Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 135/ШЗ2024/06064

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2024/01529/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороолол, ******* хороо, ******* ******* ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт байршилтай ******* ******* ХХК /утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, сум, булаг гудамж, ******* тоотод оршин суух овогтой /утас: /-т холбогдох,

555,875.47 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2023 оны 07 сарын 06-ны өдрийн №18136 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 555,874.47 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.т холбогдуулан 555,875.47 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг ******* аймаг, сум, булаг гудамж, ******* тоот гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасантай нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан тул тус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.т холбогдох  555,875.47 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,326.26 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК /РД:/-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА