| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04542/и |
| Дугаар | 184/ШШ2024/02815 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02815
2024 05 23 184/ШШ2024/02815
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, бага дарь эх 1417 тоот Мөнхтэнгэр найман нэрийн хүнсний дэлгүүрт байрлах, *******-Ойл ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 21 байр, 118 тоотод оршин суух, Лиг овогт Банзрагчийн Мөнхболд /рд: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт түрээсийн гэрээний үүрэгт 7,015,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-Ойл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Банзрагч овогтой Мөнхболд нь *******-Ойл ХХК-ийн Мөнхтэнгэр найман нэрийн хүнсний дэлгүүрийг 2023оны 12сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны З сарын 10-ны өдрийг хүртэл түрээсэлж, үр шим /ашгаа / өөрөө хүртсээр ирсэн.
Түрээслэгч Б.Мөнхболд нь 2023оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн түрээслүүлж ажиллуулахдаа 14,673,024 төгрөгийн бараа хүлээж авсан бөгөөд 2024оны З сарын 10-нд 6,924,214төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч *******-Ойл ХХК-д 9,319,927 төгрөг өгөхөөс түрээслэгчээс суутгасан 2,304,423 төгрөгийг хасаад нийт авлага 7,015,504 /Дэлгэрэнгүй тооцоог хүснэгтээр хавсаргав./ төгрөгийг төлүүлэхээр түрээслэгч Б.Мөнхболд болон түүний эхнэр Г.Мөнхцэцэгтэй утас, facebook мессежээр удаа дараа холбогдсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Б.Мөнхболдоос 7,015,504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банзрагч овогтой Мөнхболд миний бие 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Мөнхтэнгэр дэлгүүрийг түрээслэн ажиллуулсан. Ажиллах хугацаанд өвлийн улирал байсан тул хүйтэн, тухгүй удаан цагаар ажиллах боломжгүй байсан тул аажуу онгойж эрт хаадаг байсан. Дэлгүүрийн орлого муу байсан тул төлбөр тооцоог удаашруулж байсан нь үнэн. 2024 оны 03 дугаар сарын 10-ны түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж тооллого хийхэд нийт 7,015,504 төгрөгийг Б.Мөнхболд нь Хишигбуянд төлөх шаардлагатай болсон. Энэхүү мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Надад орлого сэргээх хугацаа хэрэгтэй байгаа тул сар бүр хасаж яваад дуусгах хүсэлтэй байна. Манай өрхийн орлого 1,500,000 төгрөг тул сард 700,000 төгрөг явах боломжтой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-Ойл ХХК нь хариуцагч Б.Мөнхболдод холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7,015,504 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Мөнхболд нь нэхэмжлэлийн шаардлага 7,015,504 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******-Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,015,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Мөнхболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,015,504 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 127,198 төгрөгөөс 63,599 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 63,599 төгрөгийг, хариуцагчаас 63,599 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН