| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04989/и |
| Дугаар | 184/ШШ2024/03421 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03421
2024 06 14 184/ШШ2024/03421
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 96 гудамж, 12 тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 342,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ББСБ ХХК нь ******* овогтой *******тэй 2023-10-31-ний өдөр 20231031-15429 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2023 оны 10 сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй Z000038268 тоот зээлийг ХААН банк дахь 5056151925 тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч Г.******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Г.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Z000038268 тоот зээл 2023 оны 12 сарын 30-ний өдөр дуусч үндсэн зээлээс 30,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 270,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 176 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 116+1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 113,367 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 40,710 төгрөгийг хасаж нийт хүү 72,657, Нийт дүн 342,657 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 270,000 төгрөг, нийт хүү 72,657 төгрөг , шимтгэл нийлбэр 0 төгрөг нийт 342,657 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 897,096 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 342,657 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 342,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 342,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч талаас хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан гэх үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 342,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 10,930 төгрөгөөс 5,465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 5,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН