Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/03133

 

2024 06 04 184/ШШ2024/03133

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, хүннүгийн гудамж, ******* ******* төвд байрлах, ******* ******* кредит ББСБ ХХК /рд:2767996/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүнбаян цагаан 3 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, Буу овогт Ганчулууны Ганхуяг /рд:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,813,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ганчулуун ГАНХУЯГ нь 2022 оны 7 дугаар сарын 02-нд 1185130722000663 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөг төлсөн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 1185130722000663 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 02-нд дууссан бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 1185130722000663 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2,218,577.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 595,382.44 төгрөг, нийт 4,813,960.4 төгрөгийг зээлдэгч Г.Ганхуягаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* кредит ББСБ ХХК-иас Ганчулууны Ганхуяг би 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай цахим зээл авсан. Уг зээлийг төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд 4,813,960.4 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 413,960 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК нь хариуцагч Г.Ганхуягт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,813,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,813,960 төгрөгийг хариуцагч Г.Ганхуяг нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 413,960 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар *******руулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ганхуягт холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,813,960 төгрөгийг хариуцагч Г.Ганхуяг нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 413,960 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 91,974 төгрөгөөс 45,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 45,987 төгрөгийг, хариуцагчаас 45,987 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН