Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02831

 

2024 05 22 184/ШШ2024/02831

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 10 дугаар байр, 31 тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох Д.Энхтуулыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь Д.Энхтуултай 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл байгуулж, компанийн хувьцааг эзэмшдэг газрынх нь хамт шилжүүлсэн боловч Д.Энхтуул газрыг бусдад шилжүүлсэн тул үнэлэгдсэн 1,600,000,000 төгрөгийн үнэлгээгээр тооцож 1,600,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Хариуцагч Даваадоржийн Энхтуул нь Хан-Уул дүүргийн 11 хороо, 5 хэсэг, соёмбот 1 гудамж 49 тоот хаяг дээр байхгүй, өөрийн 99117727 дугаарын утсыг авахгүй байсан, хаягт оршин суудаггүй тухай засаг даргын тодорхойлолт ирсэн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32024/0544 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШТ2024/00221 дүгээр Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Боржигон овогтой Даваадоржийн Энхтуул

Регистрийн дугаар: ЧЖ74061662

Хаяг: Хан-Уул дүүргийн 11 хороо, 5 хэсэг, соёмбот 1 гудамж 49 тоот.

Утас: 99117727

Жич: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/UJ32024/04117 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагаа хийлгүүлэхээр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасүрэнд 2024 оны 02 дугаар сарын 183/АБ2024/01111 дүгээр албан тоотыг хүргүүлж тус албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Г.Ган-Эрдэнээс хариуцагчийн нэрлэн заасан хаяг бүртгэлтэй боловч байшин/ болон хашаа байхгүй, 99117727 дугаарын утас руу залгасан боловч утсаа аваагүй гэх шалтгаанаар илтгэх хуудас бичиж шүүхэд ирүүлсэнтэй хамааралтайгаар нэхэмжлэгч талаас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд болон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүсэлт гаргасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 14-ний тус албаны цагдаа Ган-Эрдэнэ гэдэг хүн 86766257 утасны дугаараас ярьж Д.Энхтуулыг шүүхэд хүргэсэн боловч хэрэгсэхгүй болгох захирамж гарсан болно.

Иймд Д.Энхтуулыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох Д.Энхтуулыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй байгаа тул эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т... нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно... гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Энхтуулд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас явуулсан боловч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Д.Энхтуулын нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Шүүхээс Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Д.Энхтуулын оршин суугаа хаягийн лавлагааг шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Д.Энхтуул нь Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 5 дугаар хэсэг соёмбот 1 дүгээр гудамж, 49 тоотод оршин суух бүртгэлтэй гэж ирүүлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох Д.Энхтуулын бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 5 дугаар хэсэг соёмбот 1 дүгээр гудамж, 49 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга нь уг хаяг бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох Д.Энхтуулын оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зох******* этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана., мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зох******* этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох Д.Энхтуулыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэж байна.

Боржигон овогт Даваадоржийн Энхтуул /рд:ЧЖ74061662/-ын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 5 дугаар хэсэг соёмбот 1 дүгээр гудамж, 49 тоот гэх хаяг гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох Боржигон овогт Даваадоржийн Энхтуул /рд:ЧЖ74061662/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Энхтуулыг эрэн сурвалжилж, Иргэний бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас түүнтэй холбоотой лавлагаа мэдээллийг цуглуулах ажиллагааг хийж, оршин суугаа газрыг олж тогтоон, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /утас:88119522, 99094603/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН