Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0613

 

    2024          08          08                                     128/ШШ2024/0613

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, “Э*******” ГҮТББ болон иргэн Л.С*******, Б.Т*******, Г.Б*******, Б.С*******, Н.Д*******, Э.Б*******, Б.Д*******, З.М*******, Я.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох 1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2. “У” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “У” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21,22 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах, 3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийн үндсэн дээр Хот байгуулалт, хөгжлийн газраас “У” ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 0013749 БАЗГ2023/724 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оаас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийг Нийслэлийн засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны А/649 дугаар захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийн үндсэн дээр Хот байгуулалт, хөгжлийн газраас "У" ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 0013749 БАЗГ2023/724 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Хот байгуулалт стандартын газрын даргын А/24 дүгээр тушаалаар тус тус цуцалсан байна. Иймд хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Хот байгуулалт хөгжлийн газар нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Э*******” ГҮТББ болон иргэн Л.С*******, Б.Т*******, Г.Б*******, Б.С*******, Н.Д*******, Э.Б*******, Б.Д*******, З.М*******, Я.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан 1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2. “У” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “У” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21,22 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах, 3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийн үндсэн дээр Хот байгуулалт, хөгжлийн газраас “У” ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 0013749 БАЗГ2023/724 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ГҮТББ болон иргэн Л.С*******, Б.Т*******, Г.Б*******, Б.С*******, Н.Д*******, Э.Б*******, Б.Д*******, З.М*******, Я.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох 1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2. “У” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “У” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21,22 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах, 3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/346 дугаар захирамжийн үндсэн дээр Хот байгуулалт, хөгжлийн газраас “У” ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 0013749 БАЗГ2023/724 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ