| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04989/и |
| Дугаар | 184/ШШ2024/03487 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/03487
2024 06 18 184/ШШ2024/03487
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар 712 тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 7 дугаар байр, 13 тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 316,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ББСБ ХХК нь ******* овогтой *******тэй 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 55554 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2022 оны 12 сарын 31-ний өдөр 180,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 212501542 тоот зээлийг ХААН банк дахь 5925356687 тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч М.******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч М.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар z12501542 тоот зээл 2023 оны 1 сарын 30-ний өдөр дуусч үндсэн зээлээс 18,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 162,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 436 хоног/зээлийн гэрээний 15 + хугацаа хэтэрсэн 406 + 1 удаагийн сунгалтаар 15 хоног/-ийн хүү 163,323 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 8,694 төгрөгийг хасаж нийт хүү 154,629, нийт дүн 316,629 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 316,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтэд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж барагдуулсан... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ББСБ ХХК нь М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 316,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 10,149 төгрөгөөс 5,074 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 5,074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН