| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01534/и |
| Дугаар | 135/ШЗ2024/06053 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 135/ШЗ2024/06053
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01534/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* хороолол, ******* ******* гудамж-33, “******* ******* *******” барилга, ******* давхарт, ******* тоот хаягт байрлалтай “ ” ХХК /утас:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Хабитат ******* гудамж, ******* тоотод овогтой /утас: , /-ын холох,
2,542,675.78 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2022 оны 01 сарын 17-ны өдрийн № дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 2,542,675.78 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Г.д холуулан 2,542,675.78 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Хабитат ******* гудамж, ******* тоот гэж тодорхойлжээ.
Дээрх дурдсан хаягаар хариуцагчийг 2024 оны 10 сарын 01-ний өдөр шүүхэд дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолтыг харьяалах багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холох 2,542,675.78 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,632.82 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ХХК /РД:/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА