Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 135/ШЗ2024/06091

 

  Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2024/01513/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******гийн гудамж-28, “*******” цогцолбор хаягт байршилтай “******* *******” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух овогтой /утас: , , /-д холбогдох,

“505.370 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2022 оны 02 сарын 19-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 505,370 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулан “505.370 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоот гэж тодорхойлжээ.

Дээрх дурдсан хаягаар хариуцагчийг 2024 оны 09 сарын 27-ны өдөр шүүхэд дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “ аймагт байдаг” гэх тайлбар ирүүлсэн бөгөөд харьяалах багийн Засаг дарга нь “Хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэж тайлбар өгснийг шүүхийн мэдэгдэх хуудас баримт №3 шүүгчийн туслах тэмдэглэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох  “505.370 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,811 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК /РД:/-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА