Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02830

 

2024 05 22 184/ШШ2024/02830

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москва бизнес төв 7 давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь иргэн Э.Алтангэрэл /РД:АЕ97121914/-тэй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ22/145 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт /1,659,761 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №129/Ш32024/00593 дугаар баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч иргэн Э.Алтангэрэлийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй байгаа тул эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно... гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар хариуцагч Э.Алтангэрэлийн оршин суух хаягийн харьяаллын шүүх болох Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд Э.Алтангэрэлийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Шүүхээс Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Э.Алтангэрэлийн оршин суугаа хаягийн лавлагааг шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг лавлагаагаар Цорос овогт Эрдэнэбатын Алтангэрэл /рд:АЕ97121914/ нь Архангай аймаг, Өлзийт сум 4 дүгээр баг, Хөшөөт, Сансар 3 гудамж 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШЗ2024/00593 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Алтангэрэл нь Архангай аймаг, Өлзийт сум 4 дүгээр баг, Хөшөөт, Сансар 3 гудамж 9 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй хэдий ч хаягандаа амьдардаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Алтангэрэлийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана., мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Алтангэрэлийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэж байна.

Цорос овогт Эрдэнэбатын Алтангэрэл /рд:АЕ97121914/-ийн оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Архангай аймаг, Өлзийт сум 4 дүгээр баг, Хөшөөт, Сансар 3 гудамж 9 тоот хаягт бүртгэлтэй гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цорос овогт Эрдэнэбатын Алтангэрэл /рд:АЕ97121914/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Алтангэрэлийг эрэн сурвалжилж, Иргэний бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас түүнтэй холбоотой лавлагаа мэдээллийг цуглуулах ажиллагааг хийж, оршин суугаа газрыг олж тогтоон, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /утас:99565881, 99064969/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН