Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02816

 

2024 05 21 184/ШШ2024/02816

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 22а-200 тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, оёдлын 1 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, Баян ******* овогт Сарантуяагийн Цогзолмаа /рд:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,758,202.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч Цогзолмаа нарын хооронд 2022 оны 02 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас телевизор худалдан авах зориулалтаар 1,999,900 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.

Тухайн зээлийг С.Цогзолмаа нь телевизор худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу С.Цогзолмаа худалдан авсан телевизор төлбөр болох 1,999,900 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-д шилжүүлсэн. Мөн телевизор нь тус телевизорыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.

Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан ...Зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч С.Цогзолмаад зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг 5 удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.Цогзолмаагаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,567,282.33 төгрөг, зээлийн хүү 1,015,393.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,527.31 төгрөг нийт 2,758,202.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ББСБ ХХК-аас 2,746,202.85 төгрөгийн зурагт авсан. Зээлээ төлөхгүй удаасан. Иймд прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,758,202.85 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 459,700.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Цогзолмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,758,202.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,758,202.85 төгрөгийг хариуцагч С.Цогзолмаа нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 459,700.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Цогзолмаад холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,758,202.85 төгрөгийг хариуцагч С.Цогзолмаа нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 459,700 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 459,700.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 59,081 төгрөгөөс 29,540.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 29,540.5 төгрөгийг, хариуцагчаас 29,540.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН