| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03237 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03237
2024 06 07 184/ШШ2024/03237
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санрайз таун хотхон нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 байр, 8 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 27 гудамж, 12 тоотод оршин суух, Гэдээ овогт Байгалмаагийн Цэлмэг /рд:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 27 гудамж, 12 тоотод оршин суух, Баргачууд овогт Баатардоржийн Баттулга /рд:УП88091474/ нарт холбогдох,
27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.******* би өөрийн нөхөр Э.Мөнхбатын хамт 2023 оны 07 сарын 07-ны өдөр Б.Баттулга эхнэр Б.Цэлмэг нарын дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж 2023 оны 07 сарын 10-нд ачааны мөнгө болох 1,500,000 төгрөгийг дахин шилжүүлж нийт 21,500,000 төгрөгийг шилжүүлж өвс боогч худалдаж авсан боловч улмаар ирсэн бараа маань шинэ биш хуучин будаж хаяг наасан байсан тул бараагаа буцааж өгсөн. Б.Баттулга нь өвс боогчоо зараад мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөхгүй хохироож байгаа учир шилжүүлж өгсөн мөнгө 21,500,000 төгрөг, зээлийн хүүгээр тооцож, сарын хүү 20,000,000 төгрөгийн 3 хувь 600.000 төгрөгийг 2023 оны 07 сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарах хүү нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар нийт 27,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Б.Баттулга, Б.Цэлмэг нараас 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г.*******ийн нэхэмжлэлтэй Б.Цэлмэг, Баттулга нарт холбогдох иргэний хэрэгт 25,000,000 төгрөгт харилцан тохиролцов. Уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.Цэлмэг, Б.Баттулга нарт холбогдуулан 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 27,500,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгт хариуцагч Б.Цэлмэг, Б.Баттулга нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Г.*******ийн нэхэмжлэлтэй, Б.Цэлмэг, Б.Баттулга нарт холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 27,500,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч Б.Цэлмэг, Б.Баттулга нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 295,450 төгрөгөөс 147,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 141,475 төгрөгийг, хариуцагчаас 141,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН