.Б нь А.Э бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь Хохирогч Н.Амарзаяагийн: “...Тэгээд бид хоёр архиа хувааж уугаад миний 25.000 төгрөгөөр худалдаж авсан полиусан аяга энгэрт байхаар нь би 30.000 төгрөгөөр зарах гээд Нарантуул дээр явж байхад үл таних хүн миний аягыг булаах гээд байсан. Түүнээс хойш би санахгүй байгаа. Одоо босож чадахгүй, байнгын хэвтэрт босож бие засаж чадахгүй, зүүн гар хөл хөдлөхгүй, ойрын хараа муудсан, тархи толгой байнга өвддөг…” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний №2511 дугаартай Б.Амарзаягийн биед зүүн талд чамархайн яс хөхлөг сэртэн дайрсан шугаман зүүн дагз, яс дайрсан шугаман хугарал, баруун чамархай дагз, суурийн төвшинд тархины 2 тал бөмбөлгийн дух, зүүн чамархайд хатуу хальсан доорхи цусан хураа, дух зулай баруун чамархай суурийн төвшинд тархины эдэд цус хуралт, няцралт, зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Э үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Б-н мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Прокуророос шүүгдэгч А.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч А.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгох өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв. Прокуророос шүүгдэгч А.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шүүгдэгч А.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч А.Э-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг, -будсын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, -бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг, -хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус, -Шүүгдэгч А.Б-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч А.Б нь хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч А.Э нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хохирогч Н.Амарзаяад хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон хохирол болох 2.018.530 /хоёр сая арван найман мянга таван зуун гуч/ төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Э-с гаргуулж хохирогч Н.Амарзаяад олгох зүйтэй гэж шүүх үзлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Одмаа нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан гэж нийт 5.3 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлож ирүүлээгүй байна. Иймд гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /А.Э/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч А.Э-с 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярт олгохоор шийдвэрлсэн болно. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар А.Э-г эдлэх хорих ялыг хаалттай, А.Б-н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Прокуророос А.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй. 2. А.Э-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг, -будсын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, -бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг, -хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус, А.Б-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Э-с эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, -2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Э-с эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, -2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, -2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Э-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус, -2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтооосугай. 5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр -2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, -2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн А.Э нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай, А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э урьд цагдан хоригдсон 376 хоногийг, А.Б-н урьд цагдан хоригдсон 256 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасан, А.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Э-с 2.018.530 /хоёр сая арван найман мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Амарзаяад, -А.Э-с 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярт тус тус олгосугай. 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Одмаа нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б, А.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР