| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/09003/И |
| Дугаар | 184/ШШ2024/05824 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/05824
2024 11 21 184/ШШ2024/05824
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо ХМК-д байрлах “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс” /регистрийн дугаар: 6108466/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** ХОРОО, Өнөр хороолол, ** байр, *** тоот хаягт оршин суух, *******ийн Х******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
“Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах гэрээний үүрэгт 84,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч буй иргэнд cap бүр олгох асаргааны мөнгөн тэтгэмж авагч иргэн нь Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолын хавсралт.” "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам"-ын 8 дугаар зүйлийн- 3 3 дах заалт" “Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ” гэж заасны дагуу байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байсан иргэн *******ийн Х******* /РД:*******/ нь асруулагч иргэн Цоодолын Дуламсүрэнг нас барсан тухай тэмдэглэлийг хийлгүүлээгүйн улмаас илүү олгогдсон 84,500 төгрөгийг эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Г.Х*******т холбогдох мөнгийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Г.Х*******т холбогдуулан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах гэрээний үүрэгт 84,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 84,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “ төсвийн байгууллагын нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлага болох 84,500 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг төлөх боловч чөлөөлөгджээ.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 84,500 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Г.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Х*******т холбогдох “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах гэрээний үүрэгт 84,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Х******* нь энэхүү шүүгчийн захирамжид заасан улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ