| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03332 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/03332
2024 06 12 184/ШШ2024/03332
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр 7 давхар 712 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, тусгал 1 гудамж, 2 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Баатарцогтын Шүрэнцэцэг /рд:НЙ87082000/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 431,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ББСБ ХХК нь Баатарцогт овогтой Шүрэнцэцэгтэй 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 78396 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй z5967546 тоот зээлийг ХААН банк дахь 5755115916 тоот дансанд,
2. 2022 оны 6 сарын 21-ний өдөр 50,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй Z7633517 тоот зээлийг ХААН банк дахь 5755115916 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Б.Шүрэнцэцэг нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б.Шүрэнцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар:
1. Z5967546 тоот зээл 2022 оны 10 сарын 23-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 687 хоног/зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 507 + 2 удаагийн сунгалтаар 120 хоног/-ийн хүу 226,710 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 39,600 төгрөгийг хасаж нийт хүү 187,110, Нийт дүн 287,110 төгрөг
2. z7633517 тоот зээл 2022 оны 10 сарын 19-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 631 хоног/зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 511 + 1 удаагийн сунгалтаар 60 хоног/-ийн хүү 104,115 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 9,900 төгрөгийг хасаж нийт хүү 94,215 Нийт дүн 144,215 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 150,000 төгрөг, нийт хүү 281,325 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг бүгд нийлээд 431,325 төгрөгийг хариуцагч Б.Шүрэнцэцэгээс гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.Шүрэнцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Шүрэнцэцэг би нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. ******* *******аас зээл авсан нь үнэн. Уг төлбөр болох 431,325 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 150,000 төгрөгийг шилжүүлж төлсөн. Одоо үлдэх 281,325 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 140,662 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 140,662 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Шүрэнцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 431,325 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Шүрэнцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 431,325 төгрөгөөс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 150,000 төлж, үлдэх 281,325 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 140,662 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 140,662 төгрөгөөр 2 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Шүрэнцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 431,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Шүрэнцэцэг нь 431,325 төгрөгөөс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 150,000 төлж, үлдэх 281,325 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 140,662 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 140,662 төгрөгөөр 2 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 13,590 төгрөгөөс 6,795 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 4,545 төгрөгийг, хариуцагчаас 4,545 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН