| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03333 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/03333
2024 06 12 184/ШШ2024/03333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 20-15 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:УТ94021944/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Азжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119-н 1-33 тоот хаягт байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/10090 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс Э.Азжаргалын хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.******* би Э.Азжаргалыг эрэн сурвалжлуулах тухай шүүх хуралдаанд ээлжийн ажилтай тул оролцох боломжгүй байна. Эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Азжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхэд нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй байгаа тул эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т... нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно... гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э.Азжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар оршин суух хаягийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/10090 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Э.Азжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү... гэж тайлбарлаж байна.
Шүүхээс Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Э.Азжаргалын оршин суугаа хаягийн лавлагааг шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Э.Азжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 20 гудамж, 15 тоотод оршин суух бүртгэлтэй гэж ирүүлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Азжаргалын оршин суух бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 20 гудамж, 15 тоот тус хаягт нэхэмжлэгч Б.******* нь бүртгэлтэй бөгөөд Э.Азжаргал нь оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг тодорхойлолт, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/10090 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид дурдагдсан уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Азжаргалын оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана., мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Азжаргалыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэж байна.
Ухаасаэ овогт Энхдаваагийн Азжаргал /рд:НЙ96052014/-ын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 20 гудамж, 15 тоот хаягт бүртгэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.*******ын хүсэлтээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ухаасаэ овогт Энхдаваагийн Азжаргал /рд:НЙ96052014/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Азжаргалыг эрэн сурвалжилж, Иргэний бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас түүнтэй холбоотой лавлагаа мэдээллийг цуглуулах ажиллагааг хийж, оршин суугаа газрыг олж тогтоон, нэхэмжлэгч Б.******* /утас:99184690/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН