| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03640/и |
| Дугаар | 184/ШШ2024/03506 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/03506
2024 06 19 184/ШШ2024/03506
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 141/1 байр, 16 тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,094,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43922904 тоот Үйлчилгээний гэрээ байгуулан 99916110 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Үйлчилгээний гэрээ-нд заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 4,094,169 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй О.******* надад холбогдох 4,094,169 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус компаниас гар утас худалдан авсан. Тэгээд төлөлт хийгдээгүй. Иймд би 4,094,169 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 511,771 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,094,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,094,169 төгрөгийг хариуцагч О.******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 511,771 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,094,169 төгрөгийг хариуцагч О.******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 511,771 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 511,771 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 80,457 төгрөгөөс 40,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 40,228 төгрөгийг, хариуцагчаас 40,228 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН