Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/02305

 


 

2023 04 26 184/ШШ2024/02305

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 56 дугаар байранд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, 48 байр, 105 тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 385,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын ******* нь өөрийн өмчлөлийн байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 385,156 төгрөгийг 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаагаар буюу нийт 13 сарын турш төлөөгүй байгаа тул сууц өмчлөгчдийн холбоонд уг төлбөрийг хариуцагч Л.*******гээр хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагважид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны 48б байрны 105 тоотод оршин суух ******* нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь Л.*******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 385,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ ...хариуцагч Л.******* нь 385,156 төгрөгийг төлж барагдуулсан... гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ нь Л.*******д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 385,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 12,205 төгрөгөөс 6,102 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 6,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН