Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/03090

 

2023 06 03 184/ШШ2024/03090

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19-д байрлах, ******* ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 18 гудамж, 014Б тоотод оршин суух, Баярсайханы Цэнд-Аюуш /рд:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,939,518.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Цэнд-Аюуш нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2018/000302/0115 тоот Цалингийн зээлийн гэрээ-ээр 5,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар ******* ******* *******наас зээлж авсан. Зээлдэгч нь Цалингийн зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ байнга зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 1,571,620.06 төгрөг үндсэн хүү 318,114.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,784.04 төгрөг, нийт 2427657 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 15,000 төгрөг. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1018/000302/0115 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Б.Цэнд-Аюуш нь зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 1,939,518.19 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд дээрх үүргийг төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,939,518.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь Б.Цэнд-Аюушид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,939,518.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ ...хариуцагч Б.Цэнд-Аюуш нь зээлийн гэрээний үүрэгт 1,939,518.19 төгрөгийг төлж барагдуулсан... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Шүүх нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,939,518.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан гэх үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Б.Цэнд-Аюушид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,939,518.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 45,982 төгрөгөөс 22,991 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 22,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН