Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2016/00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие О.******* ******* онд төрсөн. ******* нас хүрч өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.*******ийн 1974-1977 онуудад цэргийн алба хаасан хугацаанд цалин гарахгүй, ажиллаж байгаагүй тул архивын лавлагаагаар цалин гарсан он жилүүдийг нь тогтоолгоно гэв.

Шүүх хуралдаанаар О.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 697 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, О.*******ийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ч.Маамуугийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

О.******* нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1972-1973, 1978-1991 онуудад авч байсан цалинг Төрийн архивын тасгийн Х№26, Б№01, ХН№07, 06, 04, 05 дугаар сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 697 тоот албан бичиг, О.*******ийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ч.Маамуугийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар

зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийн 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус Баянхонгор аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ