| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01592/и |
| Дугаар | 135/ШЗ2024/06420 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 135/ШЗ2024/06420
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01592/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******ын талбай гудамж, ******* ******* барилга, ******* давхар хаягт байршилтай “******* ******* *******” ХХК /утас: *******, *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч , /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай овогтой /утас, /-д холбогдох,
“611,645 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2021 оны 03 сарын 31-нд өдрийн дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 611,645 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан “611,645 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоот гэж тодорхойлжээ.
Дээрх дурдсан хаягаар хариуцагчийг 2024 оны 10 сарын 02-ны өдөр шүүхэд дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд “Уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх тодорхойлолтыг харьяалах багийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох “611,645 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА