Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03192

 

2024 06 05 184/ШШ2024/03192

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6, 07 тоотод байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 48Б байр, 37 тоотод оршин суух, Тайж овогт Амаржаргалын Батболд /рд:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,504,022.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.Батболд нь манай компанитай 2022 оны 10-р сарын 14-ны өдөр №Т-МЕ-БЗГ/2022-68763 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,859,900.00 /Таван сая найман зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 2,79%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар rap утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч А.Батболд нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy S22 Ultra 128GB Green загварын rap утсыг Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч А.Батболд нь №Т-МЕ-БЗГ72022-68763 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 09-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,042,475.52 төгрөг төлөх байснаас 339,000 төгрөг төлж, 6,703,475.52 төгрөг төлөөгүй, 488 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч А.Батболд нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч А.Батболд нь ЖГ-МЕ-БЗГ/2022-68763 тоот барьцаах зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 09-ний байдлаар үндсэн зээл 5,655,650 төгрөг, зээлийн хүү 2,689,103.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159,268.28 төгрөг, 8,504,022.39 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч А.Батболдоос 8,504,022.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Батболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,504,022.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч А.Батболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,504,022.39 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов.

Үүнд: 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.Батболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,504,022.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,504,022.39 төгрөгийг хариуцагч А.Батболд нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Батболдод холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,504,022 төгрөгийг хариуцагч А.Батболд нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,002.75 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 151,015 төгрөгөөс 75,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 75,507 төгрөгийг, хариуцагчаас 75,507 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН