Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03352

 

2024 06 12 184/ШШ2024/03352

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, Москва 44 дүгээр байр, 83 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:НН86092960/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 20 гудамж, 7 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* миний бие 2005 онд *******гийн *******тай 2007.03.23-ны өдөр гэрлэлтийн 469 тоот баталгаагаар батлуулсан. 2006 онд хүү Мөнхбат, 2009 онд хүү Шинэбат нар төрсөн. Зан харьцааны таарамжгүйгээс 2009 хойш тусдаа амьдарсан. Хүүхдүүд миний асрамжид өсөж байна.

Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би шүүхэд өөрийн төрсөн охин Ч.*******ийн итгэмжлэлээр түүнийг төлөөлөн оролцож байгаа. Охин маань одоогоор Япон улс руу явсан байгаа. Хүүхдүүдийнх нь хамт би амьдарч байгаа. Хариуцагч Г.******* нь байнга архи ууж, архины хамааралтай болсон, түүнээс шалтгаалаад эд тусдаа амьдрах болсон. 2019 оноос хойш Ч.******* хүүхдүүдийн хамт надтай хамт амьдарч байна. Тэдний дундаас төрсөн И.Шинэбат, И.Мөнхбат нар одоо 9, 12-р ангид сурдаг. Хичээл сургуульдаа явцгаагаад эрүүл саруул бойжиж байгаа, дутагдаж гачигдаад байгаа зүйл байхгүй. Том хүү И.Мөнхбат энэ жилээс аавынхаа ээж аав дээр хааяа очиж байгаа, аав нь бол гэртээ ч харьдаггүй, согтуу очихоор нь ээж нь загнаж хөөдөг гэсэн. Би Г.*******ыг шүүхэд хуралдаа ирээд оролцоодох, явуулаач гэж хэлэх гээд ээжийнх нь утас залгахад иймэрхүү зүйл ярьсан, тэгээд одоо тэр хүнийг надаас битгий асуу, надтай холбогдохгүй байгаа гэж хэлсэн. Түрүүчийн шүүх хуралдаан дээр согтуу ирээд өөр хүнтэй хамт амьдарч байгаа, таарч тохирохгүй байна гэсэн зүйл ярьж байсан. Энэ хугацаанд хүүхдүүдээ харж хандаад тусламж дэмжлэг үзүүлээд байсан зүйл байхгүй. Хүүхдийн асрамж, тэтгэлэг дээр маргах зүйл байхгүй, миний охин Ч.******* өөрөө хүүхдүүдээ өгсөөд явна гээд тохиролцсон гэсэн. Тийм учраас гэрлэлтээ л албан ёсоор цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Г.******* би Ч.*******тэй гэр бүл болж бидний дундаас И.Мөнхбат, И.Шинэбат нар төрсөн. Ч.*******тэй таарч тохирохгүй болоод 10 жил болж байна. Ч.*******ийн хүсэлтээр салах өргөдлийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 тус тусын амьдралтай болсон болохоор ярьж тохирсон болно гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь Г.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Ч.*******, Г.******* нар нь 2005 онд танилцан, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 469 дугаарт бүртгэгдэн гэрлэлтийн гэрчилгээ авчээ. /хх-ийн 5-р хуудас/

 

Улмаар тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү *******ын Мөнхбат, 2009 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү *******ын Шинэбат нар төрсөн болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдал болон тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан байна.

Зохигчид нь хуульд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл гаргасныг хүлээн авч эвлэрүүлэн зуучлагчаас ажиллагаа хийж улмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон нь эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №78 тоот тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан ба гэрлэгчдийн дунд хүчирхийлэлтэй, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч гэрлэгчид хэн аль нь хариуцагч Г.******* архи хэтрүүлэн хэрэглэдэг, архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2009 оноос тусдаа амьдрах болсон гэх тайлбарыг гарган эвлэрэх хугацаа авахаас татгалзан, эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа болохоо илэрхийлж байна.

 

Иймд гэрлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн гэрлэгчид эвлэрэх бодит боломжгүй гэж үзэн тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг үүсгэдэг. Гэрлэгчид хамтран амьдрах боломжгүй болсон ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр гэрлэгчдийн дундаас төрсөн хүү И.Мөнхбат, И.Шинэбат нар нь эх Ч.*******ийн асрамжид байгаа нь тогтоогдож байна.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргадаггүй, тул тэднийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар маргаангүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг Г.******* болон эх Ч.******* нар нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр байх төдийгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Ч.******* энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Г.******* нарт тус тус даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /рд:*******/, ******* овогт *******гийн ******* /РД:НН86092960/нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү *******ын Мөнхбат, 2009 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү *******ын Шинэбат нарыг эх Ч.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

 

3.Гэрлэгчид дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН