Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/02186

 


 

 

2024 04 24 184/ШШ2024/02186

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, бумбат 1-100 хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Орбит, баруун туруун овооны энгэр 4-4 тоотод байрлах, ******* ХХК /рд:*******/-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,521,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцож 2023 оны 5 дугаар сарын 05-ний өдрийн 2023/020 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан хамтран ажилласан билээ.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 2-р зүйлийн 2.5-д Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг cap бүрийн 25-ны өдөр тасалбар болгож тухайн сардаа бүрэн төлж барагдуулна гэж заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 01-нд төлөгдөх ёстой байсан боловч одоо хүртэл төлөөгүй үлдэгдэл 7,111,447 төгрөг байна. Мөн гэрээний 5-р зүйлийн 5.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5%-иар хоног тутам алданги тооцно гэж заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 9,409,883 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнээс 2023 оны 8 сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 03-нд 3,000,000 төгрөг тус тус төлж 5,409,883 төгрөгийн алдангийн үлдэгдэл бодогдсон байна.

Иймд ******* ХХК-аас үндсэн төлбөр болох 7,111,447 төгрөг, алданги 5,409,883 төгрөг, нийт 12,521,330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Бид нэхэмжлэлийн үнийн дүн болон 12,521,330 төгрөгөөс 5,521,330 төгрөгийг нэхэмжлэгч тал хасаж хариуцагч тал 7,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 12,521,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 12,521,330 төгрөгийн 5,521,330 төгрөгөөс татгалзсан 7,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 45 хоногийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давжзаалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 12,521,330 төгрөгийн 5,521,330 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Жинхэнэ зам ХХК нь үлдэх 7,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 215,291 төгрөгөөс 107,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 107,645 төгрөгийг, хариуцагчаас 63,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН